2011-04-30

"Үнсэн саарал"...



Дээр Д.Сүхбаатар жанжныхаа хөшөөг солигдохоос нь өмнө нэг зураг аваад блогтоо тавьж байсан билээ. Тэнд байгаа.

Хэл амтай, хэрүүл уруултай, аль ч билээ намын баяраар уралдан урцалдан "францын" тугаар бүтээн байж нээлтийг нь хийсэн тэрхүү хөшөөг сүүлд (бараг сар болсон биз дээ) харсан. Тухайн үедээ зургийн аппарат байхгүй явж байсан тул зургийг нь авч чадаагүй юм.

Яахав шинэчлээд аштай юу. Гэтэл Д.Сүхбаатарын нүүр царай нь хөшөөний бусад хэсгүүдээс тэс өөр үнсэн саарал өнгөтэй байсныг хараад зориуд уу, эсвэл алдаагаар уу гэдгийг нь ойлгоогүй л бодоод өнгөрсөн билээ.

Мөн хэрвээ хөшөө дурсгалыг сэргээн засварласан бол хаа нэгтээ нь 2010 онд сэргээн засварласан гэж бичих нь зүйтэй байсан байх.

Өчигдөр бүр ажил болгоод аппаратаа авч очоод зургийг нь аваад... Бороо цас ороод нүүрээ угаачихсан уу яасан бүү мэд, бас тэнгэр бүүдгэр байснаас болсон уу нөгөө "үнсэн саарал" өнгө нь мэдэгдэхгүй байна билээ...


Нартай өдөр очино оо. Тэгээд зургийг нь авна гэж бодож байгаа....



(шар байна... хор байна..)

2011-04-28

Ороо бусгаа цаг... (updated)

За, Монголд тайван байх нөхцөл алга аа... Тайван амьдрах нөхцөл алга...

- Эмнэлэг нь эх үрсээ гаргуунд нь гаргаж алдаад,
- Автобус жолооч нар нь ажлаа хаяад,
- Сүхбаатарын талбайд хэсэг бүлэг нөхдүүд үймэлдээд,
- Морь мал, гэр ахуй хүртэл тэмцлийн хэлбэр болоод,
- Цагдаа хүчнийхэн байнгын бэлэн байдалд,
- Томчууд төрийн ажилтнууд нь байцаагдаад,,
- Эрчим хүчний үнэ нь нэмэгдчихсэн,
- Талхны үнэ нэмэгдэх гээд,
- Талх нэмэгдвэл бүгд л нэмэгдэх гээд,
- Үйлдвэрчин нь тэмцээд л,
- Шороо тоос, хог хаягдалдаа дарагдаад,
- Хөдөөгүүр цасан шуурга дэгдээд,
- Засаг төр нь бужигнаад,
- Хужаа нарт долигоноод,
- Одоо солонгосууд ажиллар хүч оруулах юм гэнэ,
- Залуучуудаа нэргүй боолын хөдөлмөрт төр засаг нь албан ёсоор зуучилаад.

... яана даа...
...F гэж хэрэг алга...

...Ашгүй яг одоо бороо орж байна...

- Өнөөдөр бензин шатахууны үнэ 80 төгрөгөөр нэмэгдсэн.

2011-04-26

Монголоо зөөчих ...!!!

Манай баахан толгойнууд Монголынхоо толгойнуудыг зөөх гээд зөвхөн уурхайгаас Хятадын хил хүртэл хүнд даацын, олон улсын хэмжээний, чанартай, өргөн замыг маш шуурхай тавина гэхээр нь гайхаад байхын... Ердөө л 200 гаран км зам гээд байгаа...

Өмнө нь бид 200 байтугай км зам тавьсан даа. Улаанбаатарынхаа, хот хоорондын, Мянганыхаа замыг хүнд даацын, олон улсын хэмжээний, чанартай, өргөн барьж чадаагүй байж заавал түүхий эд, баялгаа зөөхдөө ямар сайн сайхан санаатай, ажил хэрэгч, идэвхтэй, уриалгахан оролцож байна аа...

Нэртэйгээр нь МОНГОЛОО зөөчихөөч.

Монголын толгойнууд...

Ямаа = 1 толгойтой... /мөнхөд
Монгол Хүн = 1 толгойтой... /мөнхөд
Монгол Улс = одоохондоо 5н толгойтой... /цөөрнө
Улсын Их Хурал = 76 + ???? толгойтой... /удам, угсаа, төрөл дамжих
Засгийн газар = 12 + ???? толгойтой.../удам, угсаа, төрөл дамжих
Албан байгууллагууд = 1 + ???? толгойтой.../удам, угсаа, төрөл, найз нөхөд дамжих
Намууд = ???? толгойтой... /албан тушаалаас хамаарна
Хөдөлгөөнүүд = ???? толгойтой.../ хахууль, мөнгөнөөс хамаарна

???? толгойнууд тодорхой болоогүй тохиолдолд Монгол Улс хөгжих магадлал маш бага байна.

2011-04-25

[Төр хурх-Цэцээ гүн-Манзушир-Зайсан] явган аялал



Бүтэн сайныхаа алхалтыг хийсээр байгаа... Он гарсаар 2 бүтэн сайнд нь ажил төрлийн улмаас явч чадаагүй бөгөөд бусад тохиолдолд явган аялалдаа явлаа. Алхалт ч гэсэн тэвчээр, зориг, тууштай байхгүй бол алхахгүй л байх, тйимээс чадлаараа л бие, сэтгэлээ дайчилж байна.

Алхаж байгаадаа, сайн сайхан хүмүүстэй танилцаж, найзалж, нөхөрлөж байгаадаа туйлын баяртай байгаа. Хайкерүүд/клубын гишүүн болон гишүүн бус алхагчид/ үнэн цоглог, энгийн, нөхөрсөг, туслагч, дайчин, нятаршгүй, наргиантай, хөгжөөнтэй хүмүүс байдаг.

Алхалт амьдралд минь энерги, эрч хүч, эрүүл мэндийг бэлэглэж байна.

2011-04-20

Араараа тавиулав даа...

Интернэтийн хар гайгаар 5 хүн тутмын 1 нь араар тавьдаг


Сүүлийн үеийн судалгаагаар харилцааны үнэнч бус байдал /урвалт буюу араар тавих
байдлын үзүүлэлт 20 хувьтай байна. Энэхүү тоо нь өнгөрсөн хэдэн арван жилд бараг өөрчлөгөөгүй хэдий ч Интенэт болон бусад шинэ технологиуд (гар утас гэх мэт) нь хууран мэхлэлт, араар тавих асуудалд тодорхой нөлөөлөл үзүүлж байна. Эдгээр технологийн ачаар хүмүүс дотны харилцаанаас бусад гадуур харилцаа холбоог үүсгэх, гадуур харьцаа холбоогоо нуух хаацайлах, эсвэл баригдахад хялбар болчихоод байна. (Баригдах эсэх нь барих гэж байгаа хүний ямарваа чат- нэр, архив, browser-түүх, утас-орсон, гарсан дугаарыг илрүүлэх зэрэг хэрэглэгээний мэдлэгийн түвшингээс хамаардаг)

"The Daily report"-ийн мэдээлснээр:
- Ойрхны нэгэн судалгаагаар харилцааны урвалт, мэхлэлтийн үзүүлэлт нь тогтвортой 20 орчим хувь байна. (Виржинагийн Их сургууль)

- Сүүлийн 20н жилд техник технологи хурдацтай хөгжиж өөрчлөгдсөн.

Хүн гадуур харьцаа холбоотой (янаг амрагийн явдалд орооцолдох) байх эсэх нь ихэнх тохиолдолд дараахь 2 хүчин зүйлээс хамаардаг байна:
1. Боломж бололцоо/завшаан/
2. Тохиромж/сонирхол/

Интернэт болон гар утасны ачаар хүмүүс нь гэр орноосоо ч цухуйхгүйгээр олон тооны боломжийн нөхдүүдтэй/хань хамсаатануудтэй танилцах, холбогдох улмаар уулзах бололцоотой болсон.

Интернэт орчин үеийг хэрхэн өөрчилж буй талаар Та юу гэж бодож байна? Энэ нь хүмүүсийг улам ойртуулсан уу (Интернэт болзоо/учрал, Facebook холбоо/сүлжээ) ? Эсвэл шинэ учирааг хаа нэгтэйгээс эрэлхийлэх боломж олгосноор хүмүүсийн харьцаа холбоонд саад учруулж байна уу?

Зарим хачирхалтай тоо баримтууд:

— Гэр бүлийн салалтын 20% нь Facebook-той холбоотой байна. (мэдээж Монголд бус)
— Харилцаа үүсдэг шалтгааны 70% нь Интернэттэй холбоотой.
— Online буюу нетэд байгаа хүмүүсийн бараг тэн хагас нь худал залдаг.

Шинэ технологитой холбоотой муу зуршил/донтох болон нетийн улмаас "хардах" асуудлуудыг хэрхэн зохицуулах ёстой вэ?


2011-04-18

Үхтэл нь үглэх...

Эхнэртээ/нөхөртөө үхтлээ үглүүлнэ, үглүүллээ, яншлаа, яншууллаа гэх мэт бид нар тоглоом, шоглоом, онигоо болгон ярьсаар бурсаар ирсэн. Гэвч өнөөдөр энэхүү үглэх, янших асуудалд арай өөр байр сууринаас, чухалчилж хандаад үзье.
Үглэж янших нь хүнийг цагаас нь өмнө авсанд оруулж мэдэхийг шинэ судалгаагаар тогтоожээ.

Данийн судлаачид 4500 гаруй хүмүүсийн дунд 6 жилийн туршид судалгааг явуулж, хань ижилдээ үргэлжид үглүүлж, яншуулдаг, бөмбөгдүүлдэг товаришууд нь дуугайхан, чимээгүйхэн болчихдог хань ижилтэй хүмүүсээс даруй 300 хувиар!!! илүү зүрхний асуудалтай тулгардаг болохыг тогтоожээ.

Арай дээр мэдээ: Хүүхдүүд болон гэр бүлийн бусад гишүүддээ шахуулж, шавдуулдаг нөхдүүд зүрхний эрсдэлд унах нь 2 дахин их байдаг. Харин хөршүүд болон найзууддаа дарамтлуулдаг бол зүрхний өвчин тусах магадлал нь 50 хувиар нэмэгддэг байна.

Сонирхолтой хэсэг: Үргэлжийн ядаргаа болдог (дарамтлаад) эхнэрүүд зүрхний асуудалд өртөх нь үглэчихээд больчихдог эхнэрүүдийг бодвол илүү байдаг. Хань ижилтэйгээ (хамтран амьдрагчид) муудалцах нь таны зүрх өвдөх магадлалыг 44 хувиар нэмэгдүүлнэ.

Та хэдийгээр жижиг маргааны дараа найрамдаж болох ч ихэнх хүмүүс цаг хугацааны эрхээр хуралдаж мэдэх харилцааны бага сага шаардлага болон асуудлууудыг умартдаг. Иймд сэтгэл санааны түгшүүр, зовнил нь санаа сэтгэл ба биеийн хямралд оруулах үл мэдэгдэх, айдас бүхий ирээдүйн үйл явдалд хүргэдэг байна.

Хэрвээ та өөрийнхөө харьцаа холбоондоо цөхөрсөн бол үүнийгээ нуулгүй хань ижилтэйгээ (хамтран амьдрагчтайгаа) ярилцах шаардлагатай аж. Нөгөө талаас, хэрвээ та өөрөө нилээн үглэдэг, яншдаг гэж бодож байвал үүнийгээ багасгах хэрэгтэй байна, эс бөгөөс ирээдүйд таньд гай тарих нь байна шүү.



2011-04-17

Шөнө дундын хүсэл...

Хэрвээ хүн "дотроо нээгээд" янзалдаг, угсардаг, цэвэрлэдэг, эрэмбэлдэг байсан бол чадах бүхнээ л хийх юмсан...

Амьдрал урссаар, би ч хөвсөөр... Живэхгүй л юмсан....

Бидний гундуйхан, гандуухан нүүр царай....


Энэхүү самбар нь Улаанбаатарын төв гудамж буюу Төв шуудангийн урд замын баруун урд байрладаг самбар юм. Уг самбарыг хараад (хажуугаас нь) Таньд юу бодогдож байна.

Монголын хавар шороо тоостой байдаг нь үнэн. Гэхдээ арай ч ийм баймааргүй санагдах юм. Улаанбаатар хот манай нийслэл, Нийслэлийн төв гудамж - манай улс орон, бидний нүүр царай... Нүүр царай маань харалчихаад тоосонд дарагдаад гундуйхан, гандуухан, бас зутруйхан, бас өнгөгүй харагдаж байна... (ядаж байхад самбарт косметик буюу гоо сайхны бараа сурталчилсан, бүүр сар шинийн баярын үеийн сурталчилгаа бололтой, томруулаад хараарай)

Өөр олон ч баримтыг энд тэндээс авч болох байх...

Үнсэн саарал өнгөтэй л амьдрахын....
Цагаан сарын өмнөх цэвэрлэгээ шиг "Шороо тоосноос салах" аян өрнүүлбэл таарна...


2011-04-11

Эцэг эхчүүдэд хаягласан захидал...

Хайрт эцэг эх хоёр минь,

Бүх бодол, сэтгэл санаагаа чөлөөтэй илэрхийлж чаддаг байсан бол дараах хүслийг Та нартаа хэлэх байсан. Би байнга өсч өөрчлөлтөд орж байна. Та нарын хүүхэд тань та нараас өөр хувь хүн болж өсч торниж байна.
Намайг таньж ойлгохыг хичээ. Би аливаа зүйлийг өөрөө туршиж байж сурна. Та нар намайг хүссэнээр минь байлгах гэж зовох л байх даа. Тоглоом, найз нөхөд, хийж байгаа зүйл дээр минь аль болох чөлөөтэй байлга. Намайг үргэлжид бүү хамгаалж халамжлаач. Би том болохыг хичнээн их хүсэвч заримдаа өөрийн эрхгүй хүүхэд шиг зан гаргадаг. Үүнийг маань бүү тоо. Та нар намайг бүү эрхлүүл. Хэрвээ эрхлүүлвэл би үргэлж хүүхэд хэвээрээ байхыг хүсэх болно.
Хүссэн бүхнээ авч чадахгүйгээ мэдэж байна. Гэвч та нарыг аваад өгөхөөр би авахгүй байж бас чадахгүй юм. Биелүүлэхгүй байж амлалтыг надад бүү өг. Амлалтаа биелүүлэхгүй болохоор чинь итгэл алдрах юм. Надад яг таг, шийдвэртэй хандахаасаа бүү ай. Замаасаа гарахыг минь харвал хязгаарла. Та нарын тавьсан дэг журам, хоригуудыг бүгдийг нь таалдаг гэж хэлэхгүй. Гэхдээ ерөөс хорихгүй байвал юу хийхээ мэдэхгүй болчих юм. Үг ба үйлдэл тань зөрөөд байхаар эргэлзэж тээнэгэлзэх юм, бас энэ алдааг чинь ашиглахгүй байж чадахгүй юм. Зөвлөмж сургаалаас тань илүү зан авир чинь илүү нөлөөлдгийг бүү мартаарай.
Намайг хүмүүжүүлэхдээ хааяа алдаа гаргаж болно. Үүнийг чинь би дороо л мартана. Харин та хоёрын бие биенээ хайрлах хайр, хүндэтгэл багасахыг харахаар миний сэтгэл шархалж, үргэлж бухимдмаар болдог. Битгий их орилж хашхираач. Чанга дуугаар хэлсэн зүйлсийг тань тэр болгон сонсдоггүй. Зөөлөн, тодорхой ярьсан зүйл тань толгойнд амархан тогтдог. "Би чиний насан дээр..." гэж хэлэх үгийг чинь нэг чихээрээ оруулж нөгөө чихээрээ гаргана.
Жижигхэн алдааг минь том хэрэг мэт бүү үз. Надад алдах боломж олго. Намайг айлгаж сүрдүүлэн бурууг минь хүлээн зөвшөөрүүлж томоотой байлгах гэж бүү хичээ. Буруу занг минь засч залруул. Шийтгэхээсээ өмнө намайг сонс. Миний буруу байвал би шийтгүүлнэ шүү дээ.
Наснаас минь илүү буурь суурйиг битгий хүсээч. Бүх дэг журмыг нэгэн зэрэг заах гэж бүү оролд. Надад цаг хугацаа хэрэгтэй. Зуун хувь шударга хандаагүйг минь харвал бүү гайх. Намайг эвгүй байдалд бүү оруул, би худлаа ярихаас өөр аргагүйд хүрнэ. Та нарыг бухимдуулсан ч гэсэн тайван байдлаа бүү алдаарай. Уурлахыг чинь хүлээн зөвшөөрнө, гэхдээ намайг бүү доош нь хий. Ялангуяа бусдын дэргэд нэр төрийг минь бүү гутаа. Би ч бас та нарыг бусдын дэргэд эвгүй байдалд оруулж чадна гэдгийг бүү март. Намайг буруутгасан байвал тайлбарлахаасаа бүү санаа зов. Надаас уучлалт гуйлаа гээд та нарыг хайрлах миний хайр багасахгүй, харин намайг та нарт улам ойртуулах болно.
Ер нь, би та нарыг байгаагаас чинь илүү сайн харж байна. Өөрсдийгөө алдаа гаргахгүй, эн зэрэгцүүлэмгүй шиг харуулах гэж бүү хичээ. Алдахыг чинь харахаар их харамсах юм. Заримдаа та нарыг гомдоож, бүр гутрахад тань хүргэдгээ мэдэж байна. Надад өгсөн зүйл тань надаас хүссэн зүйлээс илүү байдаггүйг мэдэж байна.
Дээр дурдсан хүсэлтүүд маань их санагдаж байвал заримыг нь хасч болно. Харин намайг байгаагаар минь хайрлах сэтгэл тань бүү ганхах болтугай. Та нар намайг "ҮЛГЭР ЖИШЭЭЧ ХҮҮХЭД" байхыг хүсэхгүй байгаа биз дээ, би ч бас та нарыгаа "ӨӨГҮЙ ЭЦЭГ, ЭХ" байхыг хүсэхгүй. Зөвхөн сэтгэлтэй, ойлгож чаддаг байхад л болно.

Та хоёрын хүүхэд болж төрөх нь миний сонголт биш байсан ч, хэрвээ сонголт хийх эрхтэй байсан бол та хоёроос өөр хүний хүүхэд болохыг хүсэхгүй байсан.


Хайрт хүүхэд чинь


*жич: зарим өөрчлөлтийг хийсэн болно.

2011-04-06

Ухна үнэртэж..

...Нэгэн жирэмсний хордлоготой хүүхэн найзтайгаа олон нийтийн газар явж байж... Тэгсэн хамарт нь нэг содон үнэр сэнгэнээд л явчихаж... Дотор нь муухайрсан жирэмсэн хүүхэн найздаа "энэ хавиар ухна үнэртэж байна" гэж... Тэгсэн тэр хавийн хүүхнүүд хаанаас гэцгээн ийшээ тийшээ сортолзоод эхэлсэн байна...



Photo by Chandmani@2010.11 (Булган аймгийн Баяннуур сумын малчин өрхийн малын бэлчээрт авсан зураг)

2011-04-04

Хурд сааруулагч буюу BUMP

....Сумын төв болон суурин газруудад орох зам дээр ХУРД СААРУУЛАГЧ хийсэн юм билээ. Заасан 50 юм/ц хурдтай явж байгаад шууд л "тачигнуулчихаж" байгаа юм чинь. ХУРД СААРУУЛАГЧ байгаа гэсэн ЗАМЫН ТЭМДЭГ, ТЭМДЭГЛЭГЭЭ БАЙХГҮЙ хэд хэдэн удаа шууд л дайрч гарахаас өөр аргагүй болсон. Өөрсдөө явж үзээгүй юм байхдаа.... Ялангуяа шөнө, тэр нь бүүр ч мэдэгдэхгүй.... ЗАМЫН ЦАГДААГИЙН ГАЗАР анхаараарай. Мөн ЗАМ ЗАСВАРЫН ТЭМДЭГ, ТЭМДЭГЛЭГЭЭ байхгүй. Явж байтал гэнэт л хар нүх.. Нүдээ аниад л дайрахаас өөр аргагүй...

Мөн зарим газар, ялангуяа орон нутгийн замын Цагдаагийн салбарын ойролцоо, мөн шатахуун түгээгүүрийн газрын ойролцоо STOP тэмдэг байхын... Би ойлгосонгүй...(магадгүй дүрмээ мэдэхгүй байх) Зогсох шаардлага байхгүй байхад ЗОГС тэмдэг тавьчихсан байхын...
Америкт бол STOP тэмдэг тавьсан л бол заавал зогсдог учиртай. Би гэнэдээд нэг зогссон, дараа дараагийн уг тэмдэгнүүд дээр зогсохоо больсон....

Орон нутгийн замд тойрог, налуу, эргэлтийн тэмдгүүдийг тавих
хэрэгтэй санагдсан. Ямар ч гэрэл, тэмдэглэгээ байхгүй. Шууд чигээрээ явж байснаа бараг шууд л эргэчих бололтой юм билээ... Уг нь эргэлт, налуугийн тэмдгүүд байдаг санагдах юм.





*Замыг цагдаагийн газрынханд хэрэг болж магадгүй хэмээн хэдэн зураг орууллаа.

АРД ИРГЭДИЙНХЭЭ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАМГААЛАХ НЬ ЗҮЙТЭЙ. (Тэмдэг, тэмдэглэгээ байхгүйгээс шалтгаалсан замын осол аваарыг хэн ХАРИУЦАХ вэ!)

...ХӨДӨӨ ОРОН НУТГИЙН ЗАМ ТӨДИЙГҮЙ НИЙСЛЭЛ УЛААНБААТАР ХОТЫНХОО ЗАМЫН ТЭМДЭГ, ТЭМДЭГЛЭГЭЭГ ШИНЭЧЛЭХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА....
...ХЭДЭН ТОЛГОЙ, ХЭДЭН ХУВЬЦАА, ХЭДЭН АЛТ, ХЭДЭН СОНГУУЛЬ, ХЭДЭН ТАРААХ МӨНГӨӨ УЛИГ БОЛТОЛ ЧАЛЧИЖ БАЙХААР ТУС ТУСЫНХАА ХАРИУЦСАН ҮҮРЭГТ АЖЛУУДАА ЗӨВ, ШУДАРГА, ЦАГ ХУГАЦААНД НЬ ХИЙЖ СУРМААР БАЙНА....
ИНГЭСНЭЭР БИД УЛС ОРНЫХОО ХӨГЖЛИЙН ЗАМДАА "ХӨГЖЛИЙН ХУРД СААРУУЛАГЧААС" ТОЙРОН ДАВХИЖ ЧАДНА...



2011-04-03

Хоёр зураг...

Бүтэн сайныхаа алхалтыг хийлээ... Авсан зурагнуудаасаа 2-ыг нь орууллаа.

PINK LOVE (My daughter)


ХАВАР БОЛТОЛ ТЭСЛЭЭ

2011-04-01

Бөөндөнө өө..

Хэдэн жилийн өмнө блог бичиж эхэлж байхдаа маш идэвхтэй өдөртөө хэд хэдэн бичлэг оруулдаг байж билээ. Одоо залхуу болсон ч юм уу, амьдралын нөхцөл байдал өөрчлөгдөөд ч юм уу хойрго болжээ. Сайндаа л хэдэн зураг оруулсан болоод өнгөрч байна. Блогдох хорхой дарагдсан бололтой догоо...

Одоо бөөндөнө өө...
- Бүтэн сайн болгондоо Богд ууландаа алхсан хэвээрээ байгаа. Зав байвал байнгын алхалт хийх бодолтой байгаа. Маргааш ч алхана. Өмнөх бүтэн сайндаа хамгийн урт аялалаа хийсэн. Өглөө эрт товчооноос микро хөлөглөн Төв аймгийн Манзушир хийд хүргүүлээд тэндээсээ 11 цагт аялалаа эхлэн орой 6 цаг гэхэд Зайсан толгойн амралтын газар ирсэн. Нийт 28 аялагч 20 орчим км алхсан бөгөөд аялал маш амжилттай болсон. Алхсандаа баяртай байгаа. Аялалын зургийг үзэхийг хүсвэл ЭНД, бас ЭНД дараарай.

- Хэнтий аймгийн Өндөрхаан хотноо Ээжийн минь нэрэмжит олимпиад болох гээд... (олимпиад амжилттай явагдан, мэдээллийг өмнөх бичлэгтээ оруулсан болно) Төрсөн нутагтаа очоогүй их олон жил болжээ. Улаанбаатараас оройдоо 18 цагийн үед гараад шөнө 23 цагт очиж байна билээ. Хурдан явсан шүү. Хамгийн хурдаа 140 км/ц... дундаж хурд нь 100 км/ц. Намайг бага байхад дундаж хурд нь сайндаа 60 байсан байхдаа... Шөнө очсон болохоор төөрөх аядсан. Очоогүй олон жил болсон, дээр нь шөнө машин бариад очсон тул төөрч будилах шахсан. Өглөөдөө ажлаа амжуулаад өглөө 11 цагаас хот руу буцаж гарсан болно. Бага насаа дурсан хамгийн түрүүнд амьдарч байсан БАМ-ынхаа байранд, 10 жилийн сургуулиараа, шинээр баригдсан хийдээрээ ороод гарсан. Хагас сайн байсан тул өглөө эрт бүгд хаалттай байлаа. "Гэрийнхээ" хаалгийг татаж үзсэн цоожтой... Одоо нэгэн шатрын клуб орсон байсан. Сургууль дээрээ цоожтой нь мэдсээр байж хаалган дээр нь очиж шагайгаад авсаан... 10 төгсгөсөн ангийн минь багшийн өрөө нь түүний нэртэй танхим болсон байна билээ... Сэтгэл хөдөлсөн...

Өө тийм, мартах гэж байна.... Сумын төв болон суурин газруудад орох зам дээр ХУРД СААРУУЛАГЧ хийсэн юм билээ. Заасан 50 юм/ц хурдтай явж байгаад шууд л "тачигнуулчихаж" байгаа юм чинь. ХУРД СААРУУЛАГЧ байгаа гэсэн ЗАМЫН ТЭМДЭГ, ТЭМДЭГЛЭГЭЭ БАЙХГҮЙ хэд хэдэн удаа шууд л дайрч гарахаас өөр аргагүй болсон. Өөрсдөө явж үзээгүй юм байхдаа.... Ялангуяа шөнө, тэр нь бүүр ч мэдэгдэхгүй.... ЗАМЫН ЦАГДААГИЙН ГАЗАР анхаараарай. Мөн ЗАМ ЗАСВАРЫН ТЭМДЭГ, ТЭМДЭГЛЭГЭЭ байхгүй. Явж байтал гэнэт л хар нүх.. Нүдээ аниад л дайрахаас өөр аргагүй...

- Нэгэн үдэш утас дуугараад авсан 10н жилийн ангийнхан... 10 жилийн найзууд утасдаж байхын... Ээжийг өнгөрөхөд цөөхөн хэдтэй нь уулзсан байсан юм. Тэдэнтэйгээ уулзаж хэдэн цаг бужигналаа.. Сонин шүү, 20 жилийн дараа уулзаж байгаа найз нөхдүүд... Зарим нь эмээ болсон байхын... Тэгээд эмээ, авгайчуул бие биенийгээ "охидуудаа" гэж онгироогоод л... Эрчүүд ч бид нар ч бас хөгширчихөөд "хөвгүүдээ" гээд байгаа юм даа...

- "Цыган" байдлын амьдралдаа дасаад гялалзуулж байна аа... Харин хэд хоногийн өмнөөс охин минь надтай хамтдаа байгаа. Ирснээсээ хойш охинтойгоо байгаагүй удсан байна. Одоо 2-уулаа хоёр талд компьютер ширтээстэй сууцгааж байна. Охин минь оюутан болчихсон. "Дээд тоо" гэж нэг мангаатай үзэж байгаа.. Би зарим бодлогуудыг нь бодчих л юм билээ (гэж өөрийгөө онгироов) Монголоороо яаж бичиж байгаа бол гэж бодохоос инээд хүрээд байгаа... Нэг л сайхан өдөр бичсэн лекцийг нь аваад уншина даа... хэхэ

-Ажилгүй гэрээр амьдраад байлтай биш гэж бодоод хөдөө гадуур судалгааны ажлаар явсан.. Одоогоор мэдээллүүд, өгөгдлүүд дээрээ ажиллаж байна. Удахгүй дуусна... Харин ажлын цалин хөлс авахаар татвартаа өгсөөр гар дээрээ цөөхөнийг л авах юм. Орлогын албан татвар, нийгмийн даатгал гэсээр байтал 100-г авах байтал 70-ийг авна. Энэ татварыг цэгцлэхгүй бол нэг л болохгүй ээ. Нийгмийн даатгал нь сайн дурынх байх ёстой болов уу. Хууль нь нэг л сонин... Жишээ нь 20 жил ажилласан, тасралтгүй 5 жил төлсөн ч гэх шиг... гэтэл мань мэт шиг дундуур нь завсардсан хүмүүс хувь тэнцүүлсэн хэмжээгээр авна ч гэх шиг... Төрдөө 8 жил тасралтгүй ажилласан байдаг, одоо тэгж ажиллах сонирхол алга байхад... Үнэн шог... Тэгээд ч ирээдүйд тэтгэвэр авах эсэхээ мэдэхгүй байж одоо төлбөр төлөх бодолгүй байна....

- Өчигдөрхөн оюутан ахуйн, тэр тусмаа хачиргүй хар талх хуваан идэж байсан найзтайгаа таарлаа. "Чи ирээд хэлсэнгүй" гэж гомдоллоод.. Би чинь ажилгүй, "гэрийн хүн" болсон гэсэн итгэхгүй намайг тоосонгүй л гээд байхын... (Үнэндээ би гэрээр таг байгаа юм л даа. Хүн болгонтой уулзана гэвэл бүтэхгүй хэрэг)...

-Гадуур гудмаар алхах шаардлага гарах юм. Энэ согтуучуудыг дахиад л шүүмжилнэ ээ. Ялангуяа орой үдшийн цагаар энэ залуучууд, хүүхнүүд... Яа, 10 алхаад л 1 согтуутай таарна, цааш 20 алхаад 1 согтуу хүүхэнтэй таарна....

....