2009-03-30

Хөрөнгө гэснээс...(Оюутан насны нэгэн дурсамж)

Амраагийн "Хөрөнгө" шог өгүүллэгийг, мөн тэрхүү өгүүллэгийг уншаад бичсэн хүмүүсийн сэтгэгдлийг уншаад нэгэн дурсамж төрдөг байгаа...

Оюутан байх үе л дээ...

ТИС-ын харьяа КТМС-ын цагаан хөх өнгөтэй 4н давхар оюутны дотуур байранд амьдралынхаа хэдэн жилийг үдсэн юмсан. Монголдоо дээгүүр ордог оюутны байр нь байлаа. Одоо ч гэсэн арчилж чадсан бол дээгүүр орно гэж бодож байна...

Тухайн үед тэрхүү байрны нэг давхарт гэр бүлийн хүмүүс амьдарна. Ямаршуухан хүмүүс амьдардаг байсныг мартсан байна. Одоо бодож байхнээ багш нар байсан болов уу гэж бодном. Лав л байрны коминдант (уг нь бол коментант) авгай тэрхүү байрны нэг давхарт гэр бүлийн хамт амьдардаг байсан. Хоёр давхарт оюутнууд. Гурван давхарт бас бус гэр бүл, бас "мундаг", "ахлах курсын" оюутнууд амьдардаг. Мөн миний найз наймаа хийдэг "мөнгөтэй" нэгэн оюутан гэр бүлийн хамт (хүүхэдтэйгээ), бас надад багшилдаг оюутан-багш нар минь амьдардаг байлаа. Дөрвөн давхарт тэр үед буудал байсан юм. Буудлын орох хаалга нь байрны гол хаалга тул орой үдшийн цагаар машинтай машингүй ах эгч нар, залуучууд тэврэлдээд сүрхий ш дээ, цагаар буудал хөлсөлдөг гэдгийг тэндээс л мэдэж билээ :)
Оюутны байр гэснээс бид 2 давхарт нэгэн танхимд ТВ-ээ бөөнддөг байлаа ш дээ. Баян оюутнууд нь өрөөндөө ТВ-тэй. хэхэ Ядуу мань мэт нь нийтийн жишгийг дагаад л... Санаж байхнээ, тэр үед Стерлита ч билүү Халтар царайт ч билүү нэгэн Венесуэлийн алдарт кино гараад аймаар байлаа ш дээ. Монгол даяараа ТВ үзээд ажил хийдэг хүнгүй болчихдог ч билүү хэхэхэ. Тэрхүү танхимдаа хагас сайндаа ч билүү алдарт Баасан ахын өдөр ч билүү бас таанцална аа. Хөдөөний мань мэт нь эргэх гэж үзүүлнэ ш дээ... Бас бус залуучууд охидыг эргүүлээд, охидууд маягдаад ёстой гялалзуулна ш дээ... Би ч гэсэн ч зүгээргүй байсан мэт санагдаж байна (мэдээж ганцааараа байхдаа) :)
Заримдаа тэр танхимдаа теннисний ширээ зоогоод аягүй үзнэ ш дээ. Чадахгүй бол "нүдний булай" болохоосоо ичих тул зөвхөн л чаддаг нь тоглодог байлаа. Тиймээс ракета бөмбөг булаацалдах зовлонгүй гэсэн үг л дээ.

Өө хадуурах гэж байна... Санаснаас орноосоо босоод гар нүүрээ усаар булхсан болоод бараг л нүд нь аниатай сургуульдаа алхаад оччихдог байж билээ... :) By the way, одоо бодсон чинь үнэхээр сайхан байна....

"Аятайхан" байр олох нь байрны даргыг хэр панаалдахаас их хамаарна даа. Панаал байхгүй бол яахав дээ л өрөө оногдоно. Панаал сайтай бол наран талын бас бус засвар хийчихсэн гэх мэт аятайхан өрөө олдоно. Нутгийн, найз нөхдийн, танилын гээд нөлөө бас их нөлөөтэй.

Хөдөөний мань хотод хамаатныхаа ахынд хэсэг хугацаанд "тэсээд" удалгүй өрх тусгаарлаж байранд амьдрах болов оо... Гэр бүлийн хүн маань бас л оюутан, дээр нь 2-уулаа хүүхэдтэй. Байранд "гэр бүлийн" өрөө авахаар хөөцөлдөөд үнэхээр бүтсэнгүй. Уг нь байрны дарга нутгийн эгч шахуу байсан боловч үнэхээр хөдөлсөнгүй. Гадны сургуулийн оюутан байлгахгүй, энэ жилдээ гэр бүлд илүү өрөө олдохгүй гээд дүрэм журам яриад бүр тас хөндлөн...

Байранд орох хэрэгтэй байсан тул буулт хийгээд Эрдэнэтээс ирсэн ангийнхаа нэгэн залуугийн (надаас дүү дөнгөж 10 төгссөн эр л дээ) хамт нэг өрөөнд орлоо. Өрөөний "хөрш" минь намайг эхнэртэй, дээр нь хүүхэдтэй гэдгийг минь мэдэж байлаа. Тас гүрийгээд эхнэрээ авчраад 3-уулаа амьдарсан даа. Хааяадаа охин ирээд 4-үүлээ хэхэ ёстой "өнөр бүл" байлаа...
2-хон ортой. Өрөөний нэг тал нь хөршийнх, нөгөө тал нь "манайх". Гэр бүл хөндлөнгийн хүнтэй хамт амьдрахын зовлонг үзсэн хүмүүс л ойлгох байх. Манай байрны комендант лав ойлгоогүй юмдаг. хэхэ Ойлгох ч хэрэг байхгүй байсан байж болох юмдаа...

"Тэсээд" л амьдарсан даа....

Өө, өмч хөрөнгө байсан чинь оюутан үеийн амьдрал болчихсон явж байна.

Манайх 2 давхарт байсан юм. Ядаж байхад булангийнх. Хөдөөний "гэр бүл" хөргөгч мөргөгч гэж тансаглах биш цонхноосоо уядаг "хөргөгч"-тэй байлаа шүү дээ. Цагаан цагаан хүүдийнүүд цонхны тагтнаас унжаад л хэн хэнийх махтай шөлтэй, буузтай боорцогтой гээд л баян тансаг нь тодорно доо...

Аав ээж минь, хадмынхан заримдаа мах, борц, бууз хийгээд хөлдөөчихсэн, боорцог хийгээд явуулдаг байлаа. Ядуухан гэр бүл тул их явуулахгүй л дээ. Байгаа л илүүчилж байсан хэрэг. Түүнийг нь авбал манайх баяжаад цонхоор тусах гэрлийг бөөн цагаан уут халхална ш дээ...

Гэтэл Дарь эхийн овооны "харуул манаа" олонтой. Цагаан уутуудаа сайн баглана ш дээ. Сайн гэгч нь хүлж аваад цонхоороо унжуулаад татаж чангаагаад цонхноо хаан бөх гэгч нь уядаг байлаа. Тэгэхгүй бол "манаачийн" олз болчих гээд үнэхээр болдоггүй байсан юм.
Манай байрнаас зөндөө л оюутнууд боорцог буузаа алддаг байлаа. Би ч яахав, хашир бурхи тул сайн шалгаад л хүлж баглах гэдгийг үзүүлдэг байв.

Гэтэл нэг удаа гэнэдээд махыг ч билүү цагаан гялгар торонд хийгээд өлгөчихсэн чинь "манаач" нар урт модоор тогшсоор байгаад цоолоод авчихсан байв. Гэнэдсэн байгаа биз... "Хөрөнгөтэй" хүн "хөрөнгөгүй" болохын жишээ нь энэ дээ... :) Их л харамсаж байсан юмдаг. Ядуу оюутан, ядаж байхад ядуу аав ээжийнхээ илүүчилсэн махыг ч юмыг боорцгийг ч юм уу хямгадаад идэж чадахгүй, дээр нь өлсөөд л ....

За нэг иймэрхүү оюутны амьдралтай байлаа :)

Оюутан нас сайхан шүү... Миний оюутан нас үнэхээр сайхан. Залуу ч, бас "хөгшин" ч оюутан аль аль нь байлаа...

2009-03-29

Сонин юм, ер нь юуг үгүйлдэг юм болоо?

Эр хүн олон зүйлийг үгүйлдэг байлгүй. Хүн болгоноосоо хамаараад бас янзан бүр.
Ганц бие эр хүн үгүйлж болох ганц хоёроос нь дурьдаад үзье:

- Эр хүн хоолноосоо л эхэлнэ ээ. Нээг сайхан амттай цуйван, сүүтэй цайг (халуунаар нь шүү) аягалаад өгөхийг үгүйлдэг. (Заримдаа бантанг үгүйлдэг :)
- Амттай амтгүй болгоныг хуваалцаад идэхээ үгүйлдэг.
- Ажил амьдралаа, болох болохгүйгээ хуваалцахыг үгүйлдэг.
- Хиртсэн бохирдсон хувцсыг минь угаагаад индүүдээд өгөхийг үгүйлдэг.
- Утас залгаад асуух, "загнах"-ыг үгүйлдэг.
- Олсон мөнгөө зөв зөрүү хуваагаад бас буруу зөв зарцуулахыг үгүйлдэг.
- Гангалж, гайхуулаад сугадаж алхахаа үгүйлдэг.
- Гараа хөтлөлцөөд гудамжаар зугаалахаа үгүйлдэг.
- Бүжгийн аянд бэлхүүсээр нь тэврээд намуухан эргэхээ үгүйлдэг.
- Мэргэн цэцнээ булаацалдаад ялах ялагдахаа үгүйлдэг.
- Ярьж хөөрөөд, инээж шаралхахаа үгүйлдэг.
- Урвайж, ундууцахад нь аргадаж үнсэхээ үгүйлдэг.
- Уруулаа цорвойлгоод эрхлэхэд нь энхрийлж тэврэхээ үгйүлдэг.
- Үр хүүхдээ хараад баясаж суухаа үгүйлдэг.
- Эрхэлж, эрхлүүлээд, илж таалаад хамтдаа байхыг үгүйлдэг.
- Хөнжлийн жаргал, тэврэлтийн халууныг үгүйлдэг.
- Үргэлж харж, мөнхөд сонсохоо, үүрд хайрлаж, ямагт хамт байхаа үгүйлдэг.

Эцэст нь БҮГДИЙГ үгүйлдэг.

2009-03-26

Өө, гол зүйлээ мартчихаж....


- "Боловсруулсан", "чанасан", "бэлдсэн" салад, хоол, хүнсний зүйл нь тасалгааны болон "хорлонтой температур" +5 С-аас +57 C хэмд цаг (хамгийн их хугацаа) байсан бол шууд хая.

Ингэхэд ямар хоол, хүнсний бүтээгдэхүүнүүд амархан муудаж хоол биш "хор" болдог юм болоо? гэсэн:

- Сүүн болон сүүн бүтээгдэхүүнүүд,
- Үхэр, хонь, гахайн төрөл бүрийн мах,
- Загас
- Жигнэсэн, шарсан төмс
- Тофу (монголоор бол "ээдэмцэр" гэх байхаа :) болон бусад soy protein
- Хэрчсэн амтат гуа, хэрчсэн томато (улаан лооль :)
- Өндөг
- Тахиа, шувууны мах
- shellfish буюу дун далайн нялцгай биетнүүд гэх байх
- "халаасан", "болгосон" ургамлын бүтээгдэхүүнүүд жишээ нь fried rice-хуурсан будаа, шош буурцаг, болон бусад ногоонууд
- sprouts (монголоор юу гэдэг юм болоо? үр буурцаг)
- сармис-тосны холимог



Нэгэн зургийг нэтээс олоод энд тавьчихлааа.




picture from http://www.ci.arlington.tx.us/health/images/temperature.jpg

Дахиад л хоол...

Хоол хүнсний аюулгүй байдлын тухай

Патоген буюу өвчин үүсгэгч хоол хүнсэн дэх микроорганизмууд нь +5-аас +57 хэмд (41 F-135 F) идэвхтэй үрждэг. Тиймээс үүнийг нь "температурын аюултай бүс" (temperature danger zone) гэж нэрлэдэг аж. Өмнөх бичлэгтээ патегоны талаар цухас дурьдсан тул нян гэж хэлэхгүй байгааг минь ойлгосон байхаа гэж найдаж байна.

Бичихээр урт болчих гээд байгаа тул товчлоод тоймлоод орууллаа:

- Хүйтэн хоол хүнсний бүтээгдэхүүн 5н хэмээс доош температурт байх;
- Халуун хоол хүнсний бүтээгдэхүүн 57н хэмээс дээш температурт байх;

- Хөлдүү хоол хүнсний бүтээгдэхүүнийг авахдаа шалгаж байх. Хэрвээ савласан хөлдүү бүтээгдэхүүнд жижиг жижиг кристал мөс тогтсон бол энэ нь чанарын шаардлага хангахгүй, гэсээд дахин хөлдөөснийг гэрчилж буй хэрэг юм;
- Хэрвээ савласан бүтээгдэхүүн янзан бүрийн цоохой, нүх, урагдсан, савлалтын өнгө алдагдсан, чийгтсэн, усны судал тогтсон бол бүү худалдан ав,
- Хэрвээ лаазалсан бүтээгдэхүүний энд тэнд хонхойсон, цуурсан, зэвэрсэн бол бүү худалдан ав,
- Мэдээж хортон, шавьж мэтийн илрэл байвал бүү худалдан ав,
- Өнгө зүс нь хувирсан, үнэр танар нь өөрчлөгдсөн бүтээгдэхүүнийг бүү худалдан ав, жишээ нь ногоорсон мах гэвэл ойлгомжтой болох байх,
- Мах, тахиа, загас худалдан авахдаа наалдамхай, эсвэл бүр хатсаныг (зориулалтын бус бол) бүү ав. Хуруугаараа хатгаад үз хэрвээ хурууны мөр үлдэж байвал бүү ав.

- Өндгийг 7-оос доош температурт байлгах, дээд тал нь 4н долоо хоног хадгал, хэтэрвэл хая.
- Сүү, сүүн бүтээгдэхүүнүүдийг зааварт тусгайлан заагаагүй бол 5н хэмээс доош байлга.
- Боловсруулсан ("болчихсон") хоол хүнснийг 5-н хэмээс доош хамгийн ихдээ 7 хоног хадгал. Түүнээс хэтэрвэл шууд л хая.
- Гурилыг 12 сараас илүү бүү хадгал. Зөв хадгалсаныг үүнд багтаасан.

....Хөлдөөснөөрөө Патоген-ыг устахгүй. Хэрвээ хөлдүү бүтээгдэхүүнийг тасалгааны буюу дээр дурьдсан 5-аас 57-н хэмд гэсгээвэл хүнсээ хор болгож буй хэрэг юм шүү. Хэзээ ч тэгж бүү гэсгээ. Харин хэрхэн гэсгээх вэ:
- 21-ээс доош хэмийн "урсаж" буй усанд тавьж, (устай саванд хийх биш шүү)
- Microwave-д гэсгээх,
- Шууд "болгох" буюу боловсруулан...

... За өнөөдөртөө болох байх аа. :)

2009-03-24

ХООЛ ХҮНС үү, эсвэл ХОР уу? бодоорой....

Хоол хүнсний аюулгүй байдлын сэдвээр үргэлжүүлнэ ээ. Энгийн гэмээр зүйлүүд дээ. Гэвч хэн нэгэнд хэрэг болох ч юм билүү кэн яаж мэдэхтий :)

Хоол хүнсний хордлого болон халдварт өвчнүүдэд (гэдэс өвдөх, дотор муухайрах, гүйлгэх, шингэн алдах, толгой тархи эргэх, бие сульдах, халуурах, бөөлжих гэх мэт байдаг байхаа - мэргэжлийнхэн тодруулж өгөөрэй) хамгийн амархан нэрвэгддэг хүмүүс бол бага насны болон сургуулийн өмнөх насныхан, ахмад настнууд, жирэмсэн эхчүүд, янзан бүрийн "тусгай эмчилгээ, сувилгаатай" хүмүүс юм.

Хоол, хүнсний зүйлийг буруу боловсруулах, хадгалах, бэлтгэснээс болж хоолны хордлого, халдварт өвчинд нэрвэгддэг байна. Хоол, хүнсний бүтээгдэхүүний гол дайснууд бол:

1. Biological - Биологийн үүсвэр: pathogens буюу патоген - хоол хүнсний бүтээгдэхүүнд байдаг өвчин үүсгэгч микроорганизмүүд;

2. Chemical - Химийн үүсвэр:хүнсний болон ахуйн зориулалтын химийн бодисууд;

3. Physical - Бодит/биет үүсвэр: үс, хир, шархны лент, хагархай шил, лаазны холтос гэх мэт бодит зүйлүүд;

Их том том нэр томьёо, эрүүл мэндийн шинжлэх ухааныг номлохгүйг хичээнэ ээ. Тэгээд ч миний мэдлийн эд биш...

Энэ удаадаа зөвхөн БИОЛОГИЙН ҮҮСВЭРүүдийн тухай бичье...

Хоол хүнсний аюулгүй байдалд заналхийлэгч - Биологийн үүсвэрүүд:


1. Viruses буюу вирусууд:
a.Hepatit A буюу Гепатит А вирус (гепатит B эсвэл С биш шүү).
Бэлэн болон бүтэн, хагас боловсруулсан бүтээгдэхүүн, бохирдсон усанд байдаг. Дахин чанах, боловсруулах, буцалгаснаар тухайн вирус нь устахгүй. Хамгийн түгээмэл шинжүүд нь ханиад, бие сульдах, бидний нэрлэдгээр ШАРЛАХ, гэдэсний өвчнүүд. Шарласан нөхдүүдийг тусгайлан байлгадаг нь учиртай байгаа биз.
Хэрхэн сэргийлэх:
- Гараа зөв сайн угаах,
- Хоол хүнсний зүйл нүцгэн гараар хүрэхээс зайлсхийх,
- Хоол хүнсний зүйлийг баталгаат газраас худалдан авах,

б.Novovirus буюу Hововирус
Бас л бэлэн болон бүтэн, хагас боловсруулсан бүтээгдэхүүнд байдаг. Мөн бохирдсон ус. Заваанаар нэрлэвэл feces буюу өтгөн, бүр завааруулбал баас юм. Хэрвээ энэхүү "баастай" гар хоол хүнс болон гал тогооны хэрэгсэлд хүрсэн бол өвчин болон халдварыг түгээх хөнөөлтэй. Гол шинжүүд нь бөөлжих, огиулах, гүйлгэх, дотор эвгүйрэх, гэдэс өвдөх.


Хэрхэн сэргийлэх:
- Гараа зөв сайн угаах,
- Хоол хүнсний бүтээгдэхүүнд гараараа хүрэх,
- Хоол хүнсний зүйлийг баталгаат газраас худалдан авах,


2. Bacteria буюу бактерүүд
3. Parazites буюу паразитүүд
4. Fungi буюу хөгц, мөөгөнцөрүүд


Энэ удаадаа дуусгая.... Маргааш сайхан ааш минь хөдөлбөл үргэлжүүлье.


2009-03-22

Сар шиг хол газар




Сар шиг холын газарт дасахгүй гээд яах вэ
Сайхан монгол бүсгүйг санахгүй гээд яах вэ
Зориод очсон газраа дасахгүй гээд яах вэ
Зоргоороо орхисон нутгаа санахгүй гээд яах вэ?

Нүд тайлах гэж би нутгаасаа гарсан юм
Нүүдлийн шувуу шиг газар сайгүй тэнэсэн юм
Халуун хүйтнийг ажралгүй гүйсэн юм
Харийн хүмүүс наанаа инээвч цаанаа хүйтэн

Амьдрал хөөж би нутгаасаа гарсан юм
Аргагүй л ажил гололгүй хийсэн юм
Зоосний нүхээр хорвоог хараагүй
Зорьсоноо бүтээх гэж зогсолтгүй зүтгэсэн юм

Сар шиг холын газарт дасахгүй гээд яах вэ
Сайхан монгол бүсгүйг санахгүй гээд яах вэ
Зориод очсон газраа дасахгүй гээд яах вэ
Зоргоороо орхисон нутгаа санахгүй гээд яах вэ?

Аугаа түүхтэй нутгаа би
Алсын газраас санаж л сууна
Ард үлдсэн амьдралаа би
Амин зүрхэндээ тээж явна

Дээд тэнгэрээс заяат нутгаа
Дэлхийн цээжинд гэж бодож л сууна
Тэнд үлдсэн амьдралаа би
Тээж явна сэтгэлдээ

Хэн ч албадаагүй би өөрөө л явсан юм
Зуурхандаа нутгаа бодсон юм
Ийм л амьдрал үзэх гэж би тэмүүлсэн юм
Эргэж очоод нутагтаа үүрд амьдарна

Сар шиг холын газарт дасахгүй гээд яах вэ
Сайхан монгол бүсгүйг санахгүй гээд яах вэ
Зориод очсон газраа дасахгүй гээд яах вэ
Зоргоороо орхисон нутгаа санахгүй гээд яах вэ?

Аугаа түүхтэй нутгаа би
Алсын газраас санаж л сууна
Ард үлдсэн амьдралаа би
Амин зүрхэндээ тээж явна

Дээд тэнгэрээс заяат нутгаа
Дэлхийн цээжинд гэж бодож л сууна
Тэнд үлдсэн амьдралаа би
Тээж явна сэтгэлдээ

Сар шиг холын газарт дасахгүй гээд яах вэ
Сайхан монгол бүсгүйг санахгүй гээд яах вэ
Зориод очсон газраа дасахгүй гээд яах вэ
Зон Монголынхоо зоригийг дуулахгүй гээд яах вэ

2009-03-21

獨角戲 болон Сэрчмаа?



Сэрчмааг дуучных нь хувьд хүндэлж явдаг. Сайхан бүсгүй, бас энгийн гэдгийг мэднэ. Танина... "Хэдэн" жилийн өмнө Америкт Чикагод ирэхэд нь тоглолтыг нь зорьж очиж үзсэн. Өөртэй нь уулзах, охиндоо танилцуулах гэсэн боловч бусад нөхдүүдийн хүчин чармайлтаар чадаагүй... Буруутгах гэж энэ дууг оруулсангүй. Зүгээр л сонин санагдаад... Хятад хэлийг ойлгохгүй ч гэсэн энэ дууг ойлгуулсанд нь баярлалаа гэх гэсэн юм.

Миний нутгийн дуун - Тоонто нютаг

Төрсөн нутгийн минь дуу. Чихэнд, сэтгэлд их дотно... Сонин.мн дээр дуучин Төмөрхуягийн дуулснаар оруулсан байсныг линкдээд энд тавьчихлаа.



Алиа хүхийн дуун урин дуудаа
Аяар холохоо ерээв шамдаа
Анхан төрөхэн талам шинээр
Араашан шүршиж биеийм жигнээ

Дуутайхан суутайхан тоонто нютаг
Зүрх нэймүхин зүүдэ нэймэхин
Дуулим буриадайм тоонто нютаг

Сагай хайхандаа ургааш сэрхээш
Сагаан идээгээ элбэг дэлгээш
Сариун үбэлдөөш ариун зундааш
Самряан ажлаар омог зандааш

Дуутайхан суутайхан тоонто нютаг
Зүрх нэймүхин зүүдэ нэймэхин
Дуулим буриадайм тоонто нютаг

Аяын хангалаар нараа золгоош
Агтын жорооеий хөгжим болгоош
Айдар хүбүүдтөө жэгүүр олгоош
Абын заншалаар ерөөл үргөөш

Дуутайхан суутайхан тоонто нютаг
Зүрх нэймүхин зүүдэ нэймэхин
Дуулим буриадайм тоонто нютаг


Дуутайхан суутайхан тоонто нютаг
Зүрх нэймүхин зүүдэ нэймэхин
Дуулим буриадайм тоонто нютаг




үгийг: http://www.buryatia.org
дууг (mp3 file): sonin.mn

2009-03-15

Хувийн ариун цэвэр сахих

Өмнө бичсэн бичлэгийн хамгийн сүүлийнх буюу Хувийн ариун цэвэр алдагдсанаас болж хэрхэн нян, бактерит дарлуулж, халдвар авч, өвчин тусаж болох талаар бичих гээд оролдоод үзэх үү.
Ер нь бол Хүн өөрөө нян, бактери, вирус, өвчин тараагч болох тохиолдол их. (нян, бактери, вирус гэдэг нь тус тусдаа өөр зүйлүүд шүү)

Халдварын эх үүсвэр нь хувь хүн өөрөө байх албагүй л дээ. Мэдээж нийгэмд бусадтай харьцаж байгаа тул хэнээс ч юуг ч тусч мэднэ. Ёстой дуслаар нь ч, тунгаар нь ч хүртэж мэднэ. Тэгэхээр эхлээд өөрийгөө, дараа нь бусдыг бодох нь зүйтэй байх болов уу.

Хувийн болон нийгмийн ариун цэвэр сахих тухай эрүүл мэндийн байгууллага, хүнсний байгууллагынхан, хяналтынхан, хүүхдийн байгууллагынхан болон зарим мэргэжлийнхэн тусгайлан судалсан байдаг байлгүй. Зарим нь соц үеийн хүмүүжлээр, зарим нэгэн өрх гэрийн хүмүүжлээр, зарим нь сургуулийн эрүүл ахуйн хичээл ч гэж нэрлэдэг болов уу сургалтаас, зарим нь тусгайлан сургалтаар судалсан гээд янзан бүрийн шугамаар мэдээллийг авсан байгаа... Тэгэхээр хэн нэгэн энэ талаар сонсоогүй, мэддэггүй гэвэл ёстой "нар хаанаас ч юм гарах" байх... Тэгэхээр бүгд сонссон, мэддэг болж таарах гээд байна аа даа.

Хүн хэлэхээс нааш цаас чичихээс наас ч билүү нэг тиймэрхүү үг байдаг. Тэгж бодоод энэ бичлэгийг уншаарай. Энгийн зүйлийг нуршаад байна гэвэл яахав тэгсхийгээд орхичихно биздээ...


Нэгэн "түүх"...Хувийн ариун цэвэр сахих нь хувь хүн болгоны үүрэг хариуцлага, бас ухамсар мөнөөс мөн :) Биднийг бага байхад сургууль, анги танхимд "ариун цэврийн дарга" гэж айхтар мангаа байдаг байлаа. Өглөө болгон шахуу хүүхдүүдийн гар, хумсыг, цамцны зах, дүрэмт хувцасны индүүдэлт, гутлын хог тоосыг шалгаад л зарим нэгийг нь гахайгаар дуудаад сүрхий байж дээ... Бид формондоо тусгайлан цагаан захыг өдөр болгон сольж хаддаг байж билээ. Хэрвээ хүзүү хар, шороо тоосонд тоглосон бол тэр захны амархан халтар болохыг нь яана. Өндөрхаанд хаврын улиралд шороо тоос босохыг нь бас яана. Гэвч бид "цагаанаар" нь байлгаж болоод л байсан юм даа. Энэ мэтийн соц хүмүүжил нь мань мэтийн амьдралд сайнаар нөлөөлсөн нь лавтай. Тэр тумсаа над шиг хөдөөний хүнд :)

Нусны алчуур... Манай сургуульд, манай ангийн тооны багшаар Ардын гэгээрлийн тэргүүний ажилтан багш Равжир гээд сүрхий тооны багш байсан юм. Их айхтар, ширүүн зантай мэт боловч хүүхдүүд бидний төлөө хүн байсан. Цэвэрч, нямбай гэж чигтэйхэн. Нусны алчуурыг хэрхэн зөв эвхэхийг надад заасан хүн дээ. Энгийн байгаа биз. Ариун цэврийг сахь гээд номлоод байхгүй ч, ганцхан удаа л энгийн зүйл хэлээд л "өөрчлөлт" авчирдаг... Уншигч Та нусны алчуурыг зөв эвхэж чадах уу?

...Хумсаа арчлах... Хумс ер нь их нян агуулдаг. Тиймээс үргэлж арчилж цэвэр байлгах нь зүйтэй. Хумс авахад бас учиртай байх. Миний л мэдэхийн угт нь тултал мөлчийтөл нь авдаггүй байсан юмдаг. Бас хуруу гарынхаа хэлбэрийг алдахгүйн тулд зөв авч сурах хэрэгтэй байх. Хумсны толионы өнгө мөнгө гээд учир утгатай эд байх. Орчин үед хумсны салонууд хүртэл байдаг юм чинь мань мэт нь энэ тухай бичих нь ичгэвтэр хэрэг... Хумсаа мэрдэг зуршилтай хүмүүс байдаг даа. Тухайлбал Сагсан бөмбөгийн мэргэжлийн алдартай тамирчин залуу Браун Жаймс (Хаан гэж хочтой. Тэгэхээр хаан бас хумсаа мэрээд байгаа биз) гэх мэт... Надад бол нянгаа түүж идэж байгаа мэт санагддаг.
Хумс гэснээс ёонидохдоо, лингамдахдаа бас бодолцоно биздээ...

...Гар угаах... Хамгийн энгийн боловч хамгийн хэрэгтэй зүйл. Гар оролцоогүй зүйл байдаг болов уу. Гарыг хэрхэн угаах нь бас учиртай. Зүгээр л усаар угаасан болоод орхивол угаасны утга алдагдана. Нэгэн сонин түүх: нэгэн биологийн мэргэжлийн нөхөр гараа угаахаасаа өмнө нян, бактериа шалгаж гэнэ л дээ. Дараа нь гараа угаасныхаа дараа бас шалгаж. Тэгсэн угаасных нь дараа бактери, нян нь илүү байсныг туршилтын дүн харуулжээ. Яагаад гэвэл усанд "угаасны" дараа гарын нян, бактерүүд "идэвхжиж" "ил гарсан" байна. Тэгэхээр гараа усанд булхаад авах, жинхэнэ ёсоор угаах хоёрын хооронд ялгаа байгаа биз. Та гараа зөв угааж чадах уу?

...Үс... Үсээ засуулах нь тэртэй тэргүй хүн болгоны хийдэг ажил. Сэгсийсэн сэгсийгээгүй үс нян, бактери их агуулдаг. 2мм урт үсэнд хэдэн ч билээ нян байдаг гэж хаа нэгтээ уншиж байсан. Тоог нь санахгүй байгаа тул хэдэн ч билээ гээд орууллаа. Тэр үед би паах гэж байсан юмдаг. Өө тийм, үс бол үс шүү дээ. Үс нь бас нэг бодлын "хамгаалалтын" зориулалтай эд. Тиймээс янзан бүрийн газрынхаа үсийг хусахаасаа өмнө бас бодоорой, судлаарай... Эмэгтэй хүн сугандаа үстэй бол "тэнэг" хэрэг., эр хүн "тэрэндээ" үсгүй бол бас нэгэн бодлын "тэнэг" хэрэг. Хэн мэдэхэв, том харагдаад "гоё" л байх л даа :) Эр эм хүмүүс "энд тэндхийнхээ" үсийг янзан бүрээр ойлгох биздээ. Ямар ч байсан засдаг байх хэрэгтэй шүү... Хамрынхаа үсийг бас засч янзалж бай. Хэхэ Хамраасаа үсээ цухуйлгачихаад дээр нь нус нь, ус нь гоожоод байвал бүр "тэнэг" хэрэг. За ерөнхийдөө бол ямар ч байсан, хаана ч байсан тэрхүү үсийг "засч" бай... Хусч бай гэж хэлээгүй шүү :)

Нэгэн зүйл... Саяхан Ганаа_бж Сэтгэл гэдэг багадахгүй бичлэгтээ нэгэн зүйл болгоод "суултуурын" тухай бичсэн байсан. Зөв зүйл бичсэн гэж бодож байна. Өөрийгөө бас өрөөл бусдыг хүндлэх, хайрлах хэрэгтэй шүү дээ. Хайрлана гэдгийг заавал "хайр" утгаар ойлгохоос өөр утга байдгийг ойлгуулах гэж хичээсэн байх. Эр хүн эмэгтэй хүнийг хайрлах нь суултуураас ч эхэлж болох шүү дээ хэхэ бүр хальтирчихлаа...

...Хувцас хунар... Мэдээж цэвэр цэмцгэр, угааж индүүдэх, солих энээ тэрээ гээд зөндөө. Хувцсаа сольж өмсдөгийг би үзэн яддаг, дургүйцдэг. Яагаад буруу гэж боддог болсон бэ гэвэл: Оросын ТВ их үздэг хүн байсан юм. Нэгэн удаа далд хүч, сүнс, соронзон орон гэх мэт зүйлийн тухай баримтат кино гарсан юмдаг. Тэр баримтат кинон дээр хэрвээ хүн бусдын хувцсыг өмсвөл хуучин хүнийхээ сүр сүлд, өвчин зовлонг авдаг гэж гарсан юм. Одоо бодож байхнээ "нян" байх л даа... Хэрвээ хулмастай бол тэрхүү хөлсний үнэрийг биендээ шингээнэ, хэрвээ уушигны өвчинтэй бол тэрхүү өвчнийг авна гээд болчих. Тэгэхээр хүний хувцсыг ямарч үед бүү өмс. "Тамирчид" (нэр зүүлгэчихлээ) хувцсаа сольдог хүмүүсийн тоонд багтах байх. Бүр туйлшрахгүй л дээ. Яагаад гэвэл соц үеийн арвилан хэмнэлт, ядуугийн зовлонгоос болоод багаасаа дүү нартайгаа хувцсаа солиод, хувцсаа уламжлуулаад өссөн хүн би. Харин "бусдынх" бол но шүү дээ...

Пөөх, аймаар ихийг биччихсэн байна. Энэ удаадаа болох байхаа...

Ариун цэврийг сахиарай нөхдүүдээ, бас бусдыг сахиулаарай... :)

2009-03-14

Аюулгүй байдлын тухай... (эхлэл)

Өмнөх "Паах, нян" гэж ч зүгээр бичээгүй юм шүү... Энэ сэдвийн суурийг тавьсан ухаантай юм л даа.

Их томдсон нэр өгчих шиг боллоо. Гэхдээ зүгээрээ.... Улс орны аюулгүй байдал гэж томруулаад бодож болох боловч үнэн чанартаа хоол хүнсний аюулгүй байдлын тухай цуврал (хэхэ мэдээж цуврах байх) бичлэг юм... Хоол хүнснээс нь ургуулаад бодохоор хүн амын, улс орны аюулгүй байдал, цаашилбал тусгаар тогтнолын асуудал хөндөгдөнө...

Том бичлэг бичих мэдлэг, чадал, тэнхээ дутах тул зарим нэгэн сонссон болон уншсан зүйлүүдээ нийлүүлээд гөвчихнө өө, хө...

Андуураагүй бол өнгөрсөн 2008 он “Хүнсний хангамж, аюулгүй байдлын жил” байсан байхаа!? Гэтэл жилдээ ганцхан тохиодог Цагаан сараар хоол хүнсний аюулгүй байдлын, хортой архины асуудал гарч, эрдэнэт хүмүүсийн амь эрсдэн бүх нийтээрээ "архины эсрэг дайн" зарлах шахуу болж байснаа санахад нэг илүүдэхгүй. Бас жилдээ ганцхан болдог Шинэ жилээр нэг байгууллагынхан (тэнд ажилладаг дүү минь бүх нийтийн жишгээр өртсөн) баяраа тэмдэглэж байгаад хоолны "бүх нийтийн хордлого"-д өртөж байсныг санахад бас илүүдэхгүй. Цаана нь мэдэгдэх, мэдэгдэхгүй өчнөөн байгаа. Мэдсэн ч мэдээгүй дүр эсгээд өнгөрөөсөн өчнөөн байгаа. Цаашид ч иймэрхүү асуудлууд гарах нь бас дамжиггүй...

Хоол хүнс хэзээ хор болох вэ?
1. Хоол хүнсийг зориулалтын болон баталгаат эх сурвалжаас (дэлгүүр, гуанз гэх мэт) худалдан аваагүйгээс;
2. Зориулалт, шаардлагын дагуу болгож боловсруулаагүйгээс;
3. Буруу температурт хадгалах болон байлгаснаар;
4. Бохир, заваан, буруу сав суулга, хутга хэрэглэл, тоног төхөөрөмж хэрэглэснээр
5. Хувь хүний ариун цэврийн байдал сахиагүйгээс;

Дээр дурьдсан зүйлүүдийн эхнийхээс бусад нь бүгдээрээ үндсэн 3-н хүчин зүйлтэй шууд холбоотой. Үүнд:

- Time-temperature abuse гэгдэх Цаг болон температурын алдаа, болгоомжгүй байдал, хадгалалт, халаалт, хөргөлтийн буруугаас
- Cross-contamination гэгдэх Хоол хүнсний зүйлд буруу хандаж, харьцах, хольж хутгах,
- Poor personal hygiene гэгдэх Хувийн ариун цэвэр алдагдсанаас


....

За өнөөдөртөө болох байхаа... Өө тийм мартах гэж байна. Мэргэжлийн нэр томъёо, хэллэгүүдийг мэдэхгүй тул өөрийнхөөрөө бичиж байгаа шүү... Тиймээс буруу бол өршөөхтий...

2009-03-13

Паах, нян...

A type of bacteria has a very high exponential growth rate at 80% every hour. If there are 10 bacteria, determine how many there will be in 5 hours, in 1 day and in week?

Нэгэн төрлийн нянгийн (бактер) үржих коэффициент нь маш өндөр бөгөөд нэг цагт 80%. Хэрэв 10 ширхэг нян байсан бол 5н цагийн, 1 өдрийн, 1 долоо хоногийн дараа тус тус хэд болж үржих вэ?

Хариуг эндээс...


source: http://www.mathwarehouse.com/exponential-growth/exponential-models-in-real-world.php


Ингээд бодохоор ПААХ гэмээр байгаа биз :)

2009-03-12

Greatest Country Love Songs (updated)



Манайхаар бол олны дунд түгээмэл зохиолын дуу байх даа. Сонсож байхад их зүгээр... Энгийн үгтэй, уянгалаг, намуухан аястай. Англи хэл сурч байгаа бол сонсож чихээ онгойлгоход дөхөмтэй, бас тустай байдаг юм. Хэрвээ үг утгыг ойлгож байгаа бол болоод явчихна тэр шүү.. :)

2009-03-11

Надад үлджээ...

Амьдралын гэгээ нэгэн гэрэл,
Алдаа онооны нэгэн сүүдрийг авч үлджээ...

Хайрын амт нэгэн таашаал,
Харууслын сэтгэл нэгэн гутралыг авч үлджээ...

Ханьсахын багана нэгэн жаргал,
Хагацахын зовлон нэгэн айдсыг авч үлджээ...

Нүдний оч нэгэн гоо үзэсгэлэн,
Нулимсны амт нэгэн гашууныг авч үлджээ...

Санахын дээд нэгэн зүрхний цохилт
Салахын гуниг нэгэн зүүдийг авч үлджээ...

(Сэтгэлийн хатуужил гансрах зүрх
Сэрүүлгийн дуу Dilemma-г авч үлджээ)

2009-03-07

MongolianWolf

Youtubed-д MongolianWolf гээд нэгэн account нээгээд хэдэн жил ч юм болчихож. Хэрэгтэй, хэрэггүй дуунуудыг нэтээс (зохиогчийн эрхийг зөрчсөн хууль бус хэрэг гэдгийг хүлээн зөвшөөрнө) татаад Монголоо сурталчилж, бас бус хүний сэтгэл, санаанд дэмжлэг болох болов уу гэж оруулсан... Нийтдээ 215 бичлэгийг хуулбарлаж... Нэг ч гэсэн гадаадын нөхөрт Монголоо таниулах юмсан сэтгэлээр хандаж байсан, харин одоо бол "хөгшрөөд", чадал тэнхээ буураад даахаа больж, нэмж оруулах сэтгэл ч алга...

"Sign in" хийгээгүй их уджээ...

Тэгээд өчигдөрхөн нэгэн удаа нэвтэрч ороод "бүхнийгээ" шалгалаа. Зарим нэгэн бичлэгт сэтгэгдлээ бичлээ. Учиргүй олон майл, сэтгэгдлүүд ирчихэж... Зарим нэгэнтэй нь маргалдах шахуу болох нь ээ. Нэг их онц ач холбогдолгүй тул энэ удаа линк хийхээс татгалзлаа...

Ихэнх майлууд тоогоор хэлбэл 84н майл "найз" болохыг хүссэн байсан. Тэр болгонд би хариу өгөөгүй юм. Энэ ч учиртай л даа. Удалгүй тэд нар намайг хужаа, ойрд, дөрвөд, халх, номтой, номгүй, тэнэг, мангараар дуудаад эхэлдэг байгаа. Найзыг таньж байж мэддэг гэдэг байхаа. Тэвчээргүй бөгөөд халтай хэн нэгэн танихгүй этгээдийг би найзаа гэж дуудаад явах нь зохисгүй хэрэг. Тэдгээр хүмүүс дотор ухаан нь уландаа, бас өөртөө хэт бүр хэт итгэчихсэн нөхдүүд ч байх юм. Надад онгироо, сагсуу, эсвэл ухаан муутай, эсвэл тэвчээргүй, хүний үг даахааргүй, цэцэн мэргэн мэт өөрсдийгөө боддог найзууд хэрэггүй ээ..

Харин зарим нэгэнд нь хариу өгөөгүйд минь уучлаарай гэсийм... Бичлэгүүд дотор зарим өөрийн минь бичлэг байгаа тул зөвхөн найз буюу гэр орныхондоо харуулах гэж upload хийсэн юм. Хэн нэгэн өөр хүнд харуулахыг хүсээгүй хэрэг л дээ. Жишээ нь би гитар дараад майлж байгаа гэх мэт... :)

Мартын 8...

Баяр, бас дахин баяр... Он гараад л баярууд үргэлжилдэг байсансан... хэхэ

Монголдоо бол Мартын 8-ны баярыг тэмдэглүүлэх гээд (угтаа бол тэмдэглэх гэх байх л даа) "завгүй" зүтгэх байсан байхдаа. Цэцэг, даашинз, хувцас хунар, будаг шунх, бал бурам гээд л боломж бололцоого дайчлаад болохгүй бол зээлдээд ч болов хамаагүй ямар нэгэн байдлаар хичээх байсан байх...

Гэтэл энд Америкт ирснээсээ хойш Мартын 8-ны барааг харсангүй. "Ганцаараа" болоод тэгсэн байх гэж өөрийгөө тайтгаруулна. Ашгүй харин энд олон улсын эмэгтэйчүүдийн баяр гэж тэмдэглэдэггүй юм байна. Тэмдэглэдгийг нь ажиглаагүй байж мэднэ, гэхдээ үнэхээр надад үнэртэх ч үгүй юм... Эд нар чинь их гэр бүлсэг хүмүүс ч юм шиг, эсвэл бүр гэр бүлээ мартсан гэсэрүүд шиг байх юм. Өдийг болтол ухаараагүй л байна :)

За ямар ч байсан, Мартын 8-ныг тэмдэглэж байгаа бол гэргий, хань, охин, бүсгүй, эмээ, авгай болгонд инээмсэглэхийг ерөөе...

Сайхан баярлуулж, сайхан баярлаарай...

Бишээ,

Сайхан баярлаж, сайхан баярлуулаарай.... :)

2009-03-06

76-н ухны майлалдааны эхлэл...

Цаг зуурын бэрхшээлээс, тэнгэрийн буруугаас болоод тарга тэвээр бүтэн аваагүй, тураалдаа орсон, өвс тэжээлийн хомсдолтой нэгэн ямаан сүрэг байж гэнэ... Харвын тэрсүү цаг эхэлж сүргийн оршин тогтнох асуудал улам хүндэрсээр....

Сүргээсээ тусгаарлагдан өвс тэжээл, эмчилгээ, сувилгаагаар дутагдаагүй боловч цадаж ханадаггүй, сүргээ боддоггүй, ихэнхдээ тарга тэвээр нь хэтэрчихсэн, бас бөөстсөн 76н хуц ухнууд сүргийнхээ толгой нэг ухныг хэрхэн тодруулах тухай майлалдаж гэнэ...

Нэг эргүүтсэн ухна нь "би..би..би толгой ухна болно. Сүрэг дотроо би хамгийн.. хамгийн..." гээд хамгийн түрүүнд ямаан майлахад нөгөө нэг элбэг ноостой ухна нь "нөхөөр, чи болоогүй ээ, би тэргүүн ухныг хэдэн удаа дагаж давхиад хажуу талаас бусад ухнууд мөргөчихсөн, одоо миний 3 дахь нь..." хэмээн тэндээс тургив. Тэрхүү хоёр ухнын маргаанд гуравдагч этгээд болон удам сайтай боловч буурал ноостой ухна "миний эвэр ургаж дууссан, одоо бүр бууралтчихлаа, хоцрох нь байна" хэмээн майлж омогтов...

Майлалдаан газар аваагүй тэрүүхэндээ байтал өмнө нь нэгдлийн сүрэгт идээшилж байгаад үржил селекцийн аргаар хувийн сүрэгт шилжсэн нэгэн эвэр нь хатуужиж болджсон ухна "уг нь сүргээрээ майлалдаж сүргийн тэргүүнээ сонгодог байсан, түүнийг болих хэрэгтэй, бидний 76н ухнууд л сүргийнхээ толгойг сонгох хэрэгтэй, тэгвэл бид өвс тэжээлээ хэмнэнэ" гэж санаа гаргав...


... (магадгүй юм даа)


2009-03-05

Бусдыг ойлгоход туслах 7н зарчимууд...( III )

III зарчим: Зан ааш авир нь бусдад "өөриймсөг" хандахаар илэрдэг.

Хүн болгон хувиа хичээсэн гэвэл хэтрүүлэг болох биз. Ингэж хэлснээрээ бүхий л сайн санааны үйлдлүүд, орчлонг бүтээгч хайр, дурлал болон бие, сэтгэл, бүхнээ зориулах, золиослох зэрэг бүхнийг үгүйсгэсэн хэрэг болно. Гэвч бүгдийнх нь биш юмаа гэхэд ихэнхийнх нь ааш авир нь бусдад "өөриймсөг" хандах байдлаар илэрдэг.

"Өөриймсөг" хандах нь үндсэндээ ялалт/ялалт тохиолдол. Танд шууд болон шууд бусаар тусалснаар өөртөө туслана (Хүний хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтнэ). Гол хэдэн төрөлд ангилаад үзье:

- Гэрээ хэлцэл болон хэлэлцээр - Хэрвээ би машин худалдаж авбал надад болон машины худалдаачинд ашигтай. Би өөрөө хүссэн машинаа эзэмшинэ, машины худалдаачин мөнгийг авч өөртөө ашгийг олно. Энэ нь бусдад өөриймсөг хандахын зонхилох хэсэг бөгөөд оролцогч талууд харилцан сэтгэлзүйн харилцан холбоогүй байдаг.

- Ураг төрлийн болон гэр бүлийн холбоо - Цус нь уснаас өтгөн. Бид өөрсдийн генээ, үр удмаа, ураг төрлөө хадгалах, хамгаалахаар "бүтээгдсэн" байдаг. Энэ нь зарим тохиодолд ойр дотны найз нөхөд, хайрлаж дурласан хүмүүсийг хамардаг.

- Эрх мэдэл болон алдар хүнд - Хэн нэгэнд туслах нь эрх мэдэл, хүч чадлын илрэл. Ихэнх дээд төрөлтнүүд (primates) давуу тал, эрх мэдлийн илрэл болгон тусламж туслалцааг үзүүлдэг аж. Хүмүүс ч мөн үүнтэй адилаар, өөрсдийнхөө өөртөө итгэх итгэл, алдар хүндээ дээшлүүлэхийн тулд тусламж туслалцааг үзүүлдэг байна.

- Нуугдмал харилцан ашигтай холбоо (reciprocity) - Ихэнх харилцаа холбоо нь "хэрвээ би түүнд тусалбал хэзээ нэгэн цагт тэрээр надад хариу туслах болно" гэсэн санаанд тулгуурласан байдаг.

Зарим тохиолдолд эдгээр ааш авир, зан үйлдлүүд нь дээрх бүлгээс гадуур оршдог. Үүнд ямар нэгэн учир шалтгаанаар амь үрэгдэн үр удамдаа тусалж чадаагүй нэргүй баатрууд, хүмүүнлигийн үйлсэд насаа зориулах сайн дурынхныг багтааж болно. Гэвч эдгээр нь цөөнх бөгөөд ихэнх үйл ажиллагаа, үйлдлүүд нь бусдад өөриймсөг хандах хэлбэрээр тайлбарлагдана.

Энэхүү зарчимыг Та хэрхэн ойлгож, хүлээн авч байна? Та бусдын учиг санааг ойлгон тэд хувиа хичээгээд байгаа мэт хандаж байна уу? Дээр дурьдсан дөрвөн төрөлд багтахаар тусламж, туслалцааг бусдад үзүүлэхийг хичээгээрэй. Бусдад "өөриймсөг" хандахаас гадуур туслалцааг хүмүүсээс бүү горьдоорой, энэ нь боломжгүй биш бөгөөд бас байж болохгүй зүйл биш.

source: http://www.scotthyoung.com/blog/2007/08/28/the-critical-7-rules-to-understand-people/

*утга найруулга, үг, өгүүлбэрийн алдаа дутагдал байгаа гэдгийг ойлгож байгаа тул эх мэдээллээс нь харьцуулаад залруулж засаад өгвөл баярлахсан.

2009-03-04

Бусдыг ойлгоход туслах 7н зарчимууд...( II )

II зарчим: Нийгэм дэх зарим ааш авирууд (social behaviors) нь илэрхий байдаг.

Ер нь бидний (хүмүүсийн) үйлдэлийн санаа зорилго нь ихэнхдээ нуугдмал аж. Хэрвээ хүн хямарсан эсвэл уурласан бол түүний үйл хөдлөл нь үнэн бодол, сэтгэл санаатай нь зөрчилдөж байдаг. Хэрвээ би хэн нэгэнд доромжлууллаа хэмээн бодож байвал тухайн үед араандаа зуучихаад хэлээ хазаад дуугай байж болох.

Эмэгтэйчүүд бодол санааныхаа эсрэгээр "за яахав", "тэг тэг" (тэгдэг л юм байгаа биз) гэж "бууж өгдөг" тухай нэгэн хошигнол байдаг. Эрчүүд ч гэсэн энэхүү үйлдлийг арай эелдэгээр илэрхийлдэг бөгөөд гэхдээ ихэнхдээ эмэгтэйчүүдтэй адил утгыг агуулдаггүй.

Энэ зарчмын гол санаа нь Та хүнийг сонсохдоо биш, харин ойлгохдоо байдагт оршино. Итгэл найдварыг агуул, харилцаа холбоог үүсгэн бататга, бага ч атугай бодож ухаар. Бусдыг өөрөөсөө илүүд үзсэнээр буюу хүндэлснээр (by focusing on empathy) ямарваа буруу үйлдэл, хор хохирлоос зайлсхийх бөгөөд асуудлын гол утга учрыг хурдан ойлгох болно.


Энэ зарчмын нөгөө нэг тал нь ихэнх тохиолдолд Таны ямаршуухан сэтгэл, бодол санаатай байгааг хэн ч үл мэддэгт оршдог. Тийм ч учраас хэн нэгэн Таныг ойлгоогүй бол битгий уурлаж бухимд. Хэрвээ үйл хөдлөлөөрөө өөрийн бодлыг гуйвуулж, нууж байгаа бол бусдыг буруутган битгий уурлаж бухимдаарай.

source: http://www.scotthyoung.com/blog/2007/08/28/the-critical-7-rules-to-understand-people/

*монголчилсны дараа умшсан чинь надад таарсан ванлий байдаг байгаа :)

2009-03-03

Бусдыг ойлгоход туслах 7н зарчимууд...( I )

(Scott H Young-ыг монголчлохыг оролдов)

Хүмүүсийн зан, ааш авирыг дүрэм журмаар шууд тодорхойлчихож болохгүй тул гарчиг минь арай дэндчихсэн байж болох юм. Тэгсэн ч, ихэнх хүмүүс алдаа дутагдлаа дахин дахин давтаад байдгийг ойлгосон нэгэн. Тэдгээр алдаа дутагдлууд нь хүмүүсийн цаашдын ажил үйлс, амьдралд ямарваа нэгэн байдлаар асуудал, хүнд байдал үүсгэхээр давтагддаг аж. Энд бичих 7-н зарчим нь хүмүүсийг болон уншигч таныг алдаа дутагдлаа давтахгүй байхад тус нэмэр болно байх гэж найдаж байна.

Хүмүүсийн чадвар нь Сайн сайхан, Эелдэг нөхөрсөг, Зугаа сонирхолтой байхад оршино оо гэж....

Хүмүүсийг харьцааны тухай ихэнх номнууд нь дараах 2 зүйлийг илэрхийлсэн байдгийг ойлгосон:
- Ухаантан, мэргэдүүд гэгдэх хүмүүс хүртэл сайн сайхан, анхаарал халамжтай байх гэх мэт бусад чанаруудыг бүрэн төгс эзэмшээгүй байдаг нь тодорхой билээ.
- Ер бусын болон цогц онолуудаар зарим зан чанарыг тайлбарлаж болох авч бүгдийг нь нэгдмэл, цогц байдлаар тайлбарлахад төвөгтэй юм.

Гэвч эдгээр хоёр зүйлд ерөнхий нэг холбоо байгаа ч юм шиг. Дахин давтагдаад байдаг алдаа дутагдлууд нь ихэнх хүмүүст зөрчил (хэрүүл маргаан), нийгмийн гажуудал (social errors), сэтгэлзүйн уналтын учир шалтгаан болдог байна.

Долоон зарчмууд:

1-р зарчим: Эхлээд өөрийгөө дараа нь бусдыг уу?...
Rule One: Never blame malice for what can easily be explained by conceit.

Хүмүүст чиний хэн байх, хэрхэн амьдрах нь, юу хийх, яаж байгаа нь падгүй юм. Өөрөөр хэлбэл хүмүүст чамайг гэсэн сэтгэл, анхаарал, бодол байхгүй, чи хүмүүсийн анхаарлын төвөөс гадуур жирийж байна гэсэн үг. Энэ нь хүмүүсийг муу муухай, увайгүй гэж байгаа биш л дээ. Яагаад гэвэл ихэнхдээ хүмүүс анхаарлаа өөрсдөдөө хандуулсан, өөрийгөө хичээж (нэгэн бодлын хувиа хичээх бололтой) явдагтай холбоотой. Ийм нэгэн сэтгэлзүйн диаграммыг аваад үзье.

Division of Thought - Бодлын хуваарилалт

empathy - хайр халамж, энэрэл (бусдад анхаарах, зовних, бусдыг өөрөөсөө илүүд үзэх)

Self-directed - хувиа бодсон, довоо шарлуулах чанар

relationships - харьцаа

Энэхүү жишээн дээр хүний бодлын 60% нь хувиа хичээх талд байна. Миний зорилгууд, миний асуудлууд, миний бодол гэх мэт....
Нөгөө 30% нь харилцаа, харьцаандаа хандуулдаг боловч өөрт нөлөөлөх, тусах талаас нь боддог аж. Жишээ нь, Жулия миний тухай юу гэж боддог бол? Дарга маань намайг хэрхэн дүгнэх бол? Найз нөхдүүд минь намайг хүндэлдэг болов уу, эсвэл төвөгшөөдөг болов уу гэх мэт...
Дээрх диаграмд дүрсэлснээр зөвхөн 10% нь хайр халамж, энэрэлд зориулагдсан байгаа биз. Хайр халамж, энэрэл, өрөвч зан (empathy-бусдыг бодох, бусдад анхаарал тавих) нь ховор л доо. Жулия миний тухай юу гэж бодож байгаа бол гэхээсээ илүүтэйгээр Жулия яаж байгаа бол гэж бодох нь зүйтэй юм.

Яах вэ?

- Аливаа хүндрэл, асуудлууд нь их утга учир агуулдаггүй гэж ойлгож болно. Бусад хүмүүс Таныг бодох "зав" бага байгаагаас ургуулан бодоход Та өөрийгөө хэтэрхий дүгнээд (шүүмжлээд) байж мэдэх юм.

- Хүмүүс чамд хатуу хөндүү хандаж шоолж, гомдоож, зовоосон бол тэдгээр нь "зориуд" биш байх тохиодол олонтаа. Мэдээж зарим тохиолдлуудыг оруулахгүйгээр, ерөнхийдөө Таны гомдол, зовлон нь нэг л талынх (таных) бөгөөд гол шалтгаан биш юм.

- Харилцаа харьцааг үүсгэх, бататгах, хадгалах, нь Таны "үүрэгт" ажил юм. "Найранд уригдана хэмээн урилга хүлээж суусны", эсвэл бусад хүмүүс чам руу "гүйгээд" ирнэ гэж бүү хүлээ.

source: http://www.scotthyoung.com/blog/2007/08/28/the-critical-7-rules-to-understand-people/


*мэдээж, как и всегда, аs usual :) Нэг л биш болсон гэж санагдаад байгаа... Гэхдээ өөрөө мэддэггүй ээ...

2009-03-02

Блогтоо уураа гаргачихаж, тэр нь одоо дууссан.... хэхэ

За хө, уурлаад дуусчихсанаа хэрхэн илэрхийлдэг юм билээ? Өөрийгөө зовоогоод яахын, тиймээ. Хүний ганц хоёр бичсэн өгүүлбэрт бухимдаад тэр чигтээ блогтоо бичлэг болгоод гаргачихаж...Хэхэ Блог уур гаргадаг болсон байна шд...
Хүн болгон адилгүй хүлэг болгон жороогүй гэдгийг бодоод цаашид энэ талаар бичихээ болилоо....
Ингээд уур, бухимдал хоёрыг дуусгамой.

Дараа өөдрөг бичлэг оруулна аа...

Өөрийнхөө блогт юу бичихээ хэнээр ч заалгахгүй

Энд тэнд байсан зарим сэтгэгдлүүдийг устгасан болно. Шууд л устгадаг болоод байгаа. Уг нь тэвчээртэй байлаа...

Нэг нь бүр онигоо бичсэнийг ойлгохгүй тэнэгтдэг байгаа. Устгахаас өөр яах билээ.

Онигоо бичиж болохгүй гэж хэн ч надад сургаад хэрэггүй. Ингээд том том дуугараад байдаг юм манайхан.

Би өөрийнхөө блогт юу бичихээ хэнээр ч заалгахгүй. Таалагдахгүй бол битгий уншиж өөрийгөө нервтүүл, сэтгэгдэл бичиж цагаа бүү үр. Зүгээр л уншихаа л больчих...

Өө мартсанаас, би энд өөрийнхөө хүслээр ирсэн. Хэн ч намайг албадаад энд ирүүлээгүй. Би эцэг эхээсээ, хүүхдээсээ хол байгаа нь миний өөрийн заяа. Хэний ч биш, миний л заяа. Намайг ойлгохгүй байвал хэхэ ойлгох гээд ч хэрэггүй, би бас ойлгуулах гээд ч хэрэггүй боловч Харангын дууг сонсоод үз дээ...

2009-03-01

Нэгэн асуулт

Бидний, монголчуудын харилцааны соёлын түвшин хэр юм бол? гэж өөрөөсөө асуугаад хариулт олохыг хичээв. Тодруулбал харьцан ярилцах чадвар, ярианы соёл ямаршуухан бол?

- Өдөр тутмын амьдралдаа тууртаад тулга тойрсон байдаг уу?
- "Боловсролгүй" боловсролтойдоо хумигдаад аар саар байдаг уу?
- Албаны, амин хувийн, найз нөхдийн гэж ялгалгүй холилдчихсон байдаг уу?
- Үргэлж араа боддог тул бөөрөнхий байдаг уу?
- Айж, сүрдээд хулчгар сул байдаг уу?
- Эсвэл зиндаа, албан тушаалаараа томорч захирангуй, дээрэнгүй байдаг уу?
- Баян, хоосноороо ялгараад бүдүүн, нарийн байдаг уу?
- Улс төржөөд учир начиргүй байдаг юм болов уу?

Хариулт олоход минь туслаач...

Аятайхан зурагнууд...

Шивээстэй бүсгүй

source: http://www.uselessgraphics.com/an64.gif

Нохой юу?

source: http://www.reallyfunnypictures.co.uk/illusions/pics/23.02.06/handdog.jpg

Хөгжим тоглогч эр үү?

source: http://www.teachnet.com/graphics/powertools/puzzles/illusion2.gif