2009-02-06

Ил захидал: сэтгэл нь хөвөрсөн kinda занята хүүхнүүдэд....

...

Ер нь бол мэдэгдэхгүй бол нэг удаа ч юм уу хэдэн ч удаа юм "явах" чинь чухал биш. Чамд гай тарьж мэднэ, жаргал ч өгч ч болно. Нэгэнт мэдэгдчихвэл ойлгоод байх зүйлгүй. Тэрийг ойлгож байгаа гэж бодож байна. Хэрвээ мэдэхгүй бол Ганданд очоод ном уншуулах ёстой хүүхэн байна гэж хэлэхсэн. Чухамдаа бол хэнтэй уулзахаас их зүйл хамаарах байх л даа...

Зарим хүмүүс "болзоо ч юм уу уулзалт" тал дээр ок, зарим бол үгүй. Би бол ок хүн. Яагаад гэвэл учиртай учиргүй уулзаад ирсэн. Хэрвээ миний хуучин эхнэр хэн нэгэнтэй "уулзахад" нь би татгалзахгүй. Яагаад гэвэл тэр хүн ч гэсэн амьдралын жаргалыг эдлэх эрхтэй. Яагаад болохгүй гэж... Бас яагаад болно гэж. Нэгэн түүх бичих үү: Нэг удаа эхнэр минь гэртээ ирж хоноогүй юмдаг. Тэр нь ядаж байхад миний "бужигнуулчихсан" үе байлаа. Ядаж байхад ажлынх нь газрын баяр давхардаад... Баяраа дуусгаад ирэх болов уу гэж хүлээгээд л... Хүлээх ч хэцүүг хэлээд юу барахав... Эхэндээ ч яахав гялалзаад л, ар гэрээ авч яваа хүн шиг байлаа. Удалгүй ганц хоёрыг балгалаа... Охиноо унтуулчихаад хүлээлээ... Хаалганы хонх дуугарах болов уу, эсвэл түлхүүрийн дуу гарах болов уу гэж хүлээгээд л... Толгойд янзан бүрийн бодол эргэлдээд л... Хүн амьтан зовоочихов уу, замд нь "гай" учирав уу гээд л янзан бүрээр л төсөөлөөд л... Охиноо унтуулаад дахиад ганц хоёрыг балгалаа. Зориг орж байгаа бололтой хүлээх ажилдаа хэт автаад гадаа орцноосоо гарч хүйтэн цетентэн дээр суугаад хүлээлээ... Цемент хүйтэн байх тусмаа сэтгэл улам хөрч байсан байх. Бас бороо ороод л... Уусан хэдэн пивондоо халуураад бороонд зогсож байгаад л хүлээлээ. Сэтгэлд хурах нулимсаа бороогоор солих ч гэсэн байх л даа. Бороо асгарсаар, сэтгэл хүлээн...хүлээсээр хүлээсээр сүүлдээ сэтгл минь уйллаа... Бүхэл шөнөжингөө гадаа хүйтэн шатан дээр харуулдсаар ирсэнгүй... Бороо ч татарсангүй... Тэгэхээр сэтгэл уйлсаар, хүйтэн бороо асгарсаар үлдсэн гэсэн үг. Аль аль талаасаа шалба норсон эр хүн охиноо бодоод гэртээ орж ирээд өөрийгөө янзлав. Мэдээж ажилдаа явахдаа бэлдсэн байлгүй дээ. Эхнэр минь хэзээ ч үүнийг минь мэдээгүй. Би хэзээ ч хэлсэнгүй...

Намайг хашраах гээд хоночихлоо гэж өөрийнхөө сэтгэлийг засах гэж хичээгээд хэзээ ч дийлсэнгүй. Тиймдээ ч нэгэн бодлын "хонзон"-той хоцорсон. Хэрвээ нэг хонож болж байгаа юм чинь дахиад хонох нь гарцаагүй гэсэн логик бодол эргэлдэнэ. Хажуугаар нь эр хүний нэр хүндийг хадгалах сэтгэл, эр хүн байж яагаад "доромжлуулах" гэсэн бодол эргэлдээд... Би тэр бодлоос хэзээ ч салж чадсангүй. Бороонд норсон тэр үе шиг нэвширтлээ сэтгэлдээ хадгалсан байлаа... Тиймдээ ч хэзээ ч уучилсангүй. Хаана, яаж хоносон нь сонин биш, харин намайг нэвширтэл "норгосонд" хамаг учир байлаа, I mean, яагаад доромжлуулах гэсэн бодол хэзээ ч намайг орхиогүй юм. Тэр бодлоосоо хэзээ ч салж чадаагүй, тэгэхээр эхнэрээ хэзээ ч уучилсангүй...

Нэг иймэрхүү...

Бодоод үздээ. Хэрвээ "зовж" байвал тэр хүнтэйгээ уулзаад үз, яагаад амьдралын баяр баясгаланг амталж болохгүй гэж. Харин амьдралын шиврээ бороог давж чадахгүй, нөхрийгөө, эсвэл хайртай эрийгээ "хүн" болгож чадахгүй, ямарваа нэгэн "хонзон" санаад байвал үнэхээр чи өөрийнхөө амьдралаар тоглож байна гэх гэсэн юм. Гэр бүлийн болон найз нөхдийн ялимгүй алдаа нь амьдрал баллах баллуурын үзүүр ч байж мэдэх юм шүү....

Амьдралаа баллуурдсан эрээс хүндэтгэв...

Сэтгэлээ дага. Харин айвал бүү хий, хийвэл бүү ай гэдгийг үргэлж санаж яваарай...

9 comments:

Чепак said...

Зїгээрээ хє
Нэг удаа баллуурдсын бол дараа удаад туршлагатай л їзэж тар тэгээд ч сэтгэлд нь нэг эргэсэн бїсгїй хїнийг буцаана гэдэг гарааны зурхайгаас эргэсэн морьдыг зогсоохоос хэцїї байдаг юм доо

Сэтгэл доторхи "хонзон"-гоо эвтэйхэн хэлчих л хамгийн чухал байдын яаж хэлэх талаар надаас илїї байлгїй дээ

Undraka said...

Уншсан чинь сэтгэгдэл бичихгүй байж чадсангүй...Эхнэрээ өмнө нь араар тавиад тгд баригдсан гэж ойлголоо...тгд өөр шигээ эхнэрээ санаж. Өөрөө эхнэрээ яаж дромжилсноо санаж.Тгд эхнэрээ өөр шигээ гэж үзээд салж.Хэрвээ гэр бүлийн амьдрал ийм байдаг бол хүнтэй гэрлэх хүсэх зүйл биш бололтой.уучилаарай шүүмжлэл биш шүү.Ийм л бодол төрчлөө.

Anonymous said...

hunii bodoj bgaagui yanzan buriin asuudal l urgan garchirdeg baih. harin ankhnaasaa buh yum ilen dalangui bsan bol yamar baih bol..

Chandmani said...

Чепак-д:
Бүсгүй хүнийг буцаана гэж байдаг юм уу? Надад бол буцна, буцаана гэдэг нь утгагүй санагдаад байдаг юм. Нээг их амьдрал ойлгодог, боддог хүн болж буцаж жүжиглэж байснаас явснаараа явчихсан нь хамаагүй дээр санагдана.
Морьд гэснээс хурдны морь гараанд хөтөлж явсан юм байна шүү.
Эр хүн сэтгэлээ гаргах үе бий, гаргахгүй үе бий. Ерөнхийдөө иймэрхүү тохиодолд өөртөө хадгалах нь зүйтэй гэж ойлгож явдаг.

Undraka:
Их айхтар логик дүгнэлт хийсэн байна шүү. Зарим зүйл нь үнэн зарим зүйлд нь хэтрүүлэг оруулчихсан юм... Гэр бүл = аз жаргал гээд тогтоочих... :)

Anonymous-д:
Илэн далангүй байна гэдгийг ямар утгаар хэлж байгаа билээ хө?

Чепак said...

Сэтгэл нь хувирсан эмэгтэй хїн буцаад чамайг хуучин шигээ хайрлах худлаа гэдэгийг л жаахан болхи хэлчиж "буцаана" гээд

Undraka said...

хэхэ логик дүгнэлт хийхэд хүргэсэн зүйл бол эр хүн байж яагаад доромжлуулах гэж...

Chandmani said...

Чепак-д:
"буцаана" гэдгийг одоохондоо ойлгохтойгоо л байна, нас явах тусам уймраад эхлэх байхаа :)

Undraka-д:
чи тоондоо онц гардаг байсан байх аа :)

byambaa said...

shuumjleh geed bdg.

boliloo...

Chandmani said...

тэгэх ч байх гээд бодоод сууж байсан юм аа....

шүүмжлээгүйд баярлалаа ...