Малчин монголчууд хэдэн малын минь буян хэмээн ахуй амьдралаа үл гоочилно.
Малчин өрхийн хамгийн хэцүү асуудал нь бэлэн мөнгө. Бэлэн мөнгөгүйн улмаас мал арилжааны хэрэгсэл болно, нэгэнт арилжаанд орохоос өөр аргагүй тул үнэ нь дагаж хямдарна. Цаг цагт нэг цадна, цагаан сараар нэг цадна гэдэгтэй адилаар малчид маань хавартаа ноолуураа зарж нэг “баяжина”, намартаа махаа зарж бас нэг “баяждаг” бололтой. Хэр “баяжих” нь зах зээлийн байдлаас, тухайн үеийн үнэ ханшнаас хамаарна. Малчид баяжингуут л дагаж баяждаг нэг хаан байна аа. Тэр нь ХААН банк. “Малчны зээл”-гүй малчныг олоход бэрх санагдсан. Ихэнх сумдад ганцхан ХААН банк үйлчилгээ үзүүлэх бөгөөд хаанчлал тогтжээ. Зах зээлийн өрсөлдөөн үгүй бол монополь тогтоно гэх мэт зүйлийг олонтаа л сонсож байсныг ХААН банкны ноёрхлоор олж мэдлээ. Зээлийн хүү буух талаар самбарууд байгаа боловч хэрэгжих тал дээрээ дутуу дулимаг байх шиг санагдсан.
Цалин тэтгэврийг эс тооцвол ноос, ноолуур, мах, мал, сүү цагаан идээ, түүхий эд гээд л малчин хүний орлогын эх үүсвэрийг хуруу даран тоолж болох байх. Харин Хүний хөгжлийн сан нэртэйгээр тараагдсан, мөн тараагдаж буй “сонгуулийн авилгал” нь малчдад орлогын эх үүсвэр болсон байна. Шинэчилсэн бүртгэлд хамрагдан 10н мянгаа авч амжсан малчид байхад, тэрхүү мөнгийг авах гээд нийслэл хотноо иргэний бүртгэл мэдээллийн төвийн гадаа өнжин хонон хүлээгээд бүтэлгүй, хариугаа хүлээгээд цөхөрсөн малчид ч байлаа. Зарим сумдын 10н мянга нь архи болон мансуурсан эрчүүдтэй нэг бус таарлаа.
Сүүхээтэй нэг нь сүү саалиа боловсруулан цагаан идээ, ааруул, цөцгий гэх мэтээр бүтээгдэхүүн хэлбэрээр арилжина. Хүн хүчгүй нэг нь ирсэн наймаачдад хямдхан үнээр мал хунар арилжина. Бүүр сэргэлэн нэг нь Улаанбаатар болон төв суурин газруудад наймаа панз үсэргэх бололтой юм билээ.
Зургуудийн тайлбар:
Зураг-1: Булган аймгийн Бугат сумын нутагт бэлчиж байсан адуун сүрэг
Зураг-2: Булган аймгийн Дашинчилэн сумын малчин өрхийн гэрт. Зөвшөөрөлтэйгээр авсан
Зураг-3: Булган аймгийн Сэлэнгэ сумын малчин эгч - 70н настай. Хүүхдүүд нь сумын төв явсны дараа ар гэрээ сахиж үлдээд хонио хариулаад мориндоо сэвхийтэл морьдоод давхиж байсан. Зургийг зөвшөөрөлтэй авсан болно.
2 comments:
Nileed ondor huugeer zeel avdag gej sonsoj bsan yum sariin 5% gesen bhaa eoh burhan mini ene yu be lombard nii huunees ondor huutei ain. Odoo malchid XAAH banknii mal hariuldag bolson yaria garsan yum bna lee.
Банкны хүү нь дунджаар 2,7 байх шиг байсан. Уг нь бол найдвартай зээлдэгчдэд урамшуулал болгон хүү нь буурах юм билээ. Гэхдээ миний бодлоор жилдээ 0,1 хувь буурдаг байх. Олон жил зээлдээд хүү нь буураагүй тохиолдлууд олон байсан. Малчид ч мөнгө зээлж байгаадаа баярлаад хүүгийн хөнгөлөлтийн талаар асуудаггүй тэгсхийгээд авдаг юм билээ.
Post a Comment