2010-08-18

Дандаа л инээмсэглэнэ ээ....

за хө.. танилцъя гэсэн биш таг чиг алга болчихоод өчигдөр эргээд ирлээ...

Блог нээснээсээ хойш жил болгоны 8р сар орчим өнгө төрх, загварыг өөрчилж нэгэн бодлын шинэчлэлт хийж таараад байдгийн. Энэ жил илүү зүйлгүй энгийн байхаар шийдсэн тул зарим өөрчлөлтүүдийг хийлээ. Монголдоо ирсэн тул зарим нэгэн линкийг хаслаа. Өнгөний хувьд бол нэгэн найзын шууд биш утгаар хэлж байсан зөвлөлгөөг даган хар бараан өнгийг өөрчилж бага ч атугай гэгээрүүллээ...

Мөн бүтцийг нь өөрчилж блог бичлэгүүдийг баруун гар талд нь, туслах хэсгийг зүүн талд нь гаргачихлаа. Учир нь хүн ямарваа нэгэн байнгын зүйлд дасаж зохицдог бөгөөд хэрвээ байрлал, бусад талаар өөрчлөлт хийвэл энэ нь хүний тархины, нүдний гэх мэт биемахбодийн болон бусад үйл ажиллагаа, хөдөлгөөнүүдэд ашиг тустай байдгийг бодож үзсэн болно. Илүү үглэхэд, нэгэн туршилт хийгээд үз л дээ: хэрвээ та ном уншихдаа хуудсыг нь эргүүлэхдээ, эсвэл шүдээ угаахдаа дандаа баруун гараараа, эсвэл зүүн гараараа хийдэг бол өнөөдрөөс эхлээд нөгөө гараараа хийгээд үз л дээ. Ямар байхыг нь та өөрөө мэдрэх болно.

Цагаан өнгө, гэгээлэг, эерэг үзэл бодлоо дагаад аз жаргалтай амьдрал ирнэ хэмээн үзэж блогнийхоо ч сэдвийг өөрчлөхөөр шийдэн аль болохоор шүүмжлэх ч юм уу, хар, сөрөг зүйл бичихгүй ээ. Юуны өмнө блогтоо "Миний хамгийн дуртай дасгал бол Инээмсэглэл" гэсэн тайлбарыг (эх үүсвэр нь тодорхойгүй) оруулчихлаа хө. Өөрийгөө шоглочихвол би чинь угийн "инээмтгий" төрсөн хүн билээ. Заримдаа "инээдэг залуу" гэсэн хоч нэр ч зүүж явсан, явж ч байгаа. Нэгэнт аав ээжээс заяасан онигор нүд, инээмтгий царайг яалтай ч билээ, тийм үү...

Ингээд инээмсэглээд л байж дээ хө...

3 comments:

Хvсэл said...

Хамгийн гайхамшигтай бэлэг бол инээмсэглэл гэдэг дээ,ийм бэлгийг бусдад харамгүй түгээхээр шийдсэн тань сайн л хэрэг. Амжилт :D

Chandmani said...

Thx. I'll try my best :)

www.gegeen.com said...

yaaya, lag goyo bolgotson baishdee. good on ya. happy blogging mate..