2011-04-20

Араараа тавиулав даа...

Интернэтийн хар гайгаар 5 хүн тутмын 1 нь араар тавьдаг


Сүүлийн үеийн судалгаагаар харилцааны үнэнч бус байдал /урвалт буюу араар тавих
байдлын үзүүлэлт 20 хувьтай байна. Энэхүү тоо нь өнгөрсөн хэдэн арван жилд бараг өөрчлөгөөгүй хэдий ч Интенэт болон бусад шинэ технологиуд (гар утас гэх мэт) нь хууран мэхлэлт, араар тавих асуудалд тодорхой нөлөөлөл үзүүлж байна. Эдгээр технологийн ачаар хүмүүс дотны харилцаанаас бусад гадуур харилцаа холбоог үүсгэх, гадуур харьцаа холбоогоо нуух хаацайлах, эсвэл баригдахад хялбар болчихоод байна. (Баригдах эсэх нь барих гэж байгаа хүний ямарваа чат- нэр, архив, browser-түүх, утас-орсон, гарсан дугаарыг илрүүлэх зэрэг хэрэглэгээний мэдлэгийн түвшингээс хамаардаг)

"The Daily report"-ийн мэдээлснээр:
- Ойрхны нэгэн судалгаагаар харилцааны урвалт, мэхлэлтийн үзүүлэлт нь тогтвортой 20 орчим хувь байна. (Виржинагийн Их сургууль)

- Сүүлийн 20н жилд техник технологи хурдацтай хөгжиж өөрчлөгдсөн.

Хүн гадуур харьцаа холбоотой (янаг амрагийн явдалд орооцолдох) байх эсэх нь ихэнх тохиолдолд дараахь 2 хүчин зүйлээс хамаардаг байна:
1. Боломж бололцоо/завшаан/
2. Тохиромж/сонирхол/

Интернэт болон гар утасны ачаар хүмүүс нь гэр орноосоо ч цухуйхгүйгээр олон тооны боломжийн нөхдүүдтэй/хань хамсаатануудтэй танилцах, холбогдох улмаар уулзах бололцоотой болсон.

Интернэт орчин үеийг хэрхэн өөрчилж буй талаар Та юу гэж бодож байна? Энэ нь хүмүүсийг улам ойртуулсан уу (Интернэт болзоо/учрал, Facebook холбоо/сүлжээ) ? Эсвэл шинэ учирааг хаа нэгтэйгээс эрэлхийлэх боломж олгосноор хүмүүсийн харьцаа холбоонд саад учруулж байна уу?

Зарим хачирхалтай тоо баримтууд:

— Гэр бүлийн салалтын 20% нь Facebook-той холбоотой байна. (мэдээж Монголд бус)
— Харилцаа үүсдэг шалтгааны 70% нь Интернэттэй холбоотой.
— Online буюу нетэд байгаа хүмүүсийн бараг тэн хагас нь худал залдаг.

Шинэ технологитой холбоотой муу зуршил/донтох болон нетийн улмаас "хардах" асуудлуудыг хэрхэн зохицуулах ёстой вэ?


5 comments:

MayRowan said...

Наад тоо баримт энэ тэр шал гудлаа гэж боджийнэ. Яагаад гэвэл би л лав бүх цагаа ажил дээрээ, эсвэл гэртээ компьютерийн ард интернетээр "зугаалж" өнгөрөөдөг. Гэвч одоог хүртэл интернетээс ямар нэгэн байдлаар холбогдож "мааслах" хүнээ олоогүй байна хэхэ :)) Зүгээр энгийн танил бол зөндөөнтэй болсон.

Chandmani said...

Судалгааны дүн ямарваа хэмжээгээр үнэн агуулж байдаг. Хэрвээ чамд "мааслах" хүн олдсон бол гээд бодоод үзвэл... Одоохондоо 5 хүний 1-д ороогүй л байгаа юм байна....

MayRowan said...

Төлөө төлөө. 5 хүний 1-д орж "дэвшил"-д хүрэхийн төлөө :)

serya said...

kkkkk 5hvni 1 gej tootsvol 400.0 d hvn araarni tawiad l davhij yvhnee kk barag l vnen bolvuu daa.

www.gegeen.com said...

hehe, hamgiin ih nas, huisee solij davhidag cyber buddy j.ni bi bn...