2009-01-27

Хулганы наймаачин (Буддын шашины үлгэр) болон Нэгэн санаа

(монголчлов)

Эртээ урьдын цагт юм гэнэ нэгэн хааны шилдэг зөвлөх байжээ. Хаантан болон бусад зөвлөхүүдтэй уулзахаар уулзалтанд явах замдаа нүднийхээ буланд замын хажууд хэвтэх үхсэн хулганыг харав гэнэ. Тэрээр хамт яваа хүмүүстээ "Энэхүү үхсэн хулгана мэт жижиг сажиг зүйлээс ч эрч хүчтэй залуу хүн өөрийн баялгийг бүрдүүлэх боломжтой. Хэрэв тэр хүн хичээнгүйлэн зүтгэж өөрийнхөө ухааныг дайлчилбал худалдаа наймааг эхлэн эхнэр, гэр бүлээ тэтгэн тэжээнэ" хэмээн хэлжээ.

Хажуугаар нь өнгөрч байсан нэгэн эр тэрхүү яриаг сонсжээ. Тэрбээр хааны зөвлөх нь ухаантан нэгэн болохыг нь мэдэхийн хувьд зөвлөхийн хэлснийг дагахаар шийджээ. Уг эр үхсэн хулганыг сүүлдэж аваад цааш явж гэнэ. Их удсангүй, булан ч тойроогүй байхад нэгэн мухлагийн эзэн түүнийг зогсоожээ. Мухлагийн эзэн "Миний муур намайг өглөөнөөс хойш зовоолоо. Хулганыг чинь 2 зоосоор худалдан авъя" гэжээ. Наймаа ч хийгдэв.

Уг эр 2 зоосоороо амтат жигнэмэгүүд худалдан аваад зарим цэцгийн наймаачид ажлаасаа харьж байгаа болов уу гэж найдан багахан ундны усны хамт тэднийг угтан замын хажууд бариад зогсчээ. Хүмүүс бүгд цагнасан, бас ч үгүй өлссөн байсан тул цэцгийн баглаануудаа жигнэмэгүүд болон усаар наймаалцжээ. Үдэш өнгөрөхөд уг эр цэцгийн баглаануудыг нь хотод зарж амжсан байв. Наймаачин эр зарим зооснуудаараа дахиад амтат жигнэмэгүүд худалдан аваад цэцгийн худалдаачдыг тосохоор маргааш нь замын хажуудаа буцаж иржээ.

Иймэрхүү байдлаар наймаа үргэлжилсээр нилээд хугацаа өнгөрчээ. Гэтэл нэгэн өдөр ширүүн салхи, аадар бороотой хүчтэй шуурга болж наймаа нь зогссон байна. Хааны цэцэрлэгийн хажуугаар алхаж явахдаа шуурганы улмаас хугарч тасарсан модны мөчрүүд энд тэндгүй хөглөрөн хаягдсаныг харж гэнэ. Тэрээр бүх хаягдсан мөчрүүдийг нь цэвэрлээд өөрөө авахаар санал хааны цэцэрлэгчид санал тавьжээ. Залхуу цэцэрлэгч ч уухайн тас зөвшөөрөв.

Нөгөөх эр замын нөгөө талын цэцэрлэгт тоглох хэдэн хүүхдүүдийг олж харав. Хүүхэд болгонд нэг амтат жигнэмэг өгснөөр хүүхдүүд найрсагаар туслан хааны цэцэрлэгийн мөчрүүдийг цуглуулан, цэцэрлэгийг нь цэвэрлэж өгсөн байна.

Гэтэл үргэлж зуухандаа түлшний модны эрэл болж явдаг хааны ваарчин ирж гэнэ. Тэрээр хүүхдүүдийн цуглуулсан модны мөчрүүдийг хараад наймаачин эрээс худалдан авч хангалттай мөнгө төлснөөр барахгүй ваар сав нэмж олгожээ..

Цэцэгс болон түлшний модны наймаанаас олсон ашгаараа наймаачин эр замын мухлаг нээжээ. Нэгэн өдөр орон нутгийн бүх зүлэгчид хот руу явах замаараа түүний мухлагт зочилжээ. Тэднийг мухлагийн эзэн амтат жигнэмэг, ундаагаар үнэгүй дайлжээ. Эзний өглөгч сэтгэлд гайхсан зүлэгчид "Бид таньд юугаар тусалж болохсон бол?" гэж асуужээ. Мухлагийн эзэн одоо юу ч хэрэггүйгээ хэлээд, гэвч ирээдүйд хэрэг болвол дуулгаж мэдэгдэнэ ээ гэжээ.

Долоо хоногийн дараа тус хотод нэгэн морины худалдаачин 500 хүлэг морьд зарахаар ирж буйг сонсжээ. Тиймээс наймаачин эр нөгөө зүлэгчидтэй холбогдон тус бүрээс нь нэг бухал өвс өгөхийг хүчсээ. Мөн тэднээс өөрийнхөө бухал өвснүүдийг зарагдахаас өмнө морины худалдаачинд өвс зарахгүй байхыг гуйжээ. Тиймдээ ч тэрээр багагүй ашиг олов гэнэ.

Цаг хугацаа өнгөрсөөр, нэг удаа түүний үйлчилүүлэгчид мухлагийн эзэнд хотын боомтод өөр орны усан онгоц ирэх болсныг дуулгажээ. Үүнийг наймаачин эр өөрт нь шинэ боломж бололцоо олгож буйг ухааран ашигтай наймааны арга олж иртэл бодож судалжээ.

Юуны өмнө тэрээр эрдэнэсийн дархан найзындаа зочлон бадмаараг эрдэнэсийн шигтгээтэй алтан бөгжийг хямдхан үнээр худалдан авав. Учир нь тэрээр зочлон ирсэн усан онгоцны уугуул оронд бадмаараг эрдэнэс байхгүй бөгөөд алт маш үнэтэй болохыг мэджээ. Тиймдээ ч найзаасаа худалдан авсан алтан бөгжийг ирээдүйн наймааных нь баталгаа болгон усан онгоцны ахмадад бэлэглэжээ. Ахмад саналынх нь дагуу өөрийнхөө онгоцны бүх зорчигчдод наймаачин эрийг бараа болгогч-зуучлагч болохыг зөвшөөрчээ. Уг эр ч өөр орны зочдыг хотын хамгийн сайн мухлагууд, дэлгүүрүүдээр дагуулж явжээ. Харин хариуд нь мань эр мухлаг, дэлгүүрийн эздүүдээс, наймаачдаас үйлчүүлэгчид оруулсны, зуучилсны хөлс болгон төлбөр авахаар тохиролцжээ.

Удалгүй, хэд хэдэн хөлөг онгоц тухайн хотод зочилсны дараа мань эр асар их баяжив. Өөрийнхөө амжилтанд сэтгэл нь хангалуун тэрбээр бүхний эхлэл нь болсон хааны зөвлөхийн хэслнийг дурсан санаж баялагийн хагас нь болох зуун мянган алтан зоосыг хааны зөвлөхөд бэлэг болгохоор шийджээ. Зохих журам ёсны дагуу хандаж тэрээр хааны зөвлөхтэй биечлэн уулзан энгийн талархлаа илэрхийлэн өөрийн бэлгийг гардуулжээ.

Хааны зөвлөх гайхаж биширсэн төдийгүй түүнээс "Ийм арвин бэлгийг өгөхөөр тийм асар баялагийг хэрхэн цуглуулсан бэ? " хэмээн асуужээ. Уг эр ч түүнд тийм ч их удаан биш хугацааны өмнө өөрийнх нь хэлсэн үгээр эхэлсэн түүхээ ярьжээ. Үхсэн хулгана, өлсгөлөн муур, амтат жигнэмэг, цэцгийн баглаанууд, шуурганд хугарч тасарсан мөчрүүд, цэцэрлэгт тоглох хүүхдүүд, хааны ваарчин эр, замын мухлаг, 500н хүлэг морьдын өвс тэжээл, бадмаараг алтан бөгж, амжилттай наймааны гэрээ, эцэст нь асар их баялаг.

Түүний яриаг сонссон хааны зөвлөх "Ийм эрч хүчтэй, чадалтай хүнийг алдах нь зохисгүй хэрэг. Надад асар их баялаг, баялаг мэт нэгэн охин байна. Хэрвээ энэ эр гоонь бол тэрбээр охинтой минь суух бололцооны юм байна. Тэгвэл миний болон өөрийнхөө баялгийг арвижуулахаас гадна охиныг минь жаргаана даа" хэмээн дотроо боджээ.

Дээрх бүгд биелэлээ олж, ухаант зөвлөх нас барсны дараагаар түүний хэлснийг дагасан эр хотын хамгийн баян хүн болсрн байв. Хаан ч түүнийг зөвлөхөөрөө томилжээ. Амьдралынхаа туршид тэрээр өөрийнхөө баялагийг олон түмний сайн сайхан, аз жаргалын төлөө өгөөмрөөр зориулсан байна.

Үлгэрээс сонсох юм их бий. Үлгэрээс сурах юм их бий.
Маш сайн магадлан дуулаад. Маргаашийн үлгэрийг сонсоорой, блогчид оо :)


Сургамж: Эрч хүч, чадвартай бол асар их баялаг нь өчүүхнээс ч эхлэнэ.

The moral is: With energy and ability, great wealth comes even from small beginnings.

source: http://www.buddhanet.net/bt1_04.htm

Нэгэн санаа: Амарсайхан анд хүүхдүүдэд зориулсан зурагт сэтгүүлийг захиалгаар хийсэн тухайгаа блогтоо оруулж байсныг уншиж байсан. Хамтраад нэгэн зүйл хийх үү? Чойжамц хамба, Пүрэвбат лам болон бусад шашины тэргүүнтэн, лам нараас зөвлөлгөө авч байгаад Буддын шашины холбогдолтой үлгэр, домгуудыг хүүхдүүдэд зориулан зурагт сэтгүүл (бяцхан ном) байдлаар гаргавал болох болов уу. Христийн шашины хэвлэмэл ном, зурагт сэтгүүлүүд их байдаг даа. Их ч тархдаг. Гэтэл Бурханы шашиных барагтай л бол байхгүй. Байгаа нь гүн ухааных гэдгийг нь тодотгож байгаа мэт их том, зузаан байдаг... Нэгд, Бурханы шашиныхаа хөгжилд хандиваа оруулах, нөгөө талаар хүүхдүүдэд хэрэгтэй болов уу гэж бодном...
Үнэгүй зүйл гэж үгүй л дээ. Гэхдээ сайн дурын оюутан залуучуудыг, тэр тусмаа уран зураг, хэл-орчуулга, шашины оюутнуудыг зохион байгуулаад хийвэл үнэгүйгээр бүтээх боломжтой. Мөн шашины чиглэлийн хандив тусламжийг ашиглавал зүгээр санагдаж байна.
Хэрвээ санал нийлбэл Бурхан багшийн Их дүйчин өдөр гэхэд 108 үлгэр (домог, яриа)-ийн зурагт сэтгүүл (товхимол ч юм уу) гаргавал зүгээр санагдаад....
Буян түгэх болтугай.

4 comments:

Battur Sanchin said...

Сургамжтай сайхан үлгэр байна. Зөв бодол санаа агуулж, хэлсэндээ хүрч, хийсэндээ эзэн нь болж явах нь тухайн хүнд тустайгаас гадна, оршин буй нийгэмд нь ихээхэн эерэг үр дүн авчирдийм аа гэдгийг хүн бүр мэдэрч, хэрэгжүүлдэг байвал нь... манай улс ч сайхан л хөгжих байх да.

Сайхан санаачилга гаргаж, урам зоригоор бусдыгаа даллан дуудаж байгаад тань их баярлалаа. Итгэл сэтгэл хамтрах хүмүүс зөндөө гарна гэдэгт итгэж байна.

Chandmani said...

Санал сэтгэгдлээ бичсэнд баярлалаа.

Anonymous said...

halit unshihad goy sanaa bna.

Javkhlan said...

saihan sanaa baina demjij baina shuu.