2009-03-11

Надад үлджээ...

Амьдралын гэгээ нэгэн гэрэл,
Алдаа онооны нэгэн сүүдрийг авч үлджээ...

Хайрын амт нэгэн таашаал,
Харууслын сэтгэл нэгэн гутралыг авч үлджээ...

Ханьсахын багана нэгэн жаргал,
Хагацахын зовлон нэгэн айдсыг авч үлджээ...

Нүдний оч нэгэн гоо үзэсгэлэн,
Нулимсны амт нэгэн гашууныг авч үлджээ...

Санахын дээд нэгэн зүрхний цохилт
Салахын гуниг нэгэн зүүдийг авч үлджээ...

(Сэтгэлийн хатуужил гансрах зүрх
Сэрүүлгийн дуу Dilemma-г авч үлджээ)

5 comments:

Undraka said...

сэрүүлгийн дуу чинь Dilemma Nelly Kelly-н дуу юмуу? хоёр туулай буудах гээд хоосон хоцорсон юм шиг шүлэг санагдав.

Chandmani said...

хэхэ ер нь бол хэдэн ч туулай буудаж болно шүү дээ... :)

Undraka said...

аймар аймар сурах мэдэх ч юм байнаа туулайнуудыг буудах талаар

bluefire said...

suuder, gutral, aidas, gashuural, zuud iig avch uldjee.
saihnaar ehleed dandaa "muuhai" tugsgul
(arhiv uhaad l ;)

bluefire said...

past is gone forever.. ya ya i know, iim l yum uldeedeg yum daa