2009-03-05

Бусдыг ойлгоход туслах 7н зарчимууд...( III )

III зарчим: Зан ааш авир нь бусдад "өөриймсөг" хандахаар илэрдэг.

Хүн болгон хувиа хичээсэн гэвэл хэтрүүлэг болох биз. Ингэж хэлснээрээ бүхий л сайн санааны үйлдлүүд, орчлонг бүтээгч хайр, дурлал болон бие, сэтгэл, бүхнээ зориулах, золиослох зэрэг бүхнийг үгүйсгэсэн хэрэг болно. Гэвч бүгдийнх нь биш юмаа гэхэд ихэнхийнх нь ааш авир нь бусдад "өөриймсөг" хандах байдлаар илэрдэг.

"Өөриймсөг" хандах нь үндсэндээ ялалт/ялалт тохиолдол. Танд шууд болон шууд бусаар тусалснаар өөртөө туслана (Хүний хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтнэ). Гол хэдэн төрөлд ангилаад үзье:

- Гэрээ хэлцэл болон хэлэлцээр - Хэрвээ би машин худалдаж авбал надад болон машины худалдаачинд ашигтай. Би өөрөө хүссэн машинаа эзэмшинэ, машины худалдаачин мөнгийг авч өөртөө ашгийг олно. Энэ нь бусдад өөриймсөг хандахын зонхилох хэсэг бөгөөд оролцогч талууд харилцан сэтгэлзүйн харилцан холбоогүй байдаг.

- Ураг төрлийн болон гэр бүлийн холбоо - Цус нь уснаас өтгөн. Бид өөрсдийн генээ, үр удмаа, ураг төрлөө хадгалах, хамгаалахаар "бүтээгдсэн" байдаг. Энэ нь зарим тохиодолд ойр дотны найз нөхөд, хайрлаж дурласан хүмүүсийг хамардаг.

- Эрх мэдэл болон алдар хүнд - Хэн нэгэнд туслах нь эрх мэдэл, хүч чадлын илрэл. Ихэнх дээд төрөлтнүүд (primates) давуу тал, эрх мэдлийн илрэл болгон тусламж туслалцааг үзүүлдэг аж. Хүмүүс ч мөн үүнтэй адилаар, өөрсдийнхөө өөртөө итгэх итгэл, алдар хүндээ дээшлүүлэхийн тулд тусламж туслалцааг үзүүлдэг байна.

- Нуугдмал харилцан ашигтай холбоо (reciprocity) - Ихэнх харилцаа холбоо нь "хэрвээ би түүнд тусалбал хэзээ нэгэн цагт тэрээр надад хариу туслах болно" гэсэн санаанд тулгуурласан байдаг.

Зарим тохиолдолд эдгээр ааш авир, зан үйлдлүүд нь дээрх бүлгээс гадуур оршдог. Үүнд ямар нэгэн учир шалтгаанаар амь үрэгдэн үр удамдаа тусалж чадаагүй нэргүй баатрууд, хүмүүнлигийн үйлсэд насаа зориулах сайн дурынхныг багтааж болно. Гэвч эдгээр нь цөөнх бөгөөд ихэнх үйл ажиллагаа, үйлдлүүд нь бусдад өөриймсөг хандах хэлбэрээр тайлбарлагдана.

Энэхүү зарчимыг Та хэрхэн ойлгож, хүлээн авч байна? Та бусдын учиг санааг ойлгон тэд хувиа хичээгээд байгаа мэт хандаж байна уу? Дээр дурьдсан дөрвөн төрөлд багтахаар тусламж, туслалцааг бусдад үзүүлэхийг хичээгээрэй. Бусдад "өөриймсөг" хандахаас гадуур туслалцааг хүмүүсээс бүү горьдоорой, энэ нь боломжгүй биш бөгөөд бас байж болохгүй зүйл биш.

source: http://www.scotthyoung.com/blog/2007/08/28/the-critical-7-rules-to-understand-people/

*утга найруулга, үг, өгүүлбэрийн алдаа дутагдал байгаа гэдгийг ойлгож байгаа тул эх мэдээллээс нь харьцуулаад залруулж засаад өгвөл баярлахсан.

No comments: