2013-08-31

Хумхын бүсгүйчүүд I/20-II/18

Ухаалаг, бие даасан, нөхөрсөг Хумхын ордны бүсгүйчүүдийн дотоод эрч хүч агуу тул хамгийн хүнд сорилыг ч давах чадвартай. Оюун ухаанаараа ярих бөгөөд хатуу үзэл бодолтой хэдий ч бусдын санаа бодолд хүлцээтэй тэвчээртэй, алагчилалгүй ханддаг.  
  •  Үнэн шударга, эрх чөлөөг эрхэмлэдэг. Мөрөөдөмтгий бөгөөд хүмүүнлиг. Асуудлыг томоор хардаг бөгөөд нийгмийн сайн сайхны төлөө санаачилгатай ажиллахаас татгалзахгүй.
  •  Өөрийнхөө оюуны чадамж,  эрдэм мэдлэг, нөхөрсөг байдлыг мэддэг учраас  тэрээр найз нөхөд болохдоо амархан ба нийгмийн хүрээлэлд ч нэг хүндтэй болоход төвөггүй. Харин дотны болон урт хугацааны харьцаа холбоо тогтоох тал дээр удаан.
  •  Урьдчилан тааварлашгүй хүмүүс тул тэдэнтэй холбоотой байх нь бусдыг чадварыг нилээн сорино. Хумхын бүсгүйг ойлгохын тулд нилээн тэвчээр хэрэгтэй. Харин хэрэгтэй орон зайг нь эзэлчихвэл цаашид асуудал гарахгүй.
  •      Өөртөө болон бусдад маш өндөр шаардлага тавьдаг, тэр нь учир шалтгаантай байдаг. Тиймээс ч Хумхын бүсгүй нь сэтгэл зүйн хувьд маш эмзэг. Худлаа амлалт, дорой байх нь тэднийг маш  их бухимдуулдаг. Гомдоогчийг мартана гэж санасны хэрэггүй.
  • Сэтгэн бодогч бөгөөд удирдах чанар маш сайтай. Эрдэм мэдлэгээ хуваалцах дуртай ба улмаар өөрсдийнхөө мэдлэгийг ч өргөжүүлдэг. Тиймээс хэсэг бүлгээрээ ажиллах сонирхол ихтэй. Хумхын хүүхнүүд багаар ажиллах чадвар сайтай тул найдвартай багийн гишүүн болно.
  •  Түүнд мөнгө, банкны хуримтлалаас илүүтэйгээр албан тушаал, эрх мэдэл илүү таалагддаг. Үргэлжид тохилог тухтай амьдралын хэв маягийг илүүд үздэг боловч мөнгөний төлөө тэгтлээ хичээхгүй. Дутуу дулимаг тооцоолох дургүй бөгөөд мөнгөний ашигтай ажлыг бүх чадал бололцоогоороо хийж чадна.    
  •  Өөрийн дүрэм журмын дагуу амьдардаг бөгөөд тэрхүү журам дүрмийг дагагчдыг ихээр хүндэлж тэдэнд үнэнч ханддаг. Бусдын хувийн нууц, эрх ашгийг хүндлэх бөгөөд бас өөрийнхөө хувийн нууц, эрх ашгийг хүндлэхийг хүсдэг. Амар амгалан амьдралд итгэдэг төдийгүй бусдын санаа оноо, итгэл үнэмшилд халддаггүй. 


2013-08-30

Хилэнцийн бүсгүйчүүд X/23-XI/22

Хилэнцийн бүсгүйчүүд нь маш мэдрэмтгий, шаардамтгай, илэн далангүй. Гоо үзэсгэлэнгийн төлөөлөл биш байж боловч тэдний эрч хүч, хувь чанарыг анзаарахгүй байхын аргагүй.   
  • Хилэнцийн хүүхнүүд нь маш хаалттай бөгөөд түүнд дотносоход хэцүү. Тусгаар бөгөөд нууцлаг тэд хэзээ ч хөнгөмсөг байдаггүй. Тэд хүний тухай бүгдийг олж мэддэг боловч тэдний амьдралд юу болж буйг хүмүүс мэдэж чаддаггүй. Хилэнцийн бүсгүйн итгэлийг олохын тулд үйлээ үзэх болно.     
  • Асуудал бүрийн гол утга учирт төдийгүй хэрэггүй зүйлд анхаарлаа хандуулахаасаа залхуурдаггүй. Бодит амьдралаар амьдардаг бөгөөд тодорхой байлгахыг хүсдэг. Хоёрдмол санаа тэднийг тухгүй болгодог. Бүхнийг ойлгон учрыг олоод нөхцөл байдлыг хяналт, удирдлагадаа байлгахыг байнга хүсдэг.
  •  Эрх мэдэл, албан тушаал, мөнгөнд дуртай тэд ихэнх тохиолдолд амжилтанд хүрэх, хүссэнээ олохын тулд зоригтой, шулуун зүтгэдэг. Зорилгодоо хүрэхийн тулд бүхнээ золиослоход бэлэн байдаг.  
  • Бие даасан тул хэн нэгэн түүний хажууд байх, түүний сэтгэл санааг дэмжих шаардлагагүй.Сэтгэл зүйн хувьд тэрээр нилээн хүчтэй бөгөөд өөрийгөө аваад явчих чадвартай. Эрч чөлөөнд дуртай тул хэн нэгэн түүнд заахад үнэн дургүй. Тиймээс хэн нэгнийн сохроор дагана гэж байхгүй.   
  •  Гярхай тул эргэн тойрондоо болж буй зүйлүүдийг мартдаггүй. Түүнд сайнаар хандвал тэр мартахгүй ба чамд талархаж явах болно. Хэрвээ түүнд муугаар хандвал тэд мартахгүйгээр барахгүй хариугаа ч авч мэднэ.
  • Учир шалтгааныг олох чадвартай тул хэрэгтэй цагт зөв шийдвэрийг гаргаж чадна. Өөрийгөө асуудалд оруулах, эсвэл яаруу түргэн шийдвэр хэзээ ч гаргадаггүй. Тиймээс түүний ихэнх шийдвэрийг нь магтаж болно.
  • Хилэнцийг хүүхнүүдийг зогсож буй газраас нь хөдөлгөх боломжгүй. Тэр өөрийнхөө сонголтод чин итгэл үнэмшилтэй ба тэрхүү сонголтыг гуйгаад ч эсвэл  зөвлөж санал болгоод ч өөрчлөхөд хэцүү. Тэрээр ноён нуруугаа алдахгүй ба  хэзээ ч худал амлалт өгдөггүй. 

ОХИНЫ ОРДЫН ЭРЧҮҮД 8/23-9/22

Эелдэг, тусархуу, төрөлхийн сэтгэлийн хөдлөл ихтэй Охины ордын эрчүүд нь голдуу өөрийн бодол санаа, хүслийн дагуу юмыг байлгах хүсэлтэй бөгөөд бусдыг бас тийм байлгахыг хүсдэг тул нилээн жижиг сажиг зүйлээр хөөцөлддөг хэмээн шүүмжлүүлдэг.  Зохион байгуулах, эмхлэх цэгцлэх ажлыг зохицуулахдаа угийн сайн тул замбараагүйдэл, эмх журамгүй байдлыг тэдэнд даатгачих.

  • Ухаалаг, хянуур тул чухал хэрэгтэй гэсэн зүйлээ тэд мартах ч үгүй. Бүтээлч,  уран сэтгэмжтэй хүмүүс байдаг тул өөрсдийгөө төрөл бүрийн уран бүтээлийн ажилаар завгүй байлгадаг.
  • Жижиг сажиг ч бай, чухал ч бай, амьдрал өөрчлөх ч бай ямар ч шийдвэр гаргах үед тэд маш нарийн учир утгыг тунгаан бүх мэдээлэл баримтыг бодож үзэж байж амьдралтайгаар шийдвэрлэнэ. Тиймээс шийдвэр гаргахдаа маш удаан.
  • Хэрүүл маргаан, асуудлыг шударгаар зохицуулахдаа чадварлаг. Амьдралдаа хүмүүст, ялангуяа хөлөө алдсан хүмүүст тэнцвэрээ олоход нь туслах төрөлхийн зан чанартай.
  • Бүх хүнийг адил тэгш хүндлэн, анхаарал тавьдаг. Сайн санаатай хүмүүс тул шударга бусын эсрэг тэмцэмтгий. Бусдад туслах, бусдыг аврахын тулд өөрийн аюулгүй байдал, ашиг сонирхлыг гаргуунд гаргаж чаддаг.
  •  Задлан шинжлэгч, толгой сайтай хүн тул сэтгэл зүрхэндээ романтик байж чаддаг. Тэдний романтик чанарыг энгийн романтик сэтгэлгээгээр тайлбарлаж болдоггүй нь хачин. Учир нь хайртынхаа санхүүг дэмжих, дуртай хоолоор нь дайлах, машинаар хүргэж өгөх гэх мэт тэдний романтик зангийн илэрхийлэл болдог.    
  • Хэт шүүмжлэмтгий, ширүүн, уян хатан бус, хуучинсаг үзэлтэй.  Тэдний хэлсэн ярьсан дүгнэсэн цэгнэсэн бүр нь цаанаа логик тайлбар баримттай байдаг тул өрөөл бусдад төдийгүй өөртөө шүүмжлэлтэй хандахад хүргэдэг бөгөөд хэтэрхий зөрүүд.  
  • Бусдын алдаа, дутагдлыг уучилж өршөөх нь тэдэнд маш хүнд байдаг. Ой дурсамж сайтай. Азаар тэд өс хонзон санадаггүй, томоогүй зантай тул өөрийгөө зовоосон хүмүүстэй хутгалдаад өсөрхөөд байдаггүй бөгөөд тэдэнтэй харьцахаасаа дөлөөд зугтаачихдаг. 
Мэдээллийг нетээс орчуулав. 

2013-08-29

Амлалт ба Форд

2013 онд Форд компани АНУ-д 6500 ажлын байр шинээр бий болгосон байна.

Хэдхэн жилийн өмнө хямрал нүүрлээд Америкчууд Америкийн том том үйлдвэрүүд нь хямд ажиллах хүчний улмаас Япон, Хятад, Мексикт үйлдвэрлэл явуулдаг гэж хэл ам  хийж байсан билээ. Хямралын улмаас маш олон үйлдвэрлэл үйлчилгээ хаалгаа хааж байсан. Автомашины Форд төдийгүй  Gеneral motors, Chrysler гэх мэт Америкийн компаниуд дампуурахад хүрч байж билээ. Тэр үед автомашины салбараа авч үлдэхийн тулд бөөн бөөн зээлийг амлалтын хамт өгч байсан юм. Тэр үед Форд компани нь 2015 он гэхэд 12000 ажлын байрыг АНУ-д бий болгоно гэж амалчихаж.

Тэр амлалтынхаа дагуу 550 сая ам долларын хөрөнгө оруулалтаар Детройдод шинэ Форд Fusion машиныг угсардаг үйлдвэрт 1400 ажлын байр шинээр буцааж бий болгожээ. Уг нь Форд Фусион маркийн машиныг Мексикт угсардаг байснаа Америктаа шинээр байгуулсан байна. Энд өмнө нь машин угсрах үйлдвэр байсан бөгөөд "дампуураад" хүрээд байсан юм.

Сэргэнэ гэж энэ дээ...
Амлалтандаа хүрнэ гэж энэ...

2013-08-28

Надад мөрөөдөл бий болоод 50 жил өнгөрчээ

Мартин Лютер Кингийн "I have a dream" алдарт илтгэлийн 50 жилийн ой өнөөдөр тохиож байна.

50 жилийн дараа энэхүү мөрөөдлийн биелэл болсон эрх чөлөөт хар арьст анхны Ерөнхийлөгч Обама үг хэлнэ. Уг арга хэмжээнд АНУ-ын Ерөнхийлөгч асан Картер, Клинтон, бас алдарт бизнесмэн бүсгүй Опра Уинфри нар үг хэлэх юм гэсэн.


Луйварчин Төр Засаг

Төр засаг гэж далд луйварчид ил луйварчид болчихож...

Зүв зүгээр км-тээ 700-800 төгрөгөөр үйлчилж байсан таксины үнийг 1000 төгрөг болгоод албан ёсоор нэмчих юм. Бас Улаанбаатар хотод 14 газарт л такси барина гэнэ ээ. Автобусныхаа буудалд хүрэх гэж алцганадаг ард түмэн чинь тэр 14 газар луу алхаж такси барих юм гэнэ .... нар чинв. Хэрэглэгчдийн төлөө газар чинь үнэ тогтоодог газар биш. Хэрэглэгчдийнхээ төлөө ажиллах болохоос компаний төлөө ажилладаггүй юм.

Цахилгааны үнийг  (15- 30 хувь) нэмчихээд түвшинтэй тогтоосон уул уурхайг л их нэмсэн гэж худлаа төөрөгдүүлээд л.. Үнэ нэмсэн л бол түүнийгээ нэмсэн гэж хулж сураач. Тэр сайд нь ТВ-ээр "уул уурхайг нэмсэнд ард иргэд баяртай байна" гэж улайн цайм худлаа ...байсан. Суурь үнийг нэмчихээд байхад баяртай байдаг ард иргэд Монголд л байна. Цахилгаан шугам сүлжээ компаниуд алдагдалтай хэдэн тэрбумын өртэй л гэнэ. Үйлчилгээ үзүүлээд мөнгөө авч чадаагүйгээ ард иргэдийнхээ нуруун дээр хувааж төлүүлдэг засаг төр шүү дээ ...  нар чинь.

Аж ахуйн нэгжийн цахилгаан, дулааны үнэ нэмэгдэхээр тэд нарын зардал өсч улмаар бүтээгдэхүүний үнэд нөлөөлдөг гэдгийг энэ төр засгийн эдийн засагч нэртэй .... нар мэддэггүй л юм байх даа. Бүгдээрээ л хулхи боловсролоороо гайхуулаад байдаг биз дээ.

Дулааны үнийг бас л нэмчихсэн байгаа. 9 сарын 15 гээд дулаанаа өгчихөөд 10 сарын эхээр байрны мөнгө гарахаар хараарай даа. Наадам амралт нэрээр халхалж байгаад чимээгүйхэн нэмчихсэн.

Шинэ ногоог Засгийн газар зарж буй мэт л үнэ хямд, түрээс авахгүй гээд ....-аад байсан хаана байна? Түрээстэй түрээсгүй цаагууур чинь адилхан л зарагдаж байна. Хаана байна тэр хямд ногоо чинь... Худлаа .... боль.

Ноднин жил нүүрс хямд болгосон гээд байсан. Тампууны хэмжээг нь багасгаад үнийг нь хямд болгосон биз дээ. Худлаа .... болих хэрэгтэй.

.... нар чинь байрны үнэ нэмэхгүй гээд байсан, ард иргэддээ зээл олгож эхэллээ хэмээн онгироож байгаад нэмчихсэн. Нэмчихсэн хойно нь ниргүүлчихсэн юм шиг хуучин шинээр ялгаварлан үнийг тогтоосон болж хулхидсан. Барилгын салбарынхаа төр засаг дэмжиж буй гэж наанаа ....-аад цаагуураа сонгуульд, намынхаа хандивлагчдыг ивээн тэтгэсэн үйл ажиллагааг илт явуулсаар байгаа билээ.

Зам тавих гэж нүгэлт хар бизнес байна. Замын компаниудаа дэмжиж буй нэрээр бас л баахан идэж уух, хандив олно. Тэгээд Төрөөс анхаарал танвьж буй тэрхүү авилгалынхаа эргэн төлөлтийг хийдэг. Бас л худлаа .... .

2 хүүхэдтэй эхэд мөнгө олгоно гэж худлаа шуугиулаад л. Өгвөл шууд өгөх хэрэгтэй өгөхгүй бол аль эрт 4 сарын өмнө битгий ....   Тэр хууль нь УИХ-аар батлагдвал 2014 оны 1 сард олгогдоно гээд байгаа. Батлагдахгүй бол энэ хугацаа нь бүр л хойшилно. Цалингаа ч тавьж чадахгүй байж бас юун мөнгө. Ер нь УИХ гэсэн хэдэн лоббист наймаачид хулхидагчид нь хулгайчид нь хуралдаа ч уу, үгүй ч үү?

Хүүхдийн хувцсыг ижилсүүлэх нэрээр бас нэг ил бизнес. Улайн цайм 100 мянгаар ав гээд төр засгаас нь үнэ тогтоогоод. Оёдолчидоо, монгол оёдлын салбараа дэмжиж байгаа гэж ....  байгаа юмаа бас.  Худлаа ....   Манайхан даавуу үйлдвэрлэдэггүй биз дээ. Нэг их хятадаас авч байгаа юмаа багасгаж хямдхан өгч буй юм шиг тайлбарлаад л. Даавуугаа хятадаас л авч байгаа биз дээ. Өмнө нь харин ч хямдхан авдаг байсан байх. Одоо харин тэр даавууг авчрах гэж нэгэн .... -гийн амаатан садан найз нөхөр "тэндээл" /тендэр/ гэдэг нэрийн дор чимээгүйрэн өндөр үнээр олныг "бөөндөж" оруулж ирж л байгаа. Байдал үнэн дээрээ ийм л байгаа ш дээ. .... л даа.

Одоо бүр такси компаниудад хөрөнгө оруулалт дэмжлэг үзүүлж буй нэрээр төрөөс үнийг нь тогтоодог болж байна. Шууд 200 төгрөгөөр нэмдэг ямар ухамсартай "хандивлагчид" вэ. Төрийн үнэ нэрээр хахууль өгч байна шүү дээ. Улайн цайм..

9 сард цалинг 10 хувиар нэмнэ гэж урьдчилан мэдэгдээд л байсан. Хаана байна. Бүх юмаа нэмчихээд бас цалинг чинь нэмсэн болж хуурамч дүр эсгэнэ. Яасан улайн цайм, ил хулхиддаг болоо вэ. Яасан ичдэггүй болчихсон юм бэ?!

Цаагуураа хэн нэгнийг дэмжээд ийм улайн цайм үнэ хөөрөгдсөн Засгийн газар огцорч зайлаасай.  Эдийн засаг ч гэж авах юм байхгүй. Наанаа ажил хийсэн болж жүжиглээд. Удахгүй Төрийн байгууллагууд цалингаа тавьж чадахгүй болно доо. Харж л байгаарай.

Нөгөө Баярцогтын асуудал, Дэнзэнгийн асуудлууд яасан? Худлаа л байдаг байхгүй юү. Хэрвээ би төрөлх улсаа Хятадын Монгол гэж хэлчихээд гадаадад нуугдмал данстай байсан бол аль хэдийн баригдчихсан бас хоригдчихсон байгаа даа. Хэрвээ би 1 сая төгрөгний хөрөнгөтэй компани байгуулаад 17 тэрбумын тендерт ялчихсан бол авилгал нэрээр аль хэдийн шоронд сууж байгаа даа. Үгүй тэгдэггүй гэж эсэргүүцээд үз л дээ. Үнэн чинь хаана байна? Шударга ёс чинь хаана байна?

Нөгөө улс төрийн ухааны цөөнх гэж ойлголт Монголд хаана байна? Унтаа унжуу, дорой арчаагүй тийм л амьтад төр барьж байна даа...

СДА нар идэж уусныхаа төлөө ард түмэндээ баярласнаа илэрхийлээд буучихаж чаддаггүй л юм байх даа...

Өнчин Сири, SAM ах нар ба миний бодол

- Энэ өнчин Сири гэж нэг хэцүүхэн улс байна аа. Цөөнхийн тал, Засгийн газрын талууд хоорондоо байлдаж байдаг. Хэн зөв хэн буруугаа мэдэхгүй. Улс төрийн шалтгаанаар мөн шашин, үндэстэн хоорондын зөрчилдөөн орсон ч байж болох талтай. Хэн нь хэн бэ гэдэг нь бараг мэдэгдэхгүй шахам болчихсон. Хэн ч тэднийг хамгаалахгүй бас өөгшүүлсэнгүй. Арабын орнууд нь ч, нөгөө алдартай алан хядагчид нь ч  Сирийн талаар таг чиг.
Химийн зэвсэг ашигласан эсэхийг тогтоох, ашигласан бол хэн ашигласныг тогтоох гээд НҮБ-ийн шинжээчид алуулах шахам болж үйлээ  үзэж байна. Хэд хоног аюулгүй байдлын үүднээс ажлаа зогсоосон. Өнөөөдрөөс буцаж ажилдаа орж байдаг.
- НҮБ-ын Шинжээчдийн дүгнэлт одоохондоо гараагүй байдаг. Гэтэл АНУ-ын дэд ерөнхийлөгч нөхөр "Сирийн Засгийн газар химийн зэвсэг ашигласан" гээд дэлхий нийтэд албан ёсоор урьдчилаад "зарлачихлаа". Мөн Франц, Англи Сирийн Засгийн газрыг буруутгаад эхэллээ. Өнчин Сирийн Засгийн газар, сайдууд нь "бид биш ээ хэрвээ хийсэн гэж дүгнэж байгаа бол олон улсад "баримтаа дэлгээд" тэгээд дайрвал дайруулахаас хэмээнэ.
- АНУ хэнийгээ дэмжихээ сайн мэдэхгүй байдаг. Обама анхнаасаа л дуугай царайлсан. Одоо тэгээд бусад нь мань хүнийг "шахаанд" оруулж байна. Обама анх сонгогдохдоо Бушийг дайн хийсэн хэмээн эсэргүүцэж байгаад тодорч гарч ирсэн. Гэтэл одоо өөрөө Буштай адил шийдвэр гаргах гээд өрөөндөө бодлогошроод сууж байдаг. Их хянаж их л бодож байгаа бололтой. Хэвлэлийн төлөөлөгч нь түүнийг ойрын үед шийдвэрээ гаргана гэж олон нийтийг тайвшруулаад л...
Францын Сэм, Английн Сэм ах нар Америкийн Сэм ахыг дэмжиж нэгдэнэ ухааны мэдээлэл хийж Обама ахыг цаагуураа хатгаад байдаг. Сирид хэнийг дэмжихээ тэд нар мэдэхгүй байдаг. Цөөнхийг нь гаргахаар түвэгтэй, Засгийн газрыг хамгаалахаар бас төвөгтэй. Яалт ч үгүй ацан шалаанд орчихсон боловч "дайтаж" байж санаа ч амарна, мөнгө ч өвөртлөнө.
АНУ-ын цэргийнхэн Обамагаа тушаал өгвөл яана гээд цэраг байлдааны бэлэн байдалд "урьдчилан" орчихоод байдаг. Сирийн хаана нь бөмбөг хаяж, хаашаа буудахаа бүр "төлөвлөчихсөн".
Сири лүү довтолбол тэр хавиар АНУ-ын цэргийн 3 бааз, Английн 1, Францын 1 тус тус цэрэг байлдааны том ангиуд байгаа юм байна.
Америкийн Сэм ах нь нутагтаа буюу Калифорни муж 700 гаран км газар нутгийг хамарсан гал түймрээ унтрааж чадахгүй байж, хаа хол Арабын оронд дайрна гээд "хөөрцөглөөд" сонин шүү...  
Нөгөөө Оросын баавгай ах, Хятадын панда ах хоёр болохоор Сэм ах нарыг "хоригл осон" болж мэдээлэл хийгээд л..
НҮБ-ээр хэлэлцэж "дайрдаг" арга Бушийн арга байсан бол Сэмүүд нийлээд "булагнадаг" арга Обамагийн арга юм байна.
Америкчууд эхлээд Афган, Кувейт, Ирак гээд цэргээ оруулаагүй дайтаагзй газар арабын нутагт алга. Пакистан, Иран болохоор нөгөө хэдийгээ бодвол "цөмийн зэвсэгтэй" тул "дайрч" чаддаггүй. Тэгэхээр алаг үзэлтэй Сэм ах байгаа биз.  

2013-08-26

Муур АНУ

Нөгөө хумсаа нуусан АНУ чинь Сири лүү цэрэг оруулж "довтлохоор" болж байх шиг байна.  Даварсан гарууд чинь дуртай газраа дуртай үедээ дайрч орох юм аа.

Ядарсан газарт сүр хүчийг үргэлж үзүүлнэ. Ил далд шалтгаанаар хувьсгал нэртэй дайн бослого тэмцэл үймээнийг ар хударгаар нь явуулга хийж гаргана. Энэ хэдэн Арабын орнуудыг сүйтгэж гүйцлээ. Хооронд нь алалцуулж зодолдуулж бах таваа хангадаг. Цаана нь бол улс төр эдийн засгийн том бодлогыг атгасан хумсаа нууж байдаг.

2013-08-25

Амралтын өдрүүд

Өчигдөр өнөөдөр хоёр Баянчандмань сумын нутагт байрлах нэгэн амралтын газар найз нартайгаа амарч өнжлөө.

Сайхан тайван намуухан...
Оройдоо очоод хойд ууландаа гарлаа. (огцом өгсөх уруудах 1 км)
Өглөөдөө босч урд ууланд жим 3 км газар алхаад...
Өдөртөө бас 3 км...

Ойр орчны газар нутгийг тандаж уг амралтын газрын урд хойд ууланд гарлаа. Сурсан зангаараа ганцаараа алхлаа.

Зургийн аппарат байхгүй л тиймхэн байна. Удахгүй аппаратаа засуулаад зургаа авч эхэлнэ ээ....

2013-08-21

Эрэлхэг Номын санч бүсгүй

АНУ-ын Georgia мужийн нэгэн бага сургуулийн номын санч бүсгүй сургуульд буутай нэвтрэн орж ирсэн этгээдийг үг хэл, сэтгэл зүй, тэвчээрээрээ тайвшруулан цагдаад барьж өгсөн байна.

911-тэй шууд утсаар яриад нөгөө талдаа буутай зэвсэглэсэн этгээдтэй зэрэг намуухан ухаалаг бас их тэвчээртэй ярилцсан тэрхүү номын санч эмэгтэй баатраар тодроод байна.

Өнгөрсөн жил 12 сард хаана ч билээ бас бага сургуульд буутай орж ирээд баахан хүүхдүүд буудаж шархдуулсан хэрэг АНУ-д гарч байсан билээ. 

source: CNN AC360

2013-08-20

Ухаалаг гар утас ба Хараа

Саяхан хийгдсэн нэгэн судалгаагаар smartphone /ухаалаг гар утас/ ашигласнаар хүмүүсийн холын хараа муудаж байгааг тогтоожээ. Ялангуяа хүүхдүүд, залуучуудын хараанд маш хүчтэй нөлөөөлдөг байна.
Ухаалаг гар утас хэрэглэгээнд гарсан 1997 оноос хойш хараа муудах асуудал 35 хувиар нэмэгдсэн байна.

Одоогоор Америк насанд хүрэгчдийн 56 хувь нь ухаалаг гар утас эзэмшдэг байна. Тэдний 55 хувь нь ухаалаг гар утсаараа интернэтээр аялдаг. Ингэхдээ утсаа нүүрэндээ наадаг буюу маш ойрхон 20 см-т барьдаг байна.Энэ нь сэтгүүл үзэхээс 2 дахин ойрхон болохыг тогтоожээ.

Та нүдээ хамгаал.
Хүүхэд залуучуудынхаа нүдийг хамгаал.
Ухаалаг утсыг зөв зохистойгоор ашиглаарай.

Бичиг цаасны орон

FOX news мэдээнээс:
Обама Ерөнхийлөгчийн үед АНУ-ын дүрэм журам 7,4 хувиар өссөн байна. Үүнд 100 сая ам доллар зарцуулна.
Дүрэм журмын орон болсон тул жижиг дунд үйлдвэр үйлчилгээ бизнес эрхлэхэд хүндээр тусч байгааг судалгаагаар олж тогтоожээ.
Жижигхэн талхны цехэд зөвхөн бичиг баримт цаастай ноцолдох гэж тусдаа ажилтан ажиллуулж байна гэсэн байна. Тэр бичиг цаас, түүнийг зохицуулдаг хүнд олгодог цалингаа бизнестээ хөрөнгө оруулалт хийвэл үр дүнтэй байх байсан гэнэ.

----------------------------------------------------------------------
Үүнтэй адил Монгол бас л бичиг цаасны орон билээ.
Саяхан үйлдвэрлэл үйлчилгээний зориулалтаар газар нээн ажиллуулахад шаардлагатай бичиг цаасыг хууль ёсны дагуу архивт тушаах ёстой байдаг бөгөөд тэдгээрийг нь жагсаалтын дагуу бөөгнүүүлээд архивт хүргэж өгөхөд нь бүхэл бүтэн чемодан болж билээ. Архивын хүүхнүүд нь өөдөөс чемодан дүүрэн юм хэрэггүй дээ гэж шоолоод... онигоо...   Онигоонд ортол бичиг цаас цуглуул гэсэн хууль дүрэмтэй байгаа юм даа...

Журам дүрэм хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Гэхдээ салбарын байгууллагууд болон ажлын уялдаа холбоо бүхий байгууллагууд хамтран ажиллавал бичиг цаасны тоо багасах л байгаа юм. Мөн интернэт бүртгэлийг сайжруулбал...

Манай Монголд ойролцоогоор хэдэн журам дүрэм байдаг бол? Сонин тоо гарах байх даа...

2013-08-18

Solo тоглолтууд

Насных уу, намба уу мэдэхгүй, ойрдоо ганцаараа зөрүүдэлж алхмаар санагдаад... Бүх л юманд ганцаараа баймаар санагдаад байх юм. Бодвол нөгөө синдром нь эхэлж байгаа юм болов уу kkkk

Сүүлийн 2 долоо хоногт Solo hiking хийчихлээ.

Өмнөх долоо хоногт 15 км замын өглөөний 9-аас өдрийн 15 цаг хүртэл нийт 6 цагийн хугацаанд туулсан. Бороотой, манантай, нойтон өдөр байсан. Шалчийж норсон амьтан сандаалтай, шорттой л алхаад байсан.

Өнөөдрийн гүйлт алхалтыг бас л ойролцоогоор  14 км замыг өглөөний 8 цагаас өдрийн 12,30 хүртэл хийлээ. Гэрээсээ гараад л Их тэнгэрийн Олимпийн гудамжаар гүйх алхах шогших зэргээр туулж ууландаа алхаад ирлээ. Халуухан өдөр байлаа. Туулынхаа усанд цээжээ угааж сэрүүцэв.

Сайхан байна аа. Машин унаагаар ийшээ тийшээ явж цаг алдахгүй, бас мөнгө төгрөг илүү үрэхгүй, хурдан яваад хурдан гэртээ эргээд ирж байна. Гэрээсээ алхдаг гүйдэг болчихлоо гэж...

Сониноос FB гэж дайсныг дарсан. Одоохондоо нээх сонирхол байхгүй бүр устчихсан. Ажлын дайсан юм билээ. Хэдхэн хуудас орчуулга хийх гэж хэд хоног өнгөрөөв дөө. Тэгээд гэнэт бодоод байсан FB дээр хамаг цагаа алдаад байсан юм байна. Дайснаа дарж дархан цолоо мандуулаад ажлаа 1 өдөрт л дуусгачихсан.



2013-08-05

Эрчүүдэд зориулав: Эрчүүдийн цэвэршилт 

Эрчүүдийн цэвэршилтийн талаар эмч нар хуваагдмал үзэл бодолтой байдаг: зарим нь худал хуурмаг, зарим нь судалж эмчлэх ёстой хэмээн үздэг аж.

Мэргэжлийн хувьд “эрчүүдийн цэвэршилт” гэдэг нэр томьёо хэдийн бий болсон байна. Шинэ Английн Эрүүл мэндийн сэтгүүлд хэвлэгдсэн судалгаанаар үзэхэд эрчүүдийн 2 хувь нь “цэвэршдэг” аж.
Эрчүүдийн цэвэршилт нь цусан дахь даавар багассанаас улбаатай бэлгийн сулралтай холбоотой аж. Эмэгтэйчүүд бүгд л цэвэршдэг бол эрчүүдийн хувьд “сонголтоор” цэвэршдэг байна.
Эмчилгээний хувьд эрчүүд эмэгтэйчүүдийнхтэй мөн адил. Гормоны эмчилгээ хийнэ. Лондон болон Манчестрийн их сургуулийн судалснаар энэхүү асуудал нь газар авсан аюултай байдалд хүрсэн хэдий ч бүрэн судлагдаж чадаагүй байна.

Европын 8 том орны 40-79 насн ы 3369 эрчүүдийн судалгаанд хамруулж биеийн, сэтгэл зүйн, эрүүл мэндийн, мөн цусны дааварын анализ судалгаануудыг хийхэд цэвэршилт буюу сулралтай холбоотой ерөнхий 32 шинж тэмдгийг, үүнээс чухал нөлөө бүхий 9 шинж тэмдгүүдийг тус тус илрүүлжээ.
Үүнээс үндсэн 9н шинж тэмдэг байсан бөгөөд хамгийн нөлөө бүхий 3 шинж тэмдгийг тодорхойлсон байна. Үүнд:
- Өглөөний “босолт” /хөвчрөлт/ байхгүй болох
- Сексийн сонирхол буурах /секс бодогдохгүй байх/
- Бэлгийн сулрал, дутагдал

Мөн Биеийн сул дорой байдал /Хөдөлгөөний дутагдал/ нөлөөлдөг байна:
- 1 км зайг хурдан алхалтаар туулж чадахгүй байх
- Уян хатан биш байдал
- Босч суухдаа доголдолтой байх
- биеийн ядаргаа
- Бухимдалтай байдал

Нойргүйдэл үүнээс үүдэлтэй сэтгэл зүйн хямрал, нь урьд өмнө голлох шалтгаанууд болж байсан хэдий ч энэ удаа цээвэршилтийн шинж чанар болж тогтоогдоогүй байна.

Источник: Аргументы и Факты


http://lady.mail.ru/article/194440-chto-takoe-muzhskoj-klimaks-i-komu-on-grozit/