2009-01-06

"Тулгуургүйгээр амьдрах" (үзсэнээ буулгасан бичлэг)

ТВ-ээр үзсэн Жоел Остеений нэвтрүүлэг "Тулгуургүйгээр амьдрах" гэсэн нэртэй байлаа. Өмнө нь нэг удаа энэхүү министрийн яриаг бараг бүтэн эхээр нь шахуу монголчилж "Гоншигнохгүйгээр амьдарцгаая!" хэмээн цуврал бичлэг оруулж байсан билээ.

Энэ удаад өөрийнхөө ойлгож, хэрэгтэй болов уу гэснээ блогтоо оруулахыг хичээлээ. Хэрвээ ойлгомжгүй байвал "
Living Without Crutches" гээд шууд аудио бичлэгийг нь сонсоорой. Мэдээж Бурханы нэрийг дурьдсан хэсгүүдийг хассан болно.

Бид бүхэн ямарваа нэгэн байдлаар түшиг тулгууртай амьдардаг. Энэхүү түшиг тулгуурууд таягнаас авахуулаад ямарваа нэгэн зүйл, эсвэл хэн нэгэн болно. Ихэнх амьдралынхаа туршид бид бүхэн хэн нэгнээс хамаарч, хэн нэгнийг түшиж тулж, хэн нэгний тусламж дэмлэгийг хүртэж амьдардаг билээ. Үүнд эцэг эх, үр хүүхэд, найз нөхөд, хамт олон, танихгүй танил гээд хэн ч байж болно.

Гэхдээ түшиг тулгуурт учир хэрэгтэй. Түшиг тулгуур, найз нөхөд, дэмжлэг туслалцаа тодорхой цаг хугацаатай оршин тогтнодог.

Бид бүхэн өөрчлөлт шинэчлэлтээс үргэлж халширдаг байна. Тиймээс ч үргэлж шахам хэн нэгний тусламж туслалцаа, дэмжлэг, гарыг харж явдаг аж. Гэхдээ цаг хугацааны эрхээр хувь хүн өсөж хөгжих бөгөөд өөрийн үүрэг хариуцлага, чадвар, тэнхээндээ итгэх хэрэгтэй байна. Жишээ нь Жоел нэгэн туршлагатай ТВ-ийн ажилтантай хамт ажилладаг байж. Жоел хорь орчим настай, ахмад туршлагатай ажилтан 60 гаран настай. Бүхий л ажлыг ахмад туршлагатай ажилтан гүйцэтгэн, залуу нь үргэлж гар хөл боож, тусалж дэмжин, хамтран ажилладаг байж. Тэгсэн хэдэн жилийн дараа ахмад ажилтан өөрийн үүрэгт ажлаа залуудаа үлдээн өгөхөд залуу нь өөртөө итгэлгүй "надад мэдлэг, туршлага дутна", "тань шиг би хийж чадахгүй", "бүхнийг баллах байх", "өөртөө итгэхгүй айж байна" гэх мэтийг учирлаж ахмад ажилтнаасаа үлдэхийг гуйж, бүр ахиу цалин хөлс хүртэл амалж байсан байна. Гэтэл ахмад ажилтан "энэ нь чамд хэрэгтэй, зөв шийдвэр" хэмээн орхиод явжээ. Үнэндээ ч эхний өдрүүдэд залуу хөгшин рүү цаг болгон шахам утасдаад л "яахав, ийхэв" гээд л туслалцааг хүсдэг, үргэлж л зөвлөхийг гуйдаг байж. Удалгүй цаг хугацааны эрхээр бараг утасдахаа больж. Тэгээд жилийн дараа гэхэд би өөрөө чадах мөртлөө юунд нь тэгж үхэн хатан гуйж байсан юм болоо гэж бодох болжээ...

Хүний хувь заяа нь бусдаас хамаардаггүй. Найз нөхөд мөнхийн биш. Хэрвээ хэн нэгэн "явбал" баярлаж талархсанаа илэрхийлээд явуулах хэрэгтэй. Нэгэнт л цавуудаж наагаагүйгээс хойш тэгэхэд битгий гайх. Нэгэн хаалга хаагдаж, нөгөө үүд нээгдэж буй хэрэг. Нэг түвшингээс нөгөө түвшинд шилжиж буй хэрэг. Хүн чамайг гэхгүй бол чи хүнийг гэж гуйх хэрэггүй...

Найз нөхөд ямар байдгийг ухаар. Өөрийнхөө жаргалыг олохыг тулд бусдын царайг бүү хар. Айдас, өөртөө итгэлгүйгээсээ болоод хүн болгоныг гуйх хэрэггүй. Хэн нэгнийг гуйхад ер нь үргэлж асуудалтай байдаг. Нөгөө талаар хүмүүсийн амьдралд үргэлж асуудал, гомдол уяатай байдаг. Найз байх нь нэг хэрэг, харин жинхэнэ найз байх нь бас бас нэг хэрэг. "Найз байх", "найзынхаа төлөө" байх гэдэг нь өөр утга агуулж байгаа биз.

Өөрчлөлтөөс бүү ай. Бүх зүйл мөнхийн биш. Амьдралаасаа "буруу" нь явуулж, "зөв"-ийг нь угтах хэрэгтэй. Монголоор бол "СААРЫГ ЖИГШЬЕ, САЙНЫГ ДЭМЖЬЕ" гэдэг дээ. Заримдаа хүмүүс чамайг юуны ч чадалгүй, хүчгүй, эрдэм боловсролгүй, ухаан чинь хүрэхгүй гэж ч болох юм. Тэрэнд бүү итгэ. Өөртөө итгэ. Нэгэн жишээ: Хөдөөнөөс нэгэн хүүхэн хотод шилжин амьдарч. Тэрбээр ажилдаа явахдаа "найз"-аараа хүргүүлдэг байж. Гэтэл тэр хүүхэн хувийн машинтай байж л дээ, өөрөө ч машин барьж чаддаг байж. Яагаад машин барьдаггүй юм бэ гэсэн, найзынхаа "зөвлөснөөр": том хотод машин барих осолтой, замын хөдөлгөөн их, сандрана, төөрнө гэсэн үгэнд нь ороод барьдаггүй байж. Жинхэнэ найз бол найзыгаа "айлгахгүй". Үнэнч найз бол "чи өөрөө чадна, би тусална" гэнэ. Жинхэнэ найз нөхөд бол нэг нэгнийгээ чадварыг "боож хаахгүй" харин ч хөгжиж дээрдүүлэх ёстой хэмээн министр түүнд итгүүлжээ. Тэр хүүхэн министрийн зөвлөсний дагуу эхлээд машин бариад ажилдаа очсоноо хэлжээ. Тэгсэн министр сайн байна, хурдны замаар явахад ямар байна гэж асуухад, нөгөө хүүхэн би хурдны замаар яваагүй хот доторх жижиг замуудаар явсаар ажилдаа очсон гэжээ. Хурдны замаар 30 минут явах газар "айдсаасаа" болоод цаг 30н минут явсан байна. Өөртөө итгэлгүйн шинж. Тийм ч учраас хүүхэн хурдны замд машинаараа барьсангүй. Тэгэхээр нь министр чи чадна хэмээн дахин урам хайрлаж. Ингэсний дараа хүүхэн машинаа бариад сүнгэнүүлдэг болсон байна...

Зарим хүмүүс бусдад итгэж, найдаж амьдардаг. Ямарваа нэгэн зүйл чадахгүй бол хэн нэгэн чиний өмнөөс хийж туслана хэмээн боддог. Зөвлөлгөө сонсох нь зүгээр л дээ. Гэхдээ өөрөө шийдвэрийг гарга. Өөрийнхөө шийдвэрийг бусдаар бүү гаргуул. Толгойгоо өргөөд, цээжээ дэлдээд өөртөө итгэлтэй бай. Чи бүхнийг өөрөө шийднэ. Бусдаас хамааралтай байх нь буруу. Тэгснээрээ бид өөрөө өөрсдийнхөө жаргалыг боогдуулан, урагшлах замыг ухраадаг байна.

Айдас хүйдсээсээ сал. Завшаан үргэлж тохиогүй, магадгүй ганцхан тохиож ч болно. Тэрхүү завшааныг алдаж ч байж мэднэ ш дээ...

...Нэгэн бүсгүйд шинэхэн танил залуу нь Бурхан чамайг надад заяасан гэж. Бурханы заяасан залуу гэж хэлснээр тухайн бүсгүй суух уу, үгүй юу. Ер нь бол залуу болгон л тэгж хэлэх байх. Тэр бүсгүйд хэнтэй суух, суухгүй тухайд бусдын хэлсэн үг хэрэггүй. Тэр бүсгүй сэтгэл зүрхээ л сонсож дагах хэрэгтэй...

...Чиний цаг ирснийг ухаар. Хэн нэгэн "явбал" энэ нь амьдралын жамаар болж буй хэрэг. Зарим хүмүүс чиний төлөө биш, чамтай зөвхөн "хамт" байдаг. Тэднээсээ "сал", тэгвэл чи "чиний төлөө" гэснийг нь ол.

Толгойдоо буусныг тэр чигээр нь өмнө хойно нь оруулан байж сийрүүллээ. Ойлгогдохгүй байвал эх мэдээллээс нь сонсоорой гэж энэ бичлэгийн хамгийн түрүүнд бичсэн байхаа...

picture from: http://3pillarsofwits.files.wordpress.com/2008/06/crutches1.jpg

4 comments:

bluefire said...

Нэгэн бүсгүйд шинэхэн танил залуу нь Бурхан чамайг надад заяасан гэж. Бурханы заяасан залуу гэж хэлснээр тухайн бүсгүй суух уу, үгүй юу. Ер нь бол залуу болгон л тэгж хэлэх байх. Тэр бүсгүйд хэнтэй суух, суухгүй тухайд бусдын хэлсэн үг хэрэггүй. Тэр бүсгүй сэтгэл зүрхээ л сонсож дагах хэрэгтэй..."


Unen shuu.

Chandmani said...

Setgegdlee bichsend thx. Unen esexiig unshigch Ta shiidsu'gei .

chimege said...

tanii blogiig sanamsargui olloo. Nileed unshlaa. MASH IH BAYARTAI BN. Bichleg bur n' setgeleesee bichsen, bas uhaalag. hund tuslahiig ermelzsen. bi shashin shutdeggui, gehdee christiin shashnaas avah zuil zunduu baidag, ene bichlegiin link-iig sonsood olsondoo bas bayarlalaa :-) Ta bas ih sain aav bololtoi. Iim (mongol) erchuud olon baigaasai. amjilt husey!

Chandmani said...

Chimege-d:
Xeregtei bol minii bichsen zorilgo bielej bgaa xereg umaa. Unshsand bayarlalaa.