2007-10-29

Монгол Улс хуулийн хүрээнд хоттой юу? Монгол Улс "хот"-той юу?

Эдгээр хуулиуд хоорондоо нэг л авцалдхгүй байгаа юм уу, миний мунхгийнх уу, бүү мэд, ердөө ойлгохгүй юм. Надад тайлбарлаад өгдөг ч болоосой...

---------------------------------------------
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ(1992-01-13) Дөрөвдүгээр бүлэг:
МОНГОЛ УЛСЫН ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГ ДЭВСГЭРИЙН НЭГЖ, ТҮҮНИЙ УДИРДЛАГА
57 дугаар зүйл
1. Монгол Улсын нутаг дэвсгэр засаг захиргааны хувьд аймаг, нийслэлд, аймаг нь суманд, сум нь багт, нийслэл нь дүүрэгт, дүүрэг нь хороонд хуваагдана. (хот гэж байхгүй)
2. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх хот, тосгоны эрх зүйн үндсийг хуулиар тогтооно.
З. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг єєрчлєх асуудлыг эдийн засгийн бїтэц, хүн амын байршлыг харгалзан тухайн нутгийн Хурал, иргэдийн саналыг үндэслэн Улсын Их Хурал шийдвэрлэнэ.

---------------------------------------------

МОНГОЛ УЛСЫН ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГ ДЭВСГЭРИЙН НЭГЖ, үЇНИЙ УДИРДЛАГЫН ТУХАЙ 1992-08-18
3 дугаар зүйл. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж
1. Монгол Улсын нутаг дэвсгэр засаг захиргааны хувьд аймаг, нийслэлд, аймаг нь суманд, сум нь багт, нийслэл нь дїїрэгт, дїїрэг нь хороонд хуваагдана.
2. Аймаг,нийслэл, сум, дїїрэг бол хуулиар тусгайлан олгосон чиг їїрэг, єєрийн удирдлага бїхий засаг захиргаа, нутаг дэвсгэр, эдийн засаг, нийгмийн цогцолбор мєн.
З. Баг нь сумын, хороо нь дїїргийн засаг захиргааны нэгж мєн.


---------------------------------------------
ХОТ, ТОСГОНЫ ЭРХ ЗЇЙН БАЙДЛЫН ТУХАЙ 1993-12-20
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх хот, тосгон, тэдгээрийн нийгэм, эдийн засгийн үндэс, удирдлагын үйл ажиллагааны зарчим, тогтолцоо, бүрэн эрхийг тодорхойлж, хот, тосгоны удирдлагаас засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага болон аж ахуйн нэгж, байгууллага, оршин суугчидтай харилцах харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл. Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль тогтоомж
Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
3 дугаар зүйл. Хот, тосгон
1.
Хот нь 15000-аас доошгүй оршин суугчтай, тэдгээрийн дийлэнх хувь нь голлон үйлдвэр, үйлчилгээний салбарт ажилладаг, хот бүрдүүлэгч дэд бүтэц хөгжсөн, өөрийн удирдлага бүхий төвлөрсөн суурин газар мөн.
2. Тосгон нь 500-15000 оршин суугчтай, хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, аялал жуулчлал, амралт, сувилал, тээвэр, худалдаа зэрэг салбарын аль нэг хөгжсөн, өөрийн удирдлага бүхий суурин газар мөн.
З. Улсын болон тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн эдийн засаг, нийгмийн хөгжилд гүйцэтгэх үүрэг, ач холбогдлыг нь харгалзан шаардлагатай гэж үзвэл тосгоныг хотод тооцох асуудлыг Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал шийдвэрлэнэ.

4 дүгээр зүйл. Хотын зэрэглэл (байхгүй байж бас зэрэглэл тогтооно гэчихсэн)
1. Хот нь оршин суугчдын тоо, хот бүрдүүлэгч дэд бүтцийн хөгжлийн түвшин, улсын болон тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн эдийн засаг, нийгмийн хөгжилд гүйцэтгэх үүргээс хамааран улсын буюу аймгийн зэрэглэлтэй байна.
2. 50000-аас дээш /шаардлагатай гэж үзвэл 50000 хүртэл/ оршин суугчтай хотод улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд гүйцэтгэж байгаа үүрэг, хотжилт, хот бүрдүүлэгч дэд бүтцийн хөгжлийн түвшинг харгалзан улсын зэрэглэл тогтоож болно.
З. Хотод улсын зэрэглэл тогтоох асуудлыг Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал, аймгийн зэрэглэл тогтоох асуудлыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын өргөн мэдүүлснээр Засгийн газар тус тус шийдвэрлэнэ.

5 дугаар зүйл. Хот, тосгоны засаг захиргааны харьяалал
1. Хот, тосгон нь засаг захиргааны хувьд оршин байгаа тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэгт харьяалагдана.
/Энэ хэсгийг 1995 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/.
2. Хот, тосгоны эдэлбэр газар нь хэд хэдэн сумын нутаг дэвсгэрийг дамнан байрлаж болох бөгөөд шаардлагатай бол тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хилийн цэст өөрчлөлт оруулах асуудлыг хууль тогтоомжид заасан журмаар шийдвэрлэнэ.

---------------------------------------------

ХОТ БАЙГУУЛАЛТЫН ТУХАЙ 1998-10-29
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
Энэ хуулийн зорилт нь хот байгуулалтын бодлогын хүрээнд хүн амын нутагшилт, суурьшил болон харилцан уялдаатай, харьцангуй бие дааж хєгжих бүс нутгийн зохистой бүтэц бүрдүүлэх, хот, тосгоны хєгжлийг тодорхойлох, барьж байгуулахад тєр, аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хооронд үүсэх харилцааг зохицуулахад оршино.

---------------------------------------

Минийхээр бол "бараг", ер нь шулуухан хэлэхэд огт "хот"-гүй байж Монголын Хотуудын холбоо гэж байх юм.

*хуулиудыг http://www.mongolianlaws.com/ - оос

No comments: