2011-02-27

Таньд ээлтэй зүг чигүүд

Таньд ээлтэй зүг чигүүд
Аль зүг чиг танд ээлтэй вэ? Төрсөн ордоороо өөрийнхөө зүг чигийг тодорхойлж болно. Хичээл ном хийхдээ хаашаа харж суух ёстой вэ? Баруун зүг таньд сайн мэдээ дуулгах уу? Эсвэл зүүн зүг үү?

Хонины орд - Sunsign Aries (20 March to 20 April )
Хэрвээ та Хонины ордных бол таны хайр дурлалын зүг чиг бол зүүн зүг. Зүүн зүгт хандсанаар Та өөрийнхөө хайр дурлалтай учирна. Магадгүй анхны харцын дурлал ч байж мэднэ. Хичээл сургууль болон алба мэргэжлийн хувьд хойд зүг таньд ололт амжилт авчирна. Зүүн өмнө зүг Таны санхүүгийн зүг чиг болой.
If your sun sign is Aries, your lucky direction for love is the east. By heading east, you are most likely to meet someone special. It may be love at first sight for you. For studies and career growth, the north will bring you luck Aries. The South east will be lucky financially, for all of you who belong to the zodiac sign Aries.

Үхрийн орд - Sunsign Taurus (20 April to 21 May)
Хэрвээ Та Үхрийн ордных бол зүүн хойд зүг нь хайр дурлал, учрал, гэрлэлт зэрэгт аз завшаан, ололт авчирна. Ажил мэргэжлээ сайжруулах, дээшлүүлэхийг хүсвэл зүүн зүг таньд ээлтэй. Санхүүгийн хувьд баруун хойд зүг нь таньд аз завшаан авчирна.
If you belong to the zodiac sign Taurus, you will find the north east to be lucky for you in terms of love, romance and marriage. To enhance your career, the east direction will be lucky for you, Taurus. For financial luck, the north west direction will be lucky and will bring you good fortune.

Ихэрийн орд - Sunsign Gemini (21 May to 21 June )
Та Ихрийн ордынх бол баруун хойд зүг нь хайр дурлалын амьдралд тань аз жаргал сайн сайхныг авчирна. Энэ зүгт л сэтгэл хөдөлгөхөөр нэгэнтэй учрах магадлал өндөр. Ажил мэргэжлийн хувьд дэвшин дээшилэхийг хүсвэл зүүн зүгт хандаарай. Санхүүгийн хувьд аливаа чухал шийдвэрээ хойд зүгт хандан гаргах хэрэгтэй.
If your sunsign is Gemini; you will find the North West to be extremely lucky and good for your love life. Chances of meeting someone exciting in this direction are high. You will notice a visible growth in your career and see a lot of improve by heading towards the east. Financially, your luck will improve if you take all important decisions facing the north.

Мэлхий - Sunsign Cancer (22 June to 21 July)
Мэлхийн ордных бол хайр дурлалаа олох зүг тань хойд зүг. Романтик аялалаа зүүн зүгт хийгээрэй. Ажил мэргэжлийн хувьд баруун зүг нь таньд амжилт ололт дагуулна. Санхүүгийн хувьд баруун хойд зүгт хөрөнгө оруулбал амжилттай байх болно.
For those of you who belong to the zodiac sign Cancer, your lucky direction for finding love is the north. Head out for a romantic vacation to some place towards the east. For growth in terms of your career, the west will be lucky for you Cancer. Financial luck will come to you if you make some investments in the north western direction.

Арслангийн орд - Sunsign Leo (July 23 to August 23)
Хэрэв Та арслангийн ордных бол зүүн хойд зүг нь хайр дурлал, учралын аз завшааныг бэлэглэнэ. Энэ зүгт хандсанаар та өөрийн мөрөөдлийн ханьтайгаа учрах болно. Ажил мэргэжлийн зүг нь зүүн зүг. Санхүүгийн хувьд хойд зүг нь хойд зүг нь хөгжил дэвшил авчирах болно.
If your zodiac sign is Leo, you will find the north east to be very lucky for you in terms of love and romance. You will finally meet the partner of your dreams if you head in this direction. Leo will find the east to be lucky for career related matters. Financially, the north will bring good luck and prosperity for Leo.

Охины орд - Sunsign Virgo (August 23 to September 23)
Охины ордныхны хувьд хайр дурлалын зүг нь хойд зүг. Энэ зүгт та хүсэн хүлээсэн хүнтэйгэй уулзах болно. Ажил мэргэжлийн хувьд амжилт олох, хүслээ гүйцээхэд зүүн өмнө зүг завшаантай байх болно. Санхүүгийн хувьд хойд, эсвэл зүүн зүгт хандан шийдвэрээ гаргах хэрэгтэй.
If you belong to the zodiac sign Virgo you will find the north to be lucky for your love life. It will finally bring you that someone special you have been waiting for! For growth in career and meeting your career ambitions, the south east will be lucky. For financial luck, Virgo must take decisions facing the north or the east.

Жинлүүр - Sunsign Libra (23 September to 23 October)
Хэрвээ Та жинлүүрийн ордонд төрсөн бол таны хайр дурлалын зүг нь баруун хойд зүг. Зүүн зүгт хандан аливаа чухал ажил хэргийн шийдвэрээ гаргаарай. Энэ нь таньд амжилт ололт авчирах болно. Санхүүгийн хувьд хойд зүгт хандан хөрөнгө оруулалт хийх нь зүйтэй.
If your sunsign is Libra, you will find love towards your lucky direction north west. Career wise, you must take all your important decisions facing the east. It will bring you good results. You will gain financially by making investments towards the north.

Хилэнцийн орд - Sunsign Scorpio ( October 23 to November 22)
Хэрвээ Та Хилэнцийн ордных бол хайр дурлалын нь баруун зүг. Мэргэжилээрээ амжилт ололт, дэвшил гаргахыг хүсвэл баруун хойд зүгт хандан шийдвэрээ гаргах нь зүйтэй. Санхүүгийн хувьд зүүн зүг нь таньд амжилт, хөгжил авчирна.
If your sunsign is Scorpio, you will find love towards the west. To attract luck and boost your career prospects, always take decisions facing the northwest. Financially, the east direction will bring you luck and prosperity.

Нумын орд - Sunsign Sagittarius ( November 22 to December 21)
Хэрвээ Та Нумын ордных бол баруун хойд зүг нь таны хайр дурлалын зүг. Өмнө зүг нь таньд шинэ боломж, мэргэжлийн ололт амжилт авчирна. Санхүүгийн шийдвэрийг зүүн зүгт хандан гаргавал зохилтой.
If you belong to the zьodiac sign Sagittarius, you will find the North West direction to be lucky for love related matters. The south will bring you new opportunities and help you grow professionally. For financial luck, take all important decisions facing the east.

Матар - Sunsign Capricorn (21 December to 20 January )
Матрын ордныхны хувьд хойд зүг нь хайр дурлалын холбоотой бүхий л аз жаргалын үүдийг нээнэ. Ажил мэргэжлийн хувьд өмнөд зүгт хандаарай. Санхүүгийн хувьд зүүн өмнөд зүгт хандаж чухал шийдвэрүүдээ гаргаарай.
If you belong to the zodiac sign Capricorn, you will find the north to be lucky for all love related matters. Attract luck in your career by heading to the south direction. You will gain financially, by taking all important decisions facing the south east direction.

Хумхын орд - Sunsign Aquarius (January 20 to February 19)
Хумхын ордныхны хувьд, хайр дурлалын зүг чиг нь хойд зүг. Хэрвээ та хойд зүгт чиглэвэл дур булаам нэгэнтэй учирч мэднэ. Өсөж дэвших, шинэ боломж бололцоо нь таны азын зүг чиг болох зүүн зүгээс нээгдэнэ. Санхүүгийн боломж нь баруун хойд зүгээс ирнэ.
Aquarius, your lucky direction for love is the north. You are likely to meet someone very charming if you head to the north. Growth and new opportunities are likely to come your way from your lucky direction, east. Financial luck is indicated to come from the North West direction.

Загасны орд - Sunsign Pisces(February 20 to March 20)
Хэрвээ Та Загасны ордонд төрсөн бол хойд зүг нь таны хайр дурлалын зүг. Ажил, мэргэжлийн хувьд Таны ололт амжилтууд баруун зүгээс олдоно. Санхүүгийн хувььд та зүүн чигт харж шийдвэрээ гаргавал амжилт олох болно.
If you belong to the sun sign Pisces, you will attract love by heading to the north. Employment opportunities and good news in terms of your career will come to you from the west. Financially, you will gain by taking decisions facing the east Pisces.



За тэгээд өөрийн үг:
Итгэх эсэх нь хувь хүний хэрэг болой. Монголчууд Цагаан сараар зүг чиг гаргаад сүрхий байдаг даа. Тиймээс үүнд итгэж ч мэдэх юм.
....Яагаад итгэж болохгүй гэж..
... Туршаад үз л дээ... Магадгүй, Таньд тус болох ч юм бил үү?
Эцэст нь, буруу зөрүү бичсэн байвал засаад ойлгочихоорой.


2011-02-24

Мэдээллүүд болон асуултууд...

1. Нефтийн үнэ огцом өслөө
Арабын болон хойд Африкийн зарим орнуудад үүссэн улс төрийн тогтворгүй, эмх замбараагүй байдал нь нефтийн үнэ огцом өсч гүнзгий хямралд хүргэх хэмжээнд байна. Сүүлийн 2 өдөрт нэг баррел нефтийн үнэ 10-н доллараар нэмэгдээд өнөөгийн байдлаар 100 ам долларт хүрээд байна. 2008 онд нэг баррел нефть 140 ам доллар хүрч, бензин шатахууны үнэ өмнө байгаагүй хэмжээнд огцом өсч байсан билээ. Энэ удаа үүнээс ч өсөх магадлалтай байна. Ер нь нэг баррел нефтийн үнэ 1 ам доллараар нэмэгдэхэд шатахууны үнэ 2,4 центээр нэмэгддэг байна. Америкийн нэгэн судлаач "хямрал дээд цэгтээ хүрч, америкчууд залбирах л үлдэж байна" хэмээн FOXNEWS-ээр ярьж байхын. Дэлхий дахины эдийн засгийн хямрал үргэлжилсээр байх бололтой. Манай Монгол улсад хэрхэн нөлөөлөх бол?

2. Гадаадын оюутнууд амь үрэгджээ
Шинэ Зеландад болсон газар хөдлөлтийн улмаас 102 хүн амь үрэгдсэн гэж албан ёсоор одоогоор мэдэгдээд байна. Мөн 200 гаруй хүн сураггүй олдоогүй байгааг тогтоожээ. Амь үрэгдсэн хүмүүсийн дунд хэлний сургуулийн нурангид даруулсан гадаадын оюутнууд байгаа юм байна. Монгол оюутан байгаа болов уу үгүй болов уу?

3. Тоёота машинуудыг "татжээ"
АНУ-д Тоёота маркийн 2,17 сая машинуудыг хурдны педалийн ажиллагаанаас болж "засварт" оруулахаар "татаж" байна. Өмнө нь ч гэсэн Тоёота зарим загварын машинуудыг хурдны болон тоормозны шалтгааны улмаас "татаж авч" бөөн хэл ам болж байсан билээ. Ер нь "но"-той Тоёота маркийн машинуудыг мэдэхэд илүүдэхгүй байх:
- 2003-2009 онуудад үйлдвэрлэгдсэн 4Runner SUV маркийн 600,000
- 2006-2010
онуудад үйлдвэрлэгдсэн RAV4 compact SUV маркийн 761,000
- 2008-2011
ондуудад үйлдвэрлэгдсэн Lexus LX 570s маркийн 17000
- 2004-2007
ондуудад үйлдвэрлэгдсэн RX 330, RX 350 and RX 400H маркийн 372,000
- 2004-2006
ондуудад үйлдвэрлэгдсэн Toyota Highlander SUV маркийн 397,000
- 2006-2007
ондуудад үйлдвэрлэгдсэн GS 300 болон GS 350 маркийн 20,000

Эдгээр маркийн машинууд Монголд худалддаг уу? Хэрвээ Тоёота маркийн машин худалдан авах гэж буй бол болгоомжлох хэрэгтэй шүү. Ялангуяа Америкаас ирсэн машинууд.

Эдгээр мэдээллүүдийг FOXNEWS-ээс авсан болно. Ийгл ТВ-ээр үзэж байтал шөнө шууд л хаачих юм. Шөнөжингөө нэвтрүүлж болдоггүй юм байх даа. Маргааш Ийгл рүү утасдаж хүсэлт тавина аа...

Энэ нь Д.Сүхбаатаргүй Шинэ Монголын эхлэл үү? эсвэл.....

*Зургийг 2010 оны 3-р сард Д.Сүхбаатарын талбайгаар алхахдаа авсан.

Энэхүү хөшөө ямар байдлаар эргэж босохыг Монголчууд бид удахгүй харна...
Хөшөөгөөр нь оролдоод удаагүй байгаа.. Буулгасан хөшөөгөө "хогийн саванд" хаясан зэрэг асуудлууд байсан... Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлох гэж ...

Саяхнаас Д.Сүхбаатарын талаар сайн муу хэл ам их таталж байна.
Намууд нь энэ хүний нэрийг өмчлөх гээд... Зарим хүмүүс энэхүү нэрээр дамжуулан түүхээ үгүйсгэх, улмаар устгах гээд их ч үзэж байна даа...

Д.Сүхбаатар гэдэг нэр нь Монголд илүүдээд байгаа юм шиг л... Шинэ Монгол гэж үүнийг хэлмээргүйсэн...

Монголчуудын тамын тогооны үлгэр хэзээ ч дуусахгүй бололтой...
Эхлэл үү, эсвэл төгсгөл үү?

*Зургийг 2010 оны 6-р сарын 1-нд Д.Сүхбаатарын талбайгаар охинтойгоо алхахдаа авсан.

Photos by Chandmani@2010

2011-02-23

Free Business Seminars in English by Raffles Lecturer

------------------------------------------------------

All welcome those who interested. It’s FREE.

Topic 1: Effective Communication
Topic 2: Importance of International English.

By: Raffles Business and English lecturers

Tel: 323663
E-mail:Mongolia8853@yahoo.com

WHEN: 26th of Feb, 13.00 pm
------------------------------------------------------

Энэхүү зарыг уншаад нэгэн бодлоо бичмээр санагдаад...

Ер нь бол үнэгүй сургалтууд, лекцүүд энд тэнд болдог юм билээ. Тэдгээр сургалт, лекцэнд оюутнууд голдуу оролцдог юм шиг санагдсан. Залуучууд гэхгүй оюутнууд гэж байгааг минь анзаарна биз дээ. Хэрвээ болдогсон бол зохион байгуулж буй байгууллага, сургууль нь бусад сургуулиуд, байгууллагуудтай хамтран ажиллаж багш нар, холбогдох ажилтнуудтай нь урьдчилан ярилцаж бусдыг өргөн хамруулбал зүгээр санагдаж билээ.

Тэгээд ч сургалт, семинарт хамрагдагсад оролцож буй сургалт, семинар, лекцдээ их л тоомжиргүй, албадан шахалтаар орчихсон юм шиг суудгийг ажигласан. Мөн нөгөө талаасаа үнэгүй сургалт, семинар хийж буйдаа тааруулж буй юм шиг сургагч багш нар нь тоомжиргүй хандах хандлага байдаг юм шиг санагдсан. Үүнийг зохион байгуулж буй байгууллага анхаарах нь зүйтэй юм билээ. Энэ нь бие биенийгээ хүндлэхээс эхлэх байх.

Хүндлэлтэй хандсанаар сургалтанд хамрагдагсад, сургалт зохион байгуулагчдад ч тэр үр дүнтэй байх болов уу....

(Чадвал тэрхүү семинарт очиж сууна аа)

2011-02-21

peace = "сайн уу"-гаас "энх тайван", улмаар "баяртай" хүртэл

Өчигдөр явган аялалдаа явж ирчихээд охин, найзтайгаа хамт Америкийн Teen Choice Awards 2010-ыг ТВ-ээр үзэж суулаа. Аль ТВ байсныг нь мартчихаж...

...Охин минь ч дуртай байлгүй яахав. Би ч мөн адил дуртай байлаа. Охинтойгоо хамт тэдгээр шагналд тодорхойлогдож байсан бүхнийг шахуу л үзэж байсан юм байна...

..."Diddy Dirty Money" дуулж дуусаад тайзнаас буухдаа "peace" гэснийг орчуулахдаа "энх тайван" гэж авч байхын...

... "энх тайван" гэсэн утгыг агуулдаг... зарим тохиолдолд "юу байна" буюу "сайн уу" утгыг агуулж байдаг. Харин дээрх тохиолдолд "баяртай" гэсэн утгыг агуулсныг буруу орчуулчихаж....

...Нэг зүйл нэмж хэлэхэд: хаа байсан хэдэн жилийн өмнөх шоунуудыг одоо монголд орчуулаад гаргаж байхыг ердөө ойлгохгүй юм. Орчуулга хийх гэж тэгж хэдэн жил болдог юм болов уу, эсвэл олж авах гэж тэгж уддаг юм болов уу? Тэгээд ч бичлэгүүд нь нэг л но-той. Голдуу ТВ-ээс хуулбарласан бололтой байхын...

ТВ-үүдэд хүсэлт болгоход:

Монголд FOX болон ABC сувгуудыг гаргаж болдог болов уу.

Eagle дээр монгол нэвтрүүлэг байхгүй бол FOX гардаг боловч дуртай цагтаа таслаад хаячихдаг юм. Өөр нэг суваг нээгээд FOX-ыг шууд дамжуулж өгөөч.
Мөн ABC сувгийг гаргаж өгөх TV байна уу? Америкт олон нийтийн дуртай сувгуудад эдгээр сувгууд нь орох бөгөөд цэнгээнт болон спортын нэвтрүүлгүүдээр баялаг сувгууд юм. "American idol"-ийг бид жилийн дараа орчуулгатай хүлээн авч байснаас шууд англи дээр нь шууд хүлээж авбал..


...peace out...

2011-02-20

View from the Bogd Khan mountain

photo by Enkhbold@2011




photos by Chandmani@02202011

Явган аялал 6

Цэлмэг хөх тэнгэр, тэртээх алсын барааг харах дуртай.

Дулаахан тул бараг л утаагүй шахам байлаа.
Тиймдээ ч Улаанбаатараа харж баясаж болохоор байв.


Өнөөдөр сайхан өдөр байлаа.
Сурсан зангаараа дассан замаараа....

photos by Chandmani@02202011

2011-02-06

Явган аялал 5


Амьдралын жам... жаргал... зовлон... жаргал...

Гэрээсээ гаралгүй нилээн хэд хоночихож... Өнөөдөр охинтойгоо хамт сурсан дассан замаараа явган аялалаа хийлээ.. Өнөөдөртөө бүрхэгдүү боловч дулаахан өдөр байлаа...

Уг нь яараад байх зүйлгүй байсан боловч нэг л яараад... гэртээ харимаар ч юм шиг...

Өмнө "аялал 4"-д явахаар бэлдэхэд (2 долоо хоногийн өмнө) ээж минь зөвшөөрөхгүй буузаа хийх хэрэгтэй гэхэд би хагас сайнд буюу өмнөх өдөр нь дүүтэйгээ нийлээд гялалзуулчихаад бүтэн сайнд нь алхах эрхээ авахад ээж минь татгалзаагүй юмсан. Сүү өргөөрэй гээд хэлж билээ. Өргөхөөр авч явсан сүү хөлдөөд царцуу сүүг өргөж байж билээ.

Аялалын жим даваатай, бэрхшээлтэй...
Амьдралын зам бас даваатай, бэрхшээлтэй...
Аль алинийг нь давж туулах л хэрэгтэй.

2011-02-04

Ээждээ зориулаад Маань хөгжөөж байна

Энэхүү бичлэгт орсон зургуудыг өнгөрсөн намар Гандан хийдээр явахдаа авсан болно. Харин уншлагыг http://www.mongoliantemple.com/Audios/maani.mp3 сайтнаас татсан.

2011-02-01

ХАЙРТАЙ ЭЭЖДЭЭ

ЭЭЖ минь ТАНИЙГАА их үгүйлж байна. Хорвоод ганцаараа л мэт байна. Болдогсон бол ТА минь наддаа эргээд ирдэг ч болоосой. Хамгийн сүүлд хэзээ сар шинээр ЭЭЖ ТАНЬДАА золгож үнсүүлснээ санахгүй уймарч байна даа. Аав, эгч дүү нараасаа асууж сэтгэл санааг нь зовоочих байх гэж эмээх юм. ЭЭЖЭЭ, уймраа хүүгээ уучлаарай. Бодвол 15 жил болсон шиг байна. Ажилтай, амьдралтай, завгүй, чөлөөгүй хэмээн хэнхэглэж явахдаа ТАНЫГАА гомдоож байсан болов уу? ЭЭЖЭЭ, хувиа хичээсэн хүүгээ уучлаарай. Таныхаа дэргэд байлгүй бүхэл бүтэн 15 жилийг өнгөрөөсөндөө харамсаж байна. Энэ хугацаанд хамгийн удаандаа гэртээ нэг л шөнийг өнгөрөөж өглөө нь ТАНЬДАА үнсүүлээд л явдаг байж дээ. Тоомжиргүй байж дээ хүү нь. Миний ухаан суухыг минь ТА минь хүлээсээр цөхөрсөн юм болов уу? ТАНЫГАА хүлээлгэсэн тоомжиргүй хүүгээ уучлаарай, ЭЭЖЭЭ. Хүү тань ухаажин ТАНЬТАЙГАА хамт өнгөрөөсөн сүүлийн 11 сар ТАНЬД минь хангалттай байсан гэж үү? Хожуу ч боловч багахан хугацаанд ТАНЫХАА дэргэд, ТАНЬТАЙГАА хамтдаа байсандаа хүү нь өөрийгөө тайвшруулж байна. Багахан хугацаа ч ТАНЬД минь хангалттай байхыг ойлгоогүй хүүгээ уучлаарай.

УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ.
ЭЭЖ ТАНЬДАА ХҮҮ НЬ ХАЙРТАЙ. ТАНЫГАА ҮГҮЙЛЭЭД БАЙНА.



Маанийг хөгжөөх: http://www.mongoliantemple.com/Audios/maani.mp3

Зургийг ээжтэйгээ хамт Туулын хөвөөнд салхинд гарч Бурханы хөшөөнд очихдоо гар утсаараа авч байсан юм байна.