2009-09-07

Таны сэтгэл хямраад байна уу? Тэгвэл...

Бид бүхэн хямардаггүй бол хорвоо улам л уужим сайхан, улам л ногоон болох байсан байхдаа...

Би заримдаа хямардаг: бодол санаа хөврөөд л, болох болохгүй янзан бүрийн зүйлд санаа сэтгэл зовоод л, энийг яахав, тэрийг яахав гээд л бухимдаад, цаашид яаж амьдрах, хэрхэн байх тухайгаа бодоод л суудаг. Тэр болгондоо өөрийгөө стресдүүлж байгаа хэрэг л дээ...

За тэгэхээр стрессгүй амьдрахын тулд би болон миний таних, танихгүй найзууд яах хэрэгтэй юм бол гэж бодоод нетээс хайгаад дараах зүйлийг оллоо. Хэрэг болох байх гэж бодож байна.

1. Байнгын дасгал хөдөлгөөн хийж, биеийн тамираар хичээллэдэг үү? Долоо хоногтоо 3-аас 4-н удаа биеийн тамираар хичээллэх юм уу, эсвэл дасгал хийснээр хямарсан сэтгэл "эмчлэгдэх" нь судалгаагаар нотлогдсон юм байна. Сэтгэл санаагаа эмчлээд ч зогсохгүй эрүүл чийрэг байж урт удаан наслах нь байна.

2. Кофейн бага хэрэглэж байгаа биз? Жишээ нь өдөртөө 4 болон түүнээс олон удаа удаа кофе уудаг бол улам л стрессдэх нь байна шүү. Кофейн хүний бие махбодид нөлөөлснөөс тэгж байгаа хэрэг. Уух тусам л улам уулгах гээд байдаг эд дээ. Энд харин өөрийн зүгээс санал болгоход албаны хүмүүс уулзалт дээрээ кофе их захиалж уудаг. Битгий тэг гэх гэсэн юм. Хэрвээ уулзаж буй албаны хүн тань кофе уумаар бол кофегоор дайл. Харин өөрөө бол цай ч юм уу өөр зүйлийг захиалж ууж болно шүү дээ. Заавал яагаад адилхан зүйл уух ёстой гэж. Ер нь бол уулзаж буй хүнээсээ юу уухыг нь асууж байх нь соёлтой харилцааны нэгэн хэлбэр шүү дээ. Монголд бол албатай юм шиг кофе уудаг гэдгийг мэдэж байгаа тул үүнийг бичлээ.

3. Сайн унтаж амарч чадаж байна уу? Хүн 6-аас доош цаг унтах нь бие махбодийн хэрэгцээг хангадаггүй байна. (хэхэ би бол 5н цаг л унтдаг даа) Унтах нь ядаргаа тайлах хамгийн энгийн зүйл бололтой. Над шиг шөнө унтаж чаддаггүй бол өдөртөө 20-30 минутын англиар бол "nap" монголоор бол "нойр авах"-ыг хийчих.

4. Зөв зохистой хооллож байна уу? Өөх тос, чихэр, давсыг хязгаарла. Зөв хооллосноор та өөрийгөө ямарч тохиолдолд аварна. Энэ талаар Монголчууд минь ойлголт багатай байдаг гэж би хувьдаа боддог. "Өөхгүй мах иднэ гэж юу байсым л" гэх байхдаа. Энэ нь бидний амьдралын хэв маяг шахуу. Хамгийн гол нь энэ нь бидний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж буйг мэддэггүй. Яагаад гэвэл зөв хооллох, эрүүл мэндийн талаар ойлголт бага буйд оршдог. Илчлэг сайтай хоол идэх гэж ярих болохоос биш өөхтэй тостэй хоол идэх гэж яримааргүй байгаа юм даа...

5. Дотно "жинхэнэ" найз нөхөдтэй ч юм уу, хэн нэгэнтэй юу? Хүмүүн дотроо хадгалаад л байвал бас л дотроосоо ялзардаг байна. Хүнд ярихаасаа ичиж зоволгүй яахав. Гэхдээ хэнд гэдгээ бодоод зөв ухаантай хүнтэй өөрийнхөө зовлонг хуваалцаж байвал өөрийгөө аварч буйн нэг илрэл. Санаа зовохгүй, сэтгэлийг чинь улам хүндрүүлэхгүй хүнтэй ярилцаж хэлж бас бичиж ил гаргаж байвал стресснн дарахад туслах нь байна. Одоо цагт хүний сэтгэл хатуу болсон гэдгийг ойлгож байна. Гэвч цаана чинь Таныг "сонсох" тэвчээртэй хэн нэгэн байгаа гэдэгт итгэх хэрэгтэй. Бас хэт итгээд хамаа намаагүй авч болохгүй ээ. Таны итгэлийг даах хүнтэй л ярих нь зүйтэй. "Хүн гаргаж байж санаа нь амардаг" гэж л үүнийг хэлэх байх.

6. Нийгэмд хөлөө олох гэж томоор нэрлэж болмоор зүйл. Та бусадтай учраа олохдоо аль хэр хүн бэ? гэж өөрөөсөө асууж, энэ талаар бодож байсан уу. Хэрвээ Та олж чаддаггүй бол Таны зан чанарт, таньд учир нь байна гэсэн. Нөгөө талаасаа Таниас болоогүй гэж боддог байж болох юм. Гэтэл энэ сэтгэл нь ужгирсаар сүүлдээ хэт өөртөө итгэх итгэлийг олгож бусдыг үгүйсгэх сэтгэлд хүргэдэг байна. Энгийнээр хэлбэл, өөртөө халдаамааргүй, дотроосоо өтөх гэж болох нь байна шүү. Тэгэхээр наанаа ч бас цаанаа ч бодох зүйл байгаа биз. Өөрийгөө зөвөөр илэрхийлж, хүнд өөрийгөө ойлгуулж сурах хэрэгтэй.

7. Time management буюу цаг хугацааг зохицуулах чадвар аль хэр вэ? Хэзээд л яарсан сандарсан, дэвэрсэн, хурдалсан хүн байвал хэцүү биз дээ. Тэгэх тусам улам л хямрах нь дамжиггүй. Юмыг урьдаас харж, зохицуулж, төлөвлөж чадах чадвар ч үүнд хамрах байх шүү. Шатар, даам тоглох нь үүнд хэрэг болж магадгүй. Хэдэн нүүдлийн дараагийнхийг бодож чадаж байна вэ?

8. Зохион байгуулалт хэртэй вэ? хэхэ улам монголчилвол хэр нямбай хүн бэ? Задгай, назгай хүн бол хэцүү шүү дээ. Юманд нямбай, зохион байгуулалттай ханддаг бол хямрахгүй байх нь байна. Бодоод үз л дээ. Хаанаа хийснээ мэдэхгүй эрж будилж байснаас шууд мэдэж байх нь хамаагүй амар. Бас хэт нямбай, хэт зохион байгуулалттай байх нь дэмий. Тэгвэл бусдаас зожигроно гээд бодчих. Тийм хүн хамгийн түрүүнд л гомдоллоод, гоншигноод, бас сэжиглээд, хамарт нь ус хүрчихсэн юм шиг болдог.

9. "Ажилдаа" сэтгэл хангалуун байдаг уу? Ямарваа нэгэн ажлыг хэлсэн болохоор хашилтанд хийлээ. Ажил бол ажил шүү дээ. Хэрвээ хийсэн, хийх ажилдаа сэтгэл хангалуун байж чадахгүй бол хямраад л байж дээ. Хэрвээ ямарваа нэгэн ажлыг хийх гэж байвал үнэн сэтгэлээсээ хий л гэх гэсэн юм. Хүүхэд асрах хүртэл энд хамарч байгаа юм шүү. Хаалга хаах нь хүртэл ажил шүү дээ. Аятайхан зөөлөн хаах, эсвэл савж шидэх, хөлөөрөө өшиглөх зэргийг бас бодолцоно биз дээ.

10. Таны "ажлын" ачаалал аль хэр бэ? Хэтэрхий дарамттай ажиллаад байна уу? Эсвэл юу ч хийхгүй зүгээр л суугаад түүнээсээ уйдаад байна уу? Таны ачааллаас таны хямрах сэтгэл шууд хамааралтай. Хэтэрхий ачаалалтай, үргэлж тэгэх ингэх ёстой гээд байвал хэцүү бөгөөд хямралыг улам давраана. Тиймээс өөрийгөө "жаргаах" аргыг олох хэрэгтэй. Цаг хугацааг зөв зохистой өнгөрүүлэх аргууд хобби энээ тэрээ гээд зүйлс зөндөөн шүү дээ...

11. Таны гэр орон, өрөө тасалгаа тань хэр цэвэрхэн бэ? бодоод үз дээ. Хэрвээ үргэлж mess буюу орвонгоороо эргэчихсэн байдаг бол таны хямрах сэтгэл улам нэмэгдэнэ. Цэвэрхэн таатай орчин гэдхлээр хэн ч ойлгоно доо... Өө тийм бас үнэр танар нь...

12. Санхүү, мөнгөний хувьд ямаршуухан байна даа? Хэрвээ зээл өрөнд баригдсан бол хямраад л байх болж дээ. Тиймээс ухаантайхан шиг санхүүгээ барих хэрэгтэй болж дээ...

13. Бэлгийн харьцаа тань ямаршуухан байна? Секс бол бие махбодийн болон сэтгэл санааны аугаа тайвшруулагч юм байна. Секс хийгээд ханаад л жаргаад байвал таны стресс (хэрвээ байвал шүү дээ) буураад л байна. Тэгэхээр хэзээд битгий цааргал гэж байгаа юм даа. :)


За тэгээд энэ "азгүй 13" гэсэн тооноос салах л хэрэгтэй болох нь дээ. Тэгэхийн тулд Та стрессгүй байх мөн 13н аргыг эндээс олсон байхаа гэж найдаж байна...

Хэрвээ биш бол шууд хэлээрэй. Би ч гэсэн залруулья.

3 comments:

Бүсгүй said...

сайн зөвөлгөө байна

zzz said...

hanandaa hadmaar zuvulguu bn

gegeen said...

tiim bn. zarimiig ni ch biyeluuleed baidag boltoimaa.