Бичихээр урт болчих гээд байгаа тул товчлоод тоймлоод орууллаа:
- Хүйтэн хоол хүнсний бүтээгдэхүүн 5н хэмээс доош температурт байх;
- Халуун хоол хүнсний бүтээгдэхүүн 57н хэмээс дээш температурт байх;
- Хөлдүү хоол хүнсний бүтээгдэхүүнийг авахдаа шалгаж байх. Хэрвээ савласан хөлдүү бүтээгдэхүүнд жижиг жижиг кристал мөс тогтсон бол энэ нь чанарын шаардлага хангахгүй, гэсээд дахин хөлдөөснийг гэрчилж буй хэрэг юм;
- Хэрвээ савласан бүтээгдэхүүн янзан бүрийн цоохой, нүх, урагдсан, савлалтын өнгө алдагдсан, чийгтсэн, усны судал тогтсон бол бүү худалдан ав,
- Хэрвээ лаазалсан бүтээгдэхүүний энд тэнд хонхойсон, цуурсан, зэвэрсэн бол бүү худалдан ав,
- Мэдээж хортон, шавьж мэтийн илрэл байвал бүү худалдан ав,
- Өнгө зүс нь хувирсан, үнэр танар нь өөрчлөгдсөн бүтээгдэхүүнийг бүү худалдан ав, жишээ нь ногоорсон мах гэвэл ойлгомжтой болох байх,
- Мах, тахиа, загас худалдан авахдаа наалдамхай, эсвэл бүр хатсаныг (зориулалтын бус бол) бүү ав. Хуруугаараа хатгаад үз хэрвээ хурууны мөр үлдэж байвал бүү ав.
- Өндгийг 7-оос доош температурт байлгах, дээд тал нь 4н долоо хоног хадгал, хэтэрвэл хая.
- Сүү, сүүн бүтээгдэхүүнүүдийг зааварт тусгайлан заагаагүй бол 5н хэмээс доош байлга.
- Боловсруулсан ("болчихсон") хоол хүнснийг 5-н хэмээс доош хамгийн ихдээ 7 хоног хадгал. Түүнээс хэтэрвэл шууд л хая.
- Гурилыг 12 сараас илүү бүү хадгал. Зөв хадгалсаныг үүнд багтаасан.
....Хөлдөөснөөрөө Патоген-ыг устахгүй. Хэрвээ хөлдүү бүтээгдэхүүнийг тасалгааны буюу дээр дурьдсан 5-аас 57-н хэмд гэсгээвэл хүнсээ хор болгож буй хэрэг юм шүү. Хэзээ ч тэгж бүү гэсгээ. Харин хэрхэн гэсгээх вэ:
- 21-ээс доош хэмийн "урсаж" буй усанд тавьж, (устай саванд хийх биш шүү)
- Microwave-д гэсгээх,
- Шууд "болгох" буюу боловсруулан...
... За өнөөдөртөө болох байх аа. :)
4 comments:
Ih heregtei medeelel baina. Bayarlalaa.
Mah, zagas, tahiag ter bur huruu garaaraa shalgaad baih bolomjgui bolohoor avchihaad gertee irsen hoinoo l shalgana shd, hehe. Neg udaa zagas avsan, gar hureheer neg sonin zuuraad baih shig sanagdaad shuud butsaagaad avaachaad ugsun. Mah, tahiagaa supermarketaas, zagasaa hunsnii zahaas avdag yum...
Бас л их хэрэгтэй сэдвээр бичсэн байна. Хааяа орж ирж бичлэгийг чинь уншиж, юм мэдэж авчаад л дуугүй гараад явчихдагаа больдог юмуу ;-)
Монголд харин хаа нэгэн газар ороод хоол захиалахаар халуун хоол өгөх газар ховор юм байна лээ, Дандаа л бүлээвтэр.... хараад байхад манайхан чинь урд өдөр хийсэн хоолоо хөрсөнийх нь дараа хөргөгчиндөө хийхгүй байлгаж байгаад, маргааш нь сайн халаахгүй идээд байх юм байна лээ. Түүнээс болж ходоодны хорт хавдар үүсч байгааг уг нь хүмүүс мэддэг бол.Бас л их хэрэгтэй сэдвээр бичсэн байна. Хааяа орж ирж бичлэгийг чинь уншиж, юм мэдэж авчаад л дуугүй гараад явчихдагаа больдог юмуу ;-)
Монголд харин хаа нэгэн газар ороод хоол захиалахаар халуун хоол өгөх газар ховор юм байна лээ, Дандаа л бүлээвтэр.... хараад байхад манайхан чинь урд өдөр хийсэн хоолоо хөрсөнийх нь дараа хөргөгчиндөө хийхгүй байлгаж байгаад, маргааш нь сайн халаахгүй идээд байх юм байна лээ. Түүнээс болж ходоодны хорт хавдар үүсч байгааг уг нь хүмүүс мэддэг бол.
Сэтгэгдлээ хуваалцсанд баярлалаа.
Post a Comment