2009-02-14

"Хархуудын тулаан"

"Сталинград дахь Герман цэрэг" бичлэгийг уншаад уншсан нэг номоо санадаг байгаа. David L. Robbins буюу Давид Л.Роббинсийн "Хархуудын тулаан" гэж орчуулж болохоор баримтан дээр тулгуурласан түүхэн зохиол, англиар "War of the Rats".

Товчхоноор бичнэ ээ. Дэлхийн 2-р дайны гол халуун цэг болох Сталинградын дайны, Германы болон Зөвлөлтийн мэргэн буучдын тулааны тухай. Сталинградын тулалдааныг Германчууд өөрсдөө "хархуудын тулаан" гээд нэрлэсэн. Учир нь энэ хотын тулаанууд нь тус хотын хонгил, гудамж, орц, байр, өрөө тасалгаануудад болж байсантай холбоотой. Сталинградын байлдаан нь Сталины тушаалаар эцсээ хүртэл үзэх Зөвлөлтийн, улмаар байдал өөрчлөгдөн Гитлерийн тушаалаар мөн эцсээ хүртэл байлдах Германы цэргүүдийн "харанхуй нүхэн" доторхи "хархуудын" аймшгийн тулаанууд байлаа.

Сониноос энэхүү номонд "монгол" гэж нэг удаа дурьдагдана. Номын гол баатруудын нэг Оросын алдарт мэргэн буудагч Зайцевын дүр төрхийг нь монгол царайтай хэмээн дүрсэлсэн.

Гол баатруудын 3 нь түүхэн хүмүүс, Оросын мэргэн буудагч Василий Зайцев, Германы мэргэн буудагч ХейнцТорвалд, Орос гаралтай боловч Америкт цагаачлан Америкийн иргэн болсон эмэгтэй мэргэн буудагч Таня Чернова... Америкаас нутагтаа эргэн очиж эх нутгаа хамгаална гэдэг үнэхээр их зориг шүү, тэр тусмаа эмэгтэй хүн.

Сталинградын тулааны тухай ганц хоёр тоонууд оруулах нь зүйтэй болов уу гэж бодном:
- Сталинград нь дайны өмнө тухайн үедээ 500 мянга гаран хүн амтай байсан бөгөөд дайны дараа 1500 хүн амьд гарчээ. Улаанбаатар хотын хүн ам 800 мянга орчим (бүртгэлтэй бүртгэлгүй 1,0 сая болох биздээ), түүнээс Спортын ордны зааланд 1500 хүн цуглуулсан гээд төсөөлөөд харьцуулаад бодчих....
- Сталинградын тулаанд нийт 1 сая 109 мянган хүн амь үрэгджээ. Одоо манай Монголын хүн амын хагасаас доогуур тооны хүний амь үрэгдсэн гэхээр үнэхээр аймшигтай байгаа биз.
- Сталинградын тулаан нь Германы тал дайрч 1942 оны 8-н сард эхлэн 1943 оны 1р сарын 31-нд Германы арми бууж өгснөөр дуусгавар болсон гэж үздэг юм байна.
- Сталинградын тулаан гэхийг Сталинградын бүслэлтийн тулалдаанууд гэж ойлговол зүйтэй. Учир нь эхлээд Зөвлөлтийн арми, хотын иргэд бүслэлтэнд хамгийн хүнд нөхцөлд төрөлх хотоо, эх орноо хамгаалж байгаад 1942 оны 11-н сард байдал эсрэгээр эргэн улмаар Германы алдарт 6р арми бүхлээрээ бүслэгдэн бууж өгөх хүртэл харилцан тулалдсан билээ.

За товчхондоо иймэрхүү...

5 comments:

Undraka said...

уншаад би өөрийгөө голчлоо...Мэдээлэлийг цэгцтэй оруулдаг юм байна шүү.нээх сунжирсан биш

Soronzon said...

Ундраатай санал нэг байна. Сайхан бичлэг байна шуу. Ялангуяа Сталинградын тулааны тухай эхний 2 харьцуулалт тун дажгуй болжээ.
Аа тийм, тэр доор зураг нь байгаа "муухай амьтан" миний охинтой чацуу бололтой. Миний "нугасны муухай дэгдээхэй" одоо хажууд минь унтаж байна.
Охинд тань аз жаргал хүсье.

Chandmani said...

Undraka-д:
Би харин ч сунжирсан зүйл бичдэг байсан, нэгэн найзынхаа зөвлөснөөр болисон юмаа. Аль болохоор товчлилдог. Тэгээд ч ямар дипломын ажил бичиж байгаа биш дээ, тиймээ... :)

Soronzon-д:
Бичлэгүүд чинь их зүгээр юм билээ, надад таалагдсан... Номын хүн бололтой... :)
Дэгдээхэйнүүд ч муухай шүү...

Anonymous said...

Sain uu, chi ch ih olon zuil bichjee. chi hezee zavandaa ingej bichdeg baina? aan>

Anonymous said...

Neeree soninoos Chingis: Lord of Bows geed nomiig ta nar unshaarai. Ih saihan "fiction" bainalee. Public Library-aas olj bolno.