2009-11-03

Зүгээр л....(бичиж байгаа ухаантай)

Зүгээр л...

...Амьдрал сайнтай муутай, жаргалтай, зовлонтой байдгаараа л байж байна...
...Монголдоо очоод хийх ажлаа бараг олсон... Их зүтгэл бас хөдөлмөр хэрэгтэй болох бололтой. Аан тийм бас мөнгө... Өөрөө өөртөө эзэн болоод тэгээд бусдад гай болчихгүйхэн шиг л амьдрахыг хичээх байхдаа... Гай болчихсон гэж бүү бодоорой. Аль болохоор чадлаараа байхыг хичээдэг.. Одоо би өөрөө өөртөө санаа тавьж бас бус хүмүүст бас л чадлаараа туслан амьдрахыг хичээн зүтгэх болно...Ер нь бол өөрийгөө зөв авч яваад бусдад дараа болчихгүйсэн байвал тэгээд болох байх гэсэн бодолтой явдаг нэгэн л дээ...

...Дассан сурснаараа олон улсын болон энэ тэндхийн мэдээ сэлтийг ухсан хэвээрээ... Энд хэдэн мужийн Засаг дарга нарыг сонгох сонгууль болоод Обамагийн тал том хэсгүүдэд ялагдал хүлээлээ. Обама өөрөө ч очиж оролцоод нэмэр болсонгүй. Мань хүний нэр хүнд нилээн унаж байгаа гэсэн бодолтой байна.
Олон улсын тавцанд ч гэсэн. Та уншсан бас мэдсэн л биз:
...Олимпийн тоглолтыг Чикагод болгох гээд өөрөө очоод бүүр эхний даваанд унасан шүү дээ. Манайхны хэллэгээр бол гадаад орнуудын шүүгчид мань эрийн барааг хараад жоохон ч атугай долигносон бол ядахдаа дараагийн шатанд үлдээд дахин санал хураалтанд орох байсан байх. Гэвч тэгсэнгүй. Тэд нар бас л нэгийг түүнд ойлгуулсан байх.
... Нобелийн шагнал хүртэх болоод... Юу хийсэн яасан гэж түүнд олгож байгаа талаар Америкчууд бөөн бодол. Би ч бас бөөн бодол. Нобелийн шагналын нэр хүнд ийм байдлаар "навс" унав.. Магадгүй Америкийн түүхэнд анхны хар арьстан Ерөнхийлөгч учраас л түүнд өгсөн байж болох байх. Гэвч Америкчууд ойлгохгүй байгаа. Олон хүнээс энэ талаар зүгээр л санал бодлыг асуухаар бас л над шиг "гайхсан" хүмүүс байх юм билээ. Рональд Рейганд өгөөгүй шүү дээ... Горбачев яахав тэдний (шүүгдчийн бодлоор) Зөвлөлт гэдэг нэгэн "дайсныг" нь дарсан тул олгосон байх. Өө тийм, нилээд Оросууд Горбачевт таатай ханддаггүй гэдгийг бас мэднэ...
...Иракаас цэргээ татна гэж сонсогдсон байх. Гэхдээ Афганд цэрэг оруулна гэдгээ хэлээгүй шахам. Нэг газрын дайныг нөгөө газарт шилжүүлсэн. Америкийн цэргүүд гарснаас Иракийн дотоодын асуудал хүндэрч буй. Мөн Монгол гэх мэт дэмжигч орнуудын цэргүүд бас л гарах болно. Яахав, Америк ах нар ашиглаж ашиглаж тэгээд одоо хэрэгцээндээ ядраад зугтааж буй хэрэг...
...Бушийн үед Израйль гэж бараг Америкийн хамгийн түнш-найз орон байлаа. Гэтэл одоо бараг л "нөгөө тал" (дайсан гээгүй шүү). Америкийн шинэ Ерөнхийлөгч дэлхийн тавцанд гарч ирээд барьж байгаа бодлого нь өмнөхөөсөө "эсрэг тэсрэг" болсон гэхэд хилсдэхгүй. Клинтон авхай гадуур л жаалаад энд тэндхийн улсыг буруутгаад л яваа. Яахав, асуудлыг зөв зүйтэй шийдэх гэж оролдож байгааг ойлгож байна. Гэхдээ ингэж тэс эсрэгээр эргэж болохгүй байх гэсэн хувийн бодолтой. Манайхан Орос ах нартай нэг өдөр сайн байснаа, нэг өдөр Хятадууд гээд гүйхтэй адил л зүйл...
...Эдний эдийн засаг сэргээд байгаа зүйл байхгүй. Ханиад томуунд бас л автсан. Яг л нэг орон шиг орон... Том орон тулдаа л тэсээд байгаа байх. Мөн засаг төрөөсөө баахан мөнгө цацсан...Манайх байсан бол өдийд явчихсаан. Өчигдөр ч билүү уржигдар ч билүү CIT гээд нэгэн том компани дампуурлаа албан ёсоор зарлах шив дээ.
...Миний амьдарч буй мужид автомашины сэлбэг төхөөрөмж хийдэг үйлдвэрүүд их олон байлаа. Нөгөө алдарт GM буюу Женерал Моторс дампуурснаас болж их олон үйлдвэрүүл хаагдсан. Үйлдвэрүүд хаагдахаар ажилгүйчүүдийн эгнээ нэмэгдсэн гэсэн үг. Тэгээд тэд нар шинэ ажил олдох боломж тун бага. Магадгүй зарим хэсэг нь өөр мужид өөр салбар дээр нь очиж ажилласан байж болох...
...Нэгэн өдөр эндхийн нэгэн коллежийн мат-ийн багштай танилцаад хууч хөөрч суулаа л даа. Зүгээр л ярьж суусан хэрэг. Америкчуудынхаа боловсролын түвшинг үнэлдэггүйгээ "үнэнч"-ээр хэллээ. Би ч бас үнэлдэггүй шахам. Гэхдээ охиноо энд төгсгөчих гээд зүтгээд л байгаа. хэхэхэ Америкчууд их хөгжсөн тул хүүхдүүд нь хөгжлөө дагаад залхуу болж байгааг үгүйсгэхгүй. Монголчууд бид нар "зовж зүдэрч" буй тул түүнийгээ дагаад хүн болгон л мэдлэгтэй, эрдэмтэй, бас амьдралтай байхыг хичээдэг байх л гэсэн бодлын үүднээс ярилцлаа...

Монгол сонинуудаа бас уншаад байгаа. Гэвч зөндөөн маргах уурлах зүйл байгаа тул тэр талаар бичихгүй ээ... Ядахдаа уургүй баймааар байна хэхэхэхэ Өөрийгөө яах вэ гэж байж том том юм гоншигноод л хэхэхэх


Сэтгэл гэж агуу....

3 comments:

Anonymous said...

сайн уу,
Амьдрал өөр өөрийн өнгөөр үргэлжилсээр л... Бас бодлууд урссаар... тиймээ

Итгэл-Арвижих said...

хичнээн их санаж, зорьж ирсэн ч ирээд бухимдаж, эгдүүцэх юм мундахгүйээ, хүмүүс, үйлчилгээний газрын соёлоос эхлээл, ямар ч байсан энэ талаар сэтгэл зүйн бэлтгэлтэй л ирэх хэрэгтэй дээ...

Итгэл-Арвижих said...

монголдоо ирнээ гэсээр ирсэн хүмүүс, ямар ч эх оронч эгэл хүн байлаа гээд буцахын түүс болдог, одоо ч өөрөө үүнийг мэдрээгүй байгаа болохоор ойлгохгүй л байх, битий ирээ гэж байгаа юм биш шүү :D