2009-02-27
"Хужаа бэлэг" (хэдэн өдрийн өмнөх бичлэг)
Сонин.мн дээр нэгэн санал асуулга байх юм. Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажил бололтойн. Сонгуулийн сурталчилгаа гэж...
Та бүхэн тэр асуулгад орсон нэрсийг нь уншсан уу? Элбэгээ, Баабар, Бат-Үүл, Гүндалай... гэх мэт.... Ёох, ёстой Цагаан сарын "хужаа" бэлэг байна даа...
Муу санаагаар бодоход Элбэгээ ах, эсвэл Бат-үүл нарын "найруулсан" жүжгийн эхний үзэгдэл бололтой...
Элбэг үгээр улсаа хөгжүүлэхгүй, бас үргэлж үүл хурчихсан бол улс хөгжихгүй... Эсвэл уран үгээр баагаад байвал бар улс болж хөгжихгүй. Эсвэл гүн балайд умбаад ч юм уу... Яахав залуучуудын орон сайхан билэгтэй байвал амны билэгдлээр хөгжих магадлал байж болох юм. Гэхдээ мөрөөдсөнөөр хөгжил ирдэг бол шүү дээ...
Цагаан сар, шинэ жилээр нэгдэж, салдаг "ардчилал"-ын нэг жүжиг....
Одоо бүр үнэн дүрдээ итгээд тоглодог болчихож...
2009-02-25
Ээж, охин хоёрын нууцхан яриа
Охин нь "Ингэдэг гэсэн... Эхлээд ээж, аав хоёр бүх хувцсаа тайлж нүцгэлдэг, тэгээд, тэгэнгүүт аавын юм нь том болдог, дараа нь ээж тэрийг нь амандаа хийдэг гэсэн, тэгэнгүүт нь нөгөө юмнаас цацарч гоожоод хүүхдүүд бий болдог гэсэн" гэж өгүүлжээ.
Ээж нь толгойгоо сэгсэгч, охин руугаа эгцлэн хараад "Ээ дээ, хонгорхон үр минь дээ. аятайхан л сонсогдож байна, гэхдээ хүүхдийг тэгж олдоггүй юм шүү дээ. Харин тэгж байж л үнэт гоёлолууд олдог юм" хэмээн залруулжээ.
(Иймэрхүү, нэтээс уншиж байсан. Харин эх сурвалжийг нь мартчихаж... )
picture: http://www.free-animations.co.uk
2009-02-24
Блогчиддоо барих Цагаан сарын бэлэг - Outbrain.com
2н долоо хоногийн өмнө байх, email-аар холбоо барьж монгол хэл рүү хөрвүүлэх бодолтой байгаагаа бичтэл тэд хариу (2 дугаар сарын 10-ны өдөр) ирүүлсэн юм. Би ч чадлаараа хөврүүлээд явуулсан. Их ч юм биш л дээ. Гэхдээ л амар байсангүй. Онлайн яаж ажиллахыг нь сайн мэдэхгүй тул бодож бодож л хөрвүүлсэн ухаантай юмсан. Харин хөлс, төлбөр энээ тэрээ аль аль талаасаа байхгүй, сэтгэлээ л гаргасан.
Өнөөдөр харин монголоор суулгаж болох тухай хариу явлаа. Ингээд та бүхэндээ тэрхүү мэдээллийг хүргэж цагаан сарын бэлэг барьж байна.
Хэрвээ та хүсвэл outbrain.com-руу ороод blogger-т зориулсан widget-ийг монгол хэлээрээ үнэгүй суулгаарай.
Бас зөв буруу тал дээр санаа бодлоо хуваалцаарай.
Онлайн хэрхэн ажиллахыг нь хармаар байна. Би өөрөө анхны саналыг өгөхгүй гүрийчихлээ.
Сайхан битүүлээрэй
Цагаан сараараа цагаан зүйл бичнэ ээ... Уг нь нэг онигоо оруулахаар биччихсэн байсан түүнийг болилоо....
Монголчууддаа, найз нартаа, блогийг минь уншигч бүгдэд Битүүний мэндийг дэвшүүлээд, Сар шинэдээ сайхан шинэлэхийг ерөөе.
2009-02-22
Бүр чухал...
2. It is important to find a woman that makes good money
3. It is important to find a woman that likes to have sex
4. It is important that these three women never meet
1. Хооллочихдог, угаачихдаг хүүхнийг олох нь чухал.
2. Мөнгөтэй хүүхнийг олох нь чухал.
3. Секст гайгүй хүүхнийг олох нь чухал.
4. Харин эдгээр хүүхнүүдийг хооронд нь уулзуулахгүй байх нь бүр чухал. :)
picture: http://www.uselessgraphics.com
Эсрэг хүйстнүүд тооны хэлээр...
Эр хүн өрх гэрийн "тэргүүн", эм хүн бол "тэргүүн"-ийг хөдөлгөгч "хүч".
(эр хүн бол өрх гэрийн тэргүүн, эм хүн бол тэрхүү тэргүүүнийг хөдөлгөгч хүзүү)
(хүүхнүүд битгий эмзэглээрэй, please)
| ав+гай=авгай | үйлдэл+дагавар=үр дүн | авгай-гай={plus} & авгай-ав={NIL} |
| эх+нэр=эхнэр | язгуур+алдар нэр=шинж тэмдэг | эхнэр-эх={minus} & эхнэр-нэр={minus} |
| гэр+гий=гэргий | нөхцөл+шалтгаан=оршин тогтнол | гэргий-гэр={minus} & гэргий-гий={NIL} |
| бүс+{ү}гүй=бүсгүй | тэмдэг+нөхцөл=бодит чанар | бүсгүй-бүс={0} & бүсгүй-гүй={NIL} |
| охь+{ммм}=охин | чанар+амт=жинхэнэ нэр | охин-{ммм}=охьгүй & охин-{охь}={NIL} |
| нууц+{амраг}=НуА :) | чанар+хийсвэр=бодит нэр | НуА-{нууц}={minus} & НуА-{амраг}={0} |
Ертөнцийн гурав"-уудаас:
Аваагүй байхад ав/гай нэг сайхан
Алаагүй байхад үнэг нэг сайхан
Амсаагүй байхад архи сайхан
Унаагүй байхад морь сайхан
Төрсөн гэр нэг сайхан
Тавилан таарсан гэр/гий нэг сайхан :)
Эрхэм тэнэг морио магтана
Дунд тэнэг эх/нэрээ магтана
Адгийн тэнэг биөэ магтана
Элэг бүтэн хүн үгүй
Мөчир бүтэн мод үгүй
Үс бүтэн толгой үгүй
Үүлээ хөөсөн тэнгэр нэг цэмцгэр
Үнсээ гаргасан тулга нэг цэмцгэр
Үсээ самнасан ав/гай нэг цэмцгэр
Аманцар морь авын шившиг
Аальгүй ав/гай гэрийн шившиг
Хэрүүлч хүн хээрийн шившиг
Муу эмээл морины шившиг
Муу эм гэрийн шившиг
Муу нохой хотны шившиг
гэх мэт... (http://www.bugdeeree.mn/?p=1108-ээс)
animiated picture: http://www.freefever.com
Хүсэл & Нөхцөл ....
Монголчууд “Эр хүний дотор эмээлтэй хазаартай морь багтдаг” гэж хэлэхээр монгол хүүхнүүд "эр хүнийг эмээлтэй хазаартай морьтой нь хамт багтаадаг" гээд навс авдаг. Уг нь бол үнэн л дээ, гэхдээ "багтаах" чадвартай нэг нь багтаана...
Мөн "эр хүн гэдэс цатгалан бол..." гээд эр хүний гэдсэнд амьдралыг багтаах гээд оролдоно....
Эмэгтэй хүн болгон:
Үйлэнд уран
Үгэнд цэцэн
Дайнд баатар
Далайд усч
Номонд мэргэн
Нойронд сэргэг...:) байх ёстой юу? Эсвэл бидний хэлэх дуртай гүндүүгүй, тэвчээртэй, байх ёстой ч юм уу?
Бодоод байсан их л олон зүйл болох бололтой. Бусдыг төлөөлөөд өөрийнхөө бодлыг хуваалцаад үзэх үү:
- Миний хань надад халамжтай байхыг хүснэ. Халамжтай гээд өөрийг минь арчаагүй болгохыг би хүсэхгүй.
- Миний хань нойронд сэргэг байх албагүй л дээ. Унтаахай байл даа. Хөөрхөн ш дээ. Бөгсөө ондойлгочихоод унтаж байвал :) Харин унтаж байхад нь "оролдоход" үгүй гэж нойрондоо харам байхгүйг би хүснэ.
- Миний хань үйлэнд уран байх хэрэггүй. Уранхай ноорхойг минь бөглөөд, товчийг минь хадаад өгөхийг би хүснэ.
- Миний хань үгэнд цэцэн байх шаардлагагүй. Хэрэлдэх болохоор (амьдралд хэрэлдэх асуудал зөндөөн гарна) дуугай хураагаад ч юм уу, аятайхан хэлээд асуудлыг аятайхан зохицуулдаг байхыг би хүснэ.
- Миний хань дайнд баатар байхыг би гуйхгүй. Ямар ч асуудал дээр ханиа хамгаалаад, ханьдаа үнэнч байхыг би хүснэ.
- Миний хань мастер эсвэл доктор байхыг би шаардахгүй. Эрдэм мэдлэгтэй, өөрийн боловсролтой, хүний гар харахгүй байхыг би хүснэ. Ядахдаа ном уншдаг байхыг би албадана. Ном уншина гэдэг нь янзан бүрийн загварын сэтгүүл эргүүлэхийг хэлэхгүй шүү дээ.
- Миний хань далайд усч байхыг би хүсэхгүй. Бассейнд ороод айлгалгүй, живчихгүй, ядахдаа уснаас айлгүй, зөв амьсгалаа авчихаж чадаж байвал би баярлана.
- Миний хань мэргэжлийн тогооч байх албагүй. Намайгаа ирэхэд сүүтэй цайг, хоолыг аягалаад өгөх ухамсартай байхыг би хүснэ.
- Миний хань гүндүүгүй байх хэрэггүй.Гүндүүгүй гээд бусдын дэргэд тэнэг, маанаг царайлахыг би хүсэхгүй.
- Миний хань порно жүжигчин байх албагүй. Намайгаа жаргаагаад, болох болохгүйгээ илэн далангүй хуваалцаад явахад л хангалттай. Наддаа "амтыг" мэдрүүлдэг бол би жаргана.
- Миний хань алдарт эх байхыг би албадахгүй. Хамтдаа төрүүлж өсгөөд хүмүүжүүлэхэд л хангалттай. Ганц ч гэсэн үр байсан хамаагүй жинхэнэ эх хүн шиг хайрладаг бол надад хангалттай.
- Миний хань саалийн үнээ байхыг би гуйхгүй. Мөнгөтэй, мөнгөгүй амьдраад, зохицуулаад явах чадалтай байхыг би хүснэ. Өлссөн ч хамтдаа өлсөх чадвартай байхыг би хүснэ.
- Миний хань хөдөлмөрийн баатар (саальчин ч юм уу, эсвэл нэхмэлчин ч юм уу) байхыг би шахахгүй шүү дээ. Ажлаа хийгээд амьдралаа авч явахад л хангалттай.
- Миний хань цэвэрч байхыг би хүснэ. Өөрийгөө аятайхан авч явж чадахгүй бол намайг авч явж дийлэхгүй шүү дээ. Эмэгтэй хүн ариун цэвэрч байх нь чухал гэдгийг хэлүүлэлтгүй мэдэх биздээ.
- Миний хань чин үнэнч байхыг би шаардахгүй. Хэрэгтэй, шаардлагатай үедээ хуураад үзэг л дээ. Гол нь амьдралаа орвонгоор бүү эргүүлчихээрэй.
- Миний хань гоо үзэсгэлэн, мисс, эсвэл 60-90-60 байхыг би албадахгүй. Гэхдээ хөхөндөө, бөгсөндөө, улмаар бас бус биендээ арчтай байхыг би хүснэ.
- Миний хань уйланхай байхыг би хүсэхгүй. Уйлах, уруудах цаг тохиоход тэвчээд гардаг байхыг би хүснэ.. Уйлмаар бол заавал чарлаж уйлсны хэрэггүй дээ, эр хүн тэртэй тэргүй ойлгоно, бид, би ч гэсэн зүрхтэй, сэтгэлтэй юм шүү дээ...
- Миний хань загвар өмсөгч байхыг би шаардахгүй. Хувцас хунараа зохицуулаад өмсчихдөг, бусдыг нүдэнд дулаахан харагдахыг би хүснэ.
... Дуусгахгүй бол үргэлжлээд байх бололтой... Та ч гэсэн саналаа нэмэрлэ....
Эцэст нь миний хань миний л хань шиг байхыг би хүснэ...Эр хүний хийморийг хань нь хадгалж явдаг...
Энэ мэтчилэн аймаар олон зүйл нэхээд байхаар хүүхнүүд суух дургүй байдаг юм болов уу?
"Гунхсан нэг нь намайг тоохгүй
Гутлаа чирсэн нэгийг нь би тоохгүй" гэдэг байхаа...
Хэрвээ дээрх болзолуудыг хангаж байвал хэлээрэй. Би ханиа ч олох юм билүү... Тийм их зүйл шаардаж байна гэж үү?
2009-02-21
Swhrt болон Sweetie хоёр минь (үргэлжлэл)
Бид манай тэмцээн болох 23-р сургууль хүртэл явахад надаас бусад нь үл дуугарав. Би яриа өдөөд тэд дуугарсангүй. Жолооч минь хүртэл намайг буруу зүйл хийж байгаа мэт угийн дуугай дээрээ бүр таг болчихов. Уг нь бол надад аав шиг минь зөв буруу гээд, охинтой минь ч тэр, найз бүсгүйтэй минь ч тэр дуугараад бодол санаагаа хэлээд, тоглоод явдаг байтал энэ удаад тэгсэнгүй. Бодвол миний асуудалд хутгалдахыг бодоогүй бололтой. Тиймээс би тэгсхийгээд дуугай болов...
Сургуулийн гадаа ирээд бүгдээрээ машинаас буулаа. Тэгсэн найз бүсгүй минь нэгд, охиноос минь, хоёрт ажлын газрынхан, хамт олон, гуравт найз нөхдүүдээс минь санаа зовсон, ичсэн байдалтай болчихов. "Би ороод хэрэггүй байхаа. Чи охинтойгоо хамт орчих уу?" гэж асуусан, гомдсон байдалтай зөвхөн надад зориулаад хэллээ. Өөрийгөө ямарваа нэгэн байдлаар буруутгаад байгааг ойлгож байв. Надтай хамт байгаа нь түүний буруу биш шүү дээ. Би ч угийн зөрүүд зангаараа "үгүй ээ, хамт орно оо" л гэж 'түрэмгийлэв'...
Охиноо машинаас буулгатал дув дуугай, намайг буруутгасан байдалтай хүүхдэд томдсон харцаар ширүүхэн харав. Би ч охиндоо "одоо ингээд зааланд орж аав нь тоглоно, аавыгаа сайн балиашиглана шүү" гэлээ. Зөөлөн ааштай охин минь хариу дуугарсангүй. Шууд л хашааны хаалга зүглэв...
Хоёр хайртынхаа дунд нь учраа олохгүй байгаа ч хэн хэнтэй нь эвтэйхэн ярьж байгаад хоёланг нь дагуулсан зорилгоо биелүүлэх хүсэлдээ автсан байлаа...
Гэтэл охин минь хаалгааар оронгуутаа л мөсөн дээр хальтирч ойчоод шууд л уйлчихлаа. Уг нь бол барагтай бол уйлдаггүй охин минь. Би охиноо босгоод аргадаж цас мөсийг нь гүвж өгөв. Охин минь уйлсан чигээрээ намайг орхиод шууд л цаашаа явчихлаа. Охиноо уйлуулсандаа би үнэхээр санаа зовов. Охин минь мөсөн дээр хальчирч ойчсондоо биш харин аавдаа гомдоод уйлаад байгааг мэдэж байлаа. 23-р сургуулийн хана налаад уйлаад зогсож байсныг би өдийг хүртэл бодож шаналж явдаг. Мөс хатуу, гэвч би мөснөөс хатуу аав байлаа. Болдогсон бол цаг хугацааг эргүүлж болдог ч болоосой...
Найз бүсгүй минь "Охиноо аргаддаа. Би явсан нь дээр юм шиг байна даа" гэж хэлсэн нь бас учиртай байв. Охиныг минь надад гомдоод уйлсныг мэдэрсэн байх л даа. Болвол бүх бурууг өөртөө тохсон, өөрөөс нь болоод охин нь уйлж явж байна даа гэж бодсон байлгүй. Болдогсон бол хайртыгаа гомдоохгүй байхыг урьдчилаад хардаг ч болоосой...
Чөтгөр ав гэж.... Намайг л даа...
Халгаад байгаа найз бүсгүй минь, ойчоод уйлсан охин минь хэн хэн нь ч буруутай биш байлаа. Охин минь мөсөнд хальтраад ойчоод уйлж байхад би амьдралын хальтиргааг давалгүй ойччихоод түүнийгээ зүрхээрээ мэдрээгүй явж байдаг. Найз бүсгүй минь намайг хайрлаад бүгдийг зориулсандаа гомдож явахад би бас л түүнийг нь ойлголгүй дэвээд явж байдаг...
Бүх зүйл надаас болоод байгааг би ойлгож байгаа ч түүнийгээ хэрхэн засаж залруулахаа үнэхээр мэдэхгүй байв...
(магадгүй)
2009-02-19
Swhrt болон Sweetie хоёр минь
Залуу насны зөв буруу амьдралаа цэгцлэх зорилгоор нэгэн алхам хийгээд бүтээгүй бөгөөд ирээдүйн амьдралд минь их нөлөөлсөн. Зөвдсөн, буруудсан эсэхийг үл мэднэм. Өнөөг хүртэл яаж зохицуулах ёстой байсан юм бол гэж бодоод л явдаг. Ирээдүйд дахиад ийм байдалд орохыг үгүйсгэхгүй л дээ... Яавал дээр юм бол доо?
... Охин минь 10 орчим настай хаяад явсан муухай аавдаа гомдоод, гутрангуй байхыг нүднээс нь би мэдэрдэг байв. Охиноо өрөвдөж, муу хань байж болох ч муу аав байхыг хүсээгүйдээ боломж л гарвал охиндоо очиж цагийг хамт өнгөрөөдөг байв...
Гэтэл найз бүсгүй минь болохоор 20-н хэдтэй, ид залуу, эрч хүчтэй, омголон гэж жигтэйхэн. Үргэлж ажил царайлах найз залуутайгаа цагийг хамт өнгөрөөхийг хүсэлгүй яахав. Олдохгүйн зовлон дээр нь нөгөө залуу нь боломж гарах болгонд охин руугаа (хуучин гэр лүүгээ) гүйгээд байхаар нь дургүй нь хүрнэ. Тиймээс бид хоёрын дунд асуудал үүсэх болов.
Нэг талаасаа охиноосоо тусгаарлагдсан байдлаа зохицуулах, нөгөө талаар хайрт бүсгүйдээ би аав хүн гэдгийгээ ойлгуулах үүднээс нилээн тунгааж бодсоны эцэст хайртай бүсгүйгээ, өөрийн охинтойгоо уулзуулан танилцуулахаар шийдэж билээ. Их халгаж байж зориглосон доо... Хэнд ч тэр тухайгаа хэлсэнгүй, ямарваа нэгэн байдлаар урьдчилан мэдэгдсэнгүй. Хэрвээ миний хоёр sweetheart-ууд бие биенээ таньдаг болоод улмаар "хамт байх" боломжтой бол ч...
..Ажлын газраас жил бүр зохиогддог уламжлалт спортын арга хэмжээнд оролцохдоо нөгөө хоёрыгоо танилцуулахаар шийдэв. Бүтэн сайн өдөр байсан тул бүгд завтай. Би өөрөө бас бус тэмцээнүүдэд орох тул нөгөө хоёр маань "хамтдаа" намайг балиашиглана. Мөн ажлын газрынхан хамт олон, найз нөхдөдөө охиноо, найз бүсгүйгээ танилцуулах боломж. Ажил дээрээ ч, найз нөхөддөө ч тэр гэр бүлтэй ч юм шиг, найз бүсгүйтэй ч юм шиг, ганц бие ч юм шиг, хүүхэдтэй ч юм шиг, хүүхэдгүй ч юм шиг, ер нь бол учир нь олддоггүй залуу өөрийгөө таниулахыг зорисон хэрэг. Нэг зэрэг их олон туулай буудсан юмдаг...
... Мэдээж найз бүсгүйгээ дагуулан хуучин гэрийнхээ гадаа очиж болохгүй тул машинаа дуудахдаа жолоочоороо охиноо авахуулчихав. Мань хоёр ч гэрийн гадаа ирж найз бүсгүй бид хоёр ч гэрээс гарч машиныг зүглэв.
...
(магадгүй)
2009-02-17
Ай, Миний Хайрт - Улаахан, Ягаахан Сарнай

Роберт Барнс (1759-1796)
I
Цомирлогоо нээсэн алтан сарнай.
Ай, миний Хайрт
II
Ай, миний Хайрт
Урлагийн аугаа сор, янаг, гоо үзэсгэлэн минь
Ухаангүй дурлажээ чамдаа би,
Хөлгүй далайг хатаж ширгэтэл
Хонгорхон чамайгаа хайрлана дурлана.
III
Хонгорхон минь,
Хөлгүй далайг хатан ширгэтэл,
Амьдралын элсэн манханы нүүдэл дуустал
Хонгорхон чамайгаа хайрлана дурлана.
IV
Ганцхан дурлал минь,
Орчлонгийн хүрдийг зөвөөр эргүүлж,
Амьдралын жамыг жаргалтай туулаарай!
Мянган бээрийн чанадаас ч
Чамайгаа зорисоор ирэх болно, миний Хайрт
by: Robert Burns (1759-1796)
I
, MY Luve's like a red, red rose,
That's newly sprung in June.
O, my Luve's like the melodie,
That's sweetly play'd in tune.
II
As fair art thou, my bonie lass,
So deep in luve am I,
And I will luve thee still, my dear,
Till a' the seas gang dry.
III
Till a' the seas gang dry, my dear,
And the rocks melt wi' the sun!
And I will luve thee still, my dear,
While the sands o' life shall run.
IV
And fare thee weel, my only luve,
And fare thee weel a while!
And I will come again, my luve,
Tho' it were ten thousand mile!
"O, My Luve's Like a Red, Red Rose" is reprinted from English Poems. Ed. Edward Chauncey Baldwin & Harry G. Paul. New York: American Book Company, 1908.
жич: XVIII зуунд бичигдсэн хайрын тухай алдарт нэгэн шүлэг (дэлхийн шилдгүүдэд багтддаг) бөгөөд чадлаараа монголчиллоо. Мэргэжлийн хүн биш тул болхи болсон байх. Утга уянга, найруулга, үгзүй, яруу найргийн шүүмж, санал, зөвлөлгөөнд талархах болно...
"Не пара"-гийн монгол хувилбар АХ, МАХ нарын хоршсон RnB дуу (солиорол)
Өмнөх бичлэгт оруулсан "Не пара" дууг Амарсайхан анд "улс төржиж" ойлгосон байна лээ. Тэгээд уг дууг монголчлоод, бас улс төржөөд үзвэл яах бол гэж бодлоо л доо...
Иймэрхүү болж байх юм. Залхуу хүрээд дуусгасангүй л дээ...
Нэг их онцын биш... Дууг нь сонсоод Оросоос нь "орчуулаад" тааруулаад үзээрэй. Яг таарахгүй л дээ. Гэхдээ юмыг яаж мэдэхэв гэж.... :)
Ээ хо'... ай ху'...
АХ... МАХ...
Паа пээ
Пүү паа, одоо та нар ойлго...
Чи сайхан амлаад, сонгуулиар гарчихсан
Жил болгон өнөө л тоглоомоо тоглосоор
Энэ удаа азаар саналыг авч хүртээд
Эрхэм цолыг наасныг мэдсэн - ёстой п**дц...
32 шүдээр 76-н амлалт хошгоруулсан
Сайнаараа дөвчигнөсөн - гайхам хулхичид аа.
Заримдаа худал хэлдэг ч
Энэ удаад ингээд нэг нуршчих уу:
Чи яаж ч дөвчигнөсөн, бид эсвэл биш, дэвшил ч биш....
Бидний тэнэглэл, тийм л солиорол.
Чи яаж ч далчигнасан, бидний зам нийлэхгүй
Бид эвсэл биш, маанагтдаг байгаа
Дахиад давтаад өгөх үү!
Чи яаж ч дөвчигнөсөн, бид эсвэл биш, дэвшил ч биш....
Бидний тэнэглэл, тийм л солиорол.
Чи яаж ч далчигнасан, бидний зам нийлэхгүй
Бид эвсэл биш, маанагтдаг байгаа
Ах нам.
Бололцооны мөнгөө хураасан юмсан
Боломжит идшээ цуглуусан юмсан
Болж өгвөл
Мах-аар дуудуулаармаагүй байхын...
Хандив, хахууль хүрэлцсэнгүй
Хангамж, идэшийг голчихлоо.
Итгэл алдсаар будаа болох нь ээ...
Чи өөрөө - болилдоо!
Ингэх чинь Мах-д таарахгүй!
ОУВС яаж бурсан ч
Ай сайхан андаа - банзалаа
Яасан? - Яачихаав?
Бид нэг хэлээр чалчсангүй юу?
Чи яаж ч дөвчигнөсөн, бид эсвэл биш, дэвшил ч биш....
Бидний тэнэглэл, тийм л солиорол.
Чи яаж ч далчигнасан, бидний зам нийлэхгүй
Бид эвсэл биш, маанагтдаг байгаа
Дахиад ганц удаа, АХ-аа
Чи яаж ч дөвчигнөсөн, бид эсвэл биш, дэвшил ч биш....
Бидний тэнэглэл, тийм л солиорол.
Чи яаж ч далчигнасан, бидний зам нийлэхгүй
Бид эвсэл биш, маанагтдаг байгаа
Сонгуулийн будлиан!
Би зөөлөн сандалд суучихсан
Чи улам л баяжаад
Миний өрөө - ордон, 38 дах суудал
Би эрхэм гишүүн, хэн ч дийлэхгүй.
Хууль дүрмээс хүчтэй юу?
Бүр Үндсэн хуулиас ч дээгүүр!
Чамайг би харахаар
Өрөвдөлтэй бөгөөд инээдэмтэй
Ард түмэнд гологдчихсон
Сонгуульд өөрөө ялагдчихсан
Зөвшилцөл...
(гэх шиг...)
2009-02-16
Потап и Настя Каменских - Не пара
Тру-ла-ла...
Настя Каменских... Синьйор Потап...
Тру-ла-ла...
Тру-ла-ла щас вас будет тут...
Ты красиво улыбалась, выходила из "Лимо",
каждый вечер тусовалась в дорогущем казино,
удалось пройти охрану в этот вечер наконец, -
я увидел шубу на тебе - это был песец.
Все твои 32 зуба сверкали как алмазы,
обжигаешь красотой, ты гламурная зараза.
Может иногда я бываю неправа,
но сказала в этот вечер вот такие вот слова:
Пр: Как ты не крути, но мы непара, непара,
Вот такая вот у нас запара, запара,
Как ты не крути, нам не по пути,
мы с тобой непара, прости.
Давай еще раз, Настя!
Как ты не крути, но мы непара, непара,
Вот такая вот у нас запара, запара,
Как ты не крути, нам не по пути,
мы с тобой непара, прости.
Синьйор Потап.
Я собрал нормально денег,
ты собрал свои понты.
Я хотел чтоб мы свободно,
перешли с тобой на "Ты".
Да только денег не хватило,
я понты не заценила.
Ты любовь мою убила мне кранты.
Сам ты, - баста!
Это слово не подходит для Потапа!
Даже если это все сказал мой сицилийский папа?!
Эй красавица - bella,
Почему же? - perque?
Говорила ты мне на ненашем языке?
Как ты не крути, но мы непара, непара,
Вот такая вот у нас запара, запара,
Как ты не крути, нам не по пути,
мы с тобой непара, прости.
Давай еще раз, Настя.
Как ты не крути, но мы непара, непара,
Вот такая вот у нас запара, запара,
Как ты не крути, нам не по пути,
мы с тобой непара, прости.
Аккордеон!
Я поднялся выше крыши,
ты богатенький уже,
И мой офис - казино, на 25 этаже.
Я солидная персона, я тебе не по зубам.
круче чем Чак Норрис? -
Даже круче чем Ван Дамм!
Когда вижу я тебя то мне страшно и смешно:
Тебя бросили друзья, - ты проиграла в казино...
Империя...
Щелкни пальцами, вот - так, вот - так,
это делать очень просто когда делает Потап.
А-ну-ка щелкни, но не прощелкай.
Давай еще! Протри стекло, протри стекло!
Стоп!
Господин Потп и начинается хип-хоп,
меня вы знаете, и уважаете,
когда на сцене мы вы просто обожаете.
Так много денег и власти, любви и страсти -
а что покажет нам сейчас Каменских Настя?
Я натяну пальчиками нежно руки, свои чулки,
подкрашу губы, проверю лак, духи...
Ну как Потап? - Вау!
Этот танец простой, здесь не нужно стеснятся,
досточно показать свое богатство.
Плечи и попа, я королева R'n'B и hip-hopa.
Жизнь такая штука - может всякое случиться,
но не измеряй любовь в условных единицах!
Как ты не крути, но мы непара, непара,
Вот такая вот у нас запара, запара,
Как ты не крути, нам не по пути,
мы с тобой непара, прости.
Давай еще раз Настя!
Как ты не крути, но мы непара, непара,
Вот такая вот у нас запара, запара,
Как ты не крути, нам не по пути,
мы с тобой непара, прости.
Come on!
Как ты не крути, но мы непара, непара,
Вот такая вот у нас запара, запара,
Как ты не крути, нам не по пути,
мы с тобой непара, прости.
Как ты не крути, но мы непара, непара,
Вот такая вот у нас запара, запара,
мы с тобой непара, прости.
Чандмань ногоорсон нь ...
Блогныхоо загвар, өнгөнд багахан шиг өөрчлөлт хийлээ. Уг нь би хөх, бас хүрэн шаргал өнгөнд дасчихаад байсан юм. Төрсөн ордныхоо өнгийг нетээс хайгаад сонирхтол хөх, хүрэн шаргал өнгө байсныг нь яана. Энэ удаад байгаль хамгаалах үйл хэрэгт өөрийн багахан ч гэсэн хувь нэмрийг оруулах үүднээс "Go green" болгочихлоо. Мөн "website speed check" хийн зарим зүйлийг зассанаар ачаалагдах хурдыг нь аль болохоор ихэсгэлээ. Хэрвээ өмнөх сайт болохгүй бол нэтээс "free website speed check" гээд гооглдээд үзээрэй. Арай хурдассан байхаа гэж найдаж байна. Хэрвээ та хүсвэл өөрийнхөө блог болон сайтны хурдыг хэмжиж болно. Энэ нь үнэгүй бөгөөд үр дүндээ үндэслэн тодорхой хэмжээний зөвлөлгөөг санал болгоно. Тэр бүрийг засаж сайжруулж чадахгүй боловч зүтгэхэд буруудахгүй байх.
Хэрвээ блогны минь ачаалагдах хугацаа удаан байснаар хэн нэгний унших гэсэн хүсэл эрмэлзлэл, ажил хэрэгт садаа болж, цагийг нь үрж байсан бол уучлал хүсье.
Болж өгвөл бүгдээрээ "ногоорсон" ч яадаг юм тиймээ.... :) Хэрхэн "ногоорох" зөвлөлгөөг эндээс буюу "How to Go Green"-ээс уншаарай.
2009-02-15
Чамайгаа үгүйлэн санасаар (монголчлов)
(Анжела Грэйг)
Зүрхний минь гутрал
Сэтгэлийн минь эргэлзээ
Хэлж амжаагүй үгс минь
Хэзээд намайг ээрсээр
Өдөр бүр улиран өнгөрөх
Амьдралынхаа хоосролыг
Зөвхөн чамайг л үгүйлэх
Зүрхэн дэх нөхөөстэйгээ тээнэ
Уйлж сэрэх шөнүүдэд
Учирч зүүдлэх чамайгаа зөгнөсөөр
Тэврээд авах болов уу гэж мөрөөднөм
Нулимсыг минь үнсээд арчих болов уу гэж хүснэм
Намайг татан соронздох
Тэр хүчийг би мэдрэхгүй ч
Нартай нэгэн өдөр хүсэл минь биелж
Танхил чамайгаа өөрийнх болгох буй заа
------------------------------------------------------------------
I Still Miss You
(by Angela Craig)
This yearning in my heart
This confusion in my mind
The words left unspoken
Haunts me all the time
Everyday I watch pass by
With an emptiness in my life
And a hole in my heart
Where only you belong
There are nights I wake up crying
And wishing you were here
To hold me in your arms
And kiss away my tears
There is something that keeps me holding on -
What I'll never know
But one day things will go my way
And I'll have you in my arms
source: http://100-poems.com/poems/best/1106001.htm
2009-02-14
"Хархуудын тулаан"
"Сталинград дахь Герман цэрэг" бичлэгийг уншаад уншсан нэг номоо санадаг байгаа. David L. Robbins буюу Давид Л.Роббинсийн "Хархуудын тулаан" гэж орчуулж болохоор баримтан дээр тулгуурласан түүхэн зохиол, англиар "War of the Rats".Товчхоноор бичнэ ээ. Дэлхийн 2-р дайны гол халуун цэг болох Сталинградын дайны, Германы болон Зөвлөлтийн мэргэн буучдын тулааны тухай. Сталинградын тулалдааныг Германчууд өөрсдөө "хархуудын тулаан" гээд нэрлэсэн. Учир нь энэ хотын тулаанууд нь тус хотын хонгил, гудамж, орц, байр, өрөө тасалгаануудад болж байсантай холбоотой. Сталинградын байлдаан нь Сталины тушаалаар эцсээ хүртэл үзэх Зөвлөлтийн, улмаар байдал өөрчлөгдөн Гитлерийн тушаалаар мөн эцсээ хүртэл байлдах Германы цэргүүдийн "харанхуй нүхэн" доторхи "хархуудын" аймшгийн тулаанууд байлаа.
Сониноос энэхүү номонд "монгол" гэж нэг удаа дурьдагдана. Номын гол баатруудын нэг Оросын алдарт мэргэн буудагч Зайцевын дүр төрхийг нь монгол царайтай хэмээн дүрсэлсэн.
Гол баатруудын 3 нь түүхэн хүмүүс, Оросын мэргэн буудагч Василий Зайцев, Германы мэргэн буудагч ХейнцТорвалд, Орос гаралтай боловч Америкт цагаачлан Америкийн иргэн болсон эмэгтэй мэргэн буудагч Таня Чернова... Америкаас нутагтаа эргэн очиж эх нутгаа хамгаална гэдэг үнэхээр их зориг шүү, тэр тусмаа эмэгтэй хүн.
Сталинградын тулааны тухай ганц хоёр тоонууд оруулах нь зүйтэй болов уу гэж бодном:
- Сталинград нь дайны өмнө тухайн үедээ 500 мянга гаран хүн амтай байсан бөгөөд дайны дараа 1500 хүн амьд гарчээ. Улаанбаатар хотын хүн ам 800 мянга орчим (бүртгэлтэй бүртгэлгүй 1,0 сая болох биздээ), түүнээс Спортын ордны зааланд 1500 хүн цуглуулсан гээд төсөөлөөд харьцуулаад бодчих....
- Сталинградын тулаанд нийт 1 сая 109 мянган хүн амь үрэгджээ. Одоо манай Монголын хүн амын хагасаас доогуур тооны хүний амь үрэгдсэн гэхээр үнэхээр аймшигтай байгаа биз.
- Сталинградын тулаан нь Германы тал дайрч 1942 оны 8-н сард эхлэн 1943 оны 1р сарын 31-нд Германы арми бууж өгснөөр дуусгавар болсон гэж үздэг юм байна.
- Сталинградын тулаан гэхийг Сталинградын бүслэлтийн тулалдаанууд гэж ойлговол зүйтэй. Учир нь эхлээд Зөвлөлтийн арми, хотын иргэд бүслэлтэнд хамгийн хүнд нөхцөлд төрөлх хотоо, эх орноо хамгаалж байгаад 1942 оны 11-н сард байдал эсрэгээр эргэн улмаар Германы алдарт 6р арми бүхлээрээ бүслэгдэн бууж өгөх хүртэл харилцан тулалдсан билээ.
За товчхондоо иймэрхүү...
2009-02-13
Зураг болон бодол
Манайхан өргөжөөд л би энд ганцаараа, том ачийг нь хараад л... Уг нь бол айлын том хүү, дүү нараа авч явах ёстой "хариуцлага хүлээсэн" хүн нь юм шүү дээ. Гэтэл би энд "амин хувиа" хичээгээд л...
Царай муутай охиноо, хөгшин буурал аав ээжийгээ, хатуухан эгчийгээ, намайг ахаа гээд өдийг хүртэл хүндэлсээр яваа дүү нараа, халуунаар дэмждэг хамаатан саднуудаа, Монгол нутгаа бодоод үнэхээр үгүйлж байгаагаа улам мэдэрч сууна...Эгчийн минь төрсөн өдөр маргааш болно. Эгчийнхээ төрсөн өдрийг нь тэмдэглэж "бүгдээрээ" ээжийн үзэмтэй будаа, аавын 100-н буудалт даамыг хамдаа тоглолгүй 20 гаран жил болсон байна шүү... Тэр бүгдийг үгүйлж байна гэж... Намайг 10 төгссөнөөс хойш айлын 7н хүүхэд аав ээжийн хамт бүтэн гэр бүлээрээ цуглаагүй их уджээ. Эгч, эсвэл би гээд дандаа ажилтай төрөлтэй, гадаад дотоод гээд... Бидний буруу л даа.... Бүгдээрээ бор гэртээ бужигнаад аав ээжийгээ цаашлуулаад нэг сайхаан суух юмсан.... Ач зээ нарыг нь дагуулаад бужигнавал ч....
...Хүний нутагт яах гэж ингэж амьдарч яваа юм бол гэсэн бодол толгойд минь мөн ч олон удаа буусан даа. Болдогсон бол зүгээр л маргааш гараад нөгөөдөр оччихсон ээжийг сүүтэй цай, аавын халуун үгийг сонсоод суух юмсан гэж олон ч удаа бодсон доо... Амьдрал ядарчихаад ингэж байгаа юм биш л дээ. Миний амьдрах газар энд биш... Биш гэдгийг анх ирснээсээ хойш мэдэрсэн... Ганцаараа болоод, эсвэл сэтгэл санааны хувьд унаад тэгж боддог юм болов уу гээд мөн ч олон удаа өөрийгөө аргалсан... Гэтэл биш юмаа....
Олон хүн Америкт ирэх гэж үйлээ үздэгийг ойлгож байна... Америк хүслийн орон уу гэвэл тийм л гэж хариулна. Харин Америк амьдрах орон уу гэвэл үгүй гэнэ. Монголоос минь "ядуу" юм шүү дээ...
...Удахгүй охиноо энд дунд сургуулийг нь төгсгөчихөөд гэртээ, нутагтаа харина аа гэж бодож байгаа... Очиж хөдөө гарч хонь хариулья гэж бодож байгаа ш дээ... Чин сэтгэлээсээ хөдөө гарна... Миний амьдралын утга учир мөнгө ч биш, машин ч биш, албан тушаал ч биш, зүгээр л энгийн нэгэн жаргалтай, тайван амьдрал... Яахав хэрэгцээ, хэрэглэгээ гээд эхлэх байлгүй. Тэдгээрийг малчин болоод зохицуулж болох байлгүй дээ... Блогоо бэлчээрээс бичихийг ч үгүйсгэхгүй шүү дээ...
...
Хэрвээ дүү (нар) минь уншиж байвал миний санааг ойлгох биз... Ах нь яагаад энд удаад байгааг ойлгоно байхаа гэж бодож байна...
2009-02-12
I miss you too much my Sweetheart...
2009-02-11
Сайхан Валентийндаарай.... Харин...
Харин Балэнтэээн -> Ванлийинтээн -> Бэлэгтэйинтээн -> Бялуурдагинтээн -> Бэлэнинтээн -> Балайинтээн -> Балиаринтээн -> Балагтайинтээн дарааллаар тэмдэглэчихэв ээ!
*Deppsu-гээс зээлдэв.
2009-02-10
NYC:ondom ба Intel:net>sex
Сонин 1:
Нью-Иорк хотын Эрүүлийг хамгаалах газар, хотын захирагч нарын шийдвэрээр ирж буй Валентины өдрөөр тус хотын нэртэй брандын (уг нь бол Lifestyles брандынх л даа, NYC гэж нэртэй савласан) бэлгэвчүүдийг иргэдэд зориулж үнэгүй тараах юм билээ. Энэ нь янзан бүрийн бэлгийн замын халдварт өвчнүүд, ДОХ-оос урьдчилан сэргийлэх зорилготой. (source)Сонин 2:
Бидний мэдэх "Интел" буюу Intel компани нь нэгэн судалгаа явуулжээ. Тэр судалгаа нь микропроцессорын тухай бус харин "интернет ба секс"-ийн тухай байсан нь хачирхалтай. 2119 хүн хамрагдсан тус судалгаанаас нэгэн "гажиг" :) дүгнэлт гарчээ.
Тэднээс 2 долоо хоног сексгүй байх уу, эсвэл Интернэтгүй байх уу ухааны зүйл асууж л дээ.
Судалгаанд хамрагдсон эмэгтэйчүүдийн 46%, эрчүүдийн 30% нь Интернэтийг сексээс илүүд үзсэн байна. Эмэгтэйчүүдийн насны хувьд ангилвал 18-34 насны хүүхнүүдийн 49% нь, 35-44 насны хүүхнүүдийн 52% нь сексийг интернэтээс дорд үзсэн байх юм. Мөн судалгаанд хамрагсдын 65% нь интернэтгүй бол амьдралгүй гээд сонгочихож...(sourse)Та юу гэж бодож байна? Нэтгүй байх нь дээр үү, эсвэл сексгүй байх нь дээр үү?
2009-02-09
2009-02-08
Хүний хувьсал хөгжил (updated)
source: http://cyberpingui.free.fr/humour/evolution-white.jpg
Амраа андын хүсэлтээр өөрчлөлт оруулчихлаа. :)
2009-02-07
ТЭМЦЭЛ...
Өмнөх бичлэгээ бичээд бас бус хүнд буруу зөрүү ойлгогдоод хэцүү байдалд ордог байна шд. Уянгын халил оруулаад нэмээд авчихсан чинь бүр амьдрал минь болоод явчихлаа. Үнэний хувьтай зүйлүүд байгаа боловч тэр чигээрээ бүгдээрээ биш л дээ... Ер нь бол сэтгэл нь "хувирах" гэж байгаа нөхөртэй хүүхэнд зориулж бичсэн юм л даа... Тэгээд ч удахгүй Валентины баяр ч билүү нэгэн хайрын өдөр тохиохыг нь яана... Ганц хоёр "бэлгээр" өөрийгөө болон нөхрийгөө, найз залуугаа хуурч болохгүй шүү гэсэндээ л болгоомжлуулах гэсэн юм.... Эрчүүд чинь янзан бүрийн аргаар үзнэ шүү дээ. Валентины өдөр бол тэдгээр аргад багтана...
Яагаад гарчигт нь kinda занята гэснийг уншаад ойлгосон байхаа гэж найдаж байна...Бас сэтгэл нь хөвөрсөн гэсэн байх аа... Тэдгээр үгсийг зүгээр бичээгүй шүү... Нөхөрт гараагүй бүсгүй өмнөх бичлэгийг уншчихаад гэр бүл гэдгийг аймаар зүйл мэтээр буруугаар ойлгочих шиг боллоо. Гэр бүл бол шал өөр, алим шиг биш л байдаггүй байхгүй юу. Гэр бүл бол хүн болгоны хариуцлага, үүрэг, эрх чөлөө, жаргал, зовлон, юу ч байдаг юм бүгдийг агуулдаг байх гэж бодном. Үүрэг хариуцлагаас, эрх чөлөөнөөс, жаргал зовлонгоос, хорвоогийн бүгдээс айдаг бол гэрлээд хэрэггүй ээ... Харамлах, инээх, уйлах, өвдөх, зовох, гуниглах, санах, зүүдлэх, салах, нийлэх, маргах, тэврэлдэх, үнсэлдэх, хүлээх, хаях, гуйх, гуйлгах, баяжих, хоосрох, ТЭМЦЭХ, ЗҮТГЭХ, ИТГЭХ, ХАЙРЛАХ, ХҮНДЛЭХ... зэргийг үзмээргүй, хармааргүй, мэдэрмээргүй байвал битгий гэрлэ гэхсэн...
Яагаад гэр бүл салдаг юм бол? Салдаггүй юмаа гэхэд яагаад "зовлонтой" байдаг юм? Яагаад "хуурамч" байдаг юм?... Яагаад?!... Бас дахиад яагаад?! Зүгээр л зугаагаа гаргах гээд үү? Хорвоогийн жам болоод уу? Учирсан хувь тавилан учраас уу? Давашгүй даваа болоод уу?
Яагаад гэвэл амьдрал өөрөө ТЭМЦЭЛ учраас... Тэмцэлд ялагддаг, эсвэл ялдаг....
Тэмцэлд ялагдсан эрээс :)
Бүгдээрээ ТЭМЦЭЛд ялахын төлөө урагшаа...
2009-02-06
Ил захидал: сэтгэл нь хөвөрсөн kinda занята хүүхнүүдэд....
Ер нь бол мэдэгдэхгүй бол нэг удаа ч юм уу хэдэн ч удаа юм "явах" чинь чухал биш. Чамд гай тарьж мэднэ, жаргал ч өгч ч болно. Нэгэнт мэдэгдчихвэл ойлгоод байх зүйлгүй. Тэрийг ойлгож байгаа гэж бодож байна. Хэрвээ мэдэхгүй бол Ганданд очоод ном уншуулах ёстой хүүхэн байна гэж хэлэхсэн. Чухамдаа бол хэнтэй уулзахаас их зүйл хамаарах байх л даа...
Зарим хүмүүс "болзоо ч юм уу уулзалт" тал дээр ок, зарим бол үгүй. Би бол ок хүн. Яагаад гэвэл учиртай учиргүй уулзаад ирсэн. Хэрвээ миний хуучин эхнэр хэн нэгэнтэй "уулзахад" нь би татгалзахгүй. Яагаад гэвэл тэр хүн ч гэсэн амьдралын жаргалыг эдлэх эрхтэй. Яагаад болохгүй гэж... Бас яагаад болно гэж. Нэгэн түүх бичих үү: Нэг удаа эхнэр минь гэртээ ирж хоноогүй юмдаг. Тэр нь ядаж байхад миний "бужигнуулчихсан" үе байлаа. Ядаж байхад ажлынх нь газрын баяр давхардаад... Баяраа дуусгаад ирэх болов уу гэж хүлээгээд л... Хүлээх ч хэцүүг хэлээд юу барахав... Эхэндээ ч яахав гялалзаад л, ар гэрээ авч яваа хүн шиг байлаа. Удалгүй ганц хоёрыг балгалаа... Охиноо унтуулчихаад хүлээлээ... Хаалганы хонх дуугарах болов уу, эсвэл түлхүүрийн дуу гарах болов уу гэж хүлээгээд л... Толгойд янзан бүрийн бодол эргэлдээд л... Хүн амьтан зовоочихов уу, замд нь "гай" учирав уу гээд л янзан бүрээр л төсөөлөөд л... Охиноо унтуулаад дахиад ганц хоёрыг балгалаа. Зориг орж байгаа бололтой хүлээх ажилдаа хэт автаад гадаа орцноосоо гарч хүйтэн цетентэн дээр суугаад хүлээлээ... Цемент хүйтэн байх тусмаа сэтгэл улам хөрч байсан байх. Бас бороо ороод л... Уусан хэдэн пивондоо халуураад бороонд зогсож байгаад л хүлээлээ. Сэтгэлд хурах нулимсаа бороогоор солих ч гэсэн байх л даа. Бороо асгарсаар, сэтгэл хүлээн...хүлээсээр хүлээсээр сүүлдээ сэтгл минь уйллаа... Бүхэл шөнөжингөө гадаа хүйтэн шатан дээр харуулдсаар ирсэнгүй... Бороо ч татарсангүй... Тэгэхээр сэтгэл уйлсаар, хүйтэн бороо асгарсаар үлдсэн гэсэн үг. Аль аль талаасаа шалба норсон эр хүн охиноо бодоод гэртээ орж ирээд өөрийгөө янзлав. Мэдээж ажилдаа явахдаа бэлдсэн байлгүй дээ. Эхнэр минь хэзээ ч үүнийг минь мэдээгүй. Би хэзээ ч хэлсэнгүй...
Намайг хашраах гээд хоночихлоо гэж өөрийнхөө сэтгэлийг засах гэж хичээгээд хэзээ ч дийлсэнгүй. Тиймдээ ч нэгэн бодлын "хонзон"-той хоцорсон. Хэрвээ нэг хонож болж байгаа юм чинь дахиад хонох нь гарцаагүй гэсэн логик бодол эргэлдэнэ. Хажуугаар нь эр хүний нэр хүндийг хадгалах сэтгэл, эр хүн байж яагаад "доромжлуулах" гэсэн бодол эргэлдээд... Би тэр бодлоос хэзээ ч салж чадсангүй. Бороонд норсон тэр үе шиг нэвширтлээ сэтгэлдээ хадгалсан байлаа... Тиймдээ ч хэзээ ч уучилсангүй. Хаана, яаж хоносон нь сонин биш, харин намайг нэвширтэл "норгосонд" хамаг учир байлаа, I mean, яагаад доромжлуулах гэсэн бодол хэзээ ч намайг орхиогүй юм. Тэр бодлоосоо хэзээ ч салж чадаагүй, тэгэхээр эхнэрээ хэзээ ч уучилсангүй...
Нэг иймэрхүү...
Бодоод үздээ. Хэрвээ "зовж" байвал тэр хүнтэйгээ уулзаад үз, яагаад амьдралын баяр баясгаланг амталж болохгүй гэж. Харин амьдралын шиврээ бороог давж чадахгүй, нөхрийгөө, эсвэл хайртай эрийгээ "хүн" болгож чадахгүй, ямарваа нэгэн "хонзон" санаад байвал үнэхээр чи өөрийнхөө амьдралаар тоглож байна гэх гэсэн юм. Гэр бүлийн болон найз нөхдийн ялимгүй алдаа нь амьдрал баллах баллуурын үзүүр ч байж мэдэх юм шүү....
Амьдралаа баллуурдсан эрээс хүндэтгэв...
Сэтгэлээ дага. Харин айвал бүү хий, хийвэл бүү ай гэдгийг үргэлж санаж яваарай...
2009-02-05
Аз жаргалын булан - Happiness Tips
Do you ever have the same argument over and over, whether with your partner or your children, and there's no apparent resolution?
Try to take the time to step into their shoes. Think of at least three reasons why their opinion may be valid. You do not have to agree with them, but it may help you to become more open to their point of view. Remember, everyone is entitled to an opinion, even if it is different to yours.
source: my blog's "Happiness Tips"
Асуудалд хэрхэн хандах вэ?
Ямарваа нэгэн асуудлаас (зүйлээс) болоод хэн нэгэнтэй удаа дараа таарамжгүй байх үе гардаг уу? Тэгээд яах ч учраа олохгүй байвал:
Түүний оронд нь өөрийгөө тавиад бодоод үз. Түүний "зөв" болохыг батлах ядахдаа 3-ийн зэрэг тайлбарыг өөртөө ол. Та түүнтэй санал нийлэхгүй байж болох боловч дээрх 3-н тайлбарыг олох нь түүний зүгээс ямар байгааг ойлгоход, түүний "үзэл бодолд" ч юм уу нээлттэй хандахад тань тус болно. Та санал нийлэх эсэхээс үл хамааран хэнбугай ч өөрийн гэсэн "үзэл бодолтой" байх бүрэн эрхтэйг үргэлж санаарай.
2009-02-03
Энэ уналтууд нь бидний монголчуудад ашигтай байж болох?
Mazda, Mitsubishi гээд машины компаниудын үйл ажиллагаа бас алдагдсан сурагтай. Америк нь автомашины зах зээлд тэргүүлэх байр суурь эзэлдэг бөгөөд Мазда, Митцубиши маркийн машины борлуулалт өнгөрсөн 1 сард л гэхэд 30-37% буурсан байна.
Toyota мөн адил алдагдалтай.
Sony алдагдалтай байгаа ч гэсэн арай Панасоникийн хэмжээнд хүрээгүй бололтой.
source: Reuters
Спортын өдөр
Америкийн хөл бөмбөгийн Superbowl болох өдрийн арга хэмжээнүүдийг бүхэл өдөржингөө ТВ-ээр нэвтрүүллээ. Олон ч үйл ажиллагаа явуулах юм. Зөвхөн тоглолтын тухай л гэхэд тоглолтын өмнөх шоу, half time show, after game show гээд ангилаад тус бүрд нь тодорхой хугацаанд олон ч зүйлийг үзүүлж амжих юм. Манайд бөхийн барилдааныг тэгж сурталчилдаг болох юмсан. Баг, тамирчдыг ч гэсэн үзүүлэлтүүдээр нь ангилаад тийм ийм гээд бүхий л талаас нь мэргэжлийн түвшинд хэлэлцээд л... Сониноос их үзүүштэй тоглолт болж Pittsburg хөл бөмбөгийн түүхэнд анх удаа 6 дахь удаагаа аваргаар тодорлоо. Сүүлийн 2 минутанд өрсөлдөөн ширүүсч Кардиналс аварга болох боломжоор хангагдсан боловч Питсбургийнхан тоглолт дуусахаас 30-аад секундын өмнө touchdown хийгээд аваргын цомыг хүртлээ. Кардинальст үнэхээр аваргын тоглолтын "туршлага" дутлаа даа...
2009-02-01
Лингамыг жаргаах нь
Лингам нь эр хүний "нууц" . Тантра-д эр хүний Лингамд хүндэтгэлтэй ханддаг бөгөөд эрч хүч, таашаалыг олгогч - "Гэрлийн дохиур" хэмээн нэрлэжээ.
Зөвхөн Лингамд ч төдийгүй төмсөг (testicles), ерөнхийдөө анус болон төмсөгний хоорондох хэсэг (анатомийн нэр хэллэгийг мэдэхгүй тул perineum-ийг ингээд оруулчихлаа), простат буюу эр хүний нэг маягийн G цэг зэрэгт массаж хийхийг хэлж байгаа Лингамын массаж нь зөвхөн дур тавиулахад оршихгүй бөгөөд таашаалыг, бас дандаа мэдэрдэггүй мэдрэмжийг төрүүлдэг гээд өнгөцөөр тайлбарлаж болох аж. Иймд массаж хийгч болон хийлгэгч хоёуланд нь тааламжтай байх болно.
Эрчүүд ч массажийг хүлээн авахаар нэг талаар бэлтгэгдсэн, нөгөө талаар бэлтгэлтэй байх ёстой. Олонхи нь бэлэн байдаг байлгүй дээ. хэхэ. Уламжлалт байдлаар "хийх", "бөмбөг" оруулахад зориулагдсан байдаг бол Лингамын үед уламжлалт байдлаас ондоогоор таашаалыг эдлэх болно.
Массажийн эхлэл
Мэдээж эрийгээ дээш нь харуулан хэвтүүлээд дэр дэрлүүлчих. Ингэснээр массаж хийгчийг харах бололцоог олгоно. Харж байж сэтгэл нь ханадаг шүү дээ эрчүүд. Бас нэг дэрийг бөгсөн доор нь өндөрлөөд тавьчих. Хөлийг нь бололцоогоороо алцайлгаад Лингамд массаж бүрэн хийх бололцоог олгох хэрэгтэй. Массажид чухал байдаг тайван байдлыг олгож, гүн гүнзгий амьсгаануудыг авахуул. Хөл, гэдэс, гуя, хонго, мөр, мээмний (хэхэ эмэгтэйд бол хөх гэх гэчихсэн) товч гэх мэт хэрэгцээтэй болгоноо массажлаад "нөхцлийг" бүрдүүл. Тайван байдал, гүн амьсгаа чухал гэдгийг давтаад хэлчихье.
За одоо нөгөө л тос. Лингамыг болон төмсөгийг тосло. Эхлээд төмсөгийг нь зөөлнөөр массажил, мэдрэмтгий тул аятайхан хандаарай. Хоёр төмсөгтэй байх гэж найдаж байна тиймээс хоёр гараа шаламгай ашигла. Одоо Лингамын дээгүүр буюу давсаг орчмоор массаж хийх. Дараа нь төмсөг болон анусын хоорондох хэсэгт (perineum) массаж хий. Массаж хийх гэдгийг илэх, дарах, үрэх хөдөлгөөнийг эргүүлэх, дээш нь, доош нь гээд янзан бүрийн байдлаар хийхийг хэлж байгаа юм шүү. Лингамын "байгаа" байдлаас хамааран хурд, даралт, илэлтээ тааруулан боломжоороо массажил. Баруун гараараа Лингамын угаас нь атган "саах" хөдөлгөөнийг, улмаар гараа солиод дахин дахин хийгээд үз. Хурд, атгалтаа тааруулна биз ээ. Улмаар дээшлүүлэн толгойн хэсэгт шилжин өмнөх "саах" хөдөлгөөнүүдийг давтаад үз. Мөн л баруун, зүүн гээд гараа солиод, давтан давтан хийгээд үз. Дээрх массажуудыг хийхдээ баруун зүүн гаруудаар бүгдийг нь хамтруулаад хийгээд үздээ. Массаж хийлгэгч үйлчлүүлэгчээсээ асуун дахин дахин давтан хий. Дахин, дахин, бас дахин хий. В.И.Ленин... хэхэ одоо дэмийрэх гэж байна...
Лингамын толгойн хэсгийг (тээрхий) шүүс шахаж байгаа мэт массажлаад үз. Угаас нь толгой хүртэл эргүүлэх мэт хөдөлгөөн хийгээд шувтгаад массаж хий. Нэг чангараад л, нэг сулруулаад л... Ингэхэд тэгэхэд заавал чангарна, суларна гэсэн ойлголт байхгүй цагийн юм цагаараа л болно. Чангалаад сулруулаад зохицуулаад массажилах хэрэгтэй.
Хэрвээ "тавьчих" гээд байвал түр "зогсчих". Хэд хэдэн удаа "зогсоо". Дур тавилт нь массажийн утга учир биш гэдгийг дахин сануулахад илүүдэхгүй байх. Нөгөө талаасаа эр хүн чинь "тавихаа" захирч сурах "урлаг"-ийг эзэмших нь чухал шүү дээ. Амьсгалаа уртаар авах нь "тавихгүй" байлгах бололцоог олгоно. Магадгүй үрийн шингэн цацахгүйгээр "тавьж" сурах, улмаар хэд хэдэн ч удаа юм "тавьж" сурах ч юм билүү. Дур тавих болон үрийн шингэхээ "цацах" гэдэг нь сексийн амьдралд өөр зүйлүүд шүү.
"Нандин" цэг
Эмэгтэйчүүдэд G цэг байдагтай адил эрчүүд нь "нандин" цэгтэй юм шүү дээ. Анус буюу хошного, төмсөгний дунд вандуйны хэмжээний жижиг "цэг" байдаг. Зөөлнөөр дараад үз. Эр чинь эхлээд эвгүйцэж ч магадгүй. Удаандаа эр хүн дасаад дур тавилт "өргөжиж", дур тавилтаа зохицуулах чадвартай ч болж мэднэ. Баруун гараараа Лингам ахтай "ноцолдон", зүүн гараараа нандин цэгт массажилаарай.
"Тавих" болоод ирэнгүүт нь "нандин" цэгт дараад үзээрэй. Ингэснээрээ тавилт "чанартай" болно. Ингэснээрээ та итгэлийг нь болон янагийг нь улам төрүүлнэ.
Массажийг төгсгөл
Тавьсны дараа гараа зөөлнөөр аваад, энрхий байгаарай. Болж өгвөл нойтон халуун жин тавиад өг. Мөн 5-10 минут тайван амрах бололцоог олгох нь чухал шүү.
Массаж хийлгэх ч "янзтай" даа... :)
Эндээс, бас тэндээс монголчлов. Нетээс хайхад олдоно.
