2010-05-14

Ингэж байна наана чинь...

Төр засаг нь төсвөө тараан улс орноо хоосруулна
Түмэн олон нь түрийвчээ сэгсрэн ходоодоо тэжээнэ...
Хөрст байгалиа хөндлөн гулд онгичуулан гадаадынханд ашиглуулна
Хүн ард нь хөдөө хөгжлөөс зугтаан хотод бөөгнөрөн үгүйрнэ...
Далан мянга нь хоолойгоор цутган баяр сөгнөөгөөр илэрч
Далан зургаа нь мөнгөөр цутган сонгуульд тодорсоор...
Ухамсар нь уланд гишгэгдэн хийрхэл гангараа хорслоор уралдан
Улсын нийслэл нь шороонд дарагдан утаа хог өмхийнд дарагдана...
Араншин нь архи дарсанд бялуурч хэрүүл маргаанаар бялхаж
Авилгал нь ажлын байраар хангагдан сүр хүчийг харуулна...
Түгээж буй соёл нь инээдэм наргианд шингэсэн уйтгар гуниг мэт санагдана
Төрүүлж буй мэргэжилтнүүд нь боловсролд халхлагдсан хоосон сав мэт хангинана
Сүлж буй сүү нь ус мэт цэлэгнэн
Сүжирч буй хосууд нь мөнгөн дүүжинд дэнжигнэнэ
Хүүхдүүд нь шороонд бөмбөрөн халтар царайлсаар
Хүүхнүүд нь харьд гэрлэн удмаа өргүүлсаар
Эрчүүд нь томорч Чингисдсээр
Эмэгтэйчүүд нь амьдрах гэж явалдсаар

гэх мэт....

4 comments:

Dior said...

Hi, bichseniig chini unshihad shuud l mgl-iin mini odoogiin bgaa dur turh ni nudend haragdah shig...gsn ch bi MGL_doo ochij amrah durtai, udahgui 7 sard ochij 3 weeks bno, tgd uter turgen July boloodoi geed l ...kkk

Dior said...

sorry, boloosoi geh geed ...

bluefire said...

udahgui esregeeree boloh boltugai geel muruuduul.. :)

Fashion Girls Nema said...

http://unsgeljin.blogspot.com/