Гэр бүл, хосуудад хэрэгтэй хамгийн чухал үгс
Асуултанд минь хариулсан хүмүүс "үгс" гэснийг нь ойлгоогүй бололтой байна билээ. Тест байсан бол уначихсан гэхсэн. Гэхдээ асуулт байсан тул зүгээр өнгөрөөв. хэхэ
Ихэнх хүмүүс "би чамдаа хайртай" гэдгийг хамгийн чухал үгс гэж ойлгодог байна.
Би чамдаа хайртай гэснээс чамдаа гэдгийг хуучин монголоор шинэ үсгээр бичвэл би чимуда хайртай болох байх, тэгээд түүнийг нь гуйвуулбал "би чи-муудаа хайртай" гэж болж буй мэт хэхэ.... за тэр ч яахав...
"Хайртай" гэж хэлэх нь гэр бүл, хосын амьдралыг эхлэлийг тавих боловч цаашдын амьдралыг тууштай хадгалахад хангалттай биш байдаг байна. (амьдралаасаа үзвэл энэ нь үнэний хувьтай. сайн бас ч үгүй сайхан эхнэртэй хайртай байлаа-яасан ч юм нэг мэдсэн салчихсан, нэгэн сайн бас сайхан бүсгүйтэй хамтран амьдарлаа-болж бүтсэнгүй тусдаа байсаар хөндийрөв, бас бус сайхан, бас сайнтай нь учирлаа-бас л болсонгүй, хайртай гэж бүгдэд нь хэлж явлаа, харин "салах" нь өөр хэрэг байлаа. ирээдүйд яах бол?)
Амжилттай, аз жаргалтай гэр бүл, хосуудад хамгийн чухал үгс бол ямарваа нэгэн алдаа, дутагдлаа ойлгон буруугаа хүлээн зөвшөөрч "намайгаа уучлаарай", "өршөөгтүн :)", "миний буруу", "чиний зөв" гэсэн үгнүүд аж.
Өөрийнхөө буруугаа хүлээх нь хэцүү боловч уучлал хүсэх нь хань, эсвэл хайрт чинь сонсож хүлээн авах нь их хэрэгтэй амой.
Шинэ хосуудад амьдралын "өөр" (шаал өөр шүү) орчинд дасан зохицоход хүндрэлтэй байдаг. Эрчүүд нь болохоор ямарваа нэгэн буруу үйлдлээ хүлээн зөвшөөрөх чадваргүй, хүсэлгүй, ёстой эр хүн шиг байх гээд, харин хүүхнүүд нь болохоор эр хүнээ өөрчилнө, өөрчлөгдөнө хэмээн сараар, магадгүй жилээр бодоод суудагтай холбоотой.
Анх гэрлэхдээ хүн болгон өөр хүн байсан гэдгийг баттай хэлж чадна. Дураараа ч, зоригтой ч, золбоотой ч ... өөрийн бурууг хайхгүй бусдад үргэлж бурууг тохоод л... Замын түгжрэлд орчихвол өмнөх машин нь буруутай, эсвэл "тэнэг" замын гэрлэн дохио буруутай. Өөрөө жолоогоо буруу мушгисан байсан ч хамаагүй "тэнэгүүд" буруутай байсан.
За ингээд үндсэн асуудалдаа орно оо хө....
- Буруугаа хүлээж сур. Өөрт чинь эмзэг, эсвэл эвгүй байсан ч хамаагүй буруугаа хүлээж сур.
- Зөвхөн "миний буруу", эсвэл ""намайгаа уучил" гэх нь хангалтгүй. Тиймээс хонгор минь, хайрт минь, honey буюу бал бурам минь :) гээд уяраагаад өг. Тэгэхлээр "Хайрт минь, миний буруу", эсвэл "Хайрт минь, намайгаа уучил" гэх нь байна шүү. Харин нөгөө тал нь "буруугаа хүлээж" байгааг "зөвөөр" хүлээн авч сурах хэрэгтэй.
За нэгэн жишээг аваад үзэх үү: Нэг нөхөр алдаа хийж, магадгүй "давтан" үйлдэж, эхнэр нь уурлах нь мэдээж.
Нөхөр: "Намайг уучлаарай"
Эхнэр: "Тэгж л байдаг ш дээ"
Нөхөр: "Жинхэнээсээ уучлаарай гэж байна шүү дээ"
Эхнэр нь ууртайхан: "Арай ч дээ"
Нөхөр: "Намайг уучилчих л даа"
Эхнэр нь толгойгоо сэгсрээд буруу хараад суучихав.
Нөхөр: "Чи юу хүсээд байгаа юм? Би уучлаарай гэсэн биздээ!" (орилно)
Эхнэр нь эргэж харснаа: "Чиний буруу байгаагүй гэж үү?" (хариу хашгирна)
Нөхөр: "За, за. Би уучлаарай гэсэн ш лээ. Хэдэн удаа хэлүүлэх гээд байгаа юм?"
Эхнэр: "Уучлаарай гээд л болоо юм уу! Чиний буруу биздээ!"
Нөхөр: "Тиймээ, намайгаа уучилчих л даа"
Эхнэр дахиад л буруу хараад суучихна.
Иймэрхүү бол цаашдаа аль хэр удаан хамтдаа хорвоог туулна гэж бодож байна?
9 comments:
Sain bna uu? Taalagdlaa. Buur mash ih. Undurhaan gej haij yavaad orood irlee sanaandgui. minii messenger ID: darkday_z
Найз залуутай байхдаа үнэхээр миний буруу байсан бол уучлал гуйгаад шөнө дөлөөр ч гэсэн очдог байлаа. Гэхдээ уучлаарай гэдэг үг миний сэтгэлийн гүнээс гарч, хошуу унжин, толгой гудайн харин харц минь эрхлэнгүй байсаар түүнийгээ панаалдаж дөнгөдөг л байлаа. ккк
би чемодандаа хайртай :P
чи-муудаан байна уу, чемодандаа байна уу хамаагүй хэхэ "хайртай" гэсэн үг амьдралыг авч явахад хангалттай биш байдгийг хувьдаа ухаарсан. "Хайртай" гэсэн болгонтойгоо суусан бол өдийд өчнөөн төчнөөн эхнэртэй ёстой хаан шиг байх байсан биз ээ. Хэд ч салах байсныг нь мэдэхгүй. Тиймээс "хайртай" гэдгээс гадна өөр бусад зүйлд анхаарлаа хандуулаарай гэсэн үүднээс бичсэн юм шүү. Бас дандаа уучлаарай гэхээр нэг л болохгүй оргиод байгаа юм. Буруу үедээ буруугаа хүлээгээд сурчихвал хүн болсны хэрэг бүтэж буй нэг хэрэг. Харин юм л бол уучлаарай гээд байвал өөрийн нэр хүндийг алдаж буй мэт гэх мэт үргэлжлээд байх бололтой. тиймээс ингээд дуусгав...
uuchlaaraig yostoi saya udaa helsen baihaa. suuldee buh yumand buruutgagdag yum baina lee. na ja, zolig gej
tegvel chi ix "du'rsgui" xu'uxen bh ni... :)
oo bi yostoi hun amitantai yavaagui dee. Oort mini tsag zav gargahiig l husdeg bailaa. gehdee buruu yum hen hend maani zondoo bii
goyo yum bichij ee, suuliin heden bichleg chine ih heregtei yum bna. uuriin chine blogoor bainga ordog yum oo. anh udaagaa setgegdel bichij bna. zarim yum boduushtai sanagdlaa. uuchlaarai gedeg ugiig eregtei humuus mash muu heldeg dee hehe. bi l harin ih helj minii buruu bish baihad uuchlal guigaad namba aldaad bdiin hehe. bf dee uzuulmeer l yum bn hehe. za amjilt husie. goyo blog shuu!
Блогоор минь зочилдогт баярлалаа. Чиний блогоор зочилж зургуудыг чинь үзэж байсан юм билээ. Би энд тэнд санал сэтгэгдлээ бичихдээ маруухан нэгэн байгаа юмаа.
Post a Comment