2010-11-16

Монголын хөдөө амьдрал







Булган хангай нутаг бол ээжийн минь нутаг. Монгол ёсыг даган Булган, Сэлэнгэ нутгаар нар зөв тойрон явлаа. Монголын үзэсгэлэнт газруудын нэг болох нутгийн малчид нь шүдлэн говь гэх Элсэн тасархайгаар аялалаа эхэлсэн билээ. Улмаар уул даваа сүндэрлэх хойд нутгаар Орхон, Сэлэнгийн бэлчир нутгаар явлаа. Хамгийн холдоо Булган нутгийн баруун захын сум Хөвсгөл нутагтай хил залгаа Баян-Агт сумаар орсон. Унаган байгаль, хөхрөн зэрэглээтэх уулсын сүрлэг ноён нуруунууд, гандан шаргалтах өвс ногоо халиурсан намрын алтлаг хөндий тал, нарны гэрэл ойн гялалзах Орхон, Сэлэнгэ, Туул мөрнүүдээ, сүрэл нь үлдсэн шаргал болон уриншаа бэлдсэн хүрэнтэн солонгорох хөрсөн талбайнууд, адуу хонь мал амгалан идээшлэх бэлчээр нутаг, нүүдэл суудалтай малчин ардуудаа хараад сэтгэл баясан хийморь сэргэж явлаа. Энэхүү аялалаар уулын оройд гарч цээж дүүрэн амьсгалах, алсын бараа сараавчлан харах хүсэлдээ хөтлөгдсөн сүүлийн хэдэн жилийн мөрөөдөл минь биеллээ.

Өмнө нь ажлын чиг үүргийн дагуу хөдөө орон нутгаар өвөл зунгүй нилээд явдаг байлаа. Тэр үеийг бодвол малчдын амьдрал дээрдэн дэвшсэнийг харлаа. Мэдээж фермерийн болон суурин мал аж ахуй эрхлэх хэмжээнд хүрээгүй боловч ерөнхийдөө тэр чиглэл рүү хөгжиж байгаа нь мэдрэгдсэн.

Хангай нутаг цаг агаарын хувьд тал хээр, говь нутгийг бодвол илүү тааламжтай, нөмрөг нөөлөгтэй. Мөн нэг давуу тал нь модны “зовлонгүй” байх. Хашаа саравчийг хэр баргийн байшин шиг л барьсан, өвс тэжээлийг тэвхийтэл хураасан байх нь харагдана.
Малчны хот лааны гэрлийг нарны толиор сольжээ. Одоо малчин айлаас лаа асуувал байхгүй, зарим нь лааг мэдэхээргүй ч болсон мэт санагдахаар байлаа. Бүх айлууд аккумлятортой түүгээрээ хэрэгцээнийхээ гар утас, гэрлээ цэнэглээд ТВ-ээ асаагаад байх бололцоотой болжээ. Ихэнх малчин өрхүүд 20-оос бага инчийн хавтгай ТВ-тэй, сансрын тогоотой болж мэдээллийн хоцрогдлоос арилахаар болсон байна.. ТВ-ийн сурталчилгаагаар Цогоо гуай асуултаар залхаагч Хүрлээгийн өшиглөдөг том тогоог Ddish-ийн жижиг тогоогоор сольсон нь зарим малчдад хүндрэл учруулжээ. Тогоо нь ойролцоогоор 30-аад мянган төгрөг бололтой, харин хүлээн авагч гэж хар хайрцаг 100 гаран мянган төгрөг бололтой. Зарим айл өрхүүд код хийгээд л үзэж байгаа бололтой, ямар ч байсан байнгын орлогогүй малчдаас хэдэн хонь, ямаа салгах юм билээ. Харин ТВ-ийн гаралт нь нийслэл хотын зарим кабелаас илүү тод байсныг дурьдах хэрэгтэй.
Гар утас малчдын өдөр тутмын хэрэглээ болсон байна. Малчин өрх бүр гар утастай байлаа. Үүрэн телефоны хэд хэдэн компаниуд энд тэнд хуваагаад авчихсан бололтой, газар нутгаар үйлчилгээ нь хязгаарлагдана. Хамгийн гайгүй сүлжээтэй нь Мобиком юм. Ихэнх малчид Юнителд дуртай байхын, учир нь сүлжээн дотроо үнэгүй байдаг бололтой. Утасныхаа сүлжээ орох газрыг малчид сайн мэдэж байлаа. Уул хадандаа авирч ярих нэгэн байхад унь тоонондоо утсаа залаад авирч ярьдаг нэгэн бас байдгийн байна. Зөвхөн ярьдаг, мессеж илгээдэг, мессеж уншдаг гээд хэрэглэгчийн түвшингээрээ дотроо ялгагддаг бололтой.
Айл өрхүүд машин унаа, мотоцикл дугуйтай болсон байна. Хөдөлдөг, хөдөлдөггүй Жийп, УАЗ, Портер, суудлын машинуудыг янз бүрээр нь харлаа.

9 comments:

Soronzon said...

Тун сайхан зургууд тавьжээ.
Даан ялангуяа тэр дээрээсээ 2 дахь утаатай онгоцны зураг.
"Том болоод хэзээ нэгэн цагт хаа нэг тийшээ холын холд явна даа" гэх хүүхэд насны дэрвүүн хүсэл мөрөөдөл... халчны хүүг сансарын уудамд хөтөлсөн гэрэлт цагаан зам буюу...

Soronzon said...

сорри,
малчны гэх гээд алджээ, би.

SUNShine said...

монголдоо ирээд мөрөөдлөө биелүүлээд сайхан байгаан байна :)
сайхан зургууд байна

Light said...

уулс сайхан харагдаж байна.

Гилийн хатан said...

ta sain yavaad irev uu? Zunduu l sonintoi yavjee dee

A.Амарсайхан said...

Бууц үнэртэх шиг боллоо. Сайхаан

Chandmani said...

Сэтгэгдлээ бичсэн та бүхэндээ баярлалаа. Их сайхан явсан. Эргээд л хөдөө явчихмаар санагдаад болдоггүй, гэтэл цас ороод хүйтэрчих юм :)

Anonymous said...

Uuguul torson nutagtaa ochij zoo teniih gedeg n boljee. Hodoonii mash sonirholtoi ajiglalt baina.

Barimalch

Anonymous said...

e