2011-11-11

Алдар нэр ба хүүхдийн хүчирхийлэл

Америк хөлбөмбөгийн оюутны лиг нь оюутнуудын төдийгүй америкчуудын дунд маш нэр хүндтэй билээ.
Энэхүү лигийн улирлын тоглолтууд болон холбоотой үйл ажиллагуунууд нь сургуулийн төсөвт (хэдэн зуун сая ам доллараар тоологдох) болон зарим шилдэг оюутнууд мэргэжлийн хөлбөмбөгчин болоход шууд нөлөөлдөг юм.
Америкийн Пеннсилвани мужийн Penn State их сургуулийн баг нь оюутны дээд лигтээ алдартай N1 баг бий. Энэхүү сургуулийн хөлбөмбөгийн талбай нь дэлхийд томоороо 4т ордог 106,572 үзэгчдийн багтаамжтай. /Тэгэхээр ганц сургуулийн хөлбөмбөгийн тайлбайг Монгол Улсын төв цэнгэлдэх хүрээлэн-стадион 15,000 хүний суудалтай гээд харьцуулаад үздээ./
Penn State-ийн хөлбөмбөгийн алдарт дасгалжуулагч Жое Патерно гэж өндөр цалинтай, америкын бурхан болсон шүтээн эр child abuse буюу хүүхдийн хүчирхийллийн хэрэгт холбогдон насаараа зүтгэсэн ажлаасаа халагдсан байна.

Үлдсэнийг нь англиар нь уншаарай: http://news.yahoo.com/penn-state-scandal-students-raise-funds-child-abuse-215347585.html

Чухамдаа хүүхдийн хүчирхийллийн хэргийг нуун дарагдуулсан хэргээр ажлаасаа халагдсан байна. Ямар ч аугаа алдар нэр хүндийг хэрхэн унагааж чаддаг байх ёстойг дэлхий дахинд болон бидэнд Америк, Америкийн сургууль, оюутнууд, багш нар, Америк эцэг эхчүүд, Америкийн спорт харуулж байна.

photo: http://www.examiner.com/images/blog/wysiwyg/image/1997_08_25_-_Joe_Jurevicius.jpg

2 comments:

bluefire said...

NFL yu bolj bnaa ingehed :)

Chandmani said...

Сайн уу, Ажил төрөл амьдрал сайн гялалзаж байгаа биз дээ.
NFL-ын зарим тоглолтуудыг SPORT BOX-ooр үзсэн... Бүтэн сайныхаа тоглолтыг үзээд хэдэн beer уугаад суух сайхан ч байж дээ...