2009-05-14

Хүчирхийлэл, Дарамтын шинж тэмдгүүд...

Хэрвээ ТА:
- үргэлж ханиасаа айж эмээдэг,
- ханиа уурлуулахаас эмээн зарим "сэдвүүдээс" зайлсхийх,
- ханийнхаа сэтгэлд таарсан зүйлийг хийж чадахгүй мэт бодолд умбах,
- өөрөө зовж шаналж, дээрэлхүүлж байхдаа таарсан мэт бодох,
- өөрөө галзуурсан нэгэн мэт бодолд автаж эргэлзэх,
- сэтгэл санаагаар бэтгэрэх, эсвэл ямар ч боломжгүй, туслалцаа авч чадахгүй мэт төсөөлөх

"Хань" (хань хүн ингэх учиргүй тул хашилтанд хийлээ) чинь:
- таныг гутаан доромжилж, шүүмжилж, зандарч хашгирч байна уу?
- өөрийг чинь тэгтлээ доромжилсноор та өөрийн найз нөхөд, гэр бүлийнхээ нүдийг харж чадахгүй байна уу?
- таны бодол санаа, хийсэн бүтээснийг үгүйсгэн хайхрамжгүй хандаж байна уу?
- Бүх зүйлд таныг буруутгаж байна уу? Таныг хүчирхийлж, дарамталж байгаагийн шалтгаан нь таны буруу болсон уу?
- Таныг "хүн" гэсэн талаас биш эд хогшил, эсвэл зөвхөн секс хангагч машин шиг ойлгож байна уу?

Хэрвээ Танай "хүн"-д дараах асуудлууд тохиолдсон бол:
- яахаас буцахгүй, муу зан ааш авиртай юу?
- Таныг гэмтээж бэртээсэн, эсвэл зодож жанчихаар айлгаж сүрдүүлсэн, эсвэл ална хэмээн заналхийлсэн үү?
- хүүхд(үүд)ийг тань өөрөөс чинь салгана эсвэл тэднийг зовооно гэсэн үү?
- хэрвээ таныг өөрийг нь хаяад явбал амиа хорлоно гэж сүрдүүлсэн үү?
- хурьцлыг хүч тулган (хүчингийн хэрэг) хийсэн үү?
- Таны эд зүйл, хувийн өмч хөрөнгийг эвдэж сүйтгэсэн үү?

Танай "хүн"-ий Таныг хянах гэсэн зан авирууд:
- учиргүй их хартай, хэтэрхий "хувьчилж" хандаж байна уу?
- таныг хаашаа явах, юу хийхийг хянаж байна уу?
- найз нөхөд, гэр бүлтэйгээ уулзаж учирахад садаа болон дургүйцэн хорьж байна уу?
- таны утас, мөнгө, машины хэрэгцээ, хэрэглэгээг хянаж хязгаарлаж байна уу? (заримдаа бүр 2 зээрдийг хүртэл)
- үргэлж "цагдаад" байна уу?

За тэгээд дээрх бичлэгээс дарамтлуулж, дарлуулж, хүчирхийлүүлж байна уу гэдгээ мэдэж болно. Хэрвээ тийм бол дараагийн бичлэгийг заавал уншаарай.

4 comments:

Бүсгүй said...

зиа юу ч гэмээрийн, дарамталж байсийн биш үү? (нүүрээ илчээд гараад явлаа шүү) :P

Chandmani said...

айхтар бүсгүй шиг байна, бичлэгүүдээс чинь уншаад ойлгоод байгаа.
хэхэ бас хэдэн оюутнуудыг ...

peakfinder said...

Suuliin hoyor bichleg chuhal sedev hondjee. Manaid ene talaar ingej nariin todorhoilj bichsen material harj baisangui. Ger buliin huchirhiilliig baidag l zuil geed dojirson baidlaar handaad baigaa ajiglagddag. Olon hund unshuulmaar bichleg bolson baina shuu.

Chandmani said...

Баярлалаа. Манай монголчуудын амьдралд сүүдэр мэт байдаг, нэрэлхүү зангаараа чимээгүй байдгийн жишээ олонтой таарч байсан...