ЭЭЖ минь ТАНИЙГАА их үгүйлж байна. Хорвоод ганцаараа л мэт байна. Болдогсон бол ТА минь наддаа эргээд ирдэг ч болоосой. Хамгийн сүүлд хэзээ сар шинээр ЭЭЖ ТАНЬДАА золгож үнсүүлснээ санахгүй уймарч байна даа. Аав, эгч дүү нараасаа асууж сэтгэл санааг нь зовоочих байх гэж эмээх юм. ЭЭЖЭЭ, уймраа хүүгээ уучлаарай. Бодвол 15 жил болсон шиг байна. Ажилтай, амьдралтай, завгүй, чөлөөгүй хэмээн хэнхэглэж явахдаа ТАНЫГАА гомдоож байсан болов уу? ЭЭЖЭЭ, хувиа хичээсэн хүүгээ уучлаарай. Таныхаа дэргэд байлгүй бүхэл бүтэн 15 жилийг өнгөрөөсөндөө харамсаж байна. Энэ хугацаанд хамгийн удаандаа гэртээ нэг л шөнийг өнгөрөөж өглөө нь ТАНЬДАА үнсүүлээд л явдаг байж дээ. Тоомжиргүй байж дээ хүү нь. Миний ухаан суухыг минь ТА минь хүлээсээр цөхөрсөн юм болов уу? ТАНЫГАА хүлээлгэсэн тоомжиргүй хүүгээ уучлаарай, ЭЭЖЭЭ. Хүү тань ухаажин ТАНЬТАЙГАА хамт өнгөрөөсөн сүүлийн 11 сар ТАНЬД минь хангалттай байсан гэж үү? Хожуу ч боловч багахан хугацаанд ТАНЫХАА дэргэд, ТАНЬТАЙГАА хамтдаа байсандаа хүү нь өөрийгөө тайвшруулж байна. Багахан хугацаа ч ТАНЬД минь хангалттай байхыг ойлгоогүй хүүгээ уучлаарай.
УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ.
ЭЭЖ ТАНЬДАА ХҮҮ НЬ ХАЙРТАЙ. ТАНЫГАА ҮГҮЙЛЭЭД БАЙНА.
Маанийг хөгжөөх: http://www.mongoliantemple.com/Audios/maani.mp3
Зургийг ээжтэйгээ хамт Туулын хөвөөнд салхинд гарч Бурханы хөшөөнд очихдоо гар утсаараа авч байсан юм байна.
11 comments:
Ум ма ни бад ми хум
Харамсалтай юм болжээ ахаа. Холоос ирж Ээжтэйгээ хамт түр ч байтугай байж элгийг нь дэвтээсэн болохоор ээж тань сэтгэл нь хангалуун байсан байхаа.
Ум ма ни бад ми хум
Ум ма ни бад ми хум
Ум ма ни бад ми хум
Ум ма ни бад ми хум. Үнэхээр харамсалтай байна. Бид бүгдээрээ л өнгөрсөн хойно нь харамсах юм. Өнгөрөн одсон хүмүүсийн төлөө бидний хийж чадах зүйл гэвэл юуны төлөө амьдарсаных төлөө бид өөрсдөө сайн сайхан явах.
Харин энэ дүнчүүр маанийг татаж авах гэсийн яаж авах уу, хэлж өгөөч :)
Маш харамсалтай юм болжээ. Богинохон ч гэсэн хамт байсан хугацаанд ижий чинь их жаргалтай байсан байх аа. Ум сайн амгалан болтугай.
Дамдаа
Сэтгэгдлээ бичиж үлдээсэн та бүхэнд баярлалаа.
Үр хүүхдээ сайн өсгөсөн эх хүн, сайн хүн байсан байж таарна. Амар амгалан байгаа гэдэгт итгэж байна. Ингээд харахаар хорвоо гэр бүл минь л байвал энэ сургууль ямар хамаа байсан юм ч гэж бодох юм. Ум сайн амгалан болтугай.
Сэтгэл гэдэг жилээр хэмжигдэхүй, сэтгэл бол зөвхөн хормоос хоромд амьдарна. Ээжид тань хүүтэйгээ байсан нэг хором түүнгүйгээр байсан арван таван жилийг тэглэж чадсан байх.
R.I.P
Баярлалаа.
Ээжийгээ алдана гэдэг хүний амьдралд тохиох хамгийн хэцүү хэрэг байх даа. Харамсал, эмгэнэл илэрхийлж байгааг минь хүлээж авна уу.
Баярлалаа.
Баярлалаа. Би уншина аа... Ойлгох эсэхээ мэдэхгүй л байна.
Post a Comment