2010-07-29

Танилцъя...

Монголдоо ирээд танилцах албанд бүртгүүлдэг ч юм билүү гэж бодож байсан чинь харин ч тэгэх хэрэггүй гэдгийг ойлгоод сууж байна даа :) Танилцах алба малба гэхгүй, хайх ч хэрэггүй, танилцахад ч ичиж зоволтгүй их амар болж,... одоо үед... Эр хүний эрх чөлөөг мандуулахад ядаад байх зүйлгүй бололтой.

ТВ-ийн ямар ч сувгаар, ямар ч үед, хэзээ ч хамаагүй гар утаснааас нэг дугаар луу мессэж илгээхэд л хангалттай болсон юм байна хө... Аятайхан эсвэл азны дугаартай бол танилцах магадлал өндөр юм байна. Нэг msg туршилтаар илгээсэн чинь шууд л утас тачигнаж байгаа юм чинь... :)

Ичиж зовох асуудал ч байхгүй. Ичдэггүй ч, зовдоггүй ч юм байна залуучууд, хүүхнүүд.. Аа тийм бас охидууд, хөвгүүд, хүүхдүүд... Хууль дүрэм нь ч ичиж зоволтгүй гэсэн бололтой юм билээ, яагаад гэвэл бүгд дөжирчихсөн, тоож буй зүйл ч үгүй юм билээ.

Өдөр шөнөгүй л 10тай, 18тай, 20тнууд, 30тнууд бараг бүгд л msg саваад тачигнах юм. Салхинд гарлаа, шоудлаа, уулаа, идлээ, унтлаа, ганцаардлаа, уйдлаа, унтдаггүй ээ гэж байгаад л тэнд эндхийн, насны, царайлаг, татлаа түлхээгүй, тохитой, gay, тоглоомгүй, машинтай, зээрдээрээ энээ тэрээ гээд болзол нөхцөл тавих юм. Мөн "санхүүгийн тусламж" "туслалцаа" үзүүлнэ, үзүүлнэ үү гээд шууд л ил утгаар илэрхийлэх юм. Эдгээр бүгдийг зүгээр үү, эсвэл зүгээргүй юү (хууль зөрчиж буй) гэдгийг зөвхөн "танилцагч-талууд" мэдэх л бололтой.

Бас нэгэн зүйл: Мөнгөтэй бол хэн ч хэзээ ч хэнийг ч олоход бэрхшээл саадгүй болжээ. Царайлаг охинтой "танилцаад" хэдэн нэгж савчихаад, ууж идэх наргих цэнгэхийг даачихад... тодорхой хугацаанд "санхүүгийн туслалцаа" үзүүлэхэд л хэзээ ч дохисон "бэлэн" байх бололтой.

За тэгээд... Танилцах уу? Танилцмаар байна уу?

Монгол оронд минь "танилцах-эрх чөлөө" мандан бадарч байна... "Admin" зуучлагчтай "ТВ-танилцуулах алба" үнэнхүү хөгжиж...

8 comments:

Anonymous said...

Ямар ч болзолгүйгээр танилцах болуу

Agiimaa said...

Ha ha, bolzol hamaagui ee, taniltsaj l baival, taniltsah uu.

Chandmani said...

...bolzolgui taniltsax ni xovor l bolov uu. Ter TV-zuuchlalyn alband bui xumuusyn taniltsaxyg xussen ni neg bodoltoi, taniltsaj bui ni bas neg bodoltoi l bgaa. Bodol sanaa ni taarch ajil xereg ni butvel amjilttai bolson gex bxdaa... :)

Agiimaa said...

Yoyo, yadargaatai yum aa, tee. Amidralaas neleed olon ajil, surguuli, bolovsrol geh met hussen zuilee ooroo jaahan hicheevel olj boldog. Gehdee ug ni zugeer l neg saihan amidarmaar baih yum daa. Zugeer l neg baij boldoggui yum uu...

www.gegeen.com said...

hehe, belen boruud baihaar mani metiin hatuu samruudaas halgaad zugatahaas yaahav tiimw tiim hehe.

Erdene said...

Yaah gej iim sunusun gazar irdeg bainaa!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!11

Agiimaa said...

Sonoson gazar gej aliig heleed bna aa, MGL-iig uu. Udahgui sonoson gazraa sergeechiheed saihan gegch ni suuj baihad ooroo yasaa tavih gazar oldohgui bna geed sonoson amitan hureed irev dee. Huleej avahgui shuu!!!!!!!!!!!!!!!!!

Chandmani said...

Gegeend:
... bor mor ch yahav xu. Xatuu samruudyn utas ni xolbogddoggui um bna bilee. ;)

Ylmedegdexed:
So'noogui ee. Uls ni yaduuxan, xuvi xumuus ni yanzan buryn argaar bayajjixsan um bish uu.

Agiimaad:
Yahax dee. Olon xun tumen bodoltoi.