2008-10-29

Оюун ухаанаа сэргээцгээе...

"Амьдралдаа гоншигнохгүй, гонгинохгүйн тулд хамгийн түрүүнд тархи толгойноосоо, тархи толгой дотроосоо оюун ухаанаасаа, оюун ухаан дотроосоо ой тогтоолтоосоо эхэлнэ ээ хө".

Бидний оюун ухаан үндсэн 5-н төрлийн танин мэдэхүйн функцүүдээс бүрдэнэ.
- ой тогтоолт

- анхаарал
- хэл яриа
- харах-тусгах чадвар
- гүйцэтгэх функц (тунгаан бодох чадвар) .

Ой ухаанаа мэргэн байлгахын тулд дээр дурьдсан 5-н чиглэлээр зөв зохистой дасгал сургуулилалт хийх, сэргээх, өдөөн турших нь маш чухал. Тархи, оюун санаагаа хөгжүүлэх өдөр тутмын 5-н дасгалуудын эхнийхийг монголчлон орууллаа:



Тархины дасгалууд 1 - Ой тогтоолт буюу Memory
Ой тогтоолт нь унших, учир шалтгааныг тунгаах, ой ухаандаа хийсвэрээр бодох гэх мэт бүх л танин мэдэхүйн үйл ажиллагаанд маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Тархины үйл ажиллагаанд хэд хэдэн төрлийн ой тогтоолт байдаг. Ой тогтоолт сайтай байхын тулд бид тархиныхаа санах ойг үргэлж дасгалжуулж байх хэрэгтэй бөгөөд энэ нь таны бодож байгаагаас ч хялбар байх болно. Дуу хөгжим сонсох нь тааламжтай байхаас гадна өөрийнхөө мэдэхгүй дууг сонсож, үгийг нь тогтоосноор ба тархины химийн найрлагын ацетилхолин (acetylcholine)-ны түвшинг ихэсгэдэг. Энэ нь таны тархины үйл ажиллагаа, ой тогтоолтыг дээшлүүлнэ. Харанхуйд хувцсаа өмсөх болон усанд орох, шүдээ "солгой" гараараа угаах зэргээр өөрийгөө сорих хэрэгтэй. Ингэснээрээ Таны тархины хэсгүүдэд (
тархи нь 4-н хэсгээс бүрдэх бөгөөд тус бүр өөрийн гэсэн үүрэгтэй) шинэ мэдрэмжүүдийг бий болгодог.

HAPPYneuron тоглон ой тогтоолтоо дээшлүүлээрэй.


-------------------------------------------------------------------------------
1- Memory
Memory plays a crucial role in all cognitive activities, including reading, reasoning and mental calculation. There are several types of memory at work in the brain. Taken together, these are the cognitive skills we may notice most when they begin to fail. To maintain a good memory, you need to train for it, which can be easier than you think. Listening to music is not only enjoyable, but by choosing a song you don’t know and memorizing the lyrics, you boost the level of acetylcholine, the chemical that helps build your brain, and improve your memory skills. Challenge yourself even more by showering or getting dressed in the dark or using your opposite hand to brush your teeth. These challenges help build new associations between different neural connections of the brain.
Improve your memory with this HAPPYneuron game.

source:
http://www.askmen.com


жич: Буруу бол эх мэдээллээс залруулаад уншчихаарай.

2 comments:

Pearle Deppsu said...

hey, Сайн уу? комент авдаг болчихсон байна шд хэхэ

за сайн уу? дээр нээрээ нэг бичлгэ дээр чинь бүүр комент үлдээмээр санагдаад болдоггүй. тэгсэн тантай холбоо барих боломж ч байхгйү байсан болохоор дотроо дэлбэрэх шахсан шд :P

Chandmani said...

За сайн уу? Pearle Deppsu,
Дээр чиний бичсэнийг уншсан учраас эргээд сэргээсэн юмаа. Хүнийг дэлбэлэх шахсандаа уучлал хүсье. Одоохондоо хаах бодолгүй л байна. Гэхдээ юмыг яаж мэдэхэв гээд болгоомжлоостой.

Санаа сэтгэлээ бичсэнд баярлалаа.