2. Хичээллэх цагийн үнэлгээ
3. Өдрийн хуваарь
4. Төгс төгөлдөр байх хэрэггүй
5. Үгүй гэж хэлж сурах
6. Зэрэглэл тогтоож сурах
7. Зарим үйл ажиллагааг хослуулах
Дүгнэлт
1. Хувийн цагийн үнэлгээ / Personal Time Survey
Цаг хугацаагаа зөв зохицуулахын тулд юуны өмнө түүнийгээ хэрхэн зарцуулж байгаагаа мэдэх шаардлагатай. Хувийн Цагийн Үнэлгээ нь Та хэвийн үйл ажиллагаандаа цагаа хэрхэн зарцуулж байгааг тооцоолоход тань тусална. Нарийвчилсан дүгнэлт гаргахын тулд долоо хоногийн турш энэхүү үнэлгээг хийх хэрэгтэй болно. Мөн хичээл тус бүрдээ ямар хугацааг зарцуулах талаар Таньд санаа өгөхөөс гадна Та юунд цагаа гарзддагийг илрүүлэхэд туслана.
Одоо ингээд Хувийн Цагийн Үнэлгээг хийгээд үзэцгээе. Дараахь үнэлгээ нь янз бүрийн үйл ажилд Таны зарцуулдаг цаг хугацааг гаргадаг. Үнэлгээг хийхдээ өгөгдөл бүр дээр цаг хугацааг тооцоолоорой. Тэгээд өдөр бүрийн ажлууд дээр тооцоолсон тоогоо 7-оор үржүүлээрэй. Энэ нь тухайн үйл ажилд Та долоо хоногтоо зарцуулдаг нийт цагийг гаргаж өгнө. Үйл ажил тус бүр дээр долоо хоногийн тооцоог хийсний дараа бүгдийг нь нэмж НИЙТ цагийг тооцоолох хэрэгтэй. Дараа нь 168-аас тооцоолж гаргасан НИЙТ цагаа хасна. 168 бол долоо хоногийн нийт цаг.
За эхэлье:
1. Өдөр бүр унтдаг цаг | ________ X 7 = _______ |
2. Гоо сайхан, угаалгын ажлуудад зарцуулдаг цаг | ________ X 7 = _______ |
3. Өдөр бүр цай, хоол ундандаа зарцуулдаг цаг – бэлтгэх хийх цагийг хамтад нь оруулна | ________ X 7 = _______ |
4a. Ажлын өдрүүдэд аялах/явахдаа зарцуулдаг цаг (Ажилдаа, сургуульдаа явдаг цаг) | ________ X 5= _______ |
4b. Хагас болон бүтэн сайндаа аялах/явахад зарцуулдаг цаг | _______ |
5. Долоо хоног бүр төлөвлөгдсөн ажлуудад зориулагдсан цаг (клуб, сүм хийд, уулзалт гэх мэт) | _______ |
6. Өдөр тутмын энгийн буюу гэр орны, ахуйн ажлуудад зарцуулдаг цаг | _______ X 7 = _______ |
7. Долоо хоногийн ажлын цаг | _______ |
8. Долоо хоногийн хичээлийн цаг | _______ |
9. Долоо хоногтоо “гадуур явдаг” дундаж цаг, нийлэх, болзоо гэх мэт. Шударга байгаарай. | _______ |
Бүгдийг хооронд нь нэмээд НИЙТ үзүүлэлтийг бодох НИЙТ: | _______ |
168-аас Нийт тоог хасах | 168 - ______ (нийт)= _______ |
Ялгавар буюу үлдсэн цаг нь Таны ХИЧЭЭЛ НОМОНДОО ЗАРЦУУЛАХ ЦАГ болно. |
2. Хичээллэх цагийн үнэлгээ / Study Hour Formula
Онцсайн суралцахын тулд долоо хоногтоо хэдэн цаг суралцах ёстойг дараах байдлаар тооцоолж болно. Долоо хоногтоо гайгүйхэн хичээлд 2 цаг, дунд зэргийн хүндэвтэрт нь 3 цаг, хүнд хичээлүүдэд 4 цаг зарцуулна гээд тооцоолно. Хэрвээ хүнд хичээлүүдэд илүү их цаг хэрэгтэй бол гайгүй хичээлдээ зарцуулдаг цагаасаа шилжүүлчихээрэй. Хичээл болгондоо хэдэн цаг зарцуулахаа дараах байдлаар тооцоолоорой.
Гайгүй хичээлд зарцуулах цаг ________ x 2 = _______
Дундаж хичээлд зарцуулах цаг ________ x 3 = _______
Хүнд хичээлд зарцуулах цаг ________ x 4 = _______
Бүгд _______
Энэхүү БҮГД тоогоо өмнө гаргасан Хувийн Цагийн Үнэлгээний ялгавартай харьцуулаад үзээрэй. Үүний дараа ихэнх оюутнууд уулга алдах байх, гэвч сандраад, шаналаад хэрэггүй ээ. Энэ нь зөвхөн хичээл номоо хийх цаг байгаад зогсохгүй чанар чансааг харуулна. Энэхүү томьёо нь ерөнхий заавар юм. Долоо хоног туршаад тэгээд
хэрэгтэй бол зохицуулалт хийгээрэй.
3. Өдрийн хуваарь / Daily Schedules
Таньд тохирох өчнөөн төчнөөн хэвлэмэл цагийн хуваариуд байгаа. Тэмдэглэлийн дэвтрүүд, хананд өлгөдөг хуваарь, жижиг кард гэх мэт. Сонголтоо хийсний дараа дотоод бүтцийн ажилдаа орно. Цаг бүрт тааруулсан зайтай байх хэрэгтэй. Хэрвээ завгүй, ачаалал ихтэй байдаг бол хагас цагаар зайг нь зохицуулах хэрэгтэй. Эхлээд шаардлагатай зайлшгүй ажлуудаа тусгаж өгөх хэрэгтэй: хичээл ном, ажил, хоол унд гэх мэт. Ингээд өмнө бодож олсон хичээл номоо хийх цагаа марталгүйгээр хуваарьтаа тусгаж өгөх хэрэгтэй. Хуваариа боловсруулахдаа эрч хүчтэй, тархиа гашлаагүй байх үедээ хийгээрэй. Мөн хичээл дууссаны дараа удалгүйгээр хичээл номоо давтах цагаа гаргаж өгвөл зүгээр. Хичээл давтах цагаа цаг тутам 10 минутын завсарлагатайгаар оруулах хэрэгтэй. Хэдэн хичээл сонгохдоо бодитой хандаарай. Хичээл номдоо амжилт гаргахын тулд Таньд хичээл номоо давтах цаг зайлшгүй хэрэгтэй. Хэрвээ Та тэрхүү цагийг олж чадахгүй, гаргаж чадахгүй байвал хуваариа засах л хэрэгтэй. Таньд юу чухал болохыг бодолцоорой. Таньд боломжийн цаг байна уу? Таньд байх магадлал тун бага байна. Хэрхэн хуваариа гаргах, цагаа хэрхэн зохицуулахыг доор бичсэн зүйлээс олж уншаарай.
4. Төгс төгөлдөр байх хэрэггүй / Don't be a perfectionist
Төгс төгөлдөр хүн болох гэж чармайх нь Таныг буулт хийхэд хүргэнэ. Хэн ч төгс төгөлдөр байж чадахгүй. Хүнд ажлууд нь ихэнхдээ ажлаа орхисоноос, хойш тавьснаас болж үүсдэг. Та өөртөө хүрэхүйц, мөн таныг сорьж чадахуйц тийм л зорилт тавих хэрэгтэй. Таниас сул болон Таниас илүү хэн нэгэн байж л байгаа.
5. Үгүй гэж хэлж сурах / Learn to say no
Жишээ нь: найз тань өнөөдөр таныг хамт шоудахыг хүсч. Гэтэл та маргаашдаа “гадуур гарах”-аар, өнөөдөртөө хичээл номоо давтах, угаалга хийх цаг гаргаад төлөвлөчихсөн байдаг. Та үнэхээр боломжгүй байдаг. Гэтэл бас найзыгаа гомдоомооргүй байдаг. Та түүнд “үгүй чадахгүй нь ээ“ гэж хэлмээр байдаг гэтэл та тэгж хүнийг гомдоож чадахгүй байгаад байдаг. Яавал зүгээр вэ гэвэл эелдэгээр үгүй гэж хэлж сурах хэрэгтэй. Үгүй гэснээрээ та илүү чухал, ач холбогдолтой зүйлд цаг гаргаж байгаа хэрэг юм.
6. Зэрэглэл тогтоож сурах / Learn to Prioritize
Хувийнхаа үүрэг хариуцлага, ажил үүрэгтээ өөрийн үүрэг хариуцлага, оролцоогоо тодорхойлж зэрэглэл тогтоох нь маш чухал байдаг. Зарим хүмүүс эрэмбэлж, зэрэглэл тогтоож чаддаггүй, мэдэхгүйн улмаасаа ажлаас "хойш суугч", "зугтаагч" болдог. “Хийх ажлын дараалал” буюу . "to do list" нь ач холбогдлоор нь эрэмбэлж өгдөг. Нэг арга нь бол “ABC жагсаалт“ буюу “ABC list” юм. Энэхүү жагсаалт нь 3н хэсэгт хуваагдана: А, B, or C. Энэхүү жагсаалтын А хэсэгт байрласан нь тухайн өдөртөө гүйцэтгэх ажлууд, B хэсэгт нь долоо хоногтоо багтааж хийх ажлууд, C хэсэгт нь сардаа багтаан хийх ажлууд тус тус болно. B, C боломжийн бол A эсвэл B жагсаалтанд шилжүүлж болно. Үүнийг туршаад үз эсвэл өөрийн гэсэн аргатай бол. Ямар ч байсан хийх хэрэгтэй шүү.
7. Зарим ажлуудыг хослуулах / Combine several activities
Зарим ажлуудыг хослуулах буюу зэрэг хийх хэрэгтэй. Сургууль алхах замдаа бичлэг сонсох даалгавраа хийх, усанд орж байхдаа хийх ажлуудаа оюун санаандаа бодож төлөвлө. Бусад олон үйлдэл, ажлуудыг хослуулж болох бөгөөд санаачилга, зүтгэл л хэрэгтэй.
8. Дүгнэлт / Conclusion
Хуваарь гаргаж сурснаар Таньд дадалд хэвшинэ, улмаар Та түүндээ дасан зохицоно. Тодорхой байх нь чухал байдаг шүү дээ. Чөлөөт цагтаа зориулан хийх юмаа олох нь амархан, харин ямарваа зүйлийг хийхдээ сул цаг олох нь хэцүү байдаг. Хамгийн чухал нь энэхүү аргыг өөртөө ашигтайгаар хэрэгжүүл. Үнэн шударга бөгөөд хувьд тохироогүй цагийн хуваарь бол цагийн хуваарь огт биш юм.
George Mason University –аас гаргасан зөвлөлгөөг Оюутнууд Та бүхэндээ зориулан монголчиллоо.
Таньд амжилт хүсье.
мэдээллийг: http://www.academictips.org/acad/timemanagement.html
*хэрхэн монголчилсныг минь хянаарай.
4 comments:
Unetei medeelel bn, talarhlaa
nadad zoriulsan bichleg baina, tnx
хэн нэгэнд хэрэгтэй байх болов уу гэж бодож оруулсан юмаа. Монголчууд цагаа барихдаа тааруухан байдаг. Гадныхан хамгийн их айдаг зүйл нь монголчуудын цаг барих асуудал. Тийм учраас цаг баримтлах, цагаа зөв зохицуулж сурах талаар оруулсан юм аа.
uul ni tsagiig zow zohitsuulah gej ih l hicheediin gehdee ihenhdee ooroo ooriinhoo zalhuurald yalagdchaad bdiin, ene durmeer neg ajillaad uzne ee ,
Post a Comment