2009-11-05

Ээ дээ, энэ хүмүүс чинь яачихаа вэ? (сэрэмжлүүлэг)

Ойрдоо ёстой л "ээ дээ, энэ хүмүүс чинь яачихаа вэ" л гэж уулга алдмаар зүйлүүд болоод байх юм.
Америк оронд тайван байдаг гэж бодож болохгүй л дээ. Гэмт хэрэг зөрчил бас л тасрахгүй. Миний энэ байгаа хот дунд зэрэглэлдээ орох боловч хэдэн жилийн өмнөх гэмт хэргийн гарцаараа Америкийн эхний 20 дотор (17 орчим) орж байсныг санаж байна. Америкт хэдэн хот байдаг билээ (
100 гаруй мянган хүнээс дээш хүн амтай 273 орчим бололтой) тэгээд харьцуулаад үзвэл их айхтар санагдаж буй биз. Тэгэхээр нэг аймшгийн газар амьдарч буй мэт бүү ойлгоорой. Манай энд цэргийн нисэх хүчний том бааз байдаг бөгөөд өглөө бүр 7-н цагт бүрээн дуу сонсоод 5н жил болж байна. Манай эндхийн оршин суугчдын дунд цэргийн албаны хүмүүс их. Бас нэг их сургууль тиймээс оюутнууд их.... Ерөнхийдөө бол тайван...

1- Магадгүй өнөөдөр манай эндхийн цэргийн бааз өндөржүүлсэн байдал зарласан ч байж мэднэ. Яагаад гэвэл өнөөдөр Америктаа болон дэлхийд том орох цэргийн баазад буун дуу хадаж эрдэнэт хүний амь бүрэлгэсэн аймшигт гэмт хэрэг гарлаа. Эх орныхоо төлөө амь насаа зориулах тангарагтай хүмүүс, нутагтаа хоорондоо байлдаад байвал яахав... Америкийн цэргийн хүмүүс бие биенийгээ буудаад, нөгөө Ирак, Афганд ч биш бүр Америк дотроо бүүр цэргийн бааздаа, бүүр өндөржүүлсэн цэргийн бааздаа шүү дээ. Афганд болон Ирак өөр ч юм хаа нэгтээ ачигдах гэж шалгалт бэлтгэлээ хангаж байсан цэргүүд дотор энэхүү хэрэг гарч, нэгэн араб нэртэй, 40 орчим насны эмч (MD) хүн 12 хүний алтан амийг хөнөөгөөд, 31 хүнийг шархдуулчихлаа. Тэр гэмт хэрэг гарсан газрын (3-хан байшин буй) хэр томыг жишээд хэлэхэд машины парк нь 1000н машиныг зэрэг багтаах боломжтой гээд ойлгочих....Одоо бөөн яриа, бөөн шуугиан... яасан ийсэн юу болов, яачихав гээд л... Шашинтай холбох нэгэн байхад, сэтгэцийн өвчинтэй холбох нэгэн байх гэх мэт... Энэ хэрэг ингээд дуусахгүй их яриа, өчнөөн асуудал үүсгэх байх... Эхлээд нөгөө алуурчныг үхсэн гэж мэдээлж байснаа сүүлдээ (5-н цагийн дараа) биендээ хэд хэд буудуулсан боловч амьд байгаа гэж мэдэгдсэн. Муу хүн үхдэггүй гэдгийн жишээ л болох байх даа...

2- Хэдхэн өдрийн өмнө нэгэн дунд сургуулийн хүүхдүүдийн эндхийхээр бол пром (манайхаар бол сурагчдын үдэшдэг гэчихий) болж бас нэгэн зэвүүн хэрэг гарлаа. Сургуулийн хүрээний газарт, тэр тусмаа бас л цагдаа хамгаалалт хийж байсан дунд сургуулийн гадаа сааданд нэгэн 15-н настай нэгэн охиныг 10 гаран хөвгүүд 2 цаг гаран бүлэглэн хүчиндсэн хэрэг гарсан. Тэрхүү 2 цагт 10 гаран (10 гаран шүү дээ, одоо яг хэд байсныг нь мэдээлээгүй л байгаа) хөөрхий охиныг хүчиндэх, зодох, доромжлохыг хараад зөндөөн "үзэгчид" байсан гээд байгаа. Яачихсан дотортой болохоороо тэгж хараад өнгөрдөг байна аа. Тэдгээр "хүн-сүргээс" (дунд сургуулийн сурагчид шүү дээ) хэн нь ч цагдаад мэдээлээгүй байгаа нь хамгийн хачирхалтай....

3- Мөн хэдхэн өдрийн өмнө нэгэн хотод хүчингийн хэрэгт холбогдоод ялаа эдлэн 15н жил шоронд суусан нэгэн этгээдийг цагдаа нар баривчиллаа. Тэгээд түүний амьдарч байсан байшингийн эдлэн газраас хүний цогцос илрүүллээ. Нэмж нэгжсээр байгаад 11 хүний (бүгд эмэгтэй, үүн дотор алга болсонд тооцогдон эрэн сурвалжилж байсан хүүхнүүд зөндөөн) цогцос илрүүлсэн. Цаана нь хэд ч байгааг мэдэхгүй байгаа. Тиймээс байшинг нь буулган бүх л нүх сүв болгоныг онгичихоор болсон. Энэ хэргийн тухай ихэнхдээ ярьж байтал өмнөх цэргийн баазад гарсан аллага гараад тэр тухай бараг "мартагдсан"... (энэхүү бичлэгээ бичсэний дараа 10хан минутын радио сонссон чинь 13 болж 2оор нэмэгдсэн байна. Аймшигтай байгаа биз)

4-Мөн хэдхэн өдрийн өмнө нэгэн өсвөр насны хүүхэд "нууцаа хадгалах" сэдэлтээр гээд 4-н настай хүүхдийн амийг бүрэлгэсэн.

5-Мөн хэдэн өдрийн өмнө нэгэн их сургуулийн 3-н тамирчин бүсгүйчүүд машинтайгаа алга болчихоод хайгаад... Гэтэл тэд нар сургуулийнхаа ойролцоо байдаг хиймэл нууранд машинтайгаа живчихсэн байхыг илрүүлсэн...

6- Мөн хэдэн өдрийн өмнө... Нэгэн гэр бүл хэдхэн сартай хүүхдээ алга боллоо гээд бөөн эрэл хайгуул боллоо. Зарлаад л хайгаад л... бүр 5н өдөр болсон... Тэгсэн цагдаа нар алга болсон хүүхдийг орон доор хайрцганд хийгээд юмнуудын цаана нуучихсан байхыг нь олж илрүүлсэн. Золоор шүү дээ... Золоор хүүхэд амьд.... Ямар зорилготой хэдхэн сартай хүүхдээ хайрцганд хийж юмнуудын цаана нуух болсныг одоо тодруулах гэж үзэж байгаа. Тэр айл өмнө нь бас нэгэн 3-н настай хүүхэд алга болоод олдоогүй асуудалтай юм билээ....

Дордохын 7 болгоод яахав... Энэ бүгд хэдхэн өдрийн дотор болсон гээд боддоо.

40-н настайгаас авахуулаад 4н сартай нь хүртэл холбогдсон эдгээр гэмт хэргийн тухай уншихаар ёстой л "Ээ дээ, энэ хүмүүс чинь яачихаа вэ" гэж уулга алдмаар байгаа биз дээ...


Энэхүү бичлэг минь ямарваа нэгэн байдлаар сурталчилсан эсвэл өөгшүүлсэн, өмгөөлсөн, хамгаалсан, турхирсан агуулга агуулаагүй бөгөөд зөвхөн сэрэмжлүүлэх үүднээс бичсэн болно.


3 comments:

Итгэл-Арвижих said...

ужас

Chandmani said...

ёстой настояший ужас болоод байна аа энд. Өнөөдөр бас нэгэн байгууллага дээр хуучин ажиллаж байгаад 2 жилийн өмнө халагдсан нэг нөхөр 6н хүнийн буудаж шархдуулаад нэг хүний амийг хөнөөчихсөн.

Өдөр болгон шахуу хүныг олноор нь буудсан хэрэг гарч байна...

bluefire said...

TV uzehgui baih ch bas neg talaar saihan yumoo... :>