2008-10-28

Гоншигнохгүйгээр амьдарцгаая!

(төгсгөлийн бичлэг)

... Дутагдал, сул талыг давуу чанарт хувиргасан тухай бас нэгэн жишээ. Христийн шашины холбогдолтой нэгэн түүх: Иерихон (Jericho) хотод Закхей (Zacchaeus) гэдэг татвар хураагч нэгэн намхан эр хүн байж. Иисус уг хотод хүрэлцэн ирэхэд бүгд л Иисусыг “харах”-ыг хүсч цугларчээ. Угийн намхан Закхей хүмүүсийн дундаас харах боломжгүй тул миний азгүйнх, би намхан тул бусдад халхлагдаад харж чадахгүй гээд хойш суугаад үлдчихэж болох л байв. Гэтэл мань эр яаж ийж байгаад модонд авираад харж байж. Иисус магадгүй хэдэн зуун, хэдэн мянган хүний хажуугаар өнгөрсөн байх, гэхдээ энэ удаа модонд авирсан Закхей анхаарлыг нь татжээ. Иймд түүн дээр очоод нэрийг нь хэлээд танайд очиж орой хамтдаа зооглое гэж хэлжээ. Яагаад Закхейг олон мянган хүмүүс дотроос онцгойлоод олоод харсан юм бол?. Бусад хүмүүс Закхейгээс ч амархан модонд авирах чадалтай, боломжтой байж ч болно, гэхдээ тэдэнд модонд авирах шаардлага гарсангүй. Тэгэхээр Закхейн сул тал нь түүнд Иисуст онцгойрон харагдах давуу талыг олгосон байна...

... Одоо шантрахгүй, хэзээ ч “сөгдөхгүй” байхын байхын нэгэн жишээг бейсболын мэргэжлийн тамирчны амьдралаас өгүүлье: Нэгэн хүү бага насандаа бейсболын “бяцхан од” байж. Гэтэл түүнд азгүй явдал тохиолдож ферм дээр ажиллаж байгаад долоовор хуруунаасаа салж, дунд хуруу нь бараг л байхгүй шахам болжээ. Бейсболыг мэддэг бол та мэдэх байх: дунд, долоовор хуруунууд нь бөмбөг шидэх үндсэн хуруунууд. (Чулуугаар байлдаж явсан бол бүр сайн мэдэх байх) Тэрээр бөмбөг шидэх гол хуруунуудаасаа салсан гээд тоглохгүй байж болох байсан байх. Гэтэл тэрээр шантарсангүй. Шантраагүйдээ ч
“гурван хуруут” Броун нэрээрээ алдаршсан алдарт тамирчин болсон... Бие махбодийн зовлонг давж туулахын тод жишээ...

... Гадаадын улс орнуудаас олон сүсэгтнүүд Жоелд захидал илгээдэг ажээ. Тэдгээр хүмүүс “Америкт амьдардаг байсан ч болоосой”, “Америкт байдаг нөхцөл бололцоог надад олгосон ч болоосой” хэмээн их бичдэг байна. Америк нь сайхан орон. Гэхдээ Та нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Бурхан нь (ямар ч Бурхан) Таны амжилтанд хүрэхэд хэрэгцээтэй бүхий л бололцоог хэрэгтэй орчин нөхцөлтэй нь хамт олгосон байгаа. Таныг хаана төрөхийг, бас хаана төрснийг Бурхан мэдэж байна. Таныг ямар үндэстэнийг Бурхан мэдэж байгаа. Ямар саад бэрхшээлийг даван туулахыг тань хүртэл Бурхан мэдэж байгаа. Хамгийн гол нь Таныг Бурхан “бүх зүйлээр” хангасан, “бүрэн цэнэглэсэн”, "бүрэн тоноглосон“. Өөр газарт очиж амжилтанд хүрнэ хэмээн бүү хүлээ. Бурханд, өөртөө, сэтгэлийн тэнхээдээ итгэ. Хэрвээ Та өөрөө өөртөө итгэвэл бүх л сул тал тань давуу чанар болон хувирна….

…Нэгэн сургуулийн сурагч хүү байж. Тэрээр төрөлхийн баруун гаргүй боловч Америк хөлбөмбөг (football) -өөр хичээллэхээр болоход багш нь юуны өмнө эрүүл мэндийн зөвшөөрөл-бичиг хүсчээ. (Америкийн сургуулиудад сурагч ямарваа нэгэн биеийн тамираар хичээллэх хэрэгтэй болвол эмчийн үзлэгт орж, тухайн спортоор хичээллэж болно гэсэн албан ёсны зөвшөөрөл авдаг) Эмч дээр очтол “тахир дутуу” гэж л дээ. Гэтэл хүү би тахир дутуу биш ээ би зөвхөн баруун гаргүй гэж хариулсан байна. Итгэлтэй, сэтгэлийн тэнхээтэй, өөдрөг үзэлтэйн жишээ…

Бидэнд “сул тал” гэж байхгүй. Бидэнд тахир дутуу гэсэн ойлголт байхгүй…. Та бүхнийгээ шалтаглахгүй, гоншигнохгүй, дорд орохгүйгээр амьдрахыг байхыг уриалж байна. (Living a No Excuses Life) Энэ нь өөрийнхөө бурууг хайх биш, өөрийнхөө амьдралд буруутныг хайх биш, зан чанар, байгаа байдал, дүр төрх, болсон болоогүй алдаа эндэгдэл, алдсан оносон харьцааны тухай шаналахаа боль, өөрийгөө чөдөрлөхөө боль гэсэн үг. Ухаан санаа, бие, сэтгэлээ өөдрөг байлган, Бурханаас заяасан болгоныг бүрэн ашиглацгаая. Хэрвээ Та гоншигнохгүй, шантрахгүй, дорд орохгүйгээр зүтгэж чадвал Таны өмнө тулгарах бүхий л саад бэрхшээлийг Та Бурхантай хамтран зайлуулах болно…

мэдээллийг: http://www.joelnow.com/

“Гоншигнохгүйгээр амьдарч чадваас жаргах зүг өөрөө тодорно нь чиг, тогтоно чиг”. Д. Сүхбаатараас хуулбарлан энэхүү хэдэн өдрийн бичлэгээ өндөрлөе….

Сонссоноо цаасан дээр буулгаж монголчлох гэж чадах ядахаараа зүтгээд нэг мэдсэн 6-н хуудас болчихож. хэхэ үнэнээ хэлэхэд эхнийх нь хэсгийг оруулаад бусдыг нь өөрөө сонсоорой гээд бичих дөхсөн. Ямар ч байсан өөрийгөө ялаад дуусгачихлаа. Буруу ташаа зүйл бичсэн байж болох тул залруулаад эх мэдээллээс нь сонсоорой.

2 comments:

bluefire said...

E Tolle g unshaarai

Chandmani said...

Bi netees xaij bgaad zarim negen nomyg netees olson. Unshina aa. zugeer um shig bna... thx...