2017-04-23

Зуршил болгоно оо


За ойрдоо бичээгүй тул яаж эхлэх, юу бичих, хэрхэн бичих гээд асуудлууд ундардаг юм байна. Дадал зуршил болчихоод амархан бичдэг болно оо, эргээд.

FB-ээ хаачихсан чинь нэг талаасаа мэдээллээс хоцроод байгаа боловч нөгөө талаасаа ашигтай байдаг юм байна. Хөдөлмөрийн бүтээмж нэмэгддэг юм байна. Би хаагаад сар болчихсон байхаа. Өчигдөр нэг хүн нэгэн зар оруулаад хүмүүст хүргээд өгөөч гэхээр нь нээх гэсэн чинь нууц үгээ мартчихаж эгээтэй л эргээд нээчихсэнгүй. Нээх бодолгүй болчихсон байна.

Энэ блог миний амьдралын нэгээхэн хэсгийн бас түүх намтар минь болон үлдсэн. Үүнийгээ устгалгүй хадгалж байх санаатай.





2 comments:

byambaa said...

Мөн ч их хүлээлээ дээ.

Ойрдл блогчид минь эргэж ирээд, хайр хүрээд байгаа.

Амжилт хүсье.

Chandmani said...

Сайн уу, Олон жил өнгөрч.. Эргээд уулзахад таатай байна.