2011-02-06

Явган аялал 5


Амьдралын жам... жаргал... зовлон... жаргал...

Гэрээсээ гаралгүй нилээн хэд хоночихож... Өнөөдөр охинтойгоо хамт сурсан дассан замаараа явган аялалаа хийлээ.. Өнөөдөртөө бүрхэгдүү боловч дулаахан өдөр байлаа...

Уг нь яараад байх зүйлгүй байсан боловч нэг л яараад... гэртээ харимаар ч юм шиг...

Өмнө "аялал 4"-д явахаар бэлдэхэд (2 долоо хоногийн өмнө) ээж минь зөвшөөрөхгүй буузаа хийх хэрэгтэй гэхэд би хагас сайнд буюу өмнөх өдөр нь дүүтэйгээ нийлээд гялалзуулчихаад бүтэн сайнд нь алхах эрхээ авахад ээж минь татгалзаагүй юмсан. Сүү өргөөрэй гээд хэлж билээ. Өргөхөөр авч явсан сүү хөлдөөд царцуу сүүг өргөж байж билээ.

Аялалын жим даваатай, бэрхшээлтэй...
Амьдралын зам бас даваатай, бэрхшээлтэй...
Аль алинийг нь давж туулах л хэрэгтэй.

4 comments:

Anonymous said...

Nadad uneheer haramsaltai bna. Chamd bolon tanai ger buliinhend tani emgenel ilerhiilj baigaag mini huleen avna uu.

Um amgalan baih boltugai.

Echnee tanil, naziin tani naiz.

Chandmani said...

Баярлалаа.

bluefire said...

#6?

Chandmani said...

Энэ удаадаа амжсангүй ээ. Ойр зуур гэрийн ажил төрөлтэй байсан. Явмаар байсан боловч үнэн болсонгүй. Бүтэн сайнд алхахад ойролцоогоор багадаа 4н цаг зарцуулах юм билээ. Дараагийн долоо хоногт явна аа.