2010-12-10

Хулхи бөгөөд ядаргаатай бол (Windows)

За хө. Зарим нэгэн хүмүүст хэрэгтэй байж болох юм. Манайд компьютер хэрэглэгчдийн ихэнх нь хулхи программуудтай байгаа байх, байх ч гэж дээ бодит байдал тийм л байгаа. Бүгдээрээ биш ч гэсэн ихэнх нь хулхи Windowsтай, хулхи вирусын программуудтай байгаа.

1. Ер нь Windows үргэлжийн update хийхийг шаардаад үнэнхүү ядаргаатай. Тийм ч, ийм ч update хэрэгтэй гээд цонх нээгдээд, асааж унтраа гээд хүндрэл учруулдаг. Тэрхүү асуудлаа шийдвэрлэхийг хүсвэл: Windows- R (windows гэж нөгөө цонхны дүрстэй товчлуур шүү дээ) товчлууруудыг зэрэг дараад цонх нээгдэхээр нь "services.msc" гэж бичээд Enter дарна. (өөр нэг арга нь Start - RUN гээд түүндээ "services.msc" -ийг ажиллуулахыг хэлж буй юм шүү) Дэлгэцэнд жагсаалт гарч ирэхээр нь "Automatic Updates" дээр очоод "Stop"-ыг сонгоно. Ингээд л болоо. Дараа нь компьютерээ унтраагаад асаахад таниас дахин нэг удаа асуугаад түүнээс хойш уг асуудал зовоохгүй байх болно.

2. Янзан бүрийн вирусны программууд байдаг. Янзан бүрээр ч та бүхэн суулгасан байгаа байх. Ихэнх нь үнэгүй, энэ тэндээс татаад суулгасан байгаа. Ер нь бол вирусны программууд үргэлжид шинэчлэгдэж өөрчлөгдөж байдаг. Зарим программууд санах ой их шаарддаг, ачаалах, ажиллахдаа удаан байдаг тул сонголтоо зөв хийх нь чухал шүү. Миний хэрэглэдэг програм бол avast, мэдээж free нь. Неттэй холбогдсон тохиолдолд үргэлжид update хийгдэж байдааг гайгүй програм гэж боддог. Download.com руу ороод Avast free-г суулгах боломжтой.

Ингээд энэ удаадаа finish.

No comments: