2009-05-31

Нагаандсаан...

Улс төржихөө болисоон, яршиг...

...Өчигдөр найз минь утасдаад элснийхээ гар бөмбөгийн тоглох уу гэж урихад нь баярлав хө. Энэ нь зун болсны тэмдэг л дээ. Завгүй байсан тул очиж чадахгүйгээ хэлээд уучлал гуйтал маргааш бид "буудлага" хийнэ хэрвээ зав гарвал Д-гийнд (гарал нь Энэтхэг) очоорой гэлээ. Би ч зарим найз нөхөдтэйгээ уулзаагүй хэдэн сар болчихсон тул дуртай нь аргагүй зөвшөөрөөд өнөөдөр өглөө 10н цагт болзож тохиров...

... За тэгээд баахан "нагаандах" шив дээ. Найз Д-гийнх эдлэн газартай тул тэдний хувийн эзэмшил газар дээр найзууд нийлсэн 10 гаруй хүн бараг л 10 гаран янзын буугаар бай буудаж нагаандав. Тоглоомон буунууд биш л дээ, жинхэнэ гар буунууд... Хүн болгон л шахуу гар буутай юм. Арчилж янзалж буй, сав баглаа нь ч гэж бараг л чемодан дүүрэн юмнууд байх юм. Нэг найз минь бүр автомат буутай юм билээ, тэр нь бүр 2 чемодан шахуу...

...Янзан бүрийн бай тавьж байгаад 5-аас 15 метр хүртэл зайнаас буудацгаав шив дээ. Байнууд нь зориулалтын байснаас гадна нэг нөхөр өнгөрсөн ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр байрныхаа гадна хатгаж байсан ялагчийн сурталчилгааны самбар (манайд байдаг шиг хүсэр том хэмжээтэй бишээ), бас нөгөө террорист Бен Ладений зургийг хэвлэсэн цаас хүртэл байлаа...

...Янзан бүрийн бууны зураг болон нэрс оруулахаасаа "айгаад" хэдэн хонгионы зургийг нэг байны зурагтай хамт орууллаа. Хонгио болгон нь нэг төрлийн бууг илэрхийлж буй. Хонгиог бүгдээс нь цуглуулж чадсангүй. Зурган дээр буй байг лазерийн тусгалтай 9мм-ийн гар буугаар буудсан бөгөөд нарийнаасаа 2 дахь хонгио нь байгаа юм. Хонгио байг харьцуулаад байны хэмжээг нь ойлгочихно биз дээ. Ер нь бол 45, 40, алдарт 9 мм-ийн гар буунуудтай нөхдүүд байна билээ. Нэг нөхөр хуучны гар буутай байсан түүнийг cowboy гээд дуудаад л... Нэг нь гарын алганд багтах жижигхэн гар буутай байсан ч, хамаагүй авч зүрхэлсэнгүй тул түүгээр буудсангүй дээ..

Мөн спортын буудлага хийлээ. "Нисдэг таваг" буудах гэж монголоор нэрлэх байх даа. Анх удаа буудаж үзсэн. Ерөнхийдөө бол 3 буудсанаас 1 онож байсныгаа давгүй гэж бодоод байгаа шүү :)

Буудлага хийх нь сайхан байлаа. Амралтын нэг өдрийг иймэрхүү байдалтай өнгөрөөлөө дөө...

Өө тийм, мэдээж мах шарах хоол унд пиво гээд л үргэлжилсэн байгаа...

2009-05-28

Хурцлаад өгөх үү...

... Дургүй байгаа бол бүр хурцлаад өгье л дөө, цаашдаа улс төрийг "хурцхан" бичих болно... Харин тэрийг минь "хүлээж" аваарай. Авахгүй ч байсан хамаагүй... (хэн ч гэсэн янзан бүрээр дуудуулаад алуулахдаа тулсан үедээ дуугай "үхэхгүй" байх гэж бодож байна :)

Америкийн Нэгдсэн Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн ялалтын агшиныг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ялалтын агшинтай зүйрлэвэл:


Монгол орон хэрхэн "дарангуйлагч"-аа төрүүлдэг вэ гэж асуумаар. Эхнэр хүүхэд? Өөрөөр хэлбэл Монголын Тэргүүн хатагтай хаана байна? Авилгач гээд үзээч... хэрвээ янзан бүрээр хариулах гэвэл дараа дараагийн улс төржихийг минь хараарай...

(Энхбаярын санаачилан, янзан бүрээр хэлүүлэн байж бүтсэн (Ю.Цэдэнбалын бунхан, Ж.Самбуугийн "шарилыг" зөөхөд юу болж байсныг санаарай) Эзэн Чингисийн хөшөөний өмнө Ц.Элбэгдорж ялалтын агшнаа ард түмэнтэйгээ тэмдэглэхээр гарч ирж буй нь... Цаана нь буй нь Төрийн Тусгай Хамгаалалтын ажилтан бөгөөд хамгаалалтын албаны дарга нь байх. Дуугай, бас ч үгүй сайхан залуу. Даанч охид хүүхнүүдэд хэлэхэд тэрхүү бие хамгаалагч залуу гэр бүртэй байх :)

Олон үг хэрэггүй. Зөвхөн зураг л хангалттай...




Энэ зурган дээр байгаа хүмүүс дотор ганцхан эмэгтэй (түүний ах нь амь насаа алдахад хэн Ерөнхий сайд, магадгүй Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч байлаа? ) тэр нь "хэн" ч билээ. Тэгээд л болчих.... (хурцлаад өгөхөд дургүйцэхгүй биз дээ)

"Жендер"-үүд хаана байна аа? Надад хариулт хэрэггүй ээ, уншигч та өөрөө өөрийнхөөрөө хүлээн ав... Хараамаар бол бич, дасаж байгаа... (Яагаад ч юм МонголынЧоно гэсэн хаяг өгчихсөн юм билээ. Чоно тэгж амархан чадхийхгүй байхаа )

зургуудыг: sonin.mn болон yahoo.com-оос

Яах уу?

...Улс төржихөөр алуулчих гээд байдаг, ухаан суулгах гэхээр өөрөө мэдэхгүй байдаг, учир явдлыг тоочих гэхээр олон байдаг, урьдах амьдралаа бичих гэхээр нууцгүй болчих гээд байдаг, учирсан хүүхнүүдээ санах гэхээр завхай болчих гээд байдаг яадаг ч юм билээ?

Аан бас... зураг зурах гэхээр авьяас дутаад байдаг, зургийг патиардах гэхээр мэдрэхүй дутаад байдаг, зурвас бичих гэхээр хайр болчих гээд байдаг байдаг яах уу?

Өө тийм... шашин бичих гэхээр залбирч чадахгүй байдаг, шүүмж бичих гэхээр мэргэжлийнх биш байдаг, шүлэг бичих гэхээр монголоо мэдэхгүй байдаг тэгэхээр бас яах уу?


Сүүлд нь... секс бичихээр садар самууныг сурталчлах гээд, сул үг хэрэглэхээр хэрэлдсэн болчих гээд байхыг яах уу?

2009-05-25

Нэг иймэрхүү л сэтгэлгээтэй хүмүүс шүү дээ бид чинь...

Нэг иймэрхүү л хүмүүс байдаг юм шүү дээ. Хараана зүхнэ, янзан бүрээр дуудна, айлгана, заналхийлнэ, сүрдүүлнэ...

Хэн ч гэсэн хэн нэгнийг янзан бүрээр дуудаад хаа нэгтээ "нууцаар" бичээд байж чадна шүү дээ. Надад бол тэгэх хүсэл ч алга, тийм ухамсар ч алга... Ухамсараа уландаа гишгэсэн, өөрийгөө хүндэлдэггүй хүн л тэгж чадах байх... (Сэтгэлээс гарч буй муу, хараал, зүхэл, заналхийлэл болгон өөрт чинь хор болж буй)

...Хүн бүхэн амьдралд өөрийн бодол, байр сууринаас ханддаг гэж боддог. Би зарим хүмүүстэй санал нийлэхгүй байж болно, тэрийгээ хүлээн зөвшөөрнө. Бусад хүмүүс ч гэсэн надтай санал нийлэхгүй байж болно. Түүнийг нь бас хүлээн зөвшөөрнө. Тэгэхээр хүний бодол санааг сонсож, бас уншиж сурах нь зүйтэй санагдана.

Өөр хүний блог, царай нүүрэн дээр нь биш өөрийнхөө халтар блогтоо санаа бодлоо бичсээр хэдэн жилийн нүүр үзэж байна. Мөн ч олон удаа янзан бүрээр дуудуулж явлаа. Янзан бүрийн хараал, хэрүүл бичилгүй, айлгаж сүрдүүлэлгүй санаа бодлоо ухамсартай хуваалцахын үүднээс энэхүү сэтгэгдэл гэгчийг оруулсан, оруулах оруулахдаа нэр усгүй бичиж болохоор хүртэл оруулсан. Янзан бүрийн байдлаас болоод нэг хэсэгтээ арилгаж бас үзсэн...

Цаашдаа яахыг одоо мэдэхгүй байна... Магадгүй бүр авчихад зовоод байх зүйл алга аа... Хүнээр янзан бүрээр бичүүлж, дуудуулж, загнуулж, заналхийлүүлж явахгүй амар...

Anonymous said...
Chandmani geed ene blog-iig bicheed bga muu nohoin gulug, shar deeltiin bugsnii nyhend archilgyi yldsen hatsan baasiig doloodog muu gulug yumaa chi... chamaig hen medegiig chini gadarlaj bn alnaa...

May 25, 2009 1:35 PM

... Elbegdorj's allegations of voting fraud triggered fighting that left five dead and 300 injured...

Энэ жилийн сонгууль болон Ноднин жилийн 7-р сарын 1-ны асуудлыг дэлхий нийтэд:

Mongolian opposition candidate claims presidency

...The election result was a cordial end to a tight race that some had feared would turn violent if it was too close to call. When Democrats lost in parliamentary elections last year, Elbegdorj's allegations of voting fraud triggered fighting that left five dead and 300 injured...

source: AP - http://news.yahoo.com/s/ap/20090525/ap_on_re_as/as_mongolia_election

МАХН, бишээ Н.Энхбаяр эр хүн шиг ялагдлаа хүлээлээ...Угтаа бол Н.Энхбаяр биш МАХН ялагдсан юм....

С.Баяр мэдэгдэл хийсэн байсныг уншлаа. Зөв алхам. Ялагдаж сурсан байна...

...МАХН өөрсдөө сонгуульд нэр дэвшигч Энхбаярыгаа "доош" нь хийгээд олигтой зүтгэхгүй байсныг бодож цэгнэж явдгаа анх удаагаа бичлээ. Энхбаяр хэрэгтэй үед нь хэрэгтэй хүн байсан. Ерөнхийлөгч болоод "тусгаарлагдсан"...

..Энхбаяртай "дайсагнадаг" хүн сонгуульд нэр дэвшүүлсэн намынх нь Ерөнхий нарийн бичгийн дарга хийгээд улс төрийн сурталчилгаа, сонгуулийг удирдах нь хамгийн тэнэг хэрэг бөгөөд түүгээр "тоглосон" хэрэг болсон. Хүрэлсүхийг хэлж буй хэрэг. Мань хүн яаж байгаад Намын Ерөнхий нарийн бичгийн дарга болсныг өдийг хүртэл ойлгоогүй л яваа.... Ерөнхий нарийн бичгийн дарга сонгуулийн хамаг ажлыг удирддаг. Намын дарга бол бэлэг тэмдгийн шинжтэй. Тэгээд ч Ерөнхий сайд ажлын ачаалал их. Даргын болон Ерөнхий нарийн бичгийн даргын "сэтгэл", "зүрх", "хөдөлмөр", "тэвчээр" бүх зүйл зохицож байж ямарваа нэгэн сонгуульд ялах учиртай. Гэтэл энэ удаагийн сонгуульд бүх зүйл биш байлаа...

Гэхдээ яахав... Амьдрал хойно... Ялж, ялагддаг хорвоо...

Анхны "Ардчилсан" Ерөнхийлөгчтэй Монгол Улс уу?....

Миний буруу байсан бололтой, дуртай дургүй ч буруугаа хүлээхээс... Хар PR гэдгийн хор уршиг нь энэ дээ. Одоо тэгээд хар PR-тай бас Ардчилсан Ерөнхийлөгчтэй болчихдог... Нэгэн бичлэг бичээд нэр оноохдоо "эрсдэл" гэсэн үг оруулсны минь учир нь энэ байлаа... Одоо Энхбаярын биш Элбэгдорж, түүний нэр хүнд, гэр бүл, авгай хүүхэд, өвчин зовлон бүхий л асуудлыг нэтэд "ил тод"-оор бичээд, хараагаад, ерөөгөөд байхыг нь харах л үлдэж байх шив...

За тэгээд, ихэнх нэтийн мэдээллээр Ардчилсан Ерөнхийлөгчтэй Монгол Улс болсон бололтой догоо.
Ардчилсан Намын Сонгуулийн төвийн мэдээллээр Элбэгдорж ялалт байгуулсан байна. Тэдний мэдээлэл "үнэн" бол Элбэгдоржид Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд баяр хүргэе. Одооноос тэгээд Монгол Улс АРДЧИЛСАН тодотголтой болж буй гэж ойлголоо. Үүнээс өмнөх бүх үе шат, амьдрал АРДЧИЛСАН биш байсан гэдгийг ард түмэн баталж өгч буй бололтой. Ардчилсан Ерөнхийлөгч ямаршуухан байхыг харах л үлдлээ дээ... Харин хөрш зэргэлдээ Орос, Хятадад болон алс холын АНУ-д Монгол Улс ямар нэр хүндтэй болохыг Ерөнхийлөгчийн хараа шийдэж дээ... одоогийн Монгол Улсын барьж буй Иракийн талаарх асуудал энээ тэрээ... Бас бус дотоодын нийгэм, эдийн засаг, улс төрийн асуудлууд...

Нөгөө талаар Хувьсгалт Намынхан яагаад дуугүй байгааг ойлгохгүй л байна. Ерөнхийдөө өглөөний 9н цаг гэхэд сонгуулийн дүнгийн ерөнхий ханд тодордог юмсан... Ялагдаж бас л сурах хэрэгтэй дээ... Уг нь ялагдаж сурсан баймаар юм....

Өө тийм мартах гэж байна, одоо Д.Сүрэнхор Монголд очиж сайн дураараа "бууж" өгнө... Амьдрал ч, улс төр ч "буцлах" нь дээ, хө...

Change үргэлж хоёр талтай байдаг, нэг нь эерэг, нөгөө нь эсрэг. Энэ удаагийн change тэгээд аль тал руугаа юм бол доо? Хувьдаа бол 50н хувь (түүнээс ч доогуур хувийг өгнө) дордуулсан гэж үзэж байгаа. Яахав сонгуульд нэг нь ялж нөгөө нь ялагддаг хуультай.

2009-05-24

Сумогоо үзсэн үү? Эсвэл Сонгуулиа өгсөн үү? Бас бус бла бла....

Сонгууль болдгоороо болж санал хураалт явдгаараа явлаа... Бас Сумо барилддагаараа барилдаж монголчууд үздэгээрээ үзсэн бололтой....

Зарим нэгэн мэдээллийг уншиж байхад санал хураалтыг 22 цаг хүртэл явуулна гэсэн хуультай байхад... "албаар" 21 цаг өнгөрөөж бараг 10н минутын өмнө шахуу очиж "бужигнах" байдал гаргадаг... Хэн нэгэн албаар "зохион байгуулсан" ч байж болно... Сумод ч тохох гэж байх шиг... Хуулийн дагуу сонгуулиа өгч чадахгүй бол хэний буруу юм? Одоо "түүнийг нь" сонгууль "луйвардсан" гэсэн тайлбар оруулаад хэвлэлийн хурал зарлаад л хэцүү болох байхдаа...
Мөн Зарим иргэд өөрсдийнхөө "буруугаас" болоод бас саналаа өгч чадаагүй тохиолдлууд олон байгаа. Хаанаа амьдардгаа ч мэдэхгүй "бүртгэлтэй" хүмүүс олон байдгийг гагцхүү сонгуулиар илрүүлж болно. Сонгуульд идэвхтэй оролцох болоод тэгж буй биш идэвхтэй оролцох боломж олгодог учраас тэгж бичлээ.

Эхнээсээ "хаалттай" хуралдаад л.... Хэн нь ч байсан ялагдаж сураасай даа...

Хэн ялах нь миний хувьд бол тодорхой... Энхбаяр ялахаар луйвардсан, Элбэгээ ялахаараа ардчилал ялж буй юм шиг мулгуу ойлголтоосоо хүмүүс хэзээ салах юм бол доо? Ингэж ойлгодог нь ихэвчлэн "ардчилалын" ололтоор гадаадад амьдардаг (сурдаг) хүмүүс байдаг, мөн нэг бодлын Баабарыг "хэт" тахин шүтэгчид... (Баабар тэдний тархи толгойг нь угаасан гэсэн үг), тэдний дотор ухаалаг нь байхад бас увайгүй, эрээ цээргүй, түрэмгий хараамтгийнууд бас бий... Тэд Монголын орчинг "гадаад" бодлоороо хараад дүгнээд байдаг...

Нэтийн ертөнцөд тэд түрэмгий бөгөөд идэвхтэй оролцдог. Ямар сайндаа л бараг бүх Монголын сайтууд Элбэгээг дэмжсэн байдалтай ба нийлээд уриалга хүртэл гаргасан байсан. Нэтээр хамгийн их муулуулдаг хүн бол Энхбаяр (гэр бүлээрээ), харин хамгийн их дэмжлэг хүлээдэг нь Элбэгээ. Гэтэл өнгөрсөн 7-н сарын 1-ний болон Монголын бусад улс төрийн "томоохон" үйл явдлуудын үеэр Элбэгээгийн үүрэг роль нь голдуу "сөрөг" тал руугаа байсныг харж байсан уу?

Монголын хамгийн муу муухайг, болох болохгүйг зөвхөн Энхбаяр хийсэн гэж үү? Миний бодлоор Энхбаяр улс төрийн тавцанд хүчтэй байгаа болоод муулаад байгаа хэрэг. Намын дарга байхад нь дарангуйлагч-аас нь авахуулаад муулсан. Ерөнхийлөгч болохоор нь бас л дарангуйлагч гэх. Дарангуйлсан юу байгаа юм бэ? "Дарангуйлал" гэдэг үгнийхээ учрыг ч ойлгохгүй зарим нь бурж байгаа даа...

"Энхбаяр"-аар занималдаж хоолоо олж иддэг хүмүүс их алдартай бөгөөд бүр "мэргэжлийн судалгааны" түвшинд очсон. Тэдний "мэргэжлийн түвшинд" бичсэн "зохиолуудыг" "ардчилсан" ард түмэн уншаад зарим нэг нь "Энхбаяраар өвчилчихсөн". Нэгэнд тэрхүү өвчнийг сэтгэл санаанд нь баттай суулгасан тул цаг тутамд бага багаар муулаад, сэдрээгээд, сэргээгээд байхаа нөгөө "мэргэжлийн зохиолчид" андахгүй... Нэг иймэрхүү...

Энхбаяр ялбал миний зөв, хэрвээ ялагдвал миний буруу болно. Тиймээс цаашид хэдэн цаг магадгүй 4-5 н цаг хүлээх л үлдлээ....

2009-05-23

Охиныхоо л тухай...

За тэр улс төр надтай надгүй явдгаараа явна, байдгаараа байна... хэхэ Улс төржихгүй амьдралаасаа хуваалцах гээд үзэх үү дээ...

...АНУ-д ажилгүйдэл ихсээд байгааг бас бус дурьдаж байснаа санаж байна. (Өө тийм, Испани улс нь хамгийн их ажилгүйдэлд автаж буй гэсэн шүү. Тиймээс ажил хийх гэж тийшээ зүглээд хэрэггүй. Үнэн шүү) Тэр тусмаа эндхийн хүүхдүүдийн зуны амралтаараа ч гэх юм уу, ажил олдох байдал 1997 оноос хойш буурч ирсэн юм билээ. Голдуу үйлчлэгч зөөгчийн, угаагчийн ажил олддог боловч энэ нь энэ жил буурсан тоотой байна билээ... Гэтэл охиныг минь ажиллаад өгөөч гэсэн захидал хаалганд хавчуулчихаж. Охиндоо гардуулаад хүмүүст ажил олдохгүй зовж байхад чамайг ажиллаад өгөөч, бүр олон цагийг гаргаж өгч ч болно гээд "гуйсан" байдалтай бичсэн байхын, "чи их үнэтэй болж байна" гээд л би охиноороо тоглоод ... Тэр нь манай байрны комплексоос ирсэн хэрэг л дээ. Цаг хугацаа ямар ч амархан өнгөрөх юм, ноднин жил охин минь энэхүү комплексын ил бассейнд харгалзагчаар ажилд орж байсан, цагаар бодож цалингаа аваад л... яа сүртэй... Ажлынхаа хөлсөөр өөртөө компьютер авсан. Тэгээд одоо түүнийгээ зөвхөн өөртөө ашиглаж хичээлээ хийж байна. Бас бус хөбгүүн энээ тэрээтэй чатлаад л... Тэрийг нь ч би мэдэж л байна... Тэгсэн тэндээ дахин ажилаад өгөөчээ гээд гуйгаад байхын хэхэ.... Тоглоомгүй хэлэхэд би охиндоо баярлаж байгаа... Хүн нэр хүндийг "ажиллаж" байж олно. Охин минь тэр нэр хүндийг хэрхэндээ "олчихож"... Болж л байна... (Бас хэцүү, хэрсүү охинтой байх хэцүү шүү) Тэгээд одоо ажиллах бас аавдаа хэдэн төгрөг зээлэх л үлдэж дээ... Маргааш өглөө 10н цагт ажилтай гээд эрт унтсааан өнөөдөр... Маргааш аягүй л бол шар охин минь бов бор болоод ороод ирэх байх....

... гэх мэт...

Харж л байя....

За хэд хоног бичих завгүй шахуу байх шив дээ.

Өмнөх бичлэгтээ сэтгэгдлүүдэд хариу бичиж байснаа болиод авчихлаа. Хэрүүл хийж буй мэт болох санагдаад. Хэрэлдэх дургүй гэдгээ бичиж байсан санагдана. Ямар ч байсан сонгуулийн дүн үнэнийг харуулах байлгүй гэж найдан харж байна. Ганцхан зүйл бичихэд, Элбэгээ сонгуулийн сурталчилгаандаа өмнөх Сүрэнхорын (ядаж байхад нэрэнд нь хүртэл хор мор гэсэн үг орсон байхын) гэх захидлыг сонгуулийн давчуу хугацаанд сонгогчдын санал бодлыг эргүүлэх байдлаар, хар PR буюу хар санаагаар ашигласан бөгөөд энэ нь түүний чадсан нэг ардчилалын эсрэг буруу үйлдлийн нэг болно. Нэр дэвшигчлдийн эрүүл бөгөөд ухаантай, бас ардчилсан, үнэнч тулааныг илүүд үзмээр байсан боловч иймэрхүү зүйлүүд харахаар дургүй хүрээд байдаг юм. Наанаа нээг их худлаа инээмсэглээд цаагуураа худалч, хулгайчийн дүр эсгээд байвал ямар хэрэг байхав дээ...

Харж л байя...

2009-05-19

Д.Сүрэнхор, Forbes, "жагсаалтын 16-д нь 1,3 тэрбум долларын хадгаламж", сонгууль, сурталчилгаа... эрсдэл... бодол...

Дамдаа "Та итгэх үү" гэж асуусан байсан?

Хариултыг нь өөртөө олох гээд хичээлээ л дээ. Тэгээд интернэт гэдэг сайхан зүйлийг ашиглаад "Forbes.com" - руу орлоо. 2009 оны Дэлхийн баячуудын жагсаалтыг хайлаа. Тэгээд эхнээс нь авахуулаад 1,3 тэрбум буюу 1,3 billion байхаа жагсаалтаас хайлаа. Гэтэл жагсаалтын 16-д Гонконгийн нэр нөхөр 16,2 тэрбум долларын хөрөнгөөр жагссан байх юм. 16,2 болон 1,3 тоонуудын хооронд ялгаа их бөгөөд анхны 1,3 тэрбумын хөрөнгөтэй нөхөр уг жагсаалтын 559-өөс эхэлсэн байх юм. Яагаад энэ хэдэн зуун хүний хөрөнгийг оруулж болдог Монгол баяны хөрөнгийг оруулж болдоггүй юм бол, манайхыг л алагчилж үзээд байна даа гэж бодоод монгол зангаараа бас л хардлаа. Forbes-оос О.Tsolmon гэж хайтал юу ч алга харин та андуурсан уу salmon гэх гэсэн үү гэж асуугаад л... Швецарийн банкнуудын холбооны жагсаалтанд эхний 16-д орох нь юу л бол? Эдний банкнуудад дэлхийн бүх баячууд данстай байх.

Энэхүү мэдээлэл "үнэн зөв" байлаа ч гэсэн Swiss Credit банкны харилцагч хүний дансны дугаарыг тухайн банкинд мэдэгдэхгүй олон нийтэд цацсан бол Д.Сүрэнхор болон нэтэд тараасан нөхдүүд олон улсын шүүхэд дуудагдах болох нь дээ. Хэрэв үүнийг мэдэхгүй бол Swiss Credit банкны сайтнаас:

.....
Swiss bankers are under obligation to keep any information about you or your account strictly confidential.

This bank secrecy is among the strictest in the world and stems from an age-old historical tradition. It is established in Swiss law. Any banker who reveals information about you without your consent risks several months in prison.
....
Bank secrecy will not be lifted for private matters such as inheritance or divorce if you have kept your banking information strictly confidential. It is up to plaintiffs to prove that the account exists if they wish the judge to pursue the case. In this respect, the numbered account provides the maximum degree of confidentiality.
....

Any violation of professional secrecy in the banking industry - whether intentional or not - is punishable by criminal law. Consequently, a Swiss banker who divulges information about a client without his or her consent can incur up to six months in prison and a fine of up to 50,000 Swiss francs, since double punishment is applicable.
The Swiss public attorney automatically begins prosecution as soon as an offense is made known. This situation therefore differs from the violation of professional secrecy by a lawyer or doctor, for in such a case it is up to the aggrieved person to take legal action.
In addition to the criminal sentence, the aggrieved client can take civil action and sue the bank for damages.
All of this to say that the banks take every necessary precaution to avoid violating bank secrecy and that this type of affair is practically non-existant in Switzerland.

цааш нь уншихыг хүсвэл : http://swiss-bank-accounts.com/e/banking/secrecy/index.html


Улс төр хийж болно гэхдээ арай дэндэж байгаа мэт санагдлаа. Монголчууд бие биенийхээ нэрийг барьдаг байсан бол одоо бүр давраад гадаадын банк, ядаж байхад Swiss Credit bank, бүр Forbes сэтгүүлийн нэр барьдаг болж. Арай ч дээ. Манайханд хууль дүрэм хамаагүй байж болно, гэтэл олон улсад хууль дүрэм хүчтэй байдаг юм шүү дээ.

Хэрвээ энэхүү Д.Сүрэнхорын (мань хүн мөн эсэх нь эргэлзээтэй) захидлыг орчуулаад Forbes мөн Swiss Credit bank-д явуулан тайлбар өгөхийг хүсвэл юу болох бол?

За тэгэхээр, тэр жагсаалтын хувьд бол би итгэхгүй байна. Дансны хувьд бол өүр ч итгэхгүй байна.

Хэрвээ "Сүрэнхорын бичсэн" мэдээлэл энэ 6-р сард "үнэн" гэж батлагдвал Ерөнхийлөгч Н.Энхбаярыг өөрөө огцрохыг шаардана.

5-р сарын 24-нд сонгууль болох юм гэсэн Сүрэнхор захидлаа 5-р сарын 15-нд бичээд л. Өмнө нь бичиж байхгүй яасан юм бол гэж бодогдоод... Тэгэхээр хэрвээ мэдээлэл худал байвал энэхүү мэдээллийг сонгуулийн сурталчилгаандаа "зориуд" ашиглаж буй Ц.Элбэгдоржийг уучлал гуйхыг шаардах болно.

Ер нь наад зах нь бодоход хүн 1,3 тэрбум ногоонтой байж улс төр хийж, өөрийгөө зовоон, зүхүүлэн хараалган амьдрах билээ. Хаа нэгтээ очоод тайван гээч нь зоргоороо амьдрахгүй юу. Яадаг юм, Сүрэнхор шиг л нутгаасаа зугтаагаад амьдрахад болохгүй гэх газаргүй шүү дээ... Мөнгөтэй юм чинь ганцаараа биш бүр гэр бүлээ, худ ургаа, найз нөхдөө бүгдийг нь хамж шимээд аваад гарчих бололцоо байна шүү дээ.

хэхэ сониноос энэхүү бичлэгээ бичиж байхад энэхүү блогийг минь уншигчдын тоолуур 9999 (http://www.geovisite.com/) болсон байна билээ. Хэр билэгшээлтэй юм бол доо?

2009-05-17

Инээмсэглэлийг Сонгоцгооё

1. Инээмсэглэх, инээх нь хүмүүнийг улам сэтгэл татам, сайхан болгодог
Инээмсэглэж байгаа хүнд хүмүүс дуртай, тиймээс ч улам их татагддаг. Инээмсэглэл, инээд нь сэтгэл татах нэг хүчин зүйл. Нүд хөмсгөө зангидах, ширүүн харц, хамартаа баас түрхчихсэн бол ямар олигтой байхав дээ, гэвч инээмсэглэл л тэдгээрийг арилгаж чадна.

2. Инээмсэглэх нь хүмүүний сэтгэл санаа, зан авирыг тайвшруулж сэргээдэг
Хэрвээ Та сэтгэл дундуур байвал инээмсэглэх гээд оролдоод үз. Ингэснээр та өөрийгөө сэтгэл санааг засах боломжийг өөртөө олгож буй хэрэг. Таны инээмсэглэл, улмаар таны бие махбодь тань сэтгэл санаагаа сэргээх, зан авираа дээшлүүлэх хөшүүрэг нь болно.

3. Инээмсэглэл нь аз жаргалын гэрэл гэгээ
Хэн нэгэн инээмсэглэхэд өрөөнд ч юм уу эргэн тойронд гэрэл гийж, хүн бүхний зан ааш, байдал сайнаар сайхнаар хувирч, аз жаргал гэрэлтдэг. Инээмсэглэж буй хүмүүн тэдэнд аз жаргалыг авчирч буй хэрэг. Мөн сайхан инээмсэглэх тусам та бүхний хайрыг татна.

4. Инээмсэглэл ядаргааг тайлна
Ядаргаа, хямрал, сэтгэлийн уналтууд хүмүүний нүд, нүүрэнд ил тод илэрдэг. Инээмсэглэснээрээ ядарсан, сэтгэлээр унасан байдал, янзан бүрийн ачаалалтай харагдахаас сэргийлж болно. Ядарсан зовсон ч инээмсэглэх цагийг гарга. Тэгснээр хямралаа аль болох хөнгөнөөр даван туулна.

5. Инээмсэглэл хүмүүний дархлааг сайжруулна
Инээмсэглэх нь хүний биемахбодийн дархлааны үйл ажиллагааг сайжруулдаг байна. Инээмсэглэснээр хүмүүний бие болон сэтгэл санааны хувьд тайвширч дархлааны үйл ажиллагаанд чухал нөлөө үзүүлдэг. Инээмсэглэн ханиад, томуунаас хүртэл сэргийлж болно.

6. Инээмсэглэл нь хүмүүний цусны даралтыг багасгадаг
Хүн инээмсэглэснээр цусны даралт нь тодорхой хэмжээгээр буурдаг байна. Хэрвээ цусны даралт хэмжих багажтай бол туршаад үз. хэхэ магадгүй янзан бүрийн өөр бусад "даралт"-ууд ч буурч мэднэ :)

7. Инээмсэглэснээр хүмүүний биемахбодь (Endorphins, Natural Pain Killers & Serotonin) даавруудыг ялгаруулдаг
Судалгаа шинжилгээгээр инээмсэглэх нь эрүүл мэндэд чухал ач холбогдолтой болохыг тогтоожээ. Инээмсэглэснээр хүний биенд чухал нөлөөтэй Эндорфин (Endorphins), Биеийн Эсэргүүцлийн (Natural Pain Killers), Серотонин(Serotonin) зэрэг даавруудыг ялгаруулдаг байна.
(мэргэжлийн үг хэллэгийг мэдэхгүй тул тайлбарлаж чадахгүй нь:
- Эндорфин (Endorphins)- тархины үйл ажиллагаатай холбоотой бололтой,
- Биеийн Эсэргүүцлийн (Natural Pain Killers) - хүний биеийн өвчин эсэргүүцэх чадварын талаар бололтой
- Серотонин(Serotonin)- цусны үйл ажиллагааных бололтой)
Инээмсэглэх нь хүмүүнд байгалиас заяасан үнэгүй эм.

8. Инээмсэглэвэл залуужина
Инээмсэглэх явцад нүүрний булчингууд үйл ажиллагаанд орж улмаар залуужуулдаг байна. Нүүрээ янзан бүрээр хувиргах гэж үйлээ үзээд хэрэггүй, зүгээр нь энгийн инээмсэглэ. Тэгвэл залуу харагдана чиг, залуужина чиг...

9. Инээмсэглэл нь хүмүүнийг амжилтанд дуудна
Инээмсэглэж чаддаг хүмүүн ихэвчлэн өөртөө итгэлтэй, ажил төрөл нь бүтэмжтэй, мөн амжилт гаргадаг аж. Уулзалт, учрал болгондоо инээмсэглэл бэлэглэ, тэгж чадвал бусад хүмүүс таньд өөрөөр хандах болно.

10. Инээмсэглэл нь хүмүүнийг эерэг байхад тусалдаг
За нэг туршилт хийгээдэх: Инээмсэглэ. Тэгээд уг инээмсэглэлээ алдахгүйгээр ямарваа нэгэн муу зүйл бодох гээд хичээ. Хэцүү байгаа биз. (үгүй бол та но-той гэдгээ ухаарчих) Хүмүүн инээмсэглэж байхдаа бусдад "амьдрал сайхаан, амьдрах бас сайхан"-ыг ойлгуулдаг.

Хямрал зовлонгоос инээмсэглэлээрээ салцгаая.
Инээмсэглэлийг сонгоцгооё.

Царайлаг хүүхнүүдийн онигоонууд...

Нэгэн залуу царайлаг хүүхэнтэй уулзаад салахдаа:
- Баая.
- Ойлгосонгүй, юу гэж байгааин?
- Баяртайг англиар товчлоод л хэлсийм.
- Аан, тэгвэл гэснээ хүүхэн хошуугаа цорвойлгон пө... гэж.
- Юу?
- Үнсэхийг товчоод л...

Царайлаг хүүхэн ба худал үнэнийг шалгагч төхөөрөмж
Нэгэн царайлаг хүүхнийг үнэн худал хэлж буйг төхөөрөмжөөр (аппаратаар) шалгах болж. Урьдчилаад анхааруулга "Хэрвээ үнэн хэлбэл ногоон гэрэл, худал хэлж байвал улаан гэрэл асна. Бүгд ойлгомжтой биз?" гэж.
- Ойлгож байна өө... гэнгүүт аппаратад улаан гэрэл манасхийв.

Царайлаг хүүхэн казинодсон нь
Нэгэн царайлаг хүүхэн казинодож рулетке тоглож, тоглох болгондоо 22-ыг сонгоод хожиж л дээ. Хүмүүс түүнээс
- Яагаад заавал 22?
-Би энд ирэхдээ 7-р галт тэргээр ирсэн. Буудалд 7-н номерийн өрөөнд оруулсан. Буудал ч гэсэн 7-р гудамжинд байдаг юм билээ.
- Тэгээд яагаад 22, хаанаас...?
- Юу? 7+7+7 энэ чинь 22 биш билүү?

Шинэхэн хурандаа царайлаг хүүхнийд зочилж гэнэ.
- Чамд илтгэхэд, би халуун цэгт дайтах дуртай.
- Но проблем - гээд хүүхэн хөлөө алцайлгав.

Хоёр царайлаг хүүхэн ярилцан сууж гэнэ:
- Өнөөдрийн кофе ямар сонин амттай юм бэ?
- Тэнэгтээд бай л даа, энэ чинь цай байхад.
Үйлчлэгч тэндээс:
- Хүүхнүүдээ, энэ какао...

Царайлаг хүүхэн туслахын ажилд орсны эхний өдөр байж.
Дарга нь түүнээс
- За хө, Эксель (Excel) гэж мэднэ биз дээ?
- Мэдэлгүй яахав!
- За тэгвэл.. гээд дарга өгүүлбэрээ дуусгаагүй байтал туслах нь бардмаар:
- Хувцасны хэмжээ (XL)! гэх нь тэр...

Жолооны шалгалт
Нэгэн царайлаг хүүхэн жолооны шалгалт өгөхөөр болж гэнэ. Тэрээр машиндаа суулаа.
- Таньд баярлалаа. Та шалгалтанд тэнцсэнгүй - шалгагч багш хэлэв.
- Юу? Яахаараа би тэнцдэггүй юм? Хөдлөө ч үгүй байхад хэмээн хүүхэн их ууртай маргаж гэнэ.
- Та арын суудалд суучихсан шүү дээ!!!!!!

Царайлаг хүүхэн нөхөртөө эрхлээд л:
- Өчигдөр автобусанд нэгэн эр хачин инээдтэй онигоо ярьж өгсөн! Би үхтлээ инээсэн. Инээд хүрээд би бүр орноосоо унах шахсан!

Гэрлэсэн эрчүүд яагаад таргалдаг вэ?
- Гоонь эрчүүд орой гэртээ ирээд эхлээд хөргөгчөө ухдаг. Ойлгомжтой ш дээ, харамсаад л ор луугаа зүтгэнэ.
- Харин эхнэртэй эрчүүд орой гэртээ ирэнгүүтээ ор луугаа хардаг. Мөн л ойлгомжтой, харамсаад л хөргөгч рүүгээ зүтгэдэг...

*бас л оросоос монголчлов. Ойлгомжгүй байвал миний буруугийнх шүү :) Өнөөдөр засаад зарим нэгэн үг үсэг нэмж хассан болно.

2009-05-16

Дурлалын гурвалжингийн онигоонууд...

*****
Бямба гаригийн өглөө үүрээр сэрүүлэг дуугарч, нөхөр болох эр дуртай дургүйхэн босоод найз нөхөддөө амалсныхаа дагуу анд явахаар бэлдэв. Эхнэр нь дургүйцсэн байртай:
- Хааша явах гээд байгаа юм бэ дээ хар үүрээр? Гадаа хүйтэн, салхи шуургатай байна! гэж.
Гэвч нөхөр нь үгийг нь авсангүй гэрээсээ гарчээ. Гадаа гудамжинд хагас цаг хэртэй найз нарыгаа хүлээж зогссоныхоо анд явахаа болиод гэртээ эргэж оржээ. Гэртээ оронгуутаа л хувцсаа тайлаад хөнжилдөө шурган:
- Яа, яа, гадаа үнэхээр хүйтэн байна шүү!
Эхнэр нь:
- Тийм ээ, хэлээд юу гэхэв. Харин манай мангар анд явчихсан...

*****
Нэгэн эр томилолтонд байнга явдаг байж. Тиймээс эхнэрийнхээ өөртөө хэр үнэнч болохыг тагнахаар шийджээ. Найзаасаа энэ талаар зөвлөлгөө автал найз нь нэгэн уран санааг хэлж гэнэ: "Орон доороо цөцгийтэй горшоок тавьчих. Тэгээд орныхоо матраснаасаа халбага дүүжчилчих, ганц хүн хэвтэхээр тэрхүү халбага нь цөцгийнд хүрэхгүй байх, 2 хүн хэвтвэл халбага цөцгийнд хүрэхээр тэгж тааруулж дүүжлээрэй. Тэгээд томилолтоосоо ирээд харна биз дээ" гэж. Нөгөө эр ч хэлснээр нь хийгээд ариун сэтгэлтэйгээр ээлжит томилолтондоо явав. Сарын дараа уг нөхөр гэртээ эргэж ирээд шууд л орон доогуураа шурган горшоокыг авч үзтэл дотор нь "масло" байж гэнэ...

*****
Нэгэн хүүхэн нууц амрагтайгаа байтал нөхөр нь гэртээ ирж түлхүүрдэх нь дуулдаж гэнэ. Нөгөө эхнэр нууцдаа:
- Хурдхан шиг ширээн дээр очоод гэрэл сольж байгаа дүр үзүүлээрэй.
Нөхөр гэрийнхээ хаалгаар орж ирснээ нууцыг нь харснаа гайхан:
- Энэ хэн бэ?
- Манай конторын цахилгаанчин.
- Яагаад нүцгэн байгаа юм?
- Ийм л байдалтай ирсэн шүү дээ.
- Яагаад тэнд нь босчихсон байгаа юм?
- Хонгор минь, аргагүй шүү дээ, хүчдэлтэй ажиллаж байгааг нь харахгүй байна уу!...

*****
Нэгэн бааранд нэгэн эр уйтгарлан ууж суух юм гэнэ. Баарны үйлчлэгч ирэнгүүтээ түүнээс
- За залуу уйтгартай байх чинь, яасан?
- Тиймээ хө гэж хариулаад толгойгоо гудайлган цаашид
- "Миний эхнэр надтай долоо хоногтоо ганцхан удаа ойртож байна гээд боддоо" хэмээн санаа алдав.
Баарны үйлчлэгч:
- Хэцүү шүү тиймээ гэснээ "гэхдээ, та ч бас азтай байна аа. Бусад үйлчлүүлэгчидтэй сардаа ганцхан удаа хийдэг шүү дээ" гэж яриа нь халав...

*****
Нэгэн хүүхэн нууц амрагтаа:
- Хонгор минь, манай хүн гэж бөөн залхуу, гэр орны ажил мэдэхгүй, юу ч хийхгүй, бүр хутга ч ирлэж чадахгүй, ядахдаа хутгыг минь ирлээд өгөөч гэж гуйжээ.
Нууц амраг нь хутга ирлэж байхдаа:
- За хөө, ингэхэд миний гэрт хэн хутга ирлэдэг юм болоо? хэмээн бодолхийлэв...

*****
Эхнэр нь нөхрөө гуйж:
- Крант засаад өгөөч.
- Би ямар сантехникч юм уу!
Дараа нь бас л:
- Гэрэл шатчихлаа...
- Би ямар цахилгаанчин юм уу!
Ийм л байдалтай байж. Сүүлд нөхөр нь гадагшаа яваад, гэртээ эргэж иртэл крантнаас нь ус гоожихгүй, гэрэл нь асч бас бусад зүйлүүд зүв зүгээр ажиллаж байна гэнэ.
- Чи бүгдийг засчихлаа гэж үү?
- Үгүй дээ, манай хөршийн эр!
- Цалин хөлсийг нь өгч гарыг нь цайлгасан биздээ?
- Үгүй дээ тэгэх шаардлага гарсангүй. Тэр хэлэхдээ аль эсвэл надтай унтчих, эсвэл дуулчих гэсэн юм.
- Чи тэгээд ямар дуу дуулав?
- Би ямар дуучин юм уу!

*****
Нэгэн эр үнэхээр "муухай" эхнэртэй байж. Гэртээ иртэл эхнэрийнхээ нууц амрагтай таарчээ.
- "За ингэж таардаг байжээ!" гэж тэрээр эхнэрийнхээ нууц амрагт хэлснээ - "Би бол түүний албан ёсоор суучихсан нөхөр нь учраас "ойртохоос"-ээс өөр ямар ч гарцгүй, харин чи энд юугаа хийж яваа юм!?" гээд их л гайхсан байдалтай асууж гэнэ.

*****
Рестораны үйлчлэгч ирснээ:
- Бүсгүй минь, танай хүн яагаад ширээн доогуур орчихоов?
- Энэ нөхөр минь бишээ. Тэр хаалган дээр зогсож байна!!!

*****
Хоёр найз хүүхэн уулзаж гэнэ.
- Хүүе ээ, чамайг бараг таньсангүй шүү.
- Яасан хө?
- Чи чинь харин гайгүй харагдаж байх чинь хө...

*бүх онигоонуудыг нэтээс, гэхдээ оросоос монголчилов.

Ёох энэ хүчирхийлэл дарамтыг зогсоохгүй бол мэдрэл минь муудах нь...

Ёох ёох монголчлоод оруулах гэж хэд хоног хичээлээ. Ядаж байхад эдгээр нь яасан ч урт юм. Ахиад цаашаа ч байгаа. Одоо болох байхаа. Бүр сүүлдээ мэдрэл муудах нь...

Яахав хэрэг болох нэгэнд нь хэрэг болог. Болохгүй ч байсан уншаад үз.

Нэгэн найз минь чи өнгөтэй өөдрөг зүйл бичиж байгаач гэж зөвлөхөд нь угийн зөрүүл зангаараа хүнд тус болж байгаа юм гээд л өөрийгөө өмөөрсөн. Үнэнээ хэлэхэд эдгээрийг бичихэд амар байсангүй. Хүчирхийлэл гэж бичих нь хүртэл мэдрэлд нөлөөлөөд хэцүү байсан. Хэн нэгнийг ингэж дарлуулж доромжлуулж амьдарч байгааг төсөөлөөд л байна. Тэгж бодох тусам мэдрэлд хүндээр тусаад....

Тиймээс мэдрэлээ муудахаас нь өмнө өөр сэдэв рүү орно байгаа. Гэхдээ гэгээлэг өнгөтэй, бүр инээдтэй ч юм уу...

Дарамт хүчирхийллийн төрлүүд....

Гэр бүл болон харилцааны дарамт, хүчирхийллийг:
- сэтгэлзүйн,
- бие махбодийн,
- бэлгийн харьцааны (сексийн),
- эдийн засаг, санхүүгийн гэж ангилдаг. Ихэнхи хүчирхийлэгч-этгээдүүд нэгээс дээш төрлийн дарамт, хүчирхийллийн гэмт хэргүүдийг үйлддэг бөгөөд зарим тохиолдолд эдгээрийг ялгах боломжгүй байдаг аж.

Сэтгэлзүйн (emotional or psychological) дарамт, хүчирхийлэл
Сэтгэлзүйн дарамт хүчирхийлэл ярианы хэлбэрээр, мөн ярианы бус хэлбэрээр аль алинаар нь илэрч болно. Гол асуудал нь сэтгэлзүйн талаас хувийн чанар, бие даасан байдал, эрх чөлөө, өөрийгөө үнэлэх үнэлгээг үгүй болгодогт оршино. Хэрвээ хэн нэгэн сэтгэлзүйн талаар дарамт шахалтанд байгаа бол тэрхүү "зовлонт" харьцаанаасаа хэзээ ч салж чадахгүй, салах гарц ч байхгүй юм шиг, эсвэл дарлуулагч нөхрөөсөө салчихвал юу ч үгүй хоосон хоцорч болох мэт бодол сэтгэлтэй байдаг байна. Сэтгэлзүйн дарамт шахалт нь үг яриагаар доромжлох хэлбэрээр илэрдэг: хашгирч зандрах, загнах, хараах зүхэх, янзан бүрийн нэр хочоор дуудах, буруутгах, доромжлох гутаах гэх мэт орно. Мөн ганцаардуулалт, сүрдүүлэх, бас зан чанар, байгаа байдлыг хянаж цагдах зэрэг нь сэтгэлзүйн дарамт хүчирхийлэлд багтана. Нэмж бичихэд, сэтгэлзүйн дарамт шахалтыг хүчирхийлэгч этгээдүүд ихэнх тохиолдолд бие махбодын хүчирхийлэл дарамтаар заналхийлж сүрдүүлдэг байна.

Та магадгүй бие махбодийн хүчирхийлэл нь эмнэлэгт очих, шарх сорви үлдээх тул сэтгэлзүйн хүчирхийлэл, дарамтаас аюултай гэж боддог байж болох. Гэвч сэтгэлзүйн дарамт хүчирхийлэл нь гүн гүнзгий ул сорви үлдээдэг. Улмаар үргэлжийн сэтгэлзүйн дарамт хүчирхийлэл нь ужигарч хүндрээд бие махбодийн хувьд ч доройтуулах өвчин зовлонд унагаах аюултай.

Биемахбодийн хүчирхийлэл, дарамт
Гэр бүлийн болон харилцааны хүчирхийлэл гэхээр хүмүүс голдуу биемахбодийн хүчирхийллээр төсөөлдөг. Бие махбодийн хүчирхийлэл гэж монголчилбол зодуур, биемахбодийг гэмтээх үйлдлийг хэлж буй хэрэг. Энэ төрлийн гэмт хэрэгт цохих нударах, балбах, хүзүүдэх (хоолой боох), юмс эд зүйлээр шидэх, хутга буу зэвсгээр сүрдүүлэх зэрэг нь орно. Энэ нь гэр бүл, гадаа хаана болсноос үл хамааран жинхэнэ гэмт хэрэгт тооцогддог бөгөөд хууль хяналтын байгууллага энэхүү төрлийн гэмт хэргээс хамгаалах үндсэн үүрэгтэй.

Бэлгийн харьцааны буюу сексийн хүчирхийлэл
Дарамт шахалтанд байдаг хосууд энэхүү төрлийн хүчирхийлэлд өртөмтгий. Нэгэн судалгаагаар дарамтанд амьдрагч эмэгтэйчүүдийн гуравны хоёр нь нөхөртөө ямарваа нэгэн байдлаар хүчиндүүлсэн байдаг байна. Ямар ч байдалд хэрвээ та хүсээгүй бэлгийн харьцаанд орсон, аюулгүй болон бусармаг байдлаар сексийн харьцаанд автсан бол энэ нь дээрх төрлийн хүчирхийлэлд багтана. Хамтын бэлгийн харилцаанд байдаг хосууд хүртэл "хүчиндүүлэх" нь энэхүү төрөлд багтана гэдгийг ойлгох хэрэгтэй. Хэрвээ хохирогч этгээд бэлгийн болон биемахбодийн дарамт, хүчирхийлэлд байдаг бол цаашдаа гэмтэх, бэртэх, алуулах магадлал өндөр болдог байна.

Санхүүгийн болон мөнгөний талаар дарамт, хүчирхийлэл
Хүчирхийлэгч, дарамтлагчид голдуу хэн нэгнийг өөрийнхөө бүрэн хяналтанд байлгах зорилготой байдаг учраас болж л өгвөл хашраах хандлагатай байдаг. Сэтгэлзүй, бодол санаа, бие махбодоор хүчирхийлж дарамтлаад зогсохгүй мөнгө санхүүгийн хувьд ч дарамталж шахдаг. Эдгээрт:
-Бүр төрлийн санхүүг барих, мөнгийг атгах,
-Мөнгө, банкны картуудыг бүрэн эзэмших,
-Мөнгөө зарцуулахад тодорхой хэмжээний хязгаар тогтоох,
-Зарцуулсан болгоныг хянаж цагдах, тоолох,
-Хохирогчийн мөнгөнөөс хулгайлах, мөнгийг булаах,
-Хохирогчийн мөнгийг хувийн зорилгодоо, хувьдаа ашиглах,
-Үндсэн хэрэглэгээ, хэрэгцээний эд зүйлийг (хувцас хунар, хоол хүнс, гоо сайхны бараа гэх мэт) "зохицуулж" норм хэмжээ тогтоох,
-Өөрийн гэсэн ажил, мэргэжил эзэмшихийг хорих,
-Ажил төрөлд явуулахгүй болон ажилд үргэлж садаа болж, төвөг удах (утсаар байнга залгах, ажлын байранд очих, цагдах гэх мэт) ордог байна.

2009-05-14

Хүчирхийлэл, Дарамтын шинж тэмдгүүд...

Хэрвээ ТА:
- үргэлж ханиасаа айж эмээдэг,
- ханиа уурлуулахаас эмээн зарим "сэдвүүдээс" зайлсхийх,
- ханийнхаа сэтгэлд таарсан зүйлийг хийж чадахгүй мэт бодолд умбах,
- өөрөө зовж шаналж, дээрэлхүүлж байхдаа таарсан мэт бодох,
- өөрөө галзуурсан нэгэн мэт бодолд автаж эргэлзэх,
- сэтгэл санаагаар бэтгэрэх, эсвэл ямар ч боломжгүй, туслалцаа авч чадахгүй мэт төсөөлөх

"Хань" (хань хүн ингэх учиргүй тул хашилтанд хийлээ) чинь:
- таныг гутаан доромжилж, шүүмжилж, зандарч хашгирч байна уу?
- өөрийг чинь тэгтлээ доромжилсноор та өөрийн найз нөхөд, гэр бүлийнхээ нүдийг харж чадахгүй байна уу?
- таны бодол санаа, хийсэн бүтээснийг үгүйсгэн хайхрамжгүй хандаж байна уу?
- Бүх зүйлд таныг буруутгаж байна уу? Таныг хүчирхийлж, дарамталж байгаагийн шалтгаан нь таны буруу болсон уу?
- Таныг "хүн" гэсэн талаас биш эд хогшил, эсвэл зөвхөн секс хангагч машин шиг ойлгож байна уу?

Хэрвээ Танай "хүн"-д дараах асуудлууд тохиолдсон бол:
- яахаас буцахгүй, муу зан ааш авиртай юу?
- Таныг гэмтээж бэртээсэн, эсвэл зодож жанчихаар айлгаж сүрдүүлсэн, эсвэл ална хэмээн заналхийлсэн үү?
- хүүхд(үүд)ийг тань өөрөөс чинь салгана эсвэл тэднийг зовооно гэсэн үү?
- хэрвээ таныг өөрийг нь хаяад явбал амиа хорлоно гэж сүрдүүлсэн үү?
- хурьцлыг хүч тулган (хүчингийн хэрэг) хийсэн үү?
- Таны эд зүйл, хувийн өмч хөрөнгийг эвдэж сүйтгэсэн үү?

Танай "хүн"-ий Таныг хянах гэсэн зан авирууд:
- учиргүй их хартай, хэтэрхий "хувьчилж" хандаж байна уу?
- таныг хаашаа явах, юу хийхийг хянаж байна уу?
- найз нөхөд, гэр бүлтэйгээ уулзаж учирахад садаа болон дургүйцэн хорьж байна уу?
- таны утас, мөнгө, машины хэрэгцээ, хэрэглэгээг хянаж хязгаарлаж байна уу? (заримдаа бүр 2 зээрдийг хүртэл)
- үргэлж "цагдаад" байна уу?

За тэгээд дээрх бичлэгээс дарамтлуулж, дарлуулж, хүчирхийлүүлж байна уу гэдгээ мэдэж болно. Хэрвээ тийм бол дараагийн бичлэгийг заавал уншаарай.

2009-05-12

Гэр бүлийн болон харилцааны дарамт, хүчирхийллийн тухай....(ерөнхий ойлголт)

"Би Монгол эрчүүд арчаагүй гэж хэлэхгүй ээ, гэхдээ ийм амьдрал олон болсон" (Fraeulein) гэсэн бичлэгийг уншаад энэхүү бичлэгийг орууллаа.


Ихэвчлэн санхүү, мөнгөний асуудлаас болон бусад шалтгаануудаас гэр бүлд болон харилцаанд дарамт, шахалт, хүчирхийлэл үүсдэг. Гэр бүлийн дарамт, хүчирхийлэл, мөн ханийн (эхнэр, нөхрийн) дарамт гэдэг нь гэр бүлийн болон дотно харилцаанд хэн нэг нь хяналт, жанжилал тогтоохыг эрмэлзэхийг, дарангуйлахыг хэлдэг. Энэ нь гэр бүлийн гишүүд болон хосууд "ижил дүрмээр" амьдрахгүй гэсэн үг. "Дарамтлагч" этгээд (эрэгтэй ч тэр, эмэгтэй ч тэр) бусдыг (ханиа) эзэмдэх, захирах, дарангуйлах, харц-үгээрээ байлгахын тулд айлгах, буруутгах, зовоох, гутаах, сүрдүүлэх зэрэг "аргуудыг" ашигладаг. Янзан бүрээр дарамталж, сүрдүүлэхээс гадна "ханиа" болон гэр бүлийн бусад гишүүдийг зодож, гэмтээж ч магадгүй. Тиймээс "гэр бүлийн дарамт шахалт" лавшран биеийн хүч хэрэглэснээр "гэр бүлийн хүчирхийлэл" болно.

Гэр бүлийн болон хосуудын хүчирхийллийн хохирогчид нь эрэгтэй ч, эмэгтэй ч хүн байж боловч авч ихэвчлэн эмэгтэйчүүд өртдөг байна. Нас, яс үндэс, боловсрол мэдлэг, санхүү, эдийн засгийн байдлаас үл харгалзан нийгмийн бүхий л хүрээнд тулгардаг. Хүчирхийллийн хэлбэрүүд нь гэр бүлийн болон хосуудын харьцаа салах сарних үед болон салж сарнисны дараа их үүсдэг байна.

Ихэнх хүмүүс гэр бүлийн хүчирхийллийн учир шалтгааныг "хүчирхийлэгч" этгээд өөрийнхөө зан ааш, авирыг хянаж чадаагүйд оршдог гэж буруугаар ойлгодог аж. Гэтэл баримтаас үзэхэд, гэр бүлийн хүчирхийлэгч (дарангуйлагч) этгээд нь бусдыг эрхшээлдээ оруулах мухар хүсэлдээ автсан байдаг байна.

Гэр бүлийн, ялангуяа ханийн дарамт, хүчирхийлэл нь гагцхүү бүрэн эрхшээлдээ оруулах, хяналтанд байлгахаас үүдэлтэй. Биеийн хүчирхийлэлээс гадна хүчирхийлэгч, дарамтлагч нөхдүүд дараах тактикуудаар эхнэр, ханиа эрхшээлдээ байлгахыг оролддог байна:

Ноёрхол - Хүчирхийлэгч (дарамтлагч гэдгийг үргэлж багтааж бодоорой) хүмүүсийн харилцаа холбоонд голлох үүрэгтэй буюу "эзэн" гэж өөрсдийгөө гэж үздэг байна. Тэрбээр бүгдийн өмнөөс шийдвэр гаргах бөгөөд юуг хэрхэн хийхийг хүртэл зааж, зөвхөн түүний зааврыг үг дуугүй дагахыг шаарддаг. Тэд бусдыг боол шиг, хүүхэд шиг, зарим нь бүр "өмч хөрөнгө" мэт үздэг байна.

Доромжлол басамжлал - Хүчирхийлэгч этгээдүүд бусдыг ямагт доош нь хийж явах бөгөөд хүнийг өөртөө итгэлгүй, өөрийгөө үргэлж гунигийн харцаар хартал бүгдийг хийдэг байна. Эцэст нь хүн итгэлээ алдаж, өөрийнхөө үнэ цэнийг ухаарахгүй байснаар хэнд ч хэрэггүй мэт бодол төрөх ба энэ нь хүчирхийлэгчийг "хаяад" явах эр зориг, хүч чадлыг хаадаг. Дооглох, доромжлох, янзан бүрийн нэр хочоор дуудах, бусдын өмнө доош нь хийх зэргүүд нь дарамт, хүчирхийлэлийн хэлбэрүүд бөгөөд эдгээр нь хүний өөртөө итгэх итгэл, өөрийгөө захирах чадвар, өөртөө эзэн байх чадварыг алдагдуулахад чиглэсэн байдаг.

Ганцаардал - Өөрөөс нь үргэлжийн "хамааралтай" байлгахын тулд хүчирхийлэгч этгээд "хохирогчийг" ертөнцөөс "тасалдаг" байна. Эцэг эх, гэр бүл, найз нөхдөөс холдуулахаас гадна бүр ажил, сургуульд явахад ч түвэгтэй болгоно. Хаашаа явах, юу хийх, хэнтэй уулзах зэрэгтээ "хохирогч" нь түүний зөвшөөрөл авах болдог байна.

Заналхийлэл - Хүчирхийлэгч, дарамтлагч этгээд нь хохирогчоо өөрийг нь хаяад явах эсвэл шүүх цагдаад очихоос зайлсхийхийн тулд үргэлж заналхийлдэг байна. Хохирогчийг өөрийг нь болон хүүхдийг нь, гэр бүлийн бусад гишүүдийг, бүр гэрийн тэжээмэл амьдтыг хүртэл зовоох, зодож жанчихаар, бүр алахаар хүртэл заналхийлнэ. Зарим нь амиа хорлохоор айлгах, завдах, цагдаа шүүхэд худал мэдүүлэг өгөх зэргээр "заналхийлнэ".

Айлгаж, сүрдүүлэх - Янзан бүрийн аргаар айлгаж сүрдүүлэхийг оролддог байна. Жишээ нь зангах, ширүүн дориун харах, хөмсөг гар зангидах, гар далайхаас авахуулаад хохирогчийн зүг юмс шидэх, өмнө нь юм эдлэл хагалах, өмч хөрөнгө сүйтгэх, гэрийн амьтдыг зодож зовоох, бүр хутга, зэр зэвсэг буу ил байрлуулах гэх мэт. Энэ нь "миний хэлснийг үг дуугүй дагахгүй бол "аюул" болохыг мэдэж байгаа биз" гэсэн дохио байдаг аж.

Үгүйсгэл ба буруутал — Хүчирхийлэгч этгээдүүд өөрийгөө цэвэрхэн авч гарахад мэргэжсэн байдаг. Тэд хүчирхийлэх шалтаг шалтгаан, аюултай зан авираа "туулж өнгөрөөсөн" бага нас, "азгүй" өдрүүд, бүр хохирогчид тохдог байна. Хүчирхийлэгч этгээдүүд хэрхэн дарамталж хүчирхийлж байгаагаа ойлгодоггүйгээр барахгүй бүр болж буйг үгүйсгэдэг. Голдуу түүний хүчирхийлэх, дарамтлах шалтгааныхаа бурууг хохирогчид тохдог.


"Хүчирхийллийн тойрог"
Гэр бүлийн болон харилцааны дарамт, хүчирхийлэл нь тодорхой хэмжээгээр дахин давтагдан дараах ерөнхий тойрогт оршдог :

Дарамт, хүчирхийлэл - Хүчирхийлэгч этгээд уур уцаар, эсвэл хүчирхийллийн зан авираа гаргадаг. Энэ нь хохирогчдоо "хэн нь босс" болохоо харуулж буй хэрэг.

Гэм буруу, нүгэл - Хүчирхийллийн, дарамтлах үйл явдал өрнөсний дараа хүчирхийлэгч этгээд гэм буруу, нүгэлийг "ухаардаг". Гэхдээ энэ нь хохирогчийг хохироосон гэх талаасаа биш өөрийнхөө гэмт үйлдлээ "баригдахаасаа" айсан үйлдэл байдаг.

Цайруулах, уучлал - Хүчирхийлэгч этгээд хийсэн үйлээ цайруулахыг хичээдэг. Өөрөөсөө хариуцлагыг, болсон бүгдийг "зайлуулах" боломж нөхцөлийг хайж янзан бүрийн тайлбар тавьж "уучлал" гуйсан царайлдаг.

Гэмгүй царайлах - Хүчирхийлэгч этгээд бүгдийг өөрийн хяналтандаа байлгахыг эрмэлзэхээс гадна өөрийн хохирогчийг гартаа байлгах аргыг бодож олдог. Юу ч болоогүй юм шиг царайлах, эсвэл даруухан, сайхан, номхон, наалинхай ааштай болж хувирах гэх мэт. Ингэснээр хохирогч тал нь "хүчирхийлэгч"-ээ "манай хүн уурандаа л ийм балай болчихлоо, дараа дахин ингэхгүй байх" гэсэн бодол найдлагыг төрүүлдэг байна.

Төсөөлөл ба төлөвлөгөө - Тун удалгүй нөгөө "намуухан" хүчирхийлэгч этгээд нь манай хүн юу хийж байгаа бол, яасан бол гэх мэт хардах сэтгэлдээ автаж хариуг нь хэрхэн барихыг, хэрхэн дарамтлах, хэрхэн дарлахаа боловсруулж тархиа гашилган суудаг байна. Дараа нь тэрхүү "төсөөллөө" амьдрал дээр хэрэгжүүлнэ.

"Олзлох" - Хүчирхийлэгч этгээд хохирогчоо "олзлосноор" өөрийн төсөөлөл, төлөвлөгөөгөө хэрэгжүүлж ёстой дарамтлах, хүчирхийлэх "нүхийг" өөртөө гаргадаг.

(үргэлжлэл бий)

Манайд Хүчирхийллийн эсрэг үндэсний төв ч билүү байдаг. Гэхдээ монголчууд үнэхээр аймхай тул очдоггүй. нэр төрөө, үр хүүхдээ бодож байгаа мэт боловч тэднийгээ алдаж байгаагаа ухаардаггүй. Амьдралаараа алдаад, айгаад, зовоод насыг барж байгаа хүмүүс их олон бий. Зоригтой байж чаддаггүй. Ална тална гэхээр нь айгаад гадаадад гарах тухай бичиж байдаг. Нөгөө хүчирхийлэгч гадаадад бас гарч чадна ш дээ. Миний мэдэхийн нэгэн сайхан хүүхэн байдаг. Хөөрхөн хүүтэй. Нөхөр нь гадаадад үргэлж хардаастай. Үр хүүхдээ өсгөөд аж амьдралаа авч явахад нь сайхан болоод ч тэр үү хардаад үргэлж утасдаастай. Утасдах нь яахав санасных гэж болмоор. Гэтэл утасдахдаа үргэлж хардаастай. Хол байж хардаад яахын. Хүн болсон хойно амьдралын эрээн барааныг үзэж л яваа биз дээ. Харь холын нутагт эхнэр хүүхдээ хаяад хэдэн жил болоход өнөө эмэгтэй хүн "эмэгтэй" хүн гэдгээ мэдэрмээр болоо л биз. Магадгүй хэнтэй ч ойртоогүй байж болно ш лээ. Хэнд ч тэр асуудал тулгарч л таараа. Тэгээд нөгөө нөхөр ална тална, очоод тамлаад өгнө гээд л айлгадаг. Найз нөхдүүд рүү нь залгаж тагнаж туршаарай гээд үүрэг даалгавар өгөөстэй. Тийм учраас нөгөө бүсгүй айдастай насыг элээж явдаг. Тиймэрхүү байдлаар эхнэр нөхөр царайлж бие биенээ хуураад айлгаад яахын. Зүгээр л тайван орхи л доо. Хайртай бөгөөд хамт байгаагүй бол чиний буруу биздээ. Хүн болсны жаргал эдлэхийг хориод яахын. Ид 20н хэдэн насандаа нөхөр гэгч нэрийдсэн нэгэн эрийн утасны заналхийллээр амьдралаа үрж байгааг хараад үнэхээр уур минь хүрдэг байв. Тийм л хайртай эр бол аваад ч юм уу, заналхийлэхгүй тайван амьдралаар амьдруулаад харин ч ойлгоод туслаад дэмжээд явбал цаашдын амьдралд нь хэрэгтэй болох мэт надад санагдаж явсан билээ. Гэнэт хамаагүй юм биччихлээ.

2009-05-10

Би "Чи-Муудаан" Хайртай.... :)

Гэр бүл, хосуудад хэрэгтэй хамгийн чухал үгс

Асуултанд минь хариулсан хүмүүс "үгс" гэснийг нь ойлгоогүй бололтой байна билээ. Тест байсан бол уначихсан гэхсэн. Гэхдээ асуулт байсан тул зүгээр өнгөрөөв. хэхэ

Ихэнх хүмүүс "би чамдаа хайртай" гэдгийг хамгийн чухал үгс гэж ойлгодог байна.
Би чамдаа хайртай гэснээс чамдаа гэдгийг хуучин монголоор шинэ үсгээр бичвэл би чимуда хайртай болох байх, тэгээд түүнийг нь гуйвуулбал "би чи-муудаа хайртай" гэж болж буй мэт хэхэ.... за тэр ч яахав...

"Хайртай" гэж хэлэх нь гэр бүл, хосын амьдралыг эхлэлийг тавих боловч цаашдын амьдралыг тууштай хадгалахад хангалттай биш байдаг байна. (амьдралаасаа үзвэл энэ нь үнэний хувьтай. сайн бас ч үгүй сайхан эхнэртэй хайртай байлаа-яасан ч юм нэг мэдсэн салчихсан, нэгэн сайн бас сайхан бүсгүйтэй хамтран амьдарлаа-болж бүтсэнгүй тусдаа байсаар хөндийрөв, бас бус сайхан, бас сайнтай нь учирлаа-бас л болсонгүй, хайртай гэж бүгдэд нь хэлж явлаа, харин "салах" нь өөр хэрэг байлаа. ирээдүйд яах бол?)

Амжилттай, аз жаргалтай гэр бүл, хосуудад хамгийн чухал үгс бол ямарваа нэгэн алдаа, дутагдлаа ойлгон буруугаа хүлээн зөвшөөрч "намайгаа уучлаарай", "өршөөгтүн :)", "миний буруу", "чиний зөв" гэсэн үгнүүд аж.

Өөрийнхөө буруугаа хүлээх нь хэцүү боловч уучлал хүсэх нь хань, эсвэл хайрт чинь сонсож хүлээн авах нь их хэрэгтэй амой.

Шинэ хосуудад амьдралын "өөр" (шаал өөр шүү) орчинд дасан зохицоход хүндрэлтэй байдаг. Эрчүүд нь болохоор ямарваа нэгэн буруу үйлдлээ хүлээн зөвшөөрөх чадваргүй, хүсэлгүй, ёстой эр хүн шиг байх гээд, харин хүүхнүүд нь болохоор эр хүнээ өөрчилнө, өөрчлөгдөнө хэмээн сараар, магадгүй жилээр бодоод суудагтай холбоотой.

Анх гэрлэхдээ хүн болгон өөр хүн байсан гэдгийг баттай хэлж чадна. Дураараа ч, зоригтой ч, золбоотой ч ... өөрийн бурууг хайхгүй бусдад үргэлж бурууг тохоод л... Замын түгжрэлд орчихвол өмнөх машин нь буруутай, эсвэл "тэнэг" замын гэрлэн дохио буруутай. Өөрөө жолоогоо буруу мушгисан байсан ч хамаагүй "тэнэгүүд" буруутай байсан.

За ингээд үндсэн асуудалдаа орно оо хө....

- Буруугаа хүлээж сур. Өөрт чинь эмзэг, эсвэл эвгүй байсан ч хамаагүй буруугаа хүлээж сур.

- Зөвхөн "миний буруу", эсвэл ""намайгаа уучил" гэх нь хангалтгүй. Тиймээс хонгор минь, хайрт минь, honey буюу бал бурам минь :) гээд уяраагаад өг. Тэгэхлээр "Хайрт минь, миний буруу", эсвэл "Хайрт минь, намайгаа уучил" гэх нь байна шүү. Харин нөгөө тал нь "буруугаа хүлээж" байгааг "зөвөөр" хүлээн авч сурах хэрэгтэй.

За нэгэн жишээг аваад үзэх үү: Нэг нөхөр алдаа хийж, магадгүй "давтан" үйлдэж, эхнэр нь уурлах нь мэдээж.

Нөхөр: "Намайг уучлаарай"
Эхнэр: "Тэгж л байдаг ш дээ"
Нөхөр: "Жинхэнээсээ уучлаарай гэж байна шүү дээ"
Эхнэр нь ууртайхан: "Арай ч дээ"

Нөхөр: "Намайг уучилчих л даа"
Эхнэр нь толгойгоо сэгсрээд буруу хараад суучихав.
Нөхөр: "Чи юу хүсээд байгаа юм? Би уучлаарай гэсэн биздээ!" (орилно)
Эхнэр нь эргэж харснаа: "Чиний буруу байгаагүй гэж үү?" (хариу хашгирна)

Нөхөр: "За, за. Би уучлаарай гэсэн ш лээ. Хэдэн удаа хэлүүлэх гээд байгаа юм?"
Эхнэр: "Уучлаарай гээд л болоо юм уу! Чиний буруу биздээ!"
Нөхөр: "Тиймээ, намайгаа уучилчих л даа"

Эхнэр дахиад л буруу хараад суучихна.

Иймэрхүү бол цаашдаа аль хэр удаан хамтдаа хорвоог туулна гэж бодож байна?

2009-05-09

Хэн нэгнээс хурдхан шиг салмаар байна уу?

Гэрлэчихсэн үү? Эсвэл гэрлээд хамтын амьдралаар гайгүй амьдраад байна уу? Хэрхэн ганцаараа сайхан, жаргалтай амьдрах талаар толгойгоо гашилгаж сууна уу? За тэгвэл хэрхэн хурдхан шиг салж сарниж болох талаар хэдэн сайхан зөвлөлгөөг өгөөдхий байз. Эр хүнд ч тэр, эмэгтэй хүнд ч адилхан хэрэгтэй байх шүү. Эдгээр 7н зөвлөлгөөг дагаад үз тэгвэл хамгийн амархан, хурдан салж сарниж болох байх.

7) Дотроо нуу. Гэр бүлийн болон хосуудын янзан бүрийн асуудлыг өөртөө л хадгалж, нуугдмал орон зайг үүсгэ. Жижиг сажиг гэлтгүй бүх асуудлыг хуралдуулаад аугаа асуудал болго, тэгээд явган хэрүүл маргаан гэх мэтийг өдөөд сүүлдээ дайн тулаан болгон хувирга.

6) Түүнтэйгээ биш найз нөхдүүдтэйгээ аль болох цагийг хамтдаа өнгөрөө. Хэрвээ найз нөхдүүд чинь янзан бүрийн найр, нийллэг, уулзалт, цуглаан ч гэх юм уу партийдвал түүнийг гэртээ үлдээчих. Тэгснээр тэр чинь аргагүй ганцаардаж тэнэгтэх болно.

5) Дургүй үед чинь тэрбээр сексдэх, нялганах, үнсэж таалах гээд байвал цааргалаад хөндийрүүл. Энэ тохиолдолд өөрийнхөө байр суурийг баттай хадгал. Секс хийвэл хангах гэж зовсны хэрэггүй. Зүгээр л өөрөө тавьсан бол дуусгаж сур. Ер нь бол дандаа ажиллаад ядарч байгаа биздээ, тиймээс секс хийсэн царайлж өөрийгөө болгоод болоо. Тийм биздээ. Хэн нэгнийг бодох шаардлага ч байхгүй, зөвхөн өөрийгөө. Хүн бодож өөрийгөө зовоох хэрэг юу байна.

4) Ямарваа нэгэн зүйлд санал зөрөх зүйл гарвал өөрийгөө бүү буруутга, шууд л түүнийг буруутга. Асуудлын учир шалтгааныг олох, тайлах гээд ч хэрэггүй. Чадаж байвал өнгөрсөн улиг болсон болгоноо он жил сартай нь, бүр болж өгвөл өдөр, цагаар нь сайтар ухаж төнхөж байгаад гаргаад өг. Нэгэнт өөрийгөө тууштай хамгаалаад зөвхөн зөвтгөөд гарч чадвал янзан бүрийн хэрүүлд ялах болно.

3) За тэгээд янзан бүрийн "өмнөх" тодотголтой найз залуу (нөхөр), эсвэл найз хүүхэнтэйгээ (эхнэр) холбоогоо аль болох бүү тасал. Олон байх тусмаа зүгээр. Болж өгвөл тэдгээр харьцаагаа сэргээ. Аль болохоор эсрэг хүйсийн хүмүүсийг шинээр олж дотносож сур. Янзан бүрийн асуудлаар тэдэнтэй гайгүй, бүр дотно харьцаатай бай. Тэгээд "өөрийнхөө" хүндээ(өмнө бичсэнээр "түүнтэйгээ") тэр талаар байнга байнга дурсаад л, тэднийгээ магтаад л, өмөөрөөд л, ер нь бол үргэлж сануулаад бай.

2) Түүнтэй байхдаа дандаа ууртай, уцаартай, ядарсан зовсон, өвдсөн, гуньсан царай, болж өгвөл бүх л уйтгарлах чадвараа бүрэн даачил. Нэгэнт л чи зовж байгаа бол тэрээр зовох нь зөв биздээ. Үхсэн ч хамтдаа шүү дээ, тиймээ.

1) Боломж л олдвол доош нь "чихэж" сур. Ялангуяа бусдын өмнө бол бүр янзтай ш дээ. Битгий магт, битгий бахарх, битгий сайшаа. Сэтгэлийг нь онгироох, хөөргөх зүйл амнаасаа унагаагаад хэрэггүй. Дандаа л босс шиг царайл. Ер нь хаана ч гэсэн чи босс байх хэрэгтэй биздээ тээ.

эх сурвалж: E Lawrence Welch, http://www.holsterss.com/2007/08/7-ways-to-ruin-marriage.html

2009-05-08

Ганцхан асуулт байна....

Хосуудад болон гэр бүлийн амьдралд хамгийн чухал үгс юу байж болох вэ?

нэмж оруулсан тайлбар: "юу вэ" гээгүй "үгс" гэж асуусныг минь болгооно уу :)


*ойрдоо их товчхон бичдэг болоод байгаа хэхэ

За хө, ямар сэдвээр бичдэг юм билээ?

... (бодож байгаа )...

2009-05-05

Шийдэл: Хязгаарлалт

Хааяадаа ч хамаа намаагүй, том жижиг гэлтгүй санал бодлоо, зарим уншсанаа блогтоо оруулчихаад дараа нь өөрөөсөө ичиж зовох юм аа. Насанд хүрэгчдэд зориулсан янзан бүрийн бичлэгүүд, сүүлийн үед бичсэн зарим нэгэн зүйлээсээ өөртөө эвгүй бодол төрдөг байгаа. Өөрийгөө ямар хүн юм бол гэж бодоод ичлээ, бүр сүүлдээ айлаа. Магадгүй нэгэн донтон, эсвэл донтсон хүн ч шиг бодогдоод... Зарим нэгэн бичлэгүүдээ нууж хаах гэж ч үзлээ. Уг нь өөртөө хадгалаад байвал зүгээр, санаа сэтгэл зовох зүйлгүй байхсан...

Сэтгэлдээ бол хэн нэгэн (залуучуудад) хэрэг болж магадгүй гэж бодоод бичсэн байдаг. Гэтэл бичсэнээ эргэж харахаар нэг л эвгүй, буруу тийшээгээ хазайчих юм. Тиймээс тодорхой сэдвүүдээр бодол санаагаа бичихээ тодорхой хугацаагаар хязгаарлахаар шийдэв.

2009-05-03

Охины бүтээл

Охины бүтээсэн шавар эдлэл. Бодвол нөгөөх олон ээмэг, зүүлтэндээ зориулсан бололтой.



"гала" хамтлаг ч бил үү, "хөвгүүн" ч билүү...дагаж дуулцгаагаад түүнийгээ бичсэн (бараг 2 жилийн өмнө) байснаас нь зөвшөөрөлгүй хуулбарлаад орууллаа... м&м хамтлаг ч билүү... Охидууд томорцгоогоод хөбгүүн ч гэх шиг, чимайгаа ч гэх шиг, нусан туршдаа ч гэх шиг, хйарлана майлна ч гэх шиг, хурамлана хайрна ч гэх шиг ... хэцүү байна шүү. хэхэ

Төгөлдөр хуурын аялгуу

Охиноо бага байхад нь төгөлдөр хуурч болгох гэж мөрөөддөг хүсдэг байж билээ. 8ч билүү 9-н настай байхад нь Хөгжим бүжгийн сургуулийн багшид шавь оруулаад 2 жил багшлуулсан. Охиндоо төгөлдөр хуур авах санхүүгийн бололцоо байхгүй байсан тул арай хямдханаар нь Casio авч байж билээ. Овоо дөртэй болж байсан наашаа аваад ирсэн. Одоо тэрхүү хөгжмийг дүү нь хааяадаа балбадаг байх. Би өөрөө болохоор тоглож мэдэх ч үгүй, хуруунууд нь мойног гэх мэт үнэнхүү шалтгаантай.

Төгөлдөр хуурын яруухан аяс сонсож суух сайхан байдаг юм. Энэхүү аялгуунуудыг бараг сар гаруй сонслоо. Одоо арай өөр жанр луу шилжинэ байгаа.

Зөвлөлгөөнүүд 5-аас 10... Маш чухалууд нь (секс ээ гэж)..

This summary is not available. Please click here to view the post.

2009-05-01

Зөвлөлгөө №4 ... зөөлөн энхрийлж таал...

http://www.biggerbras.com
Юу гэдэг ч билээ дээ, англиар бол foreplay оросоор бол эротическое стимулирование, бас любовная игра гэдэг, монголоор бол сэрэл (тачаалыг) өдөөх гэх байх.
Сэрлийг өдөөх "ажиллагааныхаа" үед бүсгүйн (хэхэ тодруулахгүй бол болохгүй байх) хөхний дээд, доод, хажуу гэх мэт бүхий л хэсгийг зөөлөн энхрийлж таалах нь маш чухал. Эдгээр хэсгүүд нь "өдөөгдөөгүй" үеийн хөхний товч болон товчийг тойрсон хүрээ хэсгээс (англиар areola - монголоор нөсөөт гэж үг байдаг юм шиг байна лээ) илүү мэдрэмтгий байдаг аж. Аажмаар товч руу "ажиллагаагаа" үргэлжлүүлж бүсгүйгээ хэрхэн өдөөгдөж буйг анхааралтай "судал". Бүсгүйн тань хөхний товч цусаар дүүрч хатууран мэдрэлийн эсүүд нь цочрол авч мэдрэмтгий болдог байна. За тэгээд энд тэнд даралт ихсээд л амьсгал давхцаад чийгшилт явагдаад эхэлдэг гэнээ.

Хөх гэснээс хүүхнүүдэд зориулаад:
Итгэх эсэх нь хувь хүний хэрэг, эмэгтэйчүүдийн 85 орчим хувь нь "таараагүй" хөхний даруулга зүүдэг гэнэ. Ихэнх хүүхнүүд хөхнийхээ хэмжээг зөв мэддэггүй бөгөөд бас зөвөөр хэмжиж "үзээгүй" байдаг аж. Тиймээс хөхнийхээ хэмжээгээр зөв хэмжиж, таарсан хөхний даруулга зүүхэд хэрэг болж магадгүй гэж бодоод Виктория Секрет-ийн зөвлөлгөөг
ЭНД орууллаа. Мөн хөхний даруулгынхаа хэмжээг олоход тань туслах өөр нэгэн зөвлөлгөө ЭНД бий. Тоо хэмжээгээр хармаар бол ЭНД

photo: http://www.biggerbras.com/


хаха майн баяраараа хөх мөх бичсэн шигээ л сууж байдаг. дээр үед бол ёстой баллуулах байсан байхдаа... гэж :)

Худлаа хэлэхгүй ээ.. Чи энэ бас Тэр зураг ....

Санаандгүй блогийг минь уншаад бичсэнд баярлалаа.Өөрийг чинь зүйрлэснийг минь ойлгосонд бас баярлалаа. Санаж, бодож явдаг гэдгээ бичих гэсэн юм. Цаг хугацаа маш амархан өнгөрөх юм аа. Надад байгаа чиний 6-н зурагны нэг нь энэ. Сэтгэлд бол хэдэн зуун, хэдэн мянган зураг, магадгүй хэдэн сая байна.

Хэрвээ миний нүд, сэтгэл буруу хараад байвал алдааг минь залруулж өгөөрэй. Хөдлөхгүй байгаа болохоос биш адилхан биш байна гэж үү? Хөдөлгөөд хувиргаж болно л доо. Гэхдээ оригоор нь өнгө мөнгийг нь хаагаад энд тавилаа. Харин бичихэд өндөр өсгийтэй гуталгүй үедээ иймэрхүү. Өсгийтэй гутал өмсвөл ч...


хармаар байна уу? хэхэ но шүү дээ


"Нэг нээвэл..." гээд хамаагүй авах гэснээ болилоо.

Магадгүй "хайраа үргэлж санаж явдаг" гэсэн дөрөвхөн үг хангалттай ч байх...


- an animated picture from: http://www.freefever.com/animatedgifs/animated/women97.gif
- an another one is from my picture folder :)