ТВ-ийн нэвтрүүлгийн тухай юм л даа. ТВ5-ийн "Эрт босвол нэгийг дуулна" гэсэн нэвтрүүлэг.
Өнөөдөр өглөөний нэвтрүүлэгт "хүнсний" холбооны удирдлага бололтой нэгэн нөхөр оролцсон шууд ярилцлага юм.. Дундаас нь үзсэн тул эхэн хэсэгт нь юу ярьсныг үл мэднэ...
Харин үзэж эхэлснээс хойш яриа нь бол хүнсний тухай биш архины тухай, архитай, архидалттай тэмцэх тухай бололтой. Шууд утсаар холбогдож буй хүмүүс нь ч архины тухай яриад байхын...
Хүнс бол архи биш биз дээ..гэсэн бодол төрөөд л....
Нэвтрүүлэг бэлдэж оролцож буй аль аль тал нь нэвтрүүлгийнхээ сэдвээс аль болохоор хазайхгүй байх ёстой байсан байх. Нэвтрүүлгийн цаг, минут бүр нь үнэтэй учир төлөвлөгдсөн сэдвээрээ үр дүнтэй бусдад өгөөжтэй нэвтрүүлэг хийх нь сурвалжлагч, нэвтрүүлэгч, хөтлөгч хүний үүрэг баймаар... Хөтөлбөр бэлдэхэд төлөвлөдөг л баймаар... Төлөвлөснийг нь хянадаг л баймаар...
Хүнсний үнэ!, аюулгүй байдал!, хадгалалт!, худалдаалалт, борлуулалт!, орц, орцын хэм хэмжээ, илчлэг байдал, экспорт, импорт, эрүүл ахуй, гээд л ярих зүйл их л баймаар...
Эрт босоод архийг л сонсдог байна ш дээ....
Тэр хүн, өмнө нь бас хэзээ ч билээ нөгөө тусгай зөвшөөрлийн татварыг ч билүү нэмсэн (20 сая хүртэл) үед бөөн хэл ам болоод Монголчууд чинь бараг л архи хэрэглэдэггүй шахам ард түмэн болсон шүү дээ. Тэгээд нөгөө зөвшөөрөл нь шууд л 2 сая хүртэл буурч байгаа юм чинь. 20 сая байсан тоо 2 сая хүртэл буух нь юуг харуулж байна вэ гэвэл:
- Лобби сайн хийгдсэнийх
- УИХ болон Засгийн газарт, хууль тогтоох байгууллагад архины бизнес эрхлэгчид болон байгааг
- Хуулийг боловсруулсан нөхдүүд ажлаа мэдэхгүй байгааг
- Хуулийн боловсруулалт муу, судалгаа багатай хийгдсэн буйг
- Ард түмнийгээ сонсож буй мэт дүр эсгэж улс төр хийж буйг
.. гэх мэтийн илрэл болсон.
Монгол хүн бүр жилдээ 9 литр архи оногдоод байгаа гээд намар сүржин яриа болж байсныг бүгдээрээ амархан мартсан байгаа биз... Тэр үед манайхан монголчууд архичид биш гээд хэлээд үзэх нь яасан юм бол доо!
7 comments:
arai l ih baindaa..35-39litr
Тийм байна. Буруу бичсэн байна. 9 литр гэнэ ээ... Хэрвээ хүн амын 70 орчим хувийг 0-35 насныхан эзэлдэг. Мөн 0-14 насныхан 30 орчим хувийг эзэлдэг. 3н сая хүн амын 60 (16-18н насныханыг ойролцоогоор 10 хувь гэвэл) орчим хувь нь 1,8 сая орчим. Ингээд 0-14 насны хүүхдүүдтийг хасвал нэг хүнд дунджаар 15 орчим литр архи оногдох юм байна. Буруу бичсэнд уучлаарай.
ta yag yu hiideg hvn be sudalgaanii taliin hvnvv? ih sain medeeleltei baih ym.
хэхэ яг ч судалгааных биш ээ, ганц хоёр удаа судалгаанд явсан. Мэдээллийг янз бүрийн шугамаар олж авдаг. Ихэнх тохиолдолд нэтээс авдаг...
OK oilgloo.
arhi sain yariarai geed 100$ ugchihgui yu daa, myanganii soriliin sangaas kk
blu
Аль ч аймагт очоод үз. Хамгийн том гэсэн 4-5 компани нь архины үйлдвэр байдаг.
Post a Comment