2008-12-16

Хийвэл хийсэн шиг хий, хийхдээ үр дүнтэй хийж сур!

Монголчууддаа, иргэддээ, хэрэглэгчиддээ, хүндээ зориулаад энгийн бөгөөд оновчтой, бас хүндрэлгүй байдлаар хүргээч ээ гэж мэддэг, шийддэг дарга нараас шаардсугай

Улс орныхоо шуудангийн кодтой болсныг мэдээд байгаа боловч мэдээллийг олох гэж өвсөн дотор зүү эрэхтэй адил юмаа. Хэрэг гарах үе гарах юм. Хүн тулдаа л янзан бүрээр зохицуулж байна. Блогтоо "Хаяг" (January 23, 2007) гэж zip кодын тухай бодлоо бичиж байсан билээ.

Юуны өмнө уншигч Таниас нэг зүйл асуух хэрэгтэй байх. Хэрвээ Та Монголд байдаг бол одоо амьдарч буй оршин суугаа газрын Зип кодыг нь мэдэх үү? Хэрвээ гадаадад байдаг бол Монгол руу захидал, мөнгө, ачаа явуулах хүнийхээ хаягийн Зип кодыг нь мэдэх үү? Мэдэхгүй гэдэгт итгэлтэй байгаа шүү.

Монгол Улсын Шуудангийн нэгдсэн кодын Албан ёсны гэгдэх сайтыг нь энд оруулах нь зүйтэй санагдлаа. Анхааруулах нь: Энэ http://www.zipcode.mn/ сайтад орохоосоо өмнө комьютертээ янзан бүрийн зүйл хийж байсан бол хадгалаарай. Яагаад гэвэл гацааж байна лээ. Энэхүү бичлэгээ бичихийн тулд хэдэн ч удаа гацав. Сүүлдээ бүр нээхээ ч болисон.

Нээг их ажил хийсэн мэт харагддаг хулхи сэтгэлгээ
Санаа нь зөв боловч хийж буй байдал нь хулхидалт, хүний нүдийг хуурсан гэж хэлмээр. Маш удаан ачаалагдаж буйгаас гадна зохион байгуулалт нь нэг л буруу. Миний нетийн хурд гайгүй (download ni- 6740kb/s , upload ni- 486 kb/s) ингэж удаж байгаа юм чинь бусдад яаж нээгдэж байгааг ойлгоход төвөггүй. Хүнд, хэрэглэгчдэд зориулж биш зөвхөн харуулах гэж хийсэн бололтой. Хүснэгтээр болон PDF файлаар мэдээллийг хайх гэсэн боловч олдсонгүй. Энд тэнд байгаа болов уу гэж бодоод цөхрөлөө баралгүй мөн ч олон сайтыг ухлаа. Бараг бүгдээрээ шахуу л баталсан хэмээсэн нээг их "том" танилцуулга, тайлбар, тийм ийм байдаг учиргүй "их" зааварчилгаа, жишээхэн төдийхөн. Тэгээд бараг бүгдээрээ шахуу гацдаг сайт руу бултчихаж. Тухайлбал доор оруулсан шиг нээг их "том том" үгнүүд:
"Шуудангийн Нэгдсэн код"
Монгол улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Цахим Монгол” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх, мөн “Улс орны хэмжээнд нэгдмэл кодчлолыг бий болгосноор мэдээллийн нэгдсэн системийг бүрдүүлэх”, “Гудамж, талбай, албан байгууллага, айл өрх бүрийг хаягжуулж, шуудангийн бүсийн тогтолцоонд шилжүүлэх”, “Бүх шатны шуудан хүргэлтийн тогтолцоог боловсронгуй болгох” зорилтуудыг биелүүлэх ажлын хүрээнд ЗТАЖ-ын сайдын 2007 оны 06-р сарын 29-ний өдрийн 101 тушаалаар “Шуудангийн нэгдсэн код”-ыг баталлаа. <дээр бичсэн анхааруулгыг дахин сануулаад -
цааш унших>

Тэгээд кодыг нь олох гэхээр бараг байхгүйтэй адил. Аз нь таарвал тататунгатаж байж нэг олох байх. Нэгэн хэрэглэгч Сайханбилэгийн блог дээр нэгэн коммент бичсэн байсан. Уг санал сэтгэгдлийг бүрэн эхээр нь орууллаа: < "http://www.zipcode.mn deerees Baganuur, Nalaih, Bagahangain zipcode-iig haigaad olsongui. 363999 utsaar code-iin husnegtiig haanaas avahiig lavlasan chini oyunii umch uchraas uguh bolomjgui gehiin. Niitees nuutslaval ene code yaj heregjih ve ?????????????? > Хэний оюуны өмчийг хэнээс харамлаад байгаа юм!

Манайхан ажил хийхдээ нэг иймэрхүү хандаад байдгийн. Хийх нь дүр эсгэн хулхидалт, мэддэг нь дүр эсгэн томрох...

Зип код гэж андуураад "zip"-лчихсэн юм болов уу
Сайханбилэг сэргэлэн тул өөрийгөө сурталчлаад блогтоо оруулсан байх. Сэтгэж байгаа биз. Ирээдүйд Сайханбилэгийн сонгуулийн сурталчилгаанд хэрэг болно гэдгийг ойлгож байна л даа. Сайхнаа ч яахав өөрийгөө сайхан сурталчихлаа, гэтэл нөгөө Зип код нь аль хэр явцтай байгаа вэ гэж асуумаар санагдаж байхын. Програм хангамжид бол zip-лэх гэж архивлахыг хэлдэг юм л даа. Хэрэг болохоороо нэг задалдаг юм. Тэрнээс биш тэрхүү zip бол хэрэглэгдэхгүй хадгалах зориулалттай. Тэр утгаар ойлгоод шуудангийн код буюу Зип кодоо баталсан бололтой. Ер нь бол нэрэндээ ч "но"-той зүйл. Бүсчлэлийн код, Зип код, шуудангийн нэгдсэн код гээд олон янзаар нэрлээд л.. Дунд нь хэрэглэгчид төөрөөд л...

Ярих нь том, хийх нь бага
Энэ бичлэгтээ хөх өнгөөр тодотгож иш татаж оруулсан хэсгийг зүгээр ч нэг оруулаагүй юм. Дахиад оруулахад: Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Цахим Монгол” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх, мөн “Улс орны хэмжээнд нэгдмэл кодчлолыг бий болгосноор мэдээллийн нэгдсэн системийг бүрдүүлэх”, “Гудамж, талбай, албан байгууллага, айл өрх бүрийг хаягжуулж, шуудангийн бүсийн тогтолцоонд шилжүүлэх”, “Бүх шатны шуудан хүргэлтийн тогтолцоог боловсронгуй болгох” зорилтуудыг биелүүлэх ажлын хүрээнд ЗТАЖ-ын сайдын 2007 оны 06-р сарын 29-ний өдрийн 101 тушаалаар “Шуудангийн нэгдсэн код”-ыг баталлаа.
Энэхүү танилцуулгаас үзэхэд Зип код нь оюуны өмч гэж харамлаад баймааргүй их хэрэгтэй зүйл бололтой. Олон зүйл нуршилгүйгээр шууд хэлэхэд тэрхүү Зип кодыг төрийн байгууллагууд бүгд л хэрэглэж, ашиглаж баймаар. Хаягжуулалт, систем гэхлээр бүх байгууллагуудад шууд болон шууд бусаар хамааралтай... Төрийн байгууллагууд гэлтгүй бүх иргэдэд хамааралтай. Төрд хамааралтай. Бүгдэд "нээлттэй" бас "хүртээлтэй" байх ёстой. Тиймээс Төр энэ талаар арга хэмжээ авах нь зүйтэй. Монголчууддаа, иргэддээ, хэрэглэгчиддээ, хүндээ зориулаад энэхүү ЗИП КОДОО энгийн бөгөөд оновчтой, хүндрэлгүй хүртээлтэй байдлаар хүргээч ээ гэж мэддэг, шийддэг дарга нараас шаардсугай!

Түүх дурсамж болгон хавтсанд үлдээх гэж батлаагүй баймаар
Шуудангийн кодыг хамгийн түрүүнд ашиглаж, бусдад үлгэр дууриал болох ёстой газруудын нэг нь бол Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг - Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төв яалт үгүй мөн байх ёстой бус уу? Зип кодыг иргэддээ зориулаад тавих ёстой бус уу? Хаягжилт... Хамгийн түрүүнд Хүн амын бүртгэлийн системд шуудангийн нэгдсэн код буюу Зип кодыг оруулах ёстой биш билүү? Хорвоогоор дүүрэн тэнэж байгаагаа бүртгэж чаддаггүй юмаа гэхэд хотондоо байгаа хэдийгээ хагас хугас боловч бүртгэж үйл ажиллагаагаа одоо байгаагаасаа огт өөр түвшинд гаргаач... Сонгууль будлиантай болсон гэж маргаад байдгийн нэг гол шатгаан нь зөв, бүрэн бүрдээгүй Хүн амын бүртгэлийн систем шүү дээ. Хаяг нь тодорхой бус, үхсэн сэхсэнийг нь ч мэдэхгүй, нэг хүн хоёр бүр хэд ч дахин төрчихсөн, магадгүй хэд хэдэн паспорт, иргэний үнэмлэхтэй гэх мэт асуудлууд байгаа нь бүр ил тод болчихсон шүү дээ. Ер нь бол ЗИП код батлагдлаа гэсний сургаар л Хүн амын бүртгэлдээ кодыг оруулах тухай төсөл хийгээд чаддагаараа төсвөөсөө мөнгө нэхээд сууж баймаарсан...

Эцэст нь Зип кодоосоо хамаарах уу, эсвэл эсрэгээрээ юу?
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарийг шинэчлэх нь зүйтэй гэсэн хувийн бодолтой явдаг. Түүнийгээ <Монгол Улс "хоттой" юу> (October 28, 2007) гэсэн бичлэгээр илэрхийлсэн билээ. Монгол Улс ямарч байсан Зип кодтой боллоо. Одоо тэгэхээр Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжээ тухайн кодондоо харгалзуулах уу, эсвэл эсрэгээрээ байх уу гэсэн асуулт гарч ирнээ дээ...


Асуудлыг хөндөх үүднээс бичлээ. Хэрвээ дэмжиж байвал энэ талаар өөрөөсөө хамаарах боломжтой зүйлийг бага гэлтгүйгээр хийгээрэй.


4 comments:

Pearle Deppsu said...

Би сая бичлэгийн гарчигийг хийсвэр хийсэн шиг хий гэж уншаад таныг ямар нэгэн бичлэг тавьж дээ гэж бодлоо шд.

гэснээс таны зөвлөгөөг дагаад би нэг л буруу хийгээд байх шиг ээ. та миний эрхээр ороод засаад өгөх юм уу :D

mail: deppsu_me@yahoo.com

би тэгээд танд пассаа өгий :D

Anonymous said...

Yostoi neeree zagatnasan gazar maajiv gegcheer manai shuudangiin salbar shal hugiin, eej ruugee zahia zanaa yavuulahdaa dandaa hunii hayag heregledeg baisan (eej tetgevert), sayahan utsaar yarihad shuudan gereer zahia hurgej ugdug bolson geed zip codoo ugsun, geriin hayagaar ni zahia yavuulsan, ochoosoi bilee l gej bodoj suuna. Bi shuudangiin web site-iig oloh gej buten udur bolson ch oloogui shd, mongoliin turiin baiguullaguudiin webuud er ni tsuuhun, tedgeer ni er shinechlegddeggui, za za ter ch yahav, gol ni zahia maani tuurchihguihen shig ochoosoi :)

Chandmani said...

Deppsu-dee: maildsan shuu...

Anonymous-d: eejdee bichsen zaxidal chini zaaval ochino oo. yagaad gevel EEJ-yn bu'x zuil bu'tdeg um...

Anonymous said...

Bayarlalaa.