2008-10-30

Оюун ухаанаа хөгжүүлцгээе...
(үргэлжлэл)

Бидний оюун ухаан үндсэн 5-н төрлийн танин мэдэхүйн функцүүдээс бүрдэнэ.
- ой тогтоолт
- анхаарал
- хэл яриа
- харах-тусгах чадвар
- гүйцэтгэх функц (тунгаан бодох чадвар) .

Ой ухаанаа мэргэн байлгахын тулд дээр дурьдсан 5-н чиглэлээр зөв зохистой дасгал сургуулилалт хийх, сэргээх, өдөөн турших нь маш чухал. Тархи, оюун санаагаа хөгжүүлэх өдөр тутмын 5-н дасгалуудын 2 дахийг нь монголчлон орууллаа:

Тархины дасгалууд 2 - Анхаарал буюу Attention
Анхаарал нь өдөр тутмын бүхий л үйл ажиллагаанд зайлшгүй чухал. Анхаарал сайтай байх нь Таныг аливаа дуу шуугиан болон садаарлаас ангид байлгах бөгөөд нэг дор олон зүйлд төвлөрөх бололцоог олгоно. Тогтсон дэг журам, хэв маягаа ялимгүйхэн сольсноор анхаарлаа дээшлүүлэх боломжтой. Ажлынхаа хуваарийг болон ширээнийхээ байрлалыг өөрчилж солиорой. Эдгээр тохиолдолд та дассан зуршлаасаа салж, шинээр анхаарлаа хандуулах болно. Хүн наслах тусам анхаарлын чадавхи суларч биднийг аливаа садааралд эмзэг, нэг зэрэг хийх олон талт үйл ажилд чадваргүй болгодог. Үйл ажлуудыг (ажиллагаануудыг) хослуулснаар, тухайлбал хөнгөн гүйхдээ аудио ном сонссоноор (*), Та тогтсон хугацаанд ажиллах тархины бүтээмжээ сайжруулна.

HAPPYneuron game тоглон анхаарлаа дээшлүүлцгээе.

(*"жолоо барихдаа тоо бодох" гэдгийг хүний аюулгүй байдлын үүднээс хассан болно)

--------------------------------------------------------
2- Attention
Attention is necessary in nearly all daily tasks. Good attention enables you to maintain concentration despite noise and distractions and to focus on several activities at once. We can improve our attention by simply changing our routines. Change your route to work or reorganize your desk -- both will force your brain to wake up from habits and pay attention again. As we age, our attention span can decrease, making us more susceptible to distraction and less efficient at multitasking. By combining activities like listening to an audio book with jogging or doing math in your head while you drive forces your brain to work at doing more in the same amount of time
Improve your attention with this
HAPPYneuron game.

source:
http://www.askmen.com

хэхэ бичсэнийхээ дараа асуух нэгэн зүйл гараад байна аа. "Садаарал" гэсэн монгол үг байдаг бил үү? Байдаг бол миний бичсэн утга зөв үү? "сатаарах" гэж байдаг бололтой.... Нетээс хайсан садаарах гэдгээр олддоггүй, сатаарах гэхээр олдоод байх юм. Ухаан самуурах, уймрах, сандрах гэхлээр утга нь бас биш байгаа юм.



No comments: