Их томдсон нэр өгчих шиг боллоо. Гэхдээ зүгээрээ.... Улс орны аюулгүй байдал гэж томруулаад бодож болох боловч үнэн чанартаа хоол хүнсний аюулгүй байдлын тухай цуврал (хэхэ мэдээж цуврах байх) бичлэг юм... Хоол хүнснээс нь ургуулаад бодохоор хүн амын, улс орны аюулгүй байдал, цаашилбал тусгаар тогтнолын асуудал хөндөгдөнө...
Том бичлэг бичих мэдлэг, чадал, тэнхээ дутах тул зарим нэгэн сонссон болон уншсан зүйлүүдээ нийлүүлээд гөвчихнө өө, хө...
Андуураагүй бол өнгөрсөн 2008 он “Хүнсний хангамж, аюулгүй байдлын жил” байсан байхаа!? Гэтэл жилдээ ганцхан тохиодог Цагаан сараар хоол хүнсний аюулгүй байдлын, хортой архины асуудал гарч, эрдэнэт хүмүүсийн амь эрсдэн бүх нийтээрээ "архины эсрэг дайн" зарлах шахуу болж байснаа санахад нэг илүүдэхгүй. Бас жилдээ ганцхан болдог Шинэ жилээр нэг байгууллагынхан (тэнд ажилладаг дүү минь бүх нийтийн жишгээр өртсөн) баяраа тэмдэглэж байгаад хоолны "бүх нийтийн хордлого"-д өртөж байсныг санахад бас илүүдэхгүй. Цаана нь мэдэгдэх, мэдэгдэхгүй өчнөөн байгаа. Мэдсэн ч мэдээгүй дүр эсгээд өнгөрөөсөн өчнөөн байгаа. Цаашид ч иймэрхүү асуудлууд гарах нь бас дамжиггүй...
Хоол хүнс хэзээ хор болох вэ?
1. Хоол хүнсийг зориулалтын болон баталгаат эх сурвалжаас (дэлгүүр, гуанз гэх мэт) худалдан аваагүйгээс;
2. Зориулалт, шаардлагын дагуу болгож боловсруулаагүйгээс;
3. Буруу температурт хадгалах болон байлгаснаар;
4. Бохир, заваан, буруу сав суулга, хутга хэрэглэл, тоног төхөөрөмж хэрэглэснээр
5. Хувь хүний ариун цэврийн байдал сахиагүйгээс;
Дээр дурьдсан зүйлүүдийн эхнийхээс бусад нь бүгдээрээ үндсэн 3-н хүчин зүйлтэй шууд холбоотой. Үүнд:
- Time-temperature abuse гэгдэх Цаг болон температурын алдаа, болгоомжгүй байдал, хадгалалт, халаалт, хөргөлтийн буруугаас
- Cross-contamination гэгдэх Хоол хүнсний зүйлд буруу хандаж, харьцах, хольж хутгах,
- Poor personal hygiene гэгдэх Хувийн ариун цэвэр алдагдсанаас
....
За өнөөдөртөө болох байхаа... Өө тийм мартах гэж байна. Мэргэжлийн нэр томъёо, хэллэгүүдийг мэдэхгүй тул өөрийнхөөрөө бичиж байгаа шүү... Тиймээс буруу бол өршөөхтий...
No comments:
Post a Comment