2009-05-17

Царайлаг хүүхнүүдийн онигоонууд...

Нэгэн залуу царайлаг хүүхэнтэй уулзаад салахдаа:
- Баая.
- Ойлгосонгүй, юу гэж байгааин?
- Баяртайг англиар товчлоод л хэлсийм.
- Аан, тэгвэл гэснээ хүүхэн хошуугаа цорвойлгон пө... гэж.
- Юу?
- Үнсэхийг товчоод л...

Царайлаг хүүхэн ба худал үнэнийг шалгагч төхөөрөмж
Нэгэн царайлаг хүүхнийг үнэн худал хэлж буйг төхөөрөмжөөр (аппаратаар) шалгах болж. Урьдчилаад анхааруулга "Хэрвээ үнэн хэлбэл ногоон гэрэл, худал хэлж байвал улаан гэрэл асна. Бүгд ойлгомжтой биз?" гэж.
- Ойлгож байна өө... гэнгүүт аппаратад улаан гэрэл манасхийв.

Царайлаг хүүхэн казинодсон нь
Нэгэн царайлаг хүүхэн казинодож рулетке тоглож, тоглох болгондоо 22-ыг сонгоод хожиж л дээ. Хүмүүс түүнээс
- Яагаад заавал 22?
-Би энд ирэхдээ 7-р галт тэргээр ирсэн. Буудалд 7-н номерийн өрөөнд оруулсан. Буудал ч гэсэн 7-р гудамжинд байдаг юм билээ.
- Тэгээд яагаад 22, хаанаас...?
- Юу? 7+7+7 энэ чинь 22 биш билүү?

Шинэхэн хурандаа царайлаг хүүхнийд зочилж гэнэ.
- Чамд илтгэхэд, би халуун цэгт дайтах дуртай.
- Но проблем - гээд хүүхэн хөлөө алцайлгав.

Хоёр царайлаг хүүхэн ярилцан сууж гэнэ:
- Өнөөдрийн кофе ямар сонин амттай юм бэ?
- Тэнэгтээд бай л даа, энэ чинь цай байхад.
Үйлчлэгч тэндээс:
- Хүүхнүүдээ, энэ какао...

Царайлаг хүүхэн туслахын ажилд орсны эхний өдөр байж.
Дарга нь түүнээс
- За хө, Эксель (Excel) гэж мэднэ биз дээ?
- Мэдэлгүй яахав!
- За тэгвэл.. гээд дарга өгүүлбэрээ дуусгаагүй байтал туслах нь бардмаар:
- Хувцасны хэмжээ (XL)! гэх нь тэр...

Жолооны шалгалт
Нэгэн царайлаг хүүхэн жолооны шалгалт өгөхөөр болж гэнэ. Тэрээр машиндаа суулаа.
- Таньд баярлалаа. Та шалгалтанд тэнцсэнгүй - шалгагч багш хэлэв.
- Юу? Яахаараа би тэнцдэггүй юм? Хөдлөө ч үгүй байхад хэмээн хүүхэн их ууртай маргаж гэнэ.
- Та арын суудалд суучихсан шүү дээ!!!!!!

Царайлаг хүүхэн нөхөртөө эрхлээд л:
- Өчигдөр автобусанд нэгэн эр хачин инээдтэй онигоо ярьж өгсөн! Би үхтлээ инээсэн. Инээд хүрээд би бүр орноосоо унах шахсан!

Гэрлэсэн эрчүүд яагаад таргалдаг вэ?
- Гоонь эрчүүд орой гэртээ ирээд эхлээд хөргөгчөө ухдаг. Ойлгомжтой ш дээ, харамсаад л ор луугаа зүтгэнэ.
- Харин эхнэртэй эрчүүд орой гэртээ ирэнгүүтээ ор луугаа хардаг. Мөн л ойлгомжтой, харамсаад л хөргөгч рүүгээ зүтгэдэг...

*бас л оросоос монголчлов. Ойлгомжгүй байвал миний буруугийнх шүү :) Өнөөдөр засаад зарим нэгэн үг үсэг нэмж хассан болно.

4 comments:

Undraka said...

хэхэ царай муутуудын зохиосон онигоо. Сүүлийн онигоог ойлгосонгүй.

Бүсгүй said...

хэхэ, 2 дахь онигоо инээдтэй байлаа. Сүүлийнх нь царай муутай хүүхний тэг дэхь онигоог сайн ойсонгүй. Агаарт хий үнссийн бол уу? Улаан гэрэл асууж байхаар гээд үнэнээ хэлэв :P

Бүсгүй said...

яанаа, би ёстой царайлаг хүүхэн шиг бичжээ гсн. Уул нь ингэх гэсийн

"хэхэ, 2 дахь онигоо инээдтэй байлаа. Сүүлийнх нь царай муутай хүүхний тухай юм биш үү :P
нэг дэхь онигоог сайн ойлгосонгүй. Агаарт хий үнссийн бол уу? Улаан гэрэл асааж байхаар гээд үнэнээ хэлэв :P "

Chandmani said...

Undraka-даа: Онигоог ойлгуулж чадаагүй бол миний буруу.

Бүсгүйдээ: хэхэ улаан гэрэл асааж болохгүй шүү.