2011-03-30

www.news.mn | Ц.Бадарч агсны нэрэмжит олимпиад боллоо

Хайртай ээжийгээ дурсахуй

Ц.Бадарч агсны нэрэмжит олимпиад боллоо

Өнгөрсөн амралтын өдрөөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын “Хэрлэн” нэгдүгээр сургууль дээр эх хэлээ магтсан, бичиг соёлоо хадгалан үлдсэн, ирээдүй хойчдоо эх хэлнийхээ уран яруу тансаг бүхнийг зааж өгсөн, багш сурган хүмүүжүүлэгчид болон суралцагчдын дунд Ардын боловсролын тэргүүний ажилтан, Зөвлөх багш Ц.Бадарч агсны нэрэмжит Монгол хэлний V олимпиад болж өнгөрлөө. Олимпиадад Хэнтий аймгийн төвийн болон сум орон нутгийн 22 сургуулийн 219 сурагчид оролцсон юм.
“...Өсөх наснаас өтлөх насан хүртэл чам юугаан судлан, Өдөр бүр үгсийн эрдний чинь баярлан түүнэм, Түмэн түмэн үеийн оюун билгийн үлэмж сангийн үүдийг чинь, Түлхэх бүр сэтгэл сэргэн магнайн үрчлээ тэнийнэм...” оролцсон, амжилт гаргасан бүх л хүүхдүүд энэ шүлгийн уран ярууг биширч, эх хэлээ хайрлана гэдгээ багш нартаа ч, ангийнхандаа ч хэлсээр, сануулсаар байлаа.
Уг олимпиадийг Хэрлэн Нэгдүгээр сургуулийг 2001 онд төгссөн 49 дэх төгсөлтийнхөн, Ардын боловсролын тэргүүний ажилтан, зөвлөх багш Ц.Бадарч агсны гэр бүл, үр хүүхдүүд, Хэрлэн Нэг сургуулийн багш хамт олон сэтгэл зүрх, ур ухаанаа дайчлан зохион байгуулсан нь олон сургуулийн олон хүүхдүүдийг хамарч чадсан, мөн шагналын сан өндөр байсанаараа, зохион байгуулалт, дүн шүүлтийн хувьд шудрага байснаараа оролцсон, зохион байгуулсан бүхий л хүмүүсийн сэтгэлд хүрлээ. Шавь нь оролцож амжилт гаргасан багш нарын магнай тэнийн хоорондоо “...Ер нь энэ олимпиадийг жил алгасалгүй байнга явуулж баймаар байна, монгол хэлний сургалтын чанар, заах арга барилд өөрчлөлт, сайжруулах арга зүй нэмэгдэнэ, мөн багш нар өөрсдийнхөө ч мэдлэг боловсролоо дээшлүүлэх юм байна.” гэж ярилцаж байлаа.
Олимпиадын 7-р ангийн төрөлд I байранд Хэрлэн Нэг сургуулийн сурагч Б.Одмаа, II байранд Тэмүүжин цогцолбор сургуулийн сурагч Мичидмаа, III байранд Батноров сумын сургуулийн сурагч Б.Одмаа, 8-р ангийн төрөлд /шилжилт/ I байранд Тэмүүжин цогцолбор сургуулийн сурагч Б.Оюутцацрал, II байранд Тэмүүжин цогцолбор сургуулийн сурагч Б.Мөнх-Идэр,III байранд Хэрлэн Нэг сургуулийн сурагч Б.Хонгорзул. Үндсэн 8-р ангийн төрөлд I байранд Хан хэнтий цогцолбор сургуулийн сурагч Х.Ганчимэг, II байранд Өмнөдэлгэр сумын сургуулийн сурагч Т.Алтанчимэг, III байранд Тэмүүжин цогцолбор сургуулийн сурагч М.Должинсүрэн, 9-р ангийн төрөлд I байранд Бор-Өндөр цогцолбор сургуулийн сурагч Б.Намуунтуул, II байранд Хэрлэн Нэг сургуулийн сурагч О.Одонтуяа, III байранд Бор-Өндөр цогцолбор сургуулийн сурагч Г.Оюунбилэг , 10-р ангийн төрөлд I байранд Тэмүүжин цогцолбор сургуулийн сурагч А.Цэрэнням, II байранд Хэрлэн Нэг сургуулийн сурагч Х.Тэлмэн, III байранд Хэрлэн Нэг сургуулийн сурагч Ө.Басбиш тус тус амжилттай оролцон, өргөмжлөл мөнгөн шагналаар шагнуулжээ.

Б.Амгалан

Олимпиадыг амжилттай зохион байгуулсан төрөлх сургуулийнхаа хамт олон, Отгоо дүүгийнхээ ангийнханд нь их баярлалаа. Мөн олимпиадад идэвхитэй оролцсон сурагчид, багш нартаа баярлалаа.

2 comments:

www.gegeen.com said...

tanidag ulswd chini w te

Chandmani said...

Ээжийн минь нэрэмжит олимпиад юмаа..