2010-06-14

Асуулт

Ханийн жаргалаар дутаж буй ч
Хайр сэтгэлээр тэжээгдэж байна уу?
Халуун дурлалд ноцож явавч
Хазахын тавилангаар гачигдаж явна уу?

Цаг мөчийг тэвчээртэй тоолон
Хүлээсэн сэтгэлдээ гунин сууна уу?
Царайлаг түүнтэйгээ уулзалгүй гансарсаар
Хайрласан зүрхээрээ тэмүүлж зүтгэнэ үү?

Хүлээлт шингэсэн харц нь нэвт үү?
Халуу төөнөсөн уруул норсон уу?
Хань татсан хөнжил дэвэрсэн үү?
Хүсэл тачаалын тэврэлт нөмөрсөн үү?

4 comments:

Гилийн хатан said...

өөрийн чинь уншигч анх удаа сэтгэгдэл үлдээж байна.

Chandmani said...

Блогоор минь зочилсонд (зочилдогт)баярлалаа. Ойрдоо нет орохгүй хөл бөмбөгөөр амьсгалаад бичиж чадахгүй байна. Тэгж байгаад бичих байхаа...

serya said...

tani blog estoi dajgvi yum bnaa:), bi 2 odor zawaaraa orj unshlaa tegsen buh bichleguudiigni unshij bardguishuu.

Chandmani said...

Баярлалаа... хэхэ бичээд хэдэн жил болж байна даа...