2010-04-30

Америкийн далбаанд 51 дэх таван хошуу нэмэгдэх үү? болон бас бус бодол....

Пуерто-Рикогийн асуудлаар "Фокс" мэдээллийн сувгаар Гленн Бек
2010 оны 4-р сарын 28-ны өдөр нэгэн сонирхолтой яриа өрнүүлсэн юм. Түүнийг эхлээд бага зэрэг монголчлох аядаад дараа нь өөрийнхөө бодлын бичлээ:


Гленн Бекийн яриаг монголчилсон нь:
Өнөөдөр та бүхэнтэйгээ Америкийн бүтцийн үндсэн өөрчлөлтийн тухай яримаар байна. Магадгүй энэ асуудал маргааш ч шийдэгдэж болох юм.
Юуны өмнө та бүхэн прогрессив буюу дэвшилтэт үзэлийн (зүүний чиглэл) талаар яримаар байна. Тэд нар юунд итгэдэг вэ:
• Том засаглал, эрх мэдэл ба хяналт. Энэ нь Бүгд Найрамдахчууд болон Ардчилсан хүчний тухай биш. Энэ бол эрх мэдал ба хяналтын тухай юм. Та өөрийнхөөрөө сонгох сонголтгүй, өөрийнхөөрөө байж чадахгүй гэсэн үг. Та нар нэгэнт тэнэг мангар тул прогрессивүүд бүх зүйлийг - бүхнийг таньд тааруулж болон таньд сонгож өгөх болно.
• Ардчилсан сонголт. Энэ нь прогрессивүүдэд маш хэрэгтэй байдаг. Та бүхэн “ардчилсан сонголт/сонгууль”-аар сонгогдсон гэх удирдагчдыг олонтаа сонссон. Гитлер, Саддам, Чевас, Кастро гэх мэт дурьдаж болно. Тэд бүгдээрээ “ардчилсан” гэх сонгуулиар тодорч гарцгаасан.
• Нийгмийн тэгш эрх, тэгш байдал: Засгийн эрхийг ашиглаж "тэгш" хуваарилалт явуулдаг. Социализм, марксизм гэж дураараа нэрлэж болно. Энэ нь нийгмийн баялгийг бүгдэд тэгш хуваарилах зарчимд тулгуурлана.
Одоо та бүхэнд Пуерто-Рикогийн тухай яримаар байна. Энэ тухай ярихад минь нэгэн зүйлийг ойлгох хэрэгтэй. Юу вэ гэвэл: энэ нь хүмүүсийн гарал үүслийн (Испани гаралтай) тухай биш, Эрх чөлөөний тухай биш, зөвхөн эрх мэдэл болон хяналтын тухай юм.
Пуерто-Рико нь өөрөө-удирдах засаглалтай, гэвч АНУ-ын хууль эрхзүй, захиргаанд харьяалагддаг юм. 1898 оны Испани-Америкийн дайнаас хойш газар нутгийн хувьд АНУ-д харьяалагдаж ирсээр ирсэн. Тэд тусгаар тогтносон улс биш бөгөөд Гуам, Виржиний арлууд, Америкийн Самаотой адил. Зарим хүмүүс дуртай байх, зарим нь дургүй ч байх, гэвч тэд хамгаалалтаас авахуулаад Америкчуудтай адил бүхий л боломжтой бололцоотой болгоныг хүртдэг бөгөөд мөн тэд ямар ч татвар төлдөггүй. Аятайхан тохиролцоо байгаа биз.
Иймд тэд нар яагаад Америкийн Нэгдсэн Улсын 51 дэх муж болохоосоо татгалзаж ирснийг ойлгож ядах зүйлгүй. Бүр 3н удаагийн санал асуулгаар шүү: эхний удаа 1967 онд, сүүлийн удаа 1998 онд . Бүх тохиолдолд тэдний санал асуулгын асуулт нь ганцхан: Та бүхэн АНУ-ын Муж болмоор байна уу? гэсэн энгийн л асуулт байлаа.
За одоо Вашингтон руу яриагаа чиглүүлье. Тэнд HR2499 гэсэн нэгэн тогтоолын төсөлд санал хураалт явах болоод байна. Энэ тогтоолын төсөл нь “Пуерто-Рикогийн ардчилсан акт” гэсэн сүржин нэртэй. Ээ Бурхан минь, хэн ардчилалын эсрэг байхын бэ? Энэхүү тогтоолын төсөл нь асуудлыг шууд шийдэх эрхгүй боловч мужид элсэх асуудлыг шийдэхэд дөхөмтэй болгох юм байна л даа. Их ухаалаг алхам байгаа биз. Өө тийм, тэд нар сонголтоо хийх эрхтэй гэж би бодож байсан юмсан. Тиймээ тэдэнд тийм эрх байгаа. Ингэж бодохоор тэдэнд яагаад энэхүү тогтоолын төсөл хэрэгтэй байгаа юм бол? Тэнд манай эндхийн эдийн засаг, цагаачлалын асуудлаар дээгүүр тавигдах ямар нэгэн онцгой ч юм уу, чухал үйл явдал болсон юм болов уу?
... гэх мэт....

Одоо өөрийн бодлыг нэмж хасаж байгаад эрээчнэ ээ...
Ерөнхийдөө бол улс төрийн нэгэн тоглоомыг АНУ-ын төр, засгаас тоглож эхлээд байна. Яагаад гэвэл Пуерто-Рикогийн ард түмнийг 51 дэх муж болох чин хандлагыг хүчээр шахуу тулгаж байгаатай адилхан юм. Тэдэнд нэгэн асуулгыг 3-нтаа тавиад татгалзсаныг мэдэх АНУ-ын төр засгаас асуулгын утгыг өөрчлөн мужид элсүүлэх бодлого баримталж байна гэсэн үг. Өмнө нь 5н үе шаттайгаар мужид эслүүлэх тухай баримталдаг зарчим байдаг боловч дээр дурьдсан шинэ тогтоолын төслөөр бол бараг 2 үе шат нь хэрэгжихгүй байх үндэслэлтэй гэсэн дүгнэлтийг өгсөн байна билээ. Энэхүү санал хураалт нь өчигдөр болсон бололтой. Тэр санал хураалтын үе дүнгийн тухай үүнд бичихгүй ээ.

За нэг иймэрхүү зүйл болж байхын... Одоо өөрийн бодлоо бичих гээд оролдоно оо.

Гленн Бекийн танилцуулсан тэр прогрессивүүд буюу дэвшилтэт үзэлтнүүдийн тухай яриа нь надад нэгэн бодлыг төрүүлсэн билээ:
Тэрхүү танилцуулгад орсон 3н зүйл бол Монголын улс төрийн хөрсөнд гүн гүнзгий шингэсэн зүйлүүд байгаа биз. Эхнийх нь том засаглал, эрх мэдэл, хяналт; Дараагийнх нь ардчилсан сонголт/сонгууль; 3 дахь нь нийгмийн тэгш хуваарилалт. Тэгэхээр манай улс төрчдийг "дэвшилтэт" үзэлтнүүд гэж бодож болохоор байгаа биз. Энэ нь манайхны ярьдагтай адил АНУ-ын улс төрийн үндэс суурь биш бөгөөд Европын чиглэлийн улс төрийн бодлого гэж Гленн Бек ярилцлагандаа дурьдсан билээ. Бид Америкт тэглээ ингэлээ гээд дууриах дуртай биш билүү. Тэгвэл бидний улс төрийн бодлого, чиг хандлага тэндхийх биш бололтой. За тэгээд манайд дээрх 3н хүчин зүйл хэрхэн хэрэгжиж байгааг харуулж бичих гээд оролдохоос:

• Том засаглал, эрх мэдэл ба хяналт. Энэ нь МАХН болон Ардчилсан намын баримталж буй чиг баримтлал, үзэл бодолтой үнэнхүү нийцнэ. Монгол Улс нүсэр том засаглалтай. Манайх Ерөнхийлөгчтэй, Засгийн газартай, бас эрх барих төрийн дээд байгууллага нь УИХ. УИХ-ын гишүүд өмнө нь нэг туслахтай болоод байдаг байсан одоо тэгтэл бараг 3-4н туслахтай гэж сонссон. Хэдэн Яамтай, хэдэн агенгтлагтай, хэдэн газар, хэлтсүүдтэй гээд бодоод тэр бүх шатны төр, засгийн байгууллагад ажиллагсдын тоог баримжаалан бодвол нүсэр тоо гарна. Улсын төсвийн хэдэн хувь нь тэдгээр байгууллагуудын төсөв, төрийн болон төсвийн байгууллагын ажиллагсдын зөвхөн цалинд хамаардаг болохыг бодоход улам хүндрэнэ. Тэгээд тэрхүү нүсэр тогтолцооны хяналт, эрх мэдэл нь үнэнхүү их. Банк санхүүгийн байгууллага, төсвийн гэх тодотголтой бүхий л үйлдвэр, үйлчилгээ, аж ахуйн байгууллагуудын эрх мэдэл, хяналтыг хэн атгаж байдаг вэ гээд асуугаад үз дээ. Ойлгомжтой шүү дээ: засгийн эрхэнд буй эрхмүүд, намууд, улмаар намуудын гишүүд... Сонгуулийн жилд ямарваа нэгэн банк дампуурдагийг ойлгоход ядаад байх зүйлгүй. Яагаад гэвэл эрх мэдэл, хяналтын төлөөх нууцагдмал тэмцлийн үр дагавраар тиймэрхүү дампуурал болж буй хэрэг. Нам дагавал баяждаг нь, нам дагавал амьдардаг нь нууц биш болсон шүү дээ. Та хэн нэгэн таних хүнгүй төрийн болон төсвийн ажил төрөлд орох гээд үзээрэй дээ. Ямар эрх мэдэл, ямар хяналт хаана байгааг мэдэрнэ дээ, мэдэрнэ... (гэх мэтээр зөндөөн зүйл байна)
• Ардчилсан сонголт/сонгууль. "Ардчилсан сонголт", ардчилсан сонгууль, ардчилсан Ерөнхийлөгч гээд та бидний мэдэх улиг болсон лоозонгууд байгаа биз. Жинхэнэ Ардчилсан үзэл бодол гэхээсээ илүүтэй өнгөц ардчилсан гэх үгээр ард түмний, сонгогчдын тархийг эргүүлэх хамгийн энгийн арга нь бололтой. Хэн ардчилалд дургүй юм бол гээд асуувал бүгд л би ардчилагч, би ардчилсан үзэлтэй, би ардчилалд дуртай гэж хариулах байх. Ардчилсан болгон гараад юу хийдгийг сүүлийн 20н жилийн монголын амьдрал харуулаад өгөх байх. Тэд нарт юу өгсөн бэ гэвэл Монголын гэх бүхий л эрх мэдэл, хяналтыг улмаар Монголын гэх бүхий л баялгийг олгосон. Улмаар монголд нууцагдмал дарангуйлалыг олгосон.
• Нийгмийн тэгш эрх, тэгш байдал: За энэ асуудал бол бүүр Соц үеэс, бүүр Монгол Улс тусгаар тогтнолоо олсон үеэс гаралтай. Дээх нь үедээ Социализмын замаар төгс урагшаа байлаа. Одоо бол соц гэдэг үгнээс татгалзаад нийгмийн халамж, хамгаалал гэсэн үгэн дор явагдаж буй. Нийгмийн тэгш эрхийн хувьд бол арай өөр л дөө. Гэхдээ бид ухаарч, олж хардаггүй болохоос биш энэхүү тэгш эрх хэдийн алдагдсан билээ. Нэгэн жишээ аваад үзэх үү: Ихэнх ажлын зараас нэгэн зүйлийг олж харж болно. Түүнд нь сайхан бие хаатай, хөөрхөн, дээд боловсролтой, гадаад хэлтэй хүнийг ажилд авна гэчихээд дээр нь насны ялгааг заагаад өгнө. 25-аас доош настай гээд. Энэ байдлаараа бол удахгүй онгон, эсвэл гэр бүлгүй, татлаа түлхээгүй байхыг шаардах биз. Үүнд та ямар дүгнэлт өгөх вэ? Монголын иргэд нийгмийн тэгш эрхтэй амьдарч байна гэж үү? Тэгш байдал монголд байна уу? Өмнө дурьдсан эрх мэдлээс шалтгаалан ядуу хоосны ялгаа газар авчихсан. Улмаар тэгш байдал алдагдсан байгаа биз дээ. Цалин мөнгө, амьжиргаа, нийгмийн байдлыг харгалзвал үнэхээр бие биенээсээ үнэнхүү тасархай. Эрх мэдэлтэй бол нийгмийн эрхийг бүрэн хүртэнэ, үгүй бол нийгмийн шаар шавхруу мэт амьдрал ноёрхож байна шүү дээ. Нийгмийн давхарга тэртэй тэргүй байх нь ойлгомжтой л доо. Гэхдээ манайх шиг улс төрийн эрх мэдэл, хяналт, дарангуйллаас чөлөөт бус баймаар санагдах юм.

Ардчилсан нам, Хувьсгалт нам гээд тусгайлан дуудаад нэрлээд байх хэрэггүй бүгдийг нь нийлүүлээд, тэртэй тэргүй нэгэнтээ намын үзэл баримтлалаараа холилдчихсон байгаа тул бүгдийг нь "дэвшилтэт" нам гээд нэрлэчихвэл болохгүй зүйлгүй мэт. Тэгэхээр нэг нам төдийгүй нэг чиг баримтлал үзэл бодолтой хүмүүс сонгогчдод сонгоход ч амар хялбар болно. Ард түмнээ молигдохгүй би ийм намынх, тийм намынх гэж хэлүүлэлтгүй нэг л нэрийн доор нөгөөх "ардчилсан" сонгуулиа хийгээд л явбал болохоор. Тэр тусмаа одоо их хурал дээр хэлэлцэгдэж буй сонгуулийн тухай хуулиндаа тэгээд тусгачихаж болмоор санагдана....

гэх мэт....

Бла бла гэхэд нэг иймэрхүү...

2 comments:

Undraka said...

Нэг зүйлийг хамгийн эхэнд дурдсан нь дээр болов уу. Хэн ч хүчээр, хууль бусаар гарч ирээгүй. Өөрсдөө л сонгосон. Ёстой юу тарина түүнийгээ хураана гэдэг нь болсон. Сонгуулийн хууль хичнээн лаг супер хууль байгаад сонгогч тэнэг л бол нөгөө доржууд сонгогдсоор л байна. Нутаг, жалганы хүмүүсээ сонгоод байдаг жишиг тогтчон юм бишүү?Тэр хэд нь хүүхэндэж, хувийн бизнессээ хөгжүүлээд,нэг л дээл өмсөж ламдсан хүмүүс.Төрийн ордонд лам нартай тааралдбал гайхах хэрэггүй.
Нээрээ парламентын мөрдөн шалгах хорооны талаар яригдаад байгаа. Засгийн газрын хэдэн нөхдийг шалгах бөгөөд их хурлын цөөнхийн хэд байх тул овоо эрүүлжиж магадгүй.Тэхдээ нямдорж сайд болон бусад доржууд энийг эсэргүүцэж байгаа. мэдээж өөрсдийнхөө бөгсийг ухуулахаас айж байгаа биз.

Agiimaa said...

"Тогтвортой төрийн үндэс бол хуулийн хүчийг шударга бус явдлыг нухчин дарахад л ашиглах явдал бөгөөд засаглалын үүрэг зөвхөн үүргээр л хязгаарлагдаж байх ёстой. Үүнээс бусад тохиолдолд төрийн дур зорог хязгаарлагдаж, төрийн оролцоо хамгийн бага байх ёстой. Төр өөртөө их үүрэг хариуцлага үүрэх тусам, тэр хэмжээгээрээ тэр үүргээ биелүүлж чадахгүйд хүрч, мөн тэр хэмжээгээр нь хүмүүс төрийг буруутгаж, мөн тэр хэмжээгээр нь нийгэм үймж улмаар хувьсгал гарахад хүрдэг. Хүмүүс хэдийгээр төгс төгөлдөр биш ч гэсэн, тэднийг төгс болгохын тул ямар нэг зүйл хийх гэж оролдох хэрэггүй. Хүн өөрийн үнэ цэнэ, мөн аюулгүй, тогтвортой байдлаа, эрх чөлөөгөө мэдэрсэн үедээ л хөгжил дэвшилд хүрэх боломжтой. Хууль бусдын хэрэгт хамгийн багаар оролцож, засаглал хамгийн багаар мэдрэгдэж байх ёстой" ХУУЛЬ /Фредерик Бастиа/. Энэ номыг заавал уншаарай гэж хүмүүст хэлмээр байна. Сонголт цаг үргэлж байдаг.