2009-03-15

Хувийн ариун цэвэр сахих

Өмнө бичсэн бичлэгийн хамгийн сүүлийнх буюу Хувийн ариун цэвэр алдагдсанаас болж хэрхэн нян, бактерит дарлуулж, халдвар авч, өвчин тусаж болох талаар бичих гээд оролдоод үзэх үү.
Ер нь бол Хүн өөрөө нян, бактери, вирус, өвчин тараагч болох тохиолдол их. (нян, бактери, вирус гэдэг нь тус тусдаа өөр зүйлүүд шүү)

Халдварын эх үүсвэр нь хувь хүн өөрөө байх албагүй л дээ. Мэдээж нийгэмд бусадтай харьцаж байгаа тул хэнээс ч юуг ч тусч мэднэ. Ёстой дуслаар нь ч, тунгаар нь ч хүртэж мэднэ. Тэгэхээр эхлээд өөрийгөө, дараа нь бусдыг бодох нь зүйтэй байх болов уу.

Хувийн болон нийгмийн ариун цэвэр сахих тухай эрүүл мэндийн байгууллага, хүнсний байгууллагынхан, хяналтынхан, хүүхдийн байгууллагынхан болон зарим мэргэжлийнхэн тусгайлан судалсан байдаг байлгүй. Зарим нь соц үеийн хүмүүжлээр, зарим нэгэн өрх гэрийн хүмүүжлээр, зарим нь сургуулийн эрүүл ахуйн хичээл ч гэж нэрлэдэг болов уу сургалтаас, зарим нь тусгайлан сургалтаар судалсан гээд янзан бүрийн шугамаар мэдээллийг авсан байгаа... Тэгэхээр хэн нэгэн энэ талаар сонсоогүй, мэддэггүй гэвэл ёстой "нар хаанаас ч юм гарах" байх... Тэгэхээр бүгд сонссон, мэддэг болж таарах гээд байна аа даа.

Хүн хэлэхээс нааш цаас чичихээс наас ч билүү нэг тиймэрхүү үг байдаг. Тэгж бодоод энэ бичлэгийг уншаарай. Энгийн зүйлийг нуршаад байна гэвэл яахав тэгсхийгээд орхичихно биздээ...


Нэгэн "түүх"...Хувийн ариун цэвэр сахих нь хувь хүн болгоны үүрэг хариуцлага, бас ухамсар мөнөөс мөн :) Биднийг бага байхад сургууль, анги танхимд "ариун цэврийн дарга" гэж айхтар мангаа байдаг байлаа. Өглөө болгон шахуу хүүхдүүдийн гар, хумсыг, цамцны зах, дүрэмт хувцасны индүүдэлт, гутлын хог тоосыг шалгаад л зарим нэгийг нь гахайгаар дуудаад сүрхий байж дээ... Бид формондоо тусгайлан цагаан захыг өдөр болгон сольж хаддаг байж билээ. Хэрвээ хүзүү хар, шороо тоосонд тоглосон бол тэр захны амархан халтар болохыг нь яана. Өндөрхаанд хаврын улиралд шороо тоос босохыг нь бас яана. Гэвч бид "цагаанаар" нь байлгаж болоод л байсан юм даа. Энэ мэтийн соц хүмүүжил нь мань мэтийн амьдралд сайнаар нөлөөлсөн нь лавтай. Тэр тумсаа над шиг хөдөөний хүнд :)

Нусны алчуур... Манай сургуульд, манай ангийн тооны багшаар Ардын гэгээрлийн тэргүүний ажилтан багш Равжир гээд сүрхий тооны багш байсан юм. Их айхтар, ширүүн зантай мэт боловч хүүхдүүд бидний төлөө хүн байсан. Цэвэрч, нямбай гэж чигтэйхэн. Нусны алчуурыг хэрхэн зөв эвхэхийг надад заасан хүн дээ. Энгийн байгаа биз. Ариун цэврийг сахь гээд номлоод байхгүй ч, ганцхан удаа л энгийн зүйл хэлээд л "өөрчлөлт" авчирдаг... Уншигч Та нусны алчуурыг зөв эвхэж чадах уу?

...Хумсаа арчлах... Хумс ер нь их нян агуулдаг. Тиймээс үргэлж арчилж цэвэр байлгах нь зүйтэй. Хумс авахад бас учиртай байх. Миний л мэдэхийн угт нь тултал мөлчийтөл нь авдаггүй байсан юмдаг. Бас хуруу гарынхаа хэлбэрийг алдахгүйн тулд зөв авч сурах хэрэгтэй байх. Хумсны толионы өнгө мөнгө гээд учир утгатай эд байх. Орчин үед хумсны салонууд хүртэл байдаг юм чинь мань мэт нь энэ тухай бичих нь ичгэвтэр хэрэг... Хумсаа мэрдэг зуршилтай хүмүүс байдаг даа. Тухайлбал Сагсан бөмбөгийн мэргэжлийн алдартай тамирчин залуу Браун Жаймс (Хаан гэж хочтой. Тэгэхээр хаан бас хумсаа мэрээд байгаа биз) гэх мэт... Надад бол нянгаа түүж идэж байгаа мэт санагддаг.
Хумс гэснээс ёонидохдоо, лингамдахдаа бас бодолцоно биздээ...

...Гар угаах... Хамгийн энгийн боловч хамгийн хэрэгтэй зүйл. Гар оролцоогүй зүйл байдаг болов уу. Гарыг хэрхэн угаах нь бас учиртай. Зүгээр л усаар угаасан болоод орхивол угаасны утга алдагдана. Нэгэн сонин түүх: нэгэн биологийн мэргэжлийн нөхөр гараа угаахаасаа өмнө нян, бактериа шалгаж гэнэ л дээ. Дараа нь гараа угаасныхаа дараа бас шалгаж. Тэгсэн угаасных нь дараа бактери, нян нь илүү байсныг туршилтын дүн харуулжээ. Яагаад гэвэл усанд "угаасны" дараа гарын нян, бактерүүд "идэвхжиж" "ил гарсан" байна. Тэгэхээр гараа усанд булхаад авах, жинхэнэ ёсоор угаах хоёрын хооронд ялгаа байгаа биз. Та гараа зөв угааж чадах уу?

...Үс... Үсээ засуулах нь тэртэй тэргүй хүн болгоны хийдэг ажил. Сэгсийсэн сэгсийгээгүй үс нян, бактери их агуулдаг. 2мм урт үсэнд хэдэн ч билээ нян байдаг гэж хаа нэгтээ уншиж байсан. Тоог нь санахгүй байгаа тул хэдэн ч билээ гээд орууллаа. Тэр үед би паах гэж байсан юмдаг. Өө тийм, үс бол үс шүү дээ. Үс нь бас нэг бодлын "хамгаалалтын" зориулалтай эд. Тиймээс янзан бүрийн газрынхаа үсийг хусахаасаа өмнө бас бодоорой, судлаарай... Эмэгтэй хүн сугандаа үстэй бол "тэнэг" хэрэг., эр хүн "тэрэндээ" үсгүй бол бас нэгэн бодлын "тэнэг" хэрэг. Хэн мэдэхэв, том харагдаад "гоё" л байх л даа :) Эр эм хүмүүс "энд тэндхийнхээ" үсийг янзан бүрээр ойлгох биздээ. Ямар ч байсан засдаг байх хэрэгтэй шүү... Хамрынхаа үсийг бас засч янзалж бай. Хэхэ Хамраасаа үсээ цухуйлгачихаад дээр нь нус нь, ус нь гоожоод байвал бүр "тэнэг" хэрэг. За ерөнхийдөө бол ямар ч байсан, хаана ч байсан тэрхүү үсийг "засч" бай... Хусч бай гэж хэлээгүй шүү :)

Нэгэн зүйл... Саяхан Ганаа_бж Сэтгэл гэдэг багадахгүй бичлэгтээ нэгэн зүйл болгоод "суултуурын" тухай бичсэн байсан. Зөв зүйл бичсэн гэж бодож байна. Өөрийгөө бас өрөөл бусдыг хүндлэх, хайрлах хэрэгтэй шүү дээ. Хайрлана гэдгийг заавал "хайр" утгаар ойлгохоос өөр утга байдгийг ойлгуулах гэж хичээсэн байх. Эр хүн эмэгтэй хүнийг хайрлах нь суултуураас ч эхэлж болох шүү дээ хэхэ бүр хальтирчихлаа...

...Хувцас хунар... Мэдээж цэвэр цэмцгэр, угааж индүүдэх, солих энээ тэрээ гээд зөндөө. Хувцсаа сольж өмсдөгийг би үзэн яддаг, дургүйцдэг. Яагаад буруу гэж боддог болсон бэ гэвэл: Оросын ТВ их үздэг хүн байсан юм. Нэгэн удаа далд хүч, сүнс, соронзон орон гэх мэт зүйлийн тухай баримтат кино гарсан юмдаг. Тэр баримтат кинон дээр хэрвээ хүн бусдын хувцсыг өмсвөл хуучин хүнийхээ сүр сүлд, өвчин зовлонг авдаг гэж гарсан юм. Одоо бодож байхнээ "нян" байх л даа... Хэрвээ хулмастай бол тэрхүү хөлсний үнэрийг биендээ шингээнэ, хэрвээ уушигны өвчинтэй бол тэрхүү өвчнийг авна гээд болчих. Тэгэхээр хүний хувцсыг ямарч үед бүү өмс. "Тамирчид" (нэр зүүлгэчихлээ) хувцсаа сольдог хүмүүсийн тоонд багтах байх. Бүр туйлшрахгүй л дээ. Яагаад гэвэл соц үеийн арвилан хэмнэлт, ядуугийн зовлонгоос болоод багаасаа дүү нартайгаа хувцсаа солиод, хувцсаа уламжлуулаад өссөн хүн би. Харин "бусдынх" бол но шүү дээ...

Пөөх, аймаар ихийг биччихсэн байна. Энэ удаадаа болох байхаа...

Ариун цэврийг сахиарай нөхдүүдээ, бас бусдыг сахиулаарай... :)

4 comments:

Jenni said...

bi dandaa hand sanitizer avch yavdag shd :P

Chandmani said...

Sanitazer-ыг монголоор ариутгагч гэх болов уу. Тиймээс "гар угаах"-ыг "ариутгагч"-ийг орлуулж болохгүй гэсэн :) Ямар ч байсан ариун цэвэр сахихад зайлшгүй хэрэгтэй эд дээ... Тийм үү?

Anonymous said...

Сая 2 жилийн өмнө удаан уулзаагүй 10 жилийн ангийнхантайгаа уулзаад модонд гарч, хохог хийдэг юм байна. "-За мань хүндэрчээд ирье" гээд явсан залуу ирэнгүтээ хорхог гаргаад л аав болж ангийнхандаа мах хувааж эхэллээ дээ.
Манай найз охин бид 2 юм ярьж сууж байснаа зэрэг дуу алдаад л босч нойтон салфетка өгч билээ. Өөрөө тоохгүй юм бариад иддэг юмаа гэхэд, тэр олон хүмүүсийг нянгаараа халдаана гэж бас боддог толгойтой бх ёстой юм шигээ.
Гэхдээ энэ бол гэр бүлийн хүмүүжил л дээ.

Chandmani said...

хэхэ хэнэггүй "аав" байна даа хэхэ "хорхог" идүүлэх шахсан байна ш дээ...