2009-11-28

Талархлын өдөр болон...Баярлалаа найз нартаа...

Талархлын баяр... баярлалаа гэж найз нартаа хэлсэн ч баярласнаа бүрэн илэрхийлж чадсангүй сэтгэлдээ үлдсэн дээ... Сэтгэл гэдэг сайхан...Би ч гэсэн сэтгэлээ сайхан байлгахыг хичээдэг... Өчүүхэн, бас юун сүртэй юм гэж хэн нэгэн бодож магадгүй зүйл дээр баярласнаа бичих гэж хичээж байна л даа...

Thanksgiving гээд эндхийн баяраар найз минь (гэр бүлтэй тул найз нар минь гэх нь зүйтэй болов уу) уриад охиноо дагуулаад 5-н цаг гаруй давхиж, нийтдээ ирэх очихын 700 орчим мile буюу 1100 гаран км 10н цаг давхиж байж найзынхаа гэрт нь зочиллоо. Халуун гэр бүлийн уур амьсгаллд, Монголоо санагалзан, сэтгэл дүүрэн баярыг өнгөрүүлсэндээ баяртай байна.
Халуун бүлийн уур амьсгал гэж яагаад бичсэнийг гадаадад байгаа хүн ойлгох биз ээ. Тэр тусмаа ганцаараа хүн бол... Найз минь гэр бүлээрээ амьдардаг. Тэр хүнийг хүндэтгэдэг. Америкт их сургуульд багшилдаг нэгэн. Би Америкийн их сургуульд багшилдаг Америк биш Монгол залуугийн тухай ярьж байгаа шүү дээ. Юун сүртэй юм гэж зарим нь ойлгож ч магадгүй. Тийм хүмүүс хуруу дарам л байгаа. Тийм ч амархан багшилчихгүй байх шүү энд... Өөрөөс нь зөвшөөрөл аваагүй байж найзыгаа зарлаад байх нь онцгүй... За тэр ч яахав.. Үнэхээр сайн найз (нар) даа...


Гол нь гэр бүлийн аз жаргалыг харсандаа, бас ч үгүй амссандаа (хэхэ дайлуулж) баяртай байна. Их ганцаарддаг гэдгээ их л зарладаг хүн дээ би. Гэхдээ тийм яадгаа алдаад зарлаад байгаа юм биш. Амьдрал минь л ганцаардуулж байгаа учраас би өөрөөсөө айлгүй, зоволгүй янзан бүрээр бичээд ирсэн. Бичиж гарган өөрийгөө эмчилж байгаа байх. Дотроо бүгээд байсан бол би бүр өтөхөөр болсон. Янзан бүрээр гаргасан тулдаа харин ч гайгүй явдаг.

Найзындаа найз нартайгаа хамт сайхан хэдэн өдрийг өнгөрөөлөө. Айлд олон хүн зэрэг очоод хоол унд, тав тух тал дээр хэцүү гэдгийг ойлгоно. Гэхдээ найз нар минь тэрийг юман чинээ бодсонгүй. Өглөө 7-д босч эндхийн талархлын баярын уламжлалын дагуу цацагт хяруулаар амттайхан хоол хийгээд, бас салад энээ тэрээ байгаа, сүүтэй цай чанаад хоол унд идэж уухаар тасалсангүй. Өдөр бүр өөр өөр үндэстний хоолоор дайлж байлаа. (Авъяастай золиг шүү :) Явахад минь хүртэл замд үдэж өглөө эртлэн босч бараг намайг дуудаж сэрээгээд хоол цайгаар бүтэн дайлсан. Би ч идэхийг, бас эрхлэхийг ёстой үзүүлж өгөөд л ирлээ. Ширээ идээгээр бялхаж миний сэтгэл баяслаар дүүрэн байлаа. :) Охин минь ч гэсэн элэг бүтэн айлд зочлоод баяртай байсан гэдэгт итгэлтэй байна. Аавыгаа бараг тоогоогүй хэдэн өдөр болчихсон хэхэ. Найз нартайгаа тоглож сэтгэлээ сэргээсэн нь дамжиггүй....

Хамтдаа инээж наргин тоглож хөөрөн суух үнэхээр сайхан байлаа. Монгол кино үзээгүй хэдэн ч жил болсон юм бүү мэдээ. Тэгсэн нөгөө "Би чамд хайртай-2"-ийг найзындаа үзлээ. Хүмүүс янзан бүрээр л бичиж байсан ч надад таалагдсан. хэхэ гэм нь хөдөөний эр Болд хүзүүндээ бараг хотын залууд байхгүй шивээстэй байсанд гайхаж байлаа. Бусад тал дээр зөндөөн зүйл байгаа боловч үзэхэд сайхан байсан гэдгээр тэр тухай дуусгая... Өө тийм аймшгийн кино үзэж бас нервээ барцгаасан юм байна... Дараа нь мэргэлдэг таадаг хүмүүсийн тухай нэг Монголын уралдаант нэвтрүүлэг байсан тэрийг үзлээ. Яахав мань мэт шиг хүнд бол итгэхэд хэцүү л дээ. Гэхдээ бас үгүй болохгүй гэж бас зөрж чадахгүй. Намайг энд аз жаргалтай байхыг минь Монголдоо буй ээж минь бас хэн нэгэнд даатгаад л сууж байгаа байлгүй. Ээж минь тэгэхээр хүн л дээ.. Мэргэ төлөг, тэр бөө, лам хувраг сайн үйлс бүтээж байвал тэрийг үгүйсгэхгүй ээ... Өө тийм тэр нь бас анх шахам Монгол нэвтрүүлгээ үзэж байгаа минь байлаа. Нет ухдаг ч гэсэн Монгол нэвтрүүлгүүдээс зайгаа бариад байдгийн... Яагаад гэвэл зөндөөн "зовлон"... Би "зовлонг" хармааргүй, өөрөөсөө янзан бүрийн "хар" зүйлийг холуур байлгахыг хичээж байгаа царай минь л дээ... Бас Жавхлангийн нэр "Үнэн үү" ч билүү нэртэй нэг ярилцлагыг үзлээ. Нэвтрүүлэгийн тайлбар дээр хэсэг бүлэг хүмүүст гэсэн байсныг хараад тэрхүү нэвтрүүлгийг хөтөлж байгаа эрийг боловсролтой эрээр дүгнэхэд амархан болгосон. Гадаадад сурсан хүмүүс араа бодоод тийм алхам хийхээ мэдэх байлгүй дээ. Жавхлангийн ярьж хэлж буй, асуултанд хариулж буй, байж суугаа байдал нь ёстой элэг аваад хаячихдаг. Би ч эхлээд хошин шог юм болов уу гэж бодсон. Тэгсэн найз нар үгүй л гээд байна лээ. Хэлэх үг олдохгүй шахам болсон хэхэ. Ёстой үхэр монгол гэж хэлүүлэх гээд байгаа юм уу яах гээд байгаа нь ойлгогдоогүй. Уг нь Жавхлан тийм нэвтрүүлэгт орохоо мэдсэн байлгүй дээ гэж л бодмоор. Өөрийг нь дайраад байхад нээг их энгэр задгай дээл өмсчихөөд уухилж аахилаад эээ мэдэхгүй. Тэрийг нь оллоогоос ч билүү орлоогоос ч билүү үзэх боломжтой юм билээ. хэхэ Би лав Жавхлангийн (бас гавъяат шүү дээ ) өмнөөс ичсээн. Иймэрхүү байж яаж УИХ-ын нэрээ дэвшүүлж чадаж байна аа. УИХ-ын гишүүний нэр хүнд, бас шагналын нэр хүнд унасныг УИХ-д нэр дэвшигч Жавхлан гавъяатын ярилцлага үнэнхүү гэрчилнэ.... Энэ талаар дуусгая...

За тэгээд зөндөөн зүйл байгаа боловч бүүр дуусгая. :)

Хамгийн сүүлд дахин бичихэд "найз нартаа баярлалаа".



2009-11-24

ГЭР БҮЛИЙН АЗ ЖАРГАЛЫН 7Н ТҮЛХҮҮР

(нэмж хасаж, тойруулж, шулуутгаж, бөөрөнхийлж богцолсон, даршилж давсалсан монголчилсон бичлэг :)

visit http://www.occupationgifts.comТүлхүүр 1. Ухаалаг сонголт.
Хүмүүний тэр тусмаа гэр бүлийн амьдралд юу чухал байдаг вэ? Ажил албан тушаал уу, хүсэл зорилго уу, эсвэл мөнгө төгрөг, санхүүгийн байдал уу, хоол унд уу, цагийг зугаатай өнгөрөөх үү? найз нөхөд үү, хамаатан садан уу, сургууль соёл уу гэх мэт урт дараалал болох байх. Тэгвэл гэр бүлийн харьцаанд гэр бүлийн гишүүнээс, өөрөөр хэлбэл хань, үр хүүхдээс илүү чухал зүйл байдаггүй. Сайн эцэг, сайн эх, сайн хань гэр бүлээ бүхнээс бас ӨӨРӨӨСӨӨ ДЭЭГҮҮРТ тавьдаг байна. Энэ нь ажил төрөл, албан тушаал, эд хөрөнгө, хүсэл зорилго, найз нөхөд, хамаатан садан ... зэргүүд нь "ХАНЬ, ҮР ХҮҮХЭД"-ийн "дараа" орно гэсэн үг. Эхнэр нөхөр болон эцэг эх болгон энэхүү ухаалаг сонголтыг хийвэл тухайн гэр бүлд аз жаргалын гэрэл гэгээ цацарч жаргалтай байх болно. Та болон таны хань тэрхүү сонголтоо зөв хийсэн үү?

Түлхүүр 2. Баталгаа
Та өөрийнхөө гэрлэлтийг насан туршийнх гэж бодож, харж байна уу? Энэхүү асуултанд "тийм" гэж хариулахад маш амархан. Харин асуудлууд ундрахад "тийм" гэсэн хариултандаа баталгаа өгч чадах уу? Гэр бүлийн зөрчил, маргаан, асуудал гарахад та яах вэ? Зугтаах уу, орхиод одох уу? Ханьдаа үнэнхүү хайртай, ханийнхаа төлөө байж чаддаг уу? Асуудлыг (асуудлуудыг) олон өнцгөөс харах нь асуудлыг улам хүндрүүлэх биш харин шийдэх гарцыг нээдэг байна. Алберт Эйнштэйн "Асуудлын дунд түүнийг шийдэх гарц нь (боломж) оршдог" гэж хэлснийг санаарай. Амьдралын хос тулгуур багана тус бүр гэр бүл, гэрлэлтэндээ бат итгэлтэй бол хосуудад нэг нь нөгөөдөө итгэх, нөгөөгөөрөө бахархах мөнхийн наран гэрэлтэж байдаг байна. Та гэр бүлийнхээ амьдралд, гэрлэлтэндээ, бүр ханьдаа баталгаа өгч чадах уу?

Түлхүүр 3. Гал халуун бүл
За нэг онигоогоор эхлэх үү дээ үүнийг.
Вовка ээжээсээ:
-Ямар хүнийг ерөнхийлөгч гэх вэ?
-Манай гэрт бол аав чинь
-Та?
-Ээж нь Засгийн газар
-Эмээ?
-Үйлдвэрчний эвлэл
-Дүү бид хоёр?
-Ард олон...
Удалгүй амралтанд явсан ээждээ Вовка захиа бичив.
Захианд нь: "Ерөнхийлөгч Шинэ засгийн газартай болж, үүнийг Үйлдвэрчний эвлэл тоохгүй байгаад Ард олны сэтгэл санаа үймэрч байна" гэжээ. Амьдралтай л онигоо.

Том жижиг гэлтгүй ямарваа бүтцэнд (бизнес, албан байгууллага, төр засаг, улс орон гэх мэт) заавал удирдлага буюу хариуцлага хүлээсэн этгээд байдаг. Үүнтэй адил гэр бүлд бас бүтэц, гишүүдийн үүрэг роль гэж байдаг. Эр нөхөр бол дээрх онигоонд дурьдсан шиг гэр бүлийн тэргүүн - Ерөнхийлөгч. Ард түмэн нь тэргүүн - Ерөнхийлөгчтэй гэдгээ, нөгөө талаас тэргүүн-Ерөнхийлөгч нь ардаа Ард түмэнтэй гэдгээ ухамсарлан ойлгож байвал амьдрал зохистой байх болно. Тэгэхээр гэр бүл нь нэг ёсны ХАМТ ОЛОН. Тэрхүү сайхан хамт олныг "нэгэн гал халуун бүл" гэнэ.
Эхнэр нөхөр бүр гэр бүл, гэрлэлтээ "би", "минийх" гэж ойлгох бус "БИД", "БИДНИЙХ" гэж ухамсарлах хэрэгтэй. Нэгэнт ганцаараа байхгүйн тулд гэрлэдэг тул зүрх чинь бас "гэрлэсэн" байх хэрэгтэй. Нэгэн бүл (баг) болж хамтарч амьдарч сурах хэрэгтэй. Зүрх сэтгэлдээ та ганц хүн үү, эсвэл нэгэн гал халуун бүлийн баттай гишүүн үү? Та ЗҮРХЭЭРЭЭ гэрлэсэн үү?

Түлхүүр 4. Хүндлэл
Гэр бүлд "улс төржих" хэрэггүй. Өөрөөр хэлбэл хэлэх ярих зүйлээ, бодол санаагаа тод бөгөөд тодорхой, ойлгомжтой, бас ЗӨВ хэлж занших хэрэгтэй. Ил болон далдаар янзан бүрийн ойлгогдох, ойлгогдохгүй утга агуулан ярьж хөөрөх, өөнтөглөх, тохуурхах, доромжлох, дайрах, хараах, муулах нь гэр бүлийн харьцааг муутгадаг. Ямарваа нэгэн асуудал үүсэхэд бие биенээ ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭН энх тайванч (дөлгөөн тайван :) замаар НЭЭЛТТЭЙ харьцах хэрэгтэй. Асуудалд хандах нь бас өөр өөр байдаг: царай гарган хандах, эсвэл хэт туйлширч хандах, эсвэл огцом ширүүн хандах, эсвэл дуугай намуухан хандах гэх мэт... Гол нь гэр бүлийн аливаа асуудалд ҮНЭНХҮҮ СЭТГЭЛЭЭР хандах хэрэгтэй. Та гэр бүлийнхээ асуудлыг хэрхэн зохицуулдаг вэ?

Түлхүүр 5. Учир утга
Хэн нь мундаг, хэн нь сайхан, хэн нь намхан, хэн нь залуу, хэн нь тарган? гэх мэтээс авахуулаад бүхий л зүйлд утга учиртай хандах хэрэгтэй. Хэн ч төгс төгөлдөр бус. Юм болгонд учир утга байдаг. Хэн нэгэн алдаа хийгээд уучлалыг хүсч байхад бусдууд түүнд тодорхой хэмжээгээр буулт хийдэг. Нэгэнт төгс төгөлдөр бус тул бие биенээ хүндлэн нөхрөө уучилдаг, эхнэрээ өршөөдөг байх хэрэгтэй. Хүүхдээ загнах болгохоороо хэт хатуудуулсны хэрэггүй бас хэт зөөлдүүлсний хэрэггүй. Гэр бүл нь нийгмийн адил тодорхой хэмжээнд "журам дүрэм"-тэй оршин тогтнодог. Тэрхүү "дүрэм журам" нь утга учиртай, бас ухаалаг байх шаардлагатай. Та гэр бүлдээ хэр ухаалаг, утга учиртай ханддаг вэ?

Түлхүүр 6. Өршөөл уучлал
Уучилж өршөөх нь хүсэхэд-хамгийн амар, өгөхөд-хамгийн хэцүү эд дээ. Уучилж өршөөхөд амархан байдаг гэж бодож байна уу? Амархан гэж үү?! Амархан юм бол яагаад л "Чи ҮРГЭЛЖ оройтдог.." эсвэл "Чи ХЭЗЭЭ ч сонсдоггүй..", эсвэл "ДАНДАА л залхуурч байхын..." гэх мэт илэрхийллээ гаргаад байгаа юм. Хэрвээ ХЭЗЭЭД, ДАНДАА, ҮРГЭЛЖ л гэсэн үгнүүд хэрэглэгдэж буй бол уучилж өршөөсний илрэл байна гэж үү? Эдгээр үгнүүд мартагдах ёстой өнгөрсөн болгоныг, алдаа болгоныг эргэж сануулдаг байна. Өнгөрснийг битгий сөх. Өнгөрснөөсөө суралцан урагшаа алхах хэрэгтэй. Ухарч алхаад барианд хэзээ ч орохгүй. Хэн ч өнгөрсөн алдаагаа санахыг мөн сануулахыг хүсдэггүй. Та өнгөрснөөсөө салж, бас өнгөрснөөс нь салгаж чадсан уу?

Түлхүүр 7. Бөх бат суурь
Гэр бүлийн оршин тогтнох байдал нь цаанаасаа зүгээр бий болчихдог, тэгээд хадгалагдаад байдаг зүйл биш. Байшин барилга, машин техникт тогтвортой, ажиллагаатай байлгахын тулд бөх бат суурь эхэлж тавьдаг. Үүнтэй адил гэр бүлд бат бэх суурь хэрэгтэй. Мөн байшинд, машинд засвар үйлчилгээ хийдэгтэй адил гэр бүлд бас л арчилгаа тордолгоо шаардлагатай. Тиймээс тэрхүү бөх бат суурь, арчилгаа тордолгоог хаа нэгтэйгээс олох бас ойлгох, судлах, хэрэгжүүлэх хэрэгтэй байна.
Амьд цэцгийг байнга усалж торддогтой адил гэр бүлийг бас тордож, арчилж, хамгаалж, бэхжүүлж, гэрэлтүүлж байх хэрэгтэй.
"Дандаа ямар гурилтай шөл идэлтэй биш" гээд өөрийгөө хуурч гадуур жаалж байгаа эрийн тухай нэгэн онигоо байсан, сүүлдээ үнэн худал нь мэдэгдэхгүй олны хэллэг болсон. "Дандаа гурилтай шөл идэх" эсэхээ тэдгээр л хосууд зохицуулах ёстой биш билүү. Цуйван, эсвэл борцтой шөл яагаад хийж болохгүй гэж. Бүр болохгүй бол мацаг барьсан ч яадгийн. Хийж байгаа нь ч тэр, идэж байгаа нь ч тэр өөрсдөд нь шаардлагатай буй "өөрчлөлт шинэчлэлт"-ийг хийх хэрэгтэй шүү дээ. (одоо үед бараг л амтай бол change гэдэг болсон тул би хоцроод яахав хө) Та гэр бүлээ арчилж тордож, бататгаж чадаж байна уу?

photo: Key & Heart Keychain - Personalized - You can buy from this site.



2009-11-23

Гэр бүлийн амьдралын тухай...

Гэр бүлийн амьдралыг хэрхэн зөв бас жаргалтай авч явах вэ гэсэн асуудлыг бид бүгдийг багагүй зовоодог. Хэрвээ өмнө нь алдаж эндсэн бол бүр ч их зовооно.

Гэр бүлийн амьдралдаа эхнийхээсээ салсан бол 2 дахь гэрлэлт дээрээ тогтох магадлал бага байдаг байна. Хэрвээ 2 дахь дээрээ удаагүй бол 3, тэгээд цаашаа хэд ч юм дээрээ тогтохгүй байх магадлал улам өндөрсдөг гэдгийг судалгаагаа тогтоожээ. Юунд учир нь байдаг юм бол гэсэн зөвхөн тухайн хүнд. Тогтнохгүй байгаагийн учир нь тухайн хүнд өөрт нв байх тохиолдол их байдаг байна. Өөрийнхөө асуудлыг зохицуулах, эсвэл ханиас солих эсэх дээр бодолцоорой гэсэн зөвлөлгөө уншиж байсан... Ханиасаа салж амьдралаа зохцуулж байгаа гэж бодож байвал буруу байх нь л дээ. Ханиа сольж биш өөрийгөө сольж асуудлаа шийдвэрлэх, гэр бүлийн аз жаргалыг олох хэрэгтэй гэж уншиж байсан...

Энэ долоо хоногт Awake гээд эндхийн шашины нэгэн үнэгүй тараадаг боловч олдоц багатай нэгэн сэтгүүлийг олоод тэгээд уншсан юм л даа. Түүн дээр гэр бүлээ хэрхэн зохицуулах талаар бичсэн байсан юм. Тэгээд тэрхүү уншсанаа блогтоо буулгах гээд бодоод бодоод чаддаггүй байсаар өдийг хүрлээ. Буулгах буулгахдаа шашины хэсгийг нь хасаж танана гэж боддогыг минь гадарлана биз дээ. Ингээд шашин гэхээрээ монголын буддын шашиныхаа өнөөгийн байдалд сэтгэл хангалуун байдаггүйгээ бичих гээд байдгийн... зөндөөн ч бичсэн байх... энэ удаад но...

Америкт 17н сая орчим (300н сая хүн амтай) ганц бие өрх толгойлсон гэр бүл байдаг байна л даа. Нетээс хайсан 2000н оны мэдээллээр яг тийм байсан. Нийт гэр бүлийн тоо нь 50н сая гаруй байсан санагдаж байна. Энэхүү бичлэг тоондоо чухал биш тул тэгсхийгээд линк энээ тэрээгүй шууд л орууллаа. Тэгээд "хагас өнчин" хүүхдийн талаар сонссон зүйл гэвэл их л олон тоо байсан шиг санагдаж байна, ганцаараа өрх толгойлсон гэрт хүмүүждэг гэдгийг хэлэх гэсэн юм л даа. Өрх ганцаараа тэргүүлээд жаргалтай байж болох уу гэвэл бас тийм гэнэ. Тэр талаар энд бичихгүй ээ....

Америкчуудын гэр бүлийн 50-иас дээш хувиар салалттай. Тиймээс ч бөөн асуудалтай байдаг. Хамтран амьдрагч гэсэн ойлголт бол энүүхэнд... Асуудал нь юунд байдаг юм болдоо энээ тэрээ гэхээр гэр бүлийн амьдралын учир начрыг ойлгоход л оршино... Тэрхүү гэр бүлийн амьдралын учир начрыг нь ойлгоход амар уу? (би өөрөө бол ёстой ойлгодоггүй) Ойлгоод хэрэгжүүлэхэд амар уу? (би бас хэрэгжүүлж үзээгүй. тиймээс ч хэдэн хэдэн жил ганцаараа байсан байх) гэх мэт...

Гэр бүл оршин тогтноход, тэр тусмаа аз жаргалтай оршин тогтноход хэрэгтэй 7-н зөвлөмж.. Awake сэтгүүлд бичсэнээр 7-н нууц...

хэхэ унтахгүй бол болохгүй нь... чадвал маргааш үргэжлүүлнэ ээ...

Леонардо да Винчи

Леонардо да Винчи гэхээр алдарт зургууд л санаанд ордог байх. Зөвхөн зургаар зогсохгүй аугаа ухаантан байсан болой.


FLIGHT - НИСЭХ ХҮЧИН (3)

Нэр

ТөрөлЗурган холбоос

GLIDER (Планер)

(моторгүй хөнгөн онгоц )

Зохион бүтээл, Тээврийн хэрэгсэл

Flying Machine: Glider
HELICOPTER (Нисдэг тэрэг)

Зохион бүтээл, Тээврийн хэрэгсэл

Helicopter
PARACHUTE (Шүхэр)

Шинэчлэн сайжруулалт, Тээврийн хэрэгсэл

Parachute


FORGERIES - ДАРХАНЫ УРЛАЛ (1)
НэрТөрөлЗурган холбоос

TURIN SHROUD

Турины саваан буюу өмсгөл, бүтээлэг ч гэх юм уу... мэдэхгүй ээ... (чөтгөртэй холбодог нэгэн байхан Исустэй холбох нэгэн бас байдаг. Маргаантай асуудал... )

Шинэчлэн сайжруулалт

Shroud of Turin! – negative view


MAPS - ЗУРАГЛАЛ (1)
НэрТөрөлЗурган холбоос

MAPS

Зураглал

Шинэчлэн сайжруулалт

Map: Town of Imola, Cesare Borgia’s stronghold


MILITARY - ЦЭРГИЙН УХААН (4)
НэрТөрөлЗурган холбоос

AUTOMOBILE CAR (POWERED BY SPRING)

(пүршин хөдөлгүүртэй машин)

Өөрчилж шинэчилсэн бүтээл, Тээврийн хэрэгсэл

Automobile Car

MACHINE GUN (THREE-TIER)

Буудлагын машин буюу буудлагын төхөөрөмж

Бүтээл, Зэвсэглэл


Machine Gun - Three tier

SCALING LADDER - "СУНАДАГ" ШАТ

(ойлгуулахын тулд "гал командын шат" гэхэд дөхөж очих байх.)

Сайжруулалт

Scaling ladder

Picture source: IBM

TANK - ТАНК

Зохион бүтээл, Тээврийн хэрэгсэл

Military Tank



PAINTINGS - УРАН ЗУРАГ (1)
НэрТөрөлЗурган холбоос

LAST SUPPER

"Сүүлчийн үдшийн зоог" алдарт бүтээл

Зурах зурах арга бари The Last Supper painting


ROBOTS - РОБОТ (1)
НэрТөрөлЗурган холбоос

ROBOT (Робот)

Зохион бүтээл

Robot – Knight


STATUES - ХӨШӨӨ (1)
НэрТөрөлЗурган холбоос

BRONZE HORSE

"Хүрэл морь"

Бүтээл,

Хөшөөний технологи буюу арга барил

Gran Cavallo / Horse sculpture


- ЗАРИМ СОНИРХОЛТОЙ МЭДЭЭЛЛҮҮД -

ЛЕОНАРДО ДАВИНЧИ ЗАГВАР, БҮТЭЭЛҮҮДЭЭ ИХЭНХДЭЭ ӨӨРТӨӨ ЗОРИУЛСАН БАЙДАГ
Леонардагийн тэмдэглэл, загвар нь ихэнхдээ өөрт нь зориулагдсан бөгөөд нийтэд ашиглагдахаар хэмжээнд хүрч бүрэн бүтээгдэж боловсрогдоогүй байна.

ЗАГВАРУУД НЬ ЭХЛЭЛИЙН ХЭМЖЭЭНД БАЙДАГ
Леонардогийн өөрийнх нь зарласнаас бусад тохиолдлуудад түүний хийсэн загварууд зөвхөн эхлэл төдий байсан. Тиймдээ ч цаашид хөгжих, боловсронгуй болгох шаардлагатай байсан аж.

ЗОХИОГЧИЙН ЭРХЭЭ ХАМГААЛСАН НЬ: АЛДААТАЙГААС НЬ ДУТУУГ ХҮРТЭЛ
Өөрийнхөө санаа бодол, бүтээл, ухааныг бусдад хулгайлагдах, ашиглуулахаас хамгаалан Леонардо зарим загвар, мэдээллүүдийг дутуу орхих, "алдаатай" (урвуугаар бичих хүртэл) аргууд хэрэглэдэг байж.

мэдээллийг: http://www.leonardo-da-vinci-biography.com

2009-11-22

Гутал ба амьдрал...

Гутал гэхээр "гутлаа чирсэн гуйлгачин" гэсэн монгол "ардын" зүйр цэцэн үгийг л битгий бодож үзээрэй.

Гутал нь хэнийг хэн бэ гэдгийг хэлээд өгдөг...

Эр хүнийг чимдэг нэг зүйл бол гутал... Ер нь бол аятайхан гуталтай бол өөрийгөө аятайхан амьдралтай гээд л ойлгочих...

Хужаа гутал гээд л байдаг үнэн хэрэгтээ гайгүй гутлууд бараг бүгд хужаад үйлдвэрлэсэн байдаг. Тэгэхээр сонголтоос болж буй хэрэг л дээ. Америкт үйлдвэрлэсэн гэсэн шошготой бол гайгүй, гайтай байхаас үл хамааран 200-аас дээш үнэтэй байдаг. Тэд нарын хийсэн гутлууд санаанд хүрнэ гэж бодвол бас л андуурал, эндүүрэл...

Ямар гутлыг эрчүүд сонгох вэ гэвэл:
-Эдэлгээ даачих
-Үнэнхүү арьсан бүтэээгдсэн leather, leather leatherт-ээ human made биш geniune leather-тэйг сонговол
-Бас хөлдөө эвтэйхэн
-Бас загвартайхан байвал зүгээр... (Оффист ажилладаг бол нимгэн ултай гутал өмсвөл зүгээр)

Бас хаана, хэзээ ямар гутал өмсөх вэ гэдэг нь чухал л асуудал... 30-н хэмийн хасах хүйтэнд углааш өмсөх, эсвэл insulated буюу дулаалгатай аятайхан гутал өмсөх бас өөр хэрэг... Эсвэл Их тэнгэрийн амны хүлээн авалтан дээр эсгий гуталтай очих нь бас нэг өөр хэрэг. Тэгэхээр хаана, юуг өисөх нь чухал байгаа биз...

Тэгээд бодохоор амьдрал чинь өмсөж буй гутлаас их хамаарах нээ...

PUMA өмчихөөд "пүй май" өмчихсөн юм шиг байхыг алийг тэр гэхэв...

Олон талаас нь тунгаана биз дээ...

2009-11-20

Үнэн ч юм шиг... :)))))

“True love doesn't have a happy ending, because true love never ends. Letting go is one way of saying I love you.” гэсэн байхын... Үнэн ч юм шиг...

Яагаад үнэн гэвэл:
- ... (О)
- ... (Г)
- ... (Х)
- ... (Э)
- ... (Э)
- ... (Н)
- ... (Б)
- ... (Б)
- ... (З)
- ... (Л)
- ... (Т)
- ... (Д)
- ... (С)

гэх мэт.... (санаж байгаад тэгээд тоогоо алдсан тул үргэлжлүүлсэнгүй... :))))

...яг бодлоо ил тодоор бичих гэж байна... тэгж ч гэнэдэхгүй шүү...

"Үнэнч хайранд төгсгөл байдаг яагаад гэвэл гуниг авчирдаг учраас"... В.И.Чандмань гэх мэт....

Зөвөөр ойлгуулахын тулд ;) тэмдэг тавилаа. Хүссэнээрээ ойлготугай...Нэгэн бодол санааг уншигч таньд өгөх болно. Өөр дээрээ тусгаад нэг бодоод үздээ...

2009-11-19

90-ээд оны дуунууд (Оросын радио)

Я слушаю «Russia 90's» на 101.RU

Online Russian Radio - Russian Music from 90's.
Windows Media Player (wmp) required.
Баннер дээр дарж нээгдэнэ.
Хэрвээ сонсоход гацаад тасалдаад байвал wmp дээрээ серверийг нь солиод сонсоорой.

Уржигдархан, өчигдөрхөн, өнөөдөрхөн....

Уржигдархан "Вакцины тухай миний бодол..." гэсэн бичлэг бичиж байсан билээ. Гэтэл өчигдөрхөн CNN-ийн нэгэн судалгаагаар Америкчуудын насанд хүрэгчдийн ихэнх нь надтай адил бодолтой болохыг мэдээлэв. Тэгээд өнөөдөрхөн энэхүү бичлэгээ бичлээ... :)

CNN-ийн утсаар явуулсан судалгаагаар Америкчуудын насанд хүрэгчдийн 55 хувь нь тус вакциныг хийлгэхгүй болон хийлгэх бодолгүй байгааг тодруулсан байна. Яагаад гэвэл тэд нар энэхүү вакцины "нөлөөллөөс" болгоомжилж байгаа гэнэ. Судалгаанд оролцсон 1014-н Америк насанд хүрсэн хүмүүсийн 7н хувь хийлгэсэн, 14-н хувь нь хийлгэхийг хичээгээд чадаагүй байгаа, үлдсэн хувь нь хийлгэхийг бодож байгаа ч тэр талаар ямар ч алхам хийгээгүй байна. Вакцинаас "татгалзсан" хүмүүсийн олонх нь эрчүүд байсан байна.

Судалгаа үнэний хувьтай. Өөрийнхөө хийсэн алхмын зөв бурууг тунгаах санаатай өнөөдөр өглөө охиноосоо "танай сургуулийн сурагчид хийлгэж байна уу?" гэж асуулаа. Тэгсэн "үгүй байхаа. Ихэнх нь хийлгэхгүй гэж байсан" гэсэн хариу сонслоо. Охиноо вакцин хийлгэх тухай албан ёсны бичиг-мэдэгдэл авч ирэхэд нь "заавал хийлгэх ёстой гэж байна уу?" гэж хүртэл асууж тодруулсан юм. Заавал биш тухайн хүний сонголт. Тэгэхээр эцэг эх нь хийлгэх дургүй бол хүүхдүүд нь хийлгэхгүй гэсэн үг.
Өө, тэр албан ёсны захидалын тухай гэснээс: энд (Америкт) бол хүүхдийн эрүүл мэндийн тухай асуудал болон сургуулиас зохиогдох арга хэмжээнд хүүхдийг оролцуулахдаа эцэг эхэд нь заавал (заавал шүү) урьдчилан мэдэгддэг. Жишээ нь энэ вакцин, мөн хичээлийн шинэ жилийн эхэнд хэрвээ хүүхдэд нь ямар нэгэн эмнэлгийн тусламж үзүүлэх шаардлагатай бол холбоо барих хүний утас, өрхийн эмч нарын мэдээлэл, тэгээд бүр сургуулийн эмч нараас анхан шатны тусламж үзүүлэх болон шаардлагатай арга хэмжээ авахад боломжтой эсэхийг зөвшөөрлийг заавал тэгээд бүр бичгээр гарын үсэгтэйгээр авдаг. Манайд бол яадаг билээ: "Өнөөдөр манай сургуулийнхан, ангийнхан ч юм уу тариа хийлгэсэн" гээд аль хэдийн хийлгэчихсэн гэртээ ирээд хүүхэд нь аав ээждээ мэдэгдэх үе байдаг байхаа...

За тэгээд... Вакцин хийлгэх дургүй нэг нь "би гахай биш тул гахайны вакцин хийлгэхгүй" гэсэн тайлбар өгч буй бололтой. Зарим газарт вакцины side effect буюу "эсрэг нөлөөлөл" нь таагүй байгаа мэт яригдаж буй. Зарим хүмүүс хийлгэхэд гэмгүй, би хийлгэсэн яагаа ч үгүй байна гэж байгаа. Гэхдээ энэ вакцин нь гараад удаагүй байгаа гэдгийг тэд нар бодолцоогүй. Эсвэл тэд нар "итгэл төгс найдаж" буй бололтой...





Бас... одоогийн байдлаар Америкт 3900 гаруй хүн, түүний дотор 540н хүүхэд гахайн ханиадаар нас бараад байгаа мэдээлэл буй. Тэгэхээр бас бодох л хэрэгтэй буй биз...

гэх мэт....


photo: http://www.cnn.com/SPECIALS/2009/h1n1/

2009-11-17

Вакцины тухай миний бодол...

Өнөөдөр өглөө охин нөгөө аймшигт гахайны ханиадны эсрэг вакцин хийлгэх үү гэлээ. Хаана гэсэн сургууль дээр нь хийж байгаа бололтой. Тэгээд шууд л NO гэлээ. Миний бодож байгаагаар энэ нь туршилтын шугамаар гаргасан вакцин болой. Эндхийн иргэд вакцин хийлгэх гээд л...
Нэг хэсэг вакцины дутагдалд ороод төрөөс нь шоронд байгаа хүмүүст хамгийн сүүлд шахуу хийнэ гэсэн байдлаар мэдээ сэлт дээр гарч байсан билээ. Бас иргэд оочирлоод л.... Манайхаар бол 90-ээд оны үед талх хүнсэнд оочирлодог байсантай адил...
Би зөв алхам хийсэн эсэхээ мэдэхгүй байна. Гэхдээ өөртөө зөв гэж бодоод байгаа. Тус вакцины үр дүн ямар байгаагаас үл хамааран охиндоо хийлгэхгүй байхаар бодсон юм. Магадгүй хэдэн жилийн дараа одоогийн өсвөр насны хүүхдэд нөлөөлөөд би яаж ч чадахгүй байдалд орвол яахын гэж бодлоо. Би итгэхгүй байгаа юм л даа...

Мэргэжлийн хүн нь мэдэж магадгүй гэж бодном. Тэгсэн ч би итгэхгүй болой.Тариа эмэнд итгэдэггүй л насыг барах байх даа...Нэг талаар сайн боловч нөгөө талаар үргэлж хортой байдаг... :)

Бүжгийн аяс (http://www.laut.fm)

Намайг хүүхэд байхад нэг иймэрхүү аяс явдаг байсан юм. :)







*play товчлуур дээр дарсны дараа streaming audio ачаалах хурдаас хамааран хэсэг хүлээж магадгүй шүү. Уг серверийн хувьд ачаалагдах хурд нь 128 юм билээ :)

Best of 80's (http://www.laut.fm)

Дуунууд дотор нь хэн нэгэн данке данке ч гэсэн үү хайнде хоох ч капутт ч билүү нэг тиймэрхүү үгнүүд хэлээд хэлээ хугалчих гээд байсан. Тэгэхээр германы радио бололтой :)




Source: http://www.laut.fm/best_of_80s


*play товчлуур дээр дарсны дараа steaming audio ачаалах хурдаас хамааран хэсэг хүлээж магадгүй шүү. Уг серверийн хувьд ачаалагдах хурд нь 128 юм билээ :)

Хэрвээ PLAY товчин дээр дараад тоглохгүй байвал SOURCE гэдэг зурган дээр нь дарж эх сайт руу нь хандаарай. Тэндээс дуртай аясаа сонсож болох байх. Гэм нь сайт руу нь хандахад удаад заримдаа гацаад байсан.

Өөр нэг арга нь "Windows Media Player" нээгээд "RADIO TUNERT" нь ороорой. Тэнд "More stations" дотор "Best of 80's" гэсэн байгаа. "Listen" дараад сонсож болно...

2009-11-15

Өөрийн бодол болон асуултууд...

Бодол янзан бүр... Тэр тусмаа эх нутагтаа очих тухай бодол бол...
Зөв алхам уу, эсвэл буруу алхам уу гэхээсээ илүүтэй очоод яах уу, яах бол, яаж амьдрах бол, миний төсөөлж буй шиг болов уу гэх мэт зөндөөн... 5н жил.. их хугацаа шүү дээ. Заримдаа бага юм шиг, юу ч өөрчлөгдөөгүй мэт санагдана.. Надад бол маш их хугацаа...Байшин сав гэхээсээ хүмүүсийн сэтгэхүй, бодол санаа өөрчлөгдсөн байгаасай гэж хүснэ...Санасан нутаг, эцэг эх, ах эгч, дүү нартаа очино гэхээс бодол санаа улам хулжина. Заримдаа нойр хүрэхгүй зовооно....

Бодол болгондоо очоод яах вэ, яаж амьдрах билээ гэдэг асуудлыг өөртөө тавина...Зөндөөн бодох зүйлүүд гарна. Наад зах нь зардлын асуудлаас, хаагуур дамжиж, хэрхэн хэдэн хоног явахаас авахуулаад... За яахав энэ бүгдийг зохицууллаа гэхэд "очоод?" гэсэн гол асуудал толгойд хуралдана. Нэгэнт явна гэсэн шийдэлд хүрсэн болохоор шийдлээсээ хазайхгүй. Очино гэдгээ ухамсарлаад очлоо гэхэд... Тэгээд л асуудлууд ундарч буй юм даа... Би яахав өөрийгөө аваад явчих байх. Гол нь охин минь... Охиндоо боловсрол эзэмшүүлэх бодолтой хамт ирсэн. Тэрхүү замын тодорхой хэмжээг нь тууллаа...

Энд дунд сургууль төгссөн (одоо би мэдэж буй ч цаг нь болохоор хэлнэ хэхэхэ) охин минь очоод яах бол?... Англи хэлтэй (яахав давгүй)... Ирээд 5н жил өдөр бүр надтай л хамт биш бол англиар нүдүүлчихсэн охин очоод төрөлхийн монголоороо ярьж, монголоороо бичээд хэр зэрэг явах бол гэсэн нэгэн асуудал, дээр нь эндхийн нөхцөл байдал, орчин тойронд дасчихсан өсвөр насны охин төрсөн нутгийнхаа нөхцөл байдал, орчин тойрон, монгол хүний сэтгэхүйд хэрхэн дасаж зохицох бол, ажил төрөл сургууль соёлыг нь би хэрхэн зохицуулах билээ гэх мэт бодлууд ар араасаа цуварна...

Өчигдөр охин минь Монголд очоод би ажил олж чадах уу, хаана ажиллаж болох бол гэсэн асуултыг надад тавьлаа. 17 хүрээд сар л болж буй охин шүү дээ. Би 17-той байхдаа ингэж ярих чадвар ч суугаагүй байсан. Гэтэл охин минь надаас асуугаад би хариулах гэж оролдлоо. Монголоороо албан ёсны байдлаар бичиж ярьж чадахгүй "шахам". Англиар бол бас ч болоогүй. Албан ёсорхуу Монгол занд суралцаагүй байгаа (нутагтаа очоод сурах байх). Ажил олдох уу гэдэг бас нэг л асуудал. Хүүхэд гээд ажилд авахгүй байх нь наад захын хэрэг гэдгийг ойлгож буй. Тиймээс охиноо сэтгэл санааг нь бэлдэхийн тулд янзан бүрийн талаас нь голдуу сөрөг талаас нь хэлж ярихыг оролдлоо. Бас итгэл зүтгэлийг сургах гэж оролдлоо...

Надтай надгүй ажил хийж мөнгө олоод өөрийгөө борлуулаад сурчихсан охин монголын төгрөгний үнэ цэнийг ойлгох болов уу. Хийснээрээ жаргаж болох энэхүү орчинд дассан охин хийгээд ч ажиллаад ч барахгүй нутгийнхаа орчинд яах бол? Мөнгө нэхэж, мөнгө ноёрхож, мөнгийг хулгайлдаг, мөнгөөр хахуульддаг орчинд дасах болов уу? яах бол...

Хүмүүсийн намуухан, аядуухан, нөхөрсөг, эелдэг, хүндэтгэлтэй, хууурамч боловч инээмсэглэдэг харьцаанд дассан охин хатуухан, гундуухан, бас ширүүхэн нутгийнхаа орчинд яах бол? "Сайн байна уу?" гэж мэндэлдэг орчноосоо "юу байна"? гэдэг асуудаг орчинд очоод дасах болов уу? Өө тийм, Америкийн улс төрийн хичээлийг энэ жил үзэж байгаа. Тэгээд Монголын улс төр өөр тиймээ гэж асуугаад би тийм л гэлээ. Америк даяараа улс төрждөг асуудлууд цөөхөн байдаг. Харин Монголд бүх зүйлийг улс орноороо улс төржүүлдэг тул тэрийг ойлгуулах гэж хичээлээ...

За тэгээд жижиг сажиг гэмээр боловч том зүйлүүд их байна даа... Хувцас хунар, цаг агаар, идэж уух, харах сонирхох, сонсох гээд л... Яаж зохицуулах вэ?

2009-11-13

Харшил.. (18-аас дээш насныханд!)


18-н нас хүрсэн үү, айн ? Үгүй бол зүгээр л хаачих... Эрүүл ахуйн хичээлийн үүднээс уншиж болох авай...


18 хүрсэн бол ...

Уг нь бол "Точигоны хордлого (харшил)"... гарчигтай бичиж байснаа "ил тод", бас "замбараатай" байдлыг харгалзан үзээд дээрх гарчгийг өгсөн болмой. Тэнэг юм шиг санагдвал уншихгүй л хаачих. Энэ бичлэгийг балайраад гэсэн утгаар бүү ойлгоорой. Шинжлэх ухааны судалгаа хө.... Амьдрал балай зүйл байхыг алийг тэр гэхэв...

Эр хүний үрийн шингэнийг "точиго" гэдэг байхаа. Албан ёсны хэллэгээр эрийн шингэн гээд яахав. Чөлөөт бичлэг учраас точиго чигээр нь үргэлжлүүлнэ ээ... Точигоны хордлого, харшил нь зарим хүмүүс, хүүхнүүдийн бодож байгаа шиг ховорхон байдаг мэт ойлгож байж болох боловч бас тийм биш бололтой. Точигоны харшил өгөхөөр дотор муудах, бөөлжис хутгах, нүд бүлцийх, (хавдах), бүр амьсгал боогдох хүртэл шинж тэмдгүүдийг өгдөг байна. Англи албан ёсны эрүүл мэндийн шинжлэх ухааны нэр томьёо нь "seminal plasma hypersensitivity".

Энэ харшлаас хэрхэн сэргийлэх вэ гэвэл ердөө л бэлгэвч. Эр хүний үрийн шингэнд буюу точигонд харшилтай хүүхнүүд бэлгэвч хэрэглэвэл зохилтой гэнэ.

Дээр үед энэхүү харшлыг бэлгийн замын халдварт өвчинтэй, мөн эмэгтэй хүний эрхтэнтэй ямар нэгэн байдлаар холбож үздэг байж л дээ. Ер нь иймэрхүү "харшил"-ууд өгвөл эмчид үзүүлж зөвлөлгөө авах ёстой юм байна. Монголд энэ талаар хэлээд өгөх эмч нар байгаа байхаа гэж найдаж байна. Секс хийсний дараа 30-н минутын дараа нөгөөх харшлууд эхэлдэг байна.

Бэлгийн харьцааны ур чадварууд дотор хөхөх, амаараа тавиулах энээ тэрээ гээд янзан бүрийн аргууд байдаг бөгөөд тэр бүгдийг чадварлагаар хийхдээ энэхүү "харшилтай " эсэхээ мэдэх ёстой болох нь дээ... :) Амьдралд энэхүү харшил үнэхээр байдөг шүү...


мэдээллийн эх: http://www.glamour.com/health-fitness/blogs/vitamin-g/2009/11/crazy-but-true-doctors-estimat.html?mbid=tressugar

2009-11-11

Монгол эрчүүдийн талаарх тоо баримтууд (хүсэлтийн дагуу)

Зөвхөн эрчүүдийг бичихээр харьцуулах зүйлгүй болчих гээд болдоггүй. Бас эрчүүдээ эмэгтэйчүүдгүйгээр байлгаж болохгүй мэт санагдаад :) хамтад нь оруулчихлаа...

Нетээр сүүлийн үеийн тоо баримтуудыг хайхад нилээн цаг хугацаа зарцуулна. Тэгээд ч олоход төвөгтэй, бас төлбөртэй байх болов уу гэж бодоод өөртөө энд байгаа 2003 оны Монголын Хүний Хөгжлийн Илтгэлээс зарим тоо баримтуудыг орууллаа: (Ихэнх мэдээлэл нь Монгол Улсын 2002 оны тоон мэдээлэлд тулгуурласан)


Монгол хүний дундаж наслалтЭрэгтэйЭмэгтэй
хүүхнүүд илүү урт насалдаг байх нь60,866,5



Хүн амд эзлэх хувийн жин: ЭрэгтэйЭмэгтэй
эрчүүд цөөтэй ард түмэн байх нь бид0,4960,504



Боловсролын тэгшитгэсэн индекс: ЭрэгтэйЭмэгтэй
Насанд хүрэгчдийн бичиг үсэг тайлагдалд98,097,5
Бүх шатны боловсролд хамрагдалтын түвшин66,373,0



Орлогын тэгшитгэсэн индекс:ЭрэгтэйЭмэгтэй

нэг хүнд ноогдох ДНБ (PPP ам доллар)

(хүүхнүүд баян байх нь)

1950,72303,2



Парламентийн төлөөллийн тэгшитгэсэн хувийн жин:ЭрэгтэйЭмэгтэй

(улс төрждөг нь эрчүүд байх нь)

89,4710,53



Эдийн засгийн оролцооны тэгшитгэсэн хувийн жин:ЭрэгтэйЭмэгтэй

Захиргааны болон удирдах албан тушаалд эзлэх хувь

63,636,4
Мэргэжлийн болон техникийн ажилд эзлэх хувь41,958,1



7-29 насны хүн амын сургуульд хамрагдалтын түвшин (2000 оны мэдээгээр)ЭрэгтэйЭмэгтэй

Хот, хөдөөгөөр тоо нь харилцан адилгүй.

44,551,1


Жишээ нь хотод 8-14 насны эрэгтэйчүүдийн хамрагдалт бараг 90 гаран хувьтай байхад хөдөө хөдөөд 72-87н хувьтай байна. Харин 25-29н насны эрчүүдийн хамрагдалт хотод дөнгөж 6,6 хувь байхад хөдөө 0,7 хувь... Эндээс харахад ид залуу насандаа суралцагчдын тоо маш бага байгаа биз... Зөвхөн эрчүүдийн тоог гэсэн учраас эрчүүдийг л бичлээ.



15 ба түүнээс дээш насны ажил эрхлэлтйн байдал:ЭрэгтэйЭмэгтэй

Хөдөлмөрийн насны хүн ам

749 890774 482
15 ба түүнээс дээш насны ажил эрхлэлтйн байдал:ЭрэгтэйЭмэгтэй

Хөдөлмөрийн насны хүн ам

749 890774 482
Ажиллах хүч420 426358 725

Ажилгүйчүүд

93 77071 162
Хөдөлмөрийн насны хүн амд ажиллагсдын эзлэх хувь56,146,3

Нийт ажиллах хүчинд ажиллагсдын эзлэх хувь

81,883,4



Бүртгэлтэй ажилгүйчүүд /мян хүн/

(2002 оны байдлаар)

ЭрэгтэйЭмэгтэй
14.116.8


Мөн нэтээс хайгаад олсон:
- http://www.mecs.gov.mn/images/stories/statistik/soyol/2008_negtgel_last-usx.xls - сайтнаас соёл урлагийн байгууллагад ажиллагсдын тухай мэдээллийг олж болно.


Жишээ нь: 2008 оны байдлаар соёл урлагийн байгууллагад нийтдээ 5800 хүн ажиллаж байгаагаас 3108 нь эмэгтэй, үлдсэн 2692 нь эрэгтэй хүн ажилладаг байна.

Боловсролын түвшингээр нь харьцуулбал: нийт 12 доктор байгаагийн 8 нь эрэгтэй, 181 магистр байгаагийн 57 нь эрэгтэй, 1212 бакалаврын 494 нь эрэгтэй, 912 дипломын сургалтынхаас 428 нь эрэгтэй гэх мэт тоог олж болно. Мөн насны ангилалаас нь ганцхан жишээ авбал 60-аас дээш насны 69 хүн ажиллаж байгаагийн 60 нь эрэгтэй хүн байдаг юм байна.



Яаралтай гэсэн байсан тул байгаагаа л орууллаа. Хэрэг болох байхаа гэж найдаж байна...

Уг нь бол иймэрхүү энгийн мэдээллүүдийг Статистикийн газрын мэдээллийн сан, эсвэд нөгөө Нээлттэй засаглал ч билүү дээ, эсвэл тэр сонгууль болохоор судалгаа хийгээд байдаг Сант Марал, Прогноз төвүүд нийтэд үнэгүй нээлттэй хүргэчих чадалтай байх ёстой юм шүү дээ. Нээг л их нуусан хаасан, дарсан ард түмэн байх юм даа бид чинь... Аль эсвэл залхуу ч юм шиг... Эсвэл их дээгүүр жаалаад жижиг зүйлүүдээ анзаардаггүй байхаа...

Араас чинь тэврээд явсан шүү дээ....

Бас араас минь тэврээд явуулсан шүү дээ...

Бүгдэд баярлалаа....

Харийн нутагт байхад "хань" болж байсан бүгдэд баярлалаа... Бүгдэд баярлалаа... Хийсвэр сэтгэхүйд хүртэл баярлалаа...Холыг ойртуулсан, ойрыг учруулсан хорвоод баярлалаа...

Ганцаардлын далайд сэлж байхад минь харьцаж, ханьсаж, найзалж, уулзаж, учирч байсан бүгдэд баярлалаа.. Тэр тусмаа энэ блогийн ачаар би өөрөө ханьсан жаргаж байсан... Сэтгэгдлээ бичсэн болгонд баярлалаа... Намайг өчүүхэн ч атугай ганцаардуулаагүй шүү...

Найз нартаа баярлалаа. Гадаадад байхад ганц монголд олон монгол найз нөхөд байхгүй нь ойлгомжтой. Миний найз нөхөд болсон анд найз нартаа баярлалаа... Инээж инээмсэглэж байсан болгон минь миний амьдралын нэг л үе... Хэн нэгэнд миний инээмсэглэл үлдсэн байхаа гэж найдаж байна...

Ингэж бичих нь зүйтэй болов уу гэж бодлоо. Дурлуулсан, дурласан явдал ч үүнд орох байх. Уулзсан, учирсан явдлууд ч үүнд орох байх. Найзалж нөхөрлөсөн байдал минь ч үүнд багтана... Ямартаа ч хүн байхыг хүссэн юм шүү... Хүн хүндээ эр хүн шиг байхыг....

Сайн найз байж чадаагүйг минь уучлаарай. Бас сайхан залуу (хөгшин) байж чадаагүйг минь уучлаарай.

Хэн нэгэнд буруу хэрэг хийсэн бол уучлаарай. Хэн нэгэнд бодол санаа өгсөн бол бас
уучлаарай. Хүний нутагт өнгөрсөн амьдралын 5-н жилд юуг эс тохиохыг хэлээд яахав...

Анх энэ блогийг 2006 онд эхэлж байж... Одоо 2009 он...Бараг 2010н он... Тэр болтол бичих байх.... Өдөр болгон шахуу бичиж байж... Хэрэгтэй хэрэггүй өчнөөн зүйл эрээчиж... Бусдад хэрэгтэй байсан бол өөртөө баярлана... Хэрэггүй бол өөртөө баярлад л өнгөрнө...Миний амьдралын хэдэн жилийн түүх болон үлдэх болой...Би завгүй бичиж байсандаа өөртөө баяртай байгаа... Амьдралаа хадгалж үлдсэндсээ баяртай байна... Цаашид болвол хадгална аа...

2009-11-09

Төгөлдөр хуурын намуун аяс...




Унтаахай....

Унтаахай царайлчихаад л... :) Тэгэхээр эрхлүүлэх, эрхлэхийг, өхөөрдөхийг хэлэх гэж байна гэж ойлгосон уу? Үгүй дээ.... Энгийн боловч асуудалтай нэгэн сэдвийг л хөндөх гэсэн юм.

Ихэнх хүүхдүүийн адил миний охин ч өдөржингөө шахам завгүй: хар өглөө босоод л хичээлтэй, өдөр нь олон нийтийн ажил, дугуйлан, спортоор хичээллэх, найз нартайгаа уулзах, наадах гэх мэт нийгмийн амьдралд умбаж өгнө. Заримдаа хэд гурван төгрөг олж аавдаа болон өөртөө туслах санаатай ажиллана. Тэгээд л дараа нь ТВ үзэх, аавдаа эрхлэх, сайхан ааштай бол хоол хийх, гэр орноо янзлах гэх мэт гэр бүлийн амьдралд умбана. Тэгж тэгж хамгийн сүүлд дуртай ч дургүй ч яалт үгүй хичээлээ, гэрийн даалгавраа хийх, ном унших, бичих гэх мэт "уйтгартай" ажлууд нь үлдэнэ. Ингэсээр байтал унтах цагаас нь хорогдоод л... Бас дээр нь цагийн зөрүү энээ тэрээнээс үл хамааран найз нартайгаа чатлах, бичих, хөөрөх, марзаганах, хөвгүүдэд өдүүлэх гэх мэт ихэвчлэн харанхуйд нуугдсан нетийн, чатын амьдрал нь өрнөнө...

Өдөржингөө завгүй байсан хүн шөнө нь ухаан орсон юм шиг хичээлээ бариад суух болж байна аа даа тээ.... Нойроо хасан байж сууна... Заримдаа номоо дэрлээд унтчихна. Заримдаа компьютэртэйгээ тэврэлдээд унтана... Сайндаа номонд хайртай болоод номоо дэрлээд унтаж байгаа биш бололтой. Ядраад л тэр...

Хүүхдүүдэд ялангуяа өсвөр насны хүүхдүүд хангалттай унтаж амарч байхыг тэдний биемахбод нь шаардах боловч орчин үеийн амьдралын хэв маяг үүнийг боломжгүй болгож байгаа бололтой. Нэгэн мэдээлэл сонсож байсан юм байна: 30 ч билүү 20 ч билүү жилийн өмнөх хүүхдүүд одоогийн хүүхдүүдээс ядахдаа 1 цагийн хугацаагаар их унтдаг байжээ гэж. Тэгэхээр хөгжлөө дагаад хүмүүсийн унтах цаг нь хорогдож байна гэдгийг олж тогтоосон хэрэг.

- Хүүхэд нойр нь хүрэхгүй байх, унтаж өгөхгүй байх, мөн өглөө босохдоо нойрмоглоод байна гэдгийг хүүхэд чинь хэдийн ядарчихсаны шинж тэмдэг гэж ойлгох хэрэгтэй.

Хичээл дээр нойр хүрээд л, багш самбарын өмнө нэг зүйл яриад л, дуниартаад л, нүд анилдаад л, ширээ дэрлээд унтах тохиолдлууд сургууль, хичээлийн танхимд их болдог доо тиймээ?!... Тийм үед бидний, сурагчдын ихэнх нь "манай багш шал уйтгартай бүр нойр хүргэчихдэг юм" гэсэн тайлбарыг хэлээд суудаг байхаа? Унтуулдаг багштай унтаахай ангийнхан...

Багш нараа үнэн голомтгой. Багш л болохгүй, багш л чадваргүй, багш л уйтгартай, багш л яриад л, багш л ойлгуулсангүй, багш л .... бас л багш л гээд бүх зүйл багшийг буруутах аястай... ӨӨрөө багш, эсвэл багш аав ээжтэй, багш хань нөхөртэй, багш найз нартай над мэтийн хүмүүс багш нарын хөдөлмөр зүтгэлийг үнэлж мэдэх байхдаа...

Үнэн учир нь багшид биш сурагчдад оршиж буй. Ялангуяа тэр унтаахай сурагчдад. Багш хэлж лекц уншиж бусад сурагчид нь чимээгүй байж нэг хэвийн орчин нь нөгөө ядарсан оюутан сурагчдад "унтуулах" орчинг бий болгодог аж. "Унтаахай" байна гэдэг нь сурагчдын нойрны дутагдлыг харуулж буй хэрэг.

Ер нь нойроо хасан байж хар үүр болтол сууж хичээл ном, шалгалтандаа бэлдэх нь сурагчдад тус болохоосоо ус болно. Судалгаагаар онц сурлаг сурагчид сайн сурдаг сурагчдаас их нойр авдаг, сайн сурагчид дунд сурагчдаас их нойр авдгийг тодруулсан байна. Бүр 15хан минутын хугацаагаар илүү унтахад хүртэл их нөлөөтэй гэсэн байсан.

Унтаж амрах нь хүний тархины үйл ажиллагаанд чухал нөлөөтэй байдаг. Улмаар бие махбодийн хэвийн үйл ажиллагаанд... Товчилбол хувь хүний эрүүл мэндэд их чухал. Тиймээс:

- Унтахаасаа өмнөх 6н цагийн дотор биеийн тамирын дасгал хийхгүй байхыг уриалсан байна.
- Унтахаасаа өмнө ТВ-ийн болон компьютерийн дэлгэцийн хурц гэрлээс ангид байхыг сануулжээ. Энэ нь тархины үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг байна.
- Нойр нь дутагдмал хүний зовхи нь хавдсан, нүд нь бүлцийсэн, нүднийхээ хүрээнд харласан байдаг.

"Most unique places in the world to visit" - Монгол минь багтаж

Forbes сэтгүүлээс гаргасан "Most unique places in the world to visit" хэмээх Дэлхийн гайхамшигт газрууд, очиж үзэх, харах ёстой онцгой үйл явдлуудын (ерөнхийгөөр монголчилвол) жагсаалтанд Монгол Улс, Монгол наадам багтсан байна. Мөн тэрхүү жагсаалтанд хөөмий байгаа бөгөөд хөөмийг Cибирийнх буюу Буриадынх гэж оруулсан байна билээ.


The Naadam Festival in Mongolia
Bruce Poon Tip, CEO of G.A.P. Adventures, plans to go to this annual festival to see the traditional Mongolian wrestling tournament. It is a martial art that has been practiced for 2,000 years and was used by Ghengis Khan to train his troops. In the festival, players wearing colorful two-piece costumes wrestle in a grassy stadium. An added element of interest: There are no weight-class restrictions, which makes for some interesting competition.


source:
http://www.forbes.com/2009/11/04/unique-vacations-travel-lifestyle-travel-adventure-tourism_slide_8.html
photo: Jerry Kobalenko/GettyImages

*Үүнийг манай аялал жуулчлалын компаниуд, холбогдох байгууллагууд өлгөж аваад л сурталчилбал их зүгээр санагднам...

2009-11-06

Нэгэн биений минь нөгөө тал.... Хань минь дээ....

Хань минь дээ
Хань минь дээ
Миний л хань

Хаана явна аа, бас яаж бужигнуулж л явна даа? Миний хань...


:)


Чингис хаан хамтлагийн дуунаас хуулбарлав.

Тушаал дэвших аргууд (Гэгээнээс зөрүүдлэв)

1. Үргэлж үнэнч байхыг хичээ...
Ер нь бол хэзээд үнэнч бай. Болохгүй бол худал хэлж сур. (Худал хэлэх болгондоо Та өөрөө өөртөө ямар нэгэн асуудал, хүндрэл нэмсэн байх болно гэдгийг ухаараарай) Амьдрал янз бүр шүү дээ. Заримдаа ямарваа нэгэн шаардлагаар худал хэлэх хүртэл асуудал гарч мэднэ. Харин хэзээд, хэнтэй, ямар үед, яагаад л гэдгийг зохицуулах хэрэгтэй.

2. Үргэлж ажилсаг, бас үнэн зүтгэлтэй бай.
Өөртөө их үүрэг хариуцлага оноох тухай биш л дээ. Хэрвээ эрх мэдэл хүрэхгүй бол яаж ч зүтгээд үүрэг хариуцлагыг өөртөө оноож чадахгүй. Тиймээс эрх мэдлийнхээ хүрээнд түүнийгээ зохицуулж сур. Эрх мэдлийнхээ хүрээнд ажилсаг бас үнэнхүү зүтгэлтэй бай. Ер нь бол зөв санаачилга гаргахад хэн ч үгүй гэхгүй байх. Бас хэт битгий санаачлага гарга, бусад чинь чирэгдэнэ. Тиймээс хэзээ хаана ямар үед гэдгийг бод...

3. Цагаа л барь. Ажил бол ажил байдгийг ухаар.
Хэт эрт ирж, хэт орой харих шааардлагагүй. Эрт ирэх ёстой гээд хар эрт ирчихээд хоосон газар хийх юмаа хайгаад эргэлдэх хэрэггүй, орой харих ёстой гээд ухантаад суух хэрэггүй. Хэрэгтэй, шаардлагатай үед цагаа л баримтал. Ажлын цаг дууссан гээд гэртээ харьж ТВ үзэх, эсвэл эхнэр хүүхдээ эрхлүүлэх (эр хүний хувьд), эсвэл хүүхдээ, нөхрөө асраад хоол унд хийж сайн эхнэр (хүүхнүүдийн хувьд) болох гэж зөрүүдэлсний хэрэггүй. Ажилтай бол ажилтай байж сур. Ажилгүй бол гэртээ харьж сур...

4. Єєрийгєє хэн нэгнээс илүү гэдгээ харуул...
Чухал хүндээ биш.. Гол нь бусад хүнд чи "би-хүн" гэсэн ойлголтыг өгсөн байх хэрэгтэй. Найз нөхдийн хувьд, дарга цэргийн хувьд ч тэр. Чи хэн нэгнээс өөрийгөө чадалтай, сэтгэлтэй, зүтгэлтэй, өөр юутай ч юм харуулах хэрэгтэй. Бусдаас илүү үнэн ч байж болно шүү дээ.

5.Бүтээлч бай...
Хоосон бүрээ үлээгээд хэрэггүй. Бүтээлчээр л ажил. Ямарваа нэгэн зүйл болохгүй байвал түүнийг засах талаар өөрийнхөө санаа санаачлага, итгэл зүтгэл, хөдөлмөр, хөлс хүчийг зориул. Харин бусдын шүүмжлэл байвал эрүүлээр хүлээн ав. Ажил гээд хоосон суух, ажилласан гээд бүтээмжтэй суух бас нэг өөр.

6. Битгий өөрийнхөө амжилтанд бүдэр.
Хүн амжилттай ажиллаж болно. Гэхдээ амжилт чинь өөрийн чинь бүх л зүйл шингэсэн тул түүнийгээ бас хайрлаж харамлаж байх хэрэгтэй. Бүгдийг бүү гарга. Ядахдаа бас "нууцтай" бай. Нууц байх нь ажлын амжилтанд хүргэх нэг түлхүүр. Ер нь бол дуугай хийгээд бусдаар өөрийгөө бахархуул.

7. Цэвэр цэмцгэр бай.
Сайхан хувцаслахдаа гол нь биш. Цэвэр цэмцгэр бай. Эрүүл биенд саруул ухаан оршино гэдэг байхаа. Хэдий сайхан хувцаслачихаад гахайн ханиадтай бол би яахын... Заримдаа амьдрал биднээс илүүг шаарддаг. Та 300н ногооны үнэтэй пиджак өмссөн хуурамч туслах байж болно, эсвэл 30н мянган төгрөгний үнэтэй хужаа пиджак өмссөн үнэнч туслах байж болно. Тэг гэж байгаа юм биш л дээ. Гэхдээ ажилд зэрэглэл гэж бий. Өөрийнхөө ажлын зэрэглэлийн хэмжээгээр өөрийгөө хувцасла. Болохгүй байсан ч хамаагүй. Их тансагласны хэрэггүй. Болохгүй бол хужааг нь өмсөөд цэвэрхэн л бай.

8.Битгий аманцар бай.
Удирдах албан тушаалын хүнтэй өөрийнхөө тухай эхэлж битгий дуугар. Цаг нь болохоор бүх зүйл болно. (Хэрвээ удирдах хүн чинь тэнэг биш бол) Өөрийнхөө амбицыг буруугаар бүү ойлгуул. Ер нь бол дуугай байхад гэмгүй дээ...

9.Амьдралыг ойлго.
Зєв хvмvvстэйгээ дотно байх нь чухал. Гэхдээ бас буруутантай дотно байж үз. Амьдрал нэг чиглэлээр явахгүй шүү дээ. Дарга бол цэрэгтэйгээ найзал, цэрэг бол даргатайгаа найзал. Ядуу бол баянтай нь найзал, баян бол ядуутай нь найзал. Бид бүгд төгс биш. Тиймээс ч амьдралаараа суралцдаг. Тэгж байж ч амьдралыг ойлгодог. Муу даргатай ойр дотно байснаас муу найзтайгаа ойр дотно байсан нь дээр байх шүү... Хэн ч байсан битгий долгиноорой. (миний бодлоор долгинох, үнэн сэтгэл 2 өөр)

10.Ажил бол ажил байдгийг ухаар.
Даргадаа бүхнээ харуулах гэж бүү зүтгэ. Даргадаа туслалгүй яахав. Гэхдээ туслах гээд бүүр их зүтгэх шаардлагагүй, чамаас том учраас дарга болсон байлгүй байгаа байх. Өөрийнхөө чадал чадварыг л харуул. Үнэнчээ харуул. Бас түүний болон ажлынхаа төлөө зүтгэдэгээ харуул.

За тэгээд өөрийн тань бодол мэдсүгэй.

(Гэгээний бичсэн бичлэгийн эх үүсвэр нь энэ байх шиг байсан)

2009-11-05

Ээ дээ, энэ хүмүүс чинь яачихаа вэ? (сэрэмжлүүлэг)

Ойрдоо ёстой л "ээ дээ, энэ хүмүүс чинь яачихаа вэ" л гэж уулга алдмаар зүйлүүд болоод байх юм.
Америк оронд тайван байдаг гэж бодож болохгүй л дээ. Гэмт хэрэг зөрчил бас л тасрахгүй. Миний энэ байгаа хот дунд зэрэглэлдээ орох боловч хэдэн жилийн өмнөх гэмт хэргийн гарцаараа Америкийн эхний 20 дотор (17 орчим) орж байсныг санаж байна. Америкт хэдэн хот байдаг билээ (
100 гаруй мянган хүнээс дээш хүн амтай 273 орчим бололтой) тэгээд харьцуулаад үзвэл их айхтар санагдаж буй биз. Тэгэхээр нэг аймшгийн газар амьдарч буй мэт бүү ойлгоорой. Манай энд цэргийн нисэх хүчний том бааз байдаг бөгөөд өглөө бүр 7-н цагт бүрээн дуу сонсоод 5н жил болж байна. Манай эндхийн оршин суугчдын дунд цэргийн албаны хүмүүс их. Бас нэг их сургууль тиймээс оюутнууд их.... Ерөнхийдөө бол тайван...

1- Магадгүй өнөөдөр манай эндхийн цэргийн бааз өндөржүүлсэн байдал зарласан ч байж мэднэ. Яагаад гэвэл өнөөдөр Америктаа болон дэлхийд том орох цэргийн баазад буун дуу хадаж эрдэнэт хүний амь бүрэлгэсэн аймшигт гэмт хэрэг гарлаа. Эх орныхоо төлөө амь насаа зориулах тангарагтай хүмүүс, нутагтаа хоорондоо байлдаад байвал яахав... Америкийн цэргийн хүмүүс бие биенийгээ буудаад, нөгөө Ирак, Афганд ч биш бүр Америк дотроо бүүр цэргийн бааздаа, бүүр өндөржүүлсэн цэргийн бааздаа шүү дээ. Афганд болон Ирак өөр ч юм хаа нэгтээ ачигдах гэж шалгалт бэлтгэлээ хангаж байсан цэргүүд дотор энэхүү хэрэг гарч, нэгэн араб нэртэй, 40 орчим насны эмч (MD) хүн 12 хүний алтан амийг хөнөөгөөд, 31 хүнийг шархдуулчихлаа. Тэр гэмт хэрэг гарсан газрын (3-хан байшин буй) хэр томыг жишээд хэлэхэд машины парк нь 1000н машиныг зэрэг багтаах боломжтой гээд ойлгочих....Одоо бөөн яриа, бөөн шуугиан... яасан ийсэн юу болов, яачихав гээд л... Шашинтай холбох нэгэн байхад, сэтгэцийн өвчинтэй холбох нэгэн байх гэх мэт... Энэ хэрэг ингээд дуусахгүй их яриа, өчнөөн асуудал үүсгэх байх... Эхлээд нөгөө алуурчныг үхсэн гэж мэдээлж байснаа сүүлдээ (5-н цагийн дараа) биендээ хэд хэд буудуулсан боловч амьд байгаа гэж мэдэгдсэн. Муу хүн үхдэггүй гэдгийн жишээ л болох байх даа...

2- Хэдхэн өдрийн өмнө нэгэн дунд сургуулийн хүүхдүүдийн эндхийхээр бол пром (манайхаар бол сурагчдын үдэшдэг гэчихий) болж бас нэгэн зэвүүн хэрэг гарлаа. Сургуулийн хүрээний газарт, тэр тусмаа бас л цагдаа хамгаалалт хийж байсан дунд сургуулийн гадаа сааданд нэгэн 15-н настай нэгэн охиныг 10 гаран хөвгүүд 2 цаг гаран бүлэглэн хүчиндсэн хэрэг гарсан. Тэрхүү 2 цагт 10 гаран (10 гаран шүү дээ, одоо яг хэд байсныг нь мэдээлээгүй л байгаа) хөөрхий охиныг хүчиндэх, зодох, доромжлохыг хараад зөндөөн "үзэгчид" байсан гээд байгаа. Яачихсан дотортой болохоороо тэгж хараад өнгөрдөг байна аа. Тэдгээр "хүн-сүргээс" (дунд сургуулийн сурагчид шүү дээ) хэн нь ч цагдаад мэдээлээгүй байгаа нь хамгийн хачирхалтай....

3- Мөн хэдхэн өдрийн өмнө нэгэн хотод хүчингийн хэрэгт холбогдоод ялаа эдлэн 15н жил шоронд суусан нэгэн этгээдийг цагдаа нар баривчиллаа. Тэгээд түүний амьдарч байсан байшингийн эдлэн газраас хүний цогцос илрүүллээ. Нэмж нэгжсээр байгаад 11 хүний (бүгд эмэгтэй, үүн дотор алга болсонд тооцогдон эрэн сурвалжилж байсан хүүхнүүд зөндөөн) цогцос илрүүлсэн. Цаана нь хэд ч байгааг мэдэхгүй байгаа. Тиймээс байшинг нь буулган бүх л нүх сүв болгоныг онгичихоор болсон. Энэ хэргийн тухай ихэнхдээ ярьж байтал өмнөх цэргийн баазад гарсан аллага гараад тэр тухай бараг "мартагдсан"... (энэхүү бичлэгээ бичсэний дараа 10хан минутын радио сонссон чинь 13 болж 2оор нэмэгдсэн байна. Аймшигтай байгаа биз)

4-Мөн хэдхэн өдрийн өмнө нэгэн өсвөр насны хүүхэд "нууцаа хадгалах" сэдэлтээр гээд 4-н настай хүүхдийн амийг бүрэлгэсэн.

5-Мөн хэдэн өдрийн өмнө нэгэн их сургуулийн 3-н тамирчин бүсгүйчүүд машинтайгаа алга болчихоод хайгаад... Гэтэл тэд нар сургуулийнхаа ойролцоо байдаг хиймэл нууранд машинтайгаа живчихсэн байхыг илрүүлсэн...

6- Мөн хэдэн өдрийн өмнө... Нэгэн гэр бүл хэдхэн сартай хүүхдээ алга боллоо гээд бөөн эрэл хайгуул боллоо. Зарлаад л хайгаад л... бүр 5н өдөр болсон... Тэгсэн цагдаа нар алга болсон хүүхдийг орон доор хайрцганд хийгээд юмнуудын цаана нуучихсан байхыг нь олж илрүүлсэн. Золоор шүү дээ... Золоор хүүхэд амьд.... Ямар зорилготой хэдхэн сартай хүүхдээ хайрцганд хийж юмнуудын цаана нуух болсныг одоо тодруулах гэж үзэж байгаа. Тэр айл өмнө нь бас нэгэн 3-н настай хүүхэд алга болоод олдоогүй асуудалтай юм билээ....

Дордохын 7 болгоод яахав... Энэ бүгд хэдхэн өдрийн дотор болсон гээд боддоо.

40-н настайгаас авахуулаад 4н сартай нь хүртэл холбогдсон эдгээр гэмт хэргийн тухай уншихаар ёстой л "Ээ дээ, энэ хүмүүс чинь яачихаа вэ" гэж уулга алдмаар байгаа биз дээ...


Энэхүү бичлэг минь ямарваа нэгэн байдлаар сурталчилсан эсвэл өөгшүүлсэн, өмгөөлсөн, хамгаалсан, турхирсан агуулга агуулаагүй бөгөөд зөвхөн сэрэмжлүүлэх үүднээс бичсэн болно.


2009-11-03

Зүгээр л....(бичиж байгаа ухаантай)

Зүгээр л...

...Амьдрал сайнтай муутай, жаргалтай, зовлонтой байдгаараа л байж байна...
...Монголдоо очоод хийх ажлаа бараг олсон... Их зүтгэл бас хөдөлмөр хэрэгтэй болох бололтой. Аан тийм бас мөнгө... Өөрөө өөртөө эзэн болоод тэгээд бусдад гай болчихгүйхэн шиг л амьдрахыг хичээх байхдаа... Гай болчихсон гэж бүү бодоорой. Аль болохоор чадлаараа байхыг хичээдэг.. Одоо би өөрөө өөртөө санаа тавьж бас бус хүмүүст бас л чадлаараа туслан амьдрахыг хичээн зүтгэх болно...Ер нь бол өөрийгөө зөв авч яваад бусдад дараа болчихгүйсэн байвал тэгээд болох байх гэсэн бодолтой явдаг нэгэн л дээ...

...Дассан сурснаараа олон улсын болон энэ тэндхийн мэдээ сэлтийг ухсан хэвээрээ... Энд хэдэн мужийн Засаг дарга нарыг сонгох сонгууль болоод Обамагийн тал том хэсгүүдэд ялагдал хүлээлээ. Обама өөрөө ч очиж оролцоод нэмэр болсонгүй. Мань хүний нэр хүнд нилээн унаж байгаа гэсэн бодолтой байна.
Олон улсын тавцанд ч гэсэн. Та уншсан бас мэдсэн л биз:
...Олимпийн тоглолтыг Чикагод болгох гээд өөрөө очоод бүүр эхний даваанд унасан шүү дээ. Манайхны хэллэгээр бол гадаад орнуудын шүүгчид мань эрийн барааг хараад жоохон ч атугай долигносон бол ядахдаа дараагийн шатанд үлдээд дахин санал хураалтанд орох байсан байх. Гэвч тэгсэнгүй. Тэд нар бас л нэгийг түүнд ойлгуулсан байх.
... Нобелийн шагнал хүртэх болоод... Юу хийсэн яасан гэж түүнд олгож байгаа талаар Америкчууд бөөн бодол. Би ч бас бөөн бодол. Нобелийн шагналын нэр хүнд ийм байдлаар "навс" унав.. Магадгүй Америкийн түүхэнд анхны хар арьстан Ерөнхийлөгч учраас л түүнд өгсөн байж болох байх. Гэвч Америкчууд ойлгохгүй байгаа. Олон хүнээс энэ талаар зүгээр л санал бодлыг асуухаар бас л над шиг "гайхсан" хүмүүс байх юм билээ. Рональд Рейганд өгөөгүй шүү дээ... Горбачев яахав тэдний (шүүгдчийн бодлоор) Зөвлөлт гэдэг нэгэн "дайсныг" нь дарсан тул олгосон байх. Өө тийм, нилээд Оросууд Горбачевт таатай ханддаггүй гэдгийг бас мэднэ...
...Иракаас цэргээ татна гэж сонсогдсон байх. Гэхдээ Афганд цэрэг оруулна гэдгээ хэлээгүй шахам. Нэг газрын дайныг нөгөө газарт шилжүүлсэн. Америкийн цэргүүд гарснаас Иракийн дотоодын асуудал хүндэрч буй. Мөн Монгол гэх мэт дэмжигч орнуудын цэргүүд бас л гарах болно. Яахав, Америк ах нар ашиглаж ашиглаж тэгээд одоо хэрэгцээндээ ядраад зугтааж буй хэрэг...
...Бушийн үед Израйль гэж бараг Америкийн хамгийн түнш-найз орон байлаа. Гэтэл одоо бараг л "нөгөө тал" (дайсан гээгүй шүү). Америкийн шинэ Ерөнхийлөгч дэлхийн тавцанд гарч ирээд барьж байгаа бодлого нь өмнөхөөсөө "эсрэг тэсрэг" болсон гэхэд хилсдэхгүй. Клинтон авхай гадуур л жаалаад энд тэндхийн улсыг буруутгаад л яваа. Яахав, асуудлыг зөв зүйтэй шийдэх гэж оролдож байгааг ойлгож байна. Гэхдээ ингэж тэс эсрэгээр эргэж болохгүй байх гэсэн хувийн бодолтой. Манайхан Орос ах нартай нэг өдөр сайн байснаа, нэг өдөр Хятадууд гээд гүйхтэй адил л зүйл...
...Эдний эдийн засаг сэргээд байгаа зүйл байхгүй. Ханиад томуунд бас л автсан. Яг л нэг орон шиг орон... Том орон тулдаа л тэсээд байгаа байх. Мөн засаг төрөөсөө баахан мөнгө цацсан...Манайх байсан бол өдийд явчихсаан. Өчигдөр ч билүү уржигдар ч билүү CIT гээд нэгэн том компани дампуурлаа албан ёсоор зарлах шив дээ.
...Миний амьдарч буй мужид автомашины сэлбэг төхөөрөмж хийдэг үйлдвэрүүд их олон байлаа. Нөгөө алдарт GM буюу Женерал Моторс дампуурснаас болж их олон үйлдвэрүүл хаагдсан. Үйлдвэрүүд хаагдахаар ажилгүйчүүдийн эгнээ нэмэгдсэн гэсэн үг. Тэгээд тэд нар шинэ ажил олдох боломж тун бага. Магадгүй зарим хэсэг нь өөр мужид өөр салбар дээр нь очиж ажилласан байж болох...
...Нэгэн өдөр эндхийн нэгэн коллежийн мат-ийн багштай танилцаад хууч хөөрч суулаа л даа. Зүгээр л ярьж суусан хэрэг. Америкчуудынхаа боловсролын түвшинг үнэлдэггүйгээ "үнэнч"-ээр хэллээ. Би ч бас үнэлдэггүй шахам. Гэхдээ охиноо энд төгсгөчих гээд зүтгээд л байгаа. хэхэхэ Америкчууд их хөгжсөн тул хүүхдүүд нь хөгжлөө дагаад залхуу болж байгааг үгүйсгэхгүй. Монголчууд бид нар "зовж зүдэрч" буй тул түүнийгээ дагаад хүн болгон л мэдлэгтэй, эрдэмтэй, бас амьдралтай байхыг хичээдэг байх л гэсэн бодлын үүднээс ярилцлаа...

Монгол сонинуудаа бас уншаад байгаа. Гэвч зөндөөн маргах уурлах зүйл байгаа тул тэр талаар бичихгүй ээ... Ядахдаа уургүй баймааар байна хэхэхэхэ Өөрийгөө яах вэ гэж байж том том юм гоншигноод л хэхэхэх


Сэтгэл гэж агуу....