2010-08-19

3000000 :) 20100110

Юуны өмнө би таньд инээмсэглэл бэлэглэмээр/илгээмээр байна. Хамгийн хялбар бөгөөд энгийн арга нь :) илгээх гэдэгтэй та санал нэгдэх байх. Энэ нь дэлхий нийтэд түгэн тархсан Smiley face/Happy face-ийн нэгэн хэлбэр юм. Инээмсэглэж буй, аз жаргалтай хүнийг илэрхийлэх, мөн ойлгох хамгийн энгийн арга бол Smiley face.

Инээмсэглэл, баяр жаргалын илэрхийлэл болсон энэхүү тэмдэгт/лого нь зарим улс оронд зохиогчийн эрхтэй боловч дэлхий нийтийн хэмжээнд маргаантай байдаг юм байна. Учир нь энэхүү тэмдэгт нь, улмаар инээмсэглэл, аз жаргал, баяр баясгалан нь дэлхийн хүн бүрийн өмч байгаад оршиж болох юм. АНУ-д зураач Harvey R. Ball 1963 онд сурталчилгааны зориулалтаар анх зурсан гэж үздэг бол Европын зарим улсуудад Францын Franklin Loufrani 1971 онд сонин сэтгүүлд сайн сайхан мэдээ мэдээллийн буландаа зориулж зохиогчийн эрхийг нь авсан хэмээн тус тус үздэг юм байна. Ер нь дэлхийн 100 гаруй улс оронд үйлчилгээ, барааны 25н төрөлд хууль эрхийн дагуу ашиглагддаг гэнэ.

Бид бүхэн 4 дүгээр сарын 1-нийг Инээдмийн өдөр гэж тэмдэглэж ирсэн. Инээдэм гэдэг нь инээмсэглэлээс өөр утгатай ба инээдмийн өдрийг манайхан шоглох, хуурах утгаар өргөн тэмдэглэдэг. Харин Дэлхий нийтийн инээмсэглэлийн өдрийг 1999 оноос тэмдэглэж ирсэн бөгөөд энэ нь жилийн World Smile Day® 2010* нь 10 дугаар сарын 1-нд "Do an act of kindness. Help one person smile"! буюу "Сайн үйлс бүтээцгээе. Хүнд инээмсэглэл бэлэглэе" (утгачилсан) уриан доор тэмдэглэх юм байна.

Тэмдэглэхийг уух, идэх, наргих, цэнгэхээр бодож дүгнээд бидэнд тэмдэглэх өдөр мундсан биш гэж хэлэх нэгэн байж л байгаа. Гэхдээ зөв талаар нь бодъё. Инээмсэглэлийг гэр бүлийн аз жаргалын эх үндэс хэмээн тэр өдөр гэр бүлийн жаргалыг эрхэмлээрэй. Ашгүй сар бүрийн 1нд согтууруулах ундаа зардаггүй нь таарч буй нь бидэнд улам ч азтай хэрэг юм. Мөн ахмадын өдөр ч таарах байх. Магадгүй УИХ-ын намрын чуулганы нээлт ч юм уу...

Бид яагаад энэхүү өдрийг тэмдэглэж болохгүй гэж, Бид яагаад "Сайн үйлс бүтээцгээе. Хүнд инээмсэглэл бэлэглэе"-ээс хойш сууна гэж. Тэмдэглэлт өдрийг хэрхэн тэмдэглэх талаар манайханд илүү үг хэрэггүй ч эндээс ганц нэг санааг бичих юм гэсэн юм:

- Төрийн болон төрийн бус, улс төрийн, ашгийн бус, олон нийтийн зэрэг бүхий л шатны байгууллагууд, мөн хэвлэл мэдээллийн байгууллагууд, хувийн хэвшлийнхэн оролцон "Инээмсэглэл" сайн үйлсийн аян зохиож болох мэт... Жишээ нь: Төрийн 38**н байгууллага тус бүр төрийн бус олон нийтийн 38**н байгууллага, эсвэл холбоо, нийгэмлэгтэй хослон хамтран ажил зохиож болох юм. Энэ нь байгууллагуудын хамтын ажиллагаанд түлхэц болж ч мэдэх юм.
- Хаа нэгтээ хууль ёсных нь дагуу "Хандивын сан" тухайн өдөр хэн нэгнийг өчүүхэн ч атугай баярлуулж болох мэт. Жишээ нь: Монголынхоо ирээдүй хөгжлийн илэрхийлэл болгон 3000000 эсвэл 20100110 төгрөг цуглуулаад Эх нялхсын төв, эсвэл Төрөх эмнэлэгт хандивлаж болох шүү дээ. (Хандивын сангийн үйл ажиллагаанд худалч, хулгайчид оролцохгүй байх хэрэгтэй. Тэд хандив сайн өгөх өдөр байх)..

- Тэр загнуулаад муулуулаад байдаг улс төрчид нь ядахдаа нэгэн сайн үйлс бүтээх, харин сонгогчид тэр өдөр гишүүнээ, төр засгаа муулахгүй байх... УИХ-ын эрхэм гишүүд, сайд дарга нар багшраад багтахгүй буй тооны их дээд сургуулиуддаа зочилон тухайн сургуулийн сурагч оюутнуудад ямар нэгэн сонирхолтой (улс төр биш, мөн хэрүүл уруулын тухай бус) сэдвээр 38**н минутын лекц уншиж дараа нь 38** минутын ярилцлага хийж болно шүү дээ.

- Блогчид сар биш юм аа гэхэд ганц тэр өдрийг "positive" бичлэгийн өдөр болговол...
- Шоу, хошин шогийнхон "Хамгийн сайхан инээмсэглэдэг" мисс, залуу, хөгшчүүдийг шалгаруулж болох шүү дээ...
- Баар савнууд, хоолны зэрэг үйлчилгээний газрууд чухам л Инээмсэглэл-ээр үйлчилж 38**н хувийн хөнгөлөлтүүд гаргаж болох ч юм шиг... гэх мэт..


Сайн үйлс хэзээ ч багадахгүй ба Инээмсэглэл нь хэзээд үнэгүй байдаг. Гурван сая инээмсэглэлийн төлөө урагшаа, Монголчуудаа!

3000000 :) 20100110 (үүнийг 38н хүнд send хийгтүн. Тэгвэл Таньд жаргалтай үйл явдал тохиох болно :)

* хэрвээ энэхүү өдрийн, байгууллагын элч-төлөөлөгч болохыг хүсвэл тухайн хаягаар ороод харилцахад болох юм билээ.

** 38 тоог binary system-д шилжүүлбэл 100110 гэсэн тоо гарах болно.

:) Бусдад Та инээмсэглэл бэлэглээд хариуд нь ЭНЭ бэлгийг хүртэнэ.

5 comments:

Agiimaa said...

Чин сэтгэлээсээ инээцгээе бүгдээрээ.

Agiimaa said...

Gehdee blog chini ih uitgartai, ezengui ch bolson yum shig sanagdaad bna.

Anonymous said...

Sain uu, Agiimaa,

Tegj bgaad idevxteiu bichixyg bodno oo. Odooxondoo yerduu bolj uguxgui bn.

Chandmani

www.gegeen.com said...

:). darvaitlaa ineesen shw hehe. oolkon smilie oruulmaar l bn. daanch commentoor medq

Гилийн хатан said...

Happy BD