2008-12-02

Өөдрөг бодол санаа, өөдрөг сэтгэл

(монголчилсон бичлэг)

Бодол санаа нь дотоод сэтгэлийн үндэс. Буруу бодол санааны үр дагавар нь сэтгэлийн хямрал юм.
Бид бүхэн ямарваа зүйлийг олон өнцгөөс харж мэдэрдэг. Зарим нэг нь эерэг, өөдрөг талаас, зарим нэг нь урвуу, гутранги талаас нь тус тус хардаг. Энэ нь тал устай шилэн савыг нэг хэсэг нь "тал нь дүүрэн" гэж, нөгөө хэсэг нь "тал нь хоосон" хэмээн дүгнэхтэй адил утгатай юм.

Хэрвээ амьдралын өнгөлөг өөдтэй талыг нь муухай талаас нь илүүтэйгээр хараад сурчихвал Таны амьдралд ашигтай. Тухайлбал, хэн нэгэн автомашины осолд орж машинаа сүйрүүлчихээд хажууд нь өөртөө уурлаад эсвэл машиндаа харамсаад гуниж гутраад, уцаартай сууж мэднэ. Эдгээр нь өөртөө гуних, гонсойх сэтгэл. Нөгөө талаасаа, тэрбээр ослоос амьд гарсандаа, эсвэл тахир дутуу болчихоогүйдээ бурханд талархаж болно. Амьдралын иймэрхүү үйл явдлуудаас "инээмсэглээд" үлдэж чадаж байвал энэ нь өөдрөг, эерэг амьдралын хүчин чадал болмой.

"Tough times never last. Tough people do!" ("Хүнд үеүд хэзээ ч мөнх бус. Чадалтай хүмүүс мөнхөрдөг!" гэж орчуулж болох байх) номын зохиолч Роберт Шуллер (Robert Schuller) асуудлуудыг хэрхэн өөдрөг, эерэг өнцгөөс нь харж болох талаар дараах зөвлөмжүүдийг өгсөн байна:

1. Хүн л юм бол асуудал байгаа
Магадгүй та өөрийнхөө ажилд сэтгэл дундуур байж болно. Гэтэл та ажилгүйчүүдийн эгнээнд бус ажилтай байгаа нь сайхан бус гэж үү? Ихэнх хүмүүс ойлгохдоо амжилтанд хүрсэн хүмүүс ямар ч асуудалгүй гэж буруугаар бодож явдаг гэнэ. Энэ нь буруу юм. Ололт амжилт нь ч гэсэн тодорхой хэмжээний асуудлыг үүсгэдэг.

Хүн бүрт асуудал бий. Асуудалгүй амьдрал бол хоосон зүйл - цөлийн зэрэглээ юм. Хүн бүрт асуудал байдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Ингэснээр өөртөө харамсан гараа хумхин суух биш амьдралынхаа төлөө зүтгэхэд тань тустай.

2. Асуудал болгон хязгаарлагдмал хугацаанд оршдог
Уул болгон өөрийн ноён оргилтой, хөндий болгон өөрийн нам дор газартай. Үүнтэй адилхнаар амьдрал нь өгсдөг, урууддаг. Хэнбугай ч бүхий л цаг хугацааны туршид үргэлж өгсөж байсангүй, бас бүхий л цаг хугацаанд дандаа уруудаж байсангүй. Асуудлууд нь урт удаан хугацааны туршид шийдвэрлэгдэх бий. Гэхдээ тэдгээр нь мөнхөд оршихгүй. Асуудал болгон хязгаарлагдмал хугацаанд оршдог гэдгийг түүх харуулсан. Таньд тулгарсан асуудлууд мөнхөд оршихгүй харин Та мөнхөд амьдарна. Салхи шуурганы дараа наран манддаг, өвөл өнгөрөөд хавар айлчилдаг. Таны асуудлууд тодорхой хугацааны дараа шийдвэрлэгдэх болно.

3. Асуудал болгон эерэг боломжийг агуулдаг
Зоосонд хоёр тал байдаг. Хэн нэгний асуудал нь нөгөө хүнд сонирхолтой боломж ч байж болно. Хүмүүс өвддөг учраас эмнэлэгүүд, машин эвдэрдэг учраас гаражууд, зарим хүмүүс хууль зөрчдөг учраас шүүгчид байдаг. Хонгилын үзүүрт гэрэл харагддаг (
Every cloud has a silver lining).

4. Асуудал болгон Таныг өөрчилнө
Амьдралдаа асуудалтай тулгарснаар бидний амьдралд арилшгүй мөр үлддэг. Тэрхүү үлдээсэн ул мөр нь бид бүхнийг дээшлүүлж ч, эсвэл улам доройтуулж ч мэднэ. Аль тал руугаа эргэх нь Таниас хамаарна. Харин асуудлууд нь бидний өмнө тулгарсантайгаа адил байдалд хэзээ ч биднийг орхихгүй. Бид бүхэн өөрчлөгддөг.

Тухайлбал, Та ажлаасаа халагдлаа гэж бодьё. Та өөртөө харамсаад дуугүй сууж болно. Эсвэл та эрч хүчтэй байж ямарваа зөв алхам хийх болно. Тэд таныг халснаар ямар алдаа хийснийг, тэднээс илүү гэдгээ Та тэдэнд харуулахыг хүсч болно. Та "дүрэлзэх" гэж халагдсан байж ч мэднэ. Магадгүй энэ нь таныг амжилтанд хүргэх "сэрээх" дуудлага байсан ч мэднэ шүү дээ. Дахин хэлэхэд, асуудал болгонд эерэг, сөрөг тал бий. Эерэг талаас нь сэтгэж, тэрхүү эерэг тал руу нь зүтгэ.

5. Асуудал таньд хэрхэн нөлөөлөхийг Та л сонгоно
Асуудлыг хянаж болохгүй боловч тухайн асуудалд хэрхэн хандах, шийдэхийг Та хянаж чадна. Асуудлаас үүдсэн шаналалыг Та "зэрлэг балмад" үйлдэлд, эсвэл шүлэг зохиолд ч хөврүүлж болно. Сонголтыг Та л хийнэ. Асуудлыг хянаж чадахгүй ч Та өөрийнхөө шийдвэрийг хянах боломжтой. Өөрийгөө хянаснаар асуудлаас үүдэх нөлөөллийг хянана. Энэ нь Таныг хатуу чанга эсвэл өрөвч зөөлөн болгоно. Энэ нь Таныг дэвшиж дээшлүүлж эсвэл дэгдээж цочоож ч мэднэ. Зөвхөн Таниас л хамаарна.

6. Асуудал болгонд эерэг болон сөрөг хариулт оршдог
Шуллерийн бичсэнээр, "чадал"-тай хүмүүс асуудалд эерэг талаас нь ханддаг. Гол нь тэд асуудлыг зохицуулж чаддагт оршдог байна. Бид асуудлыг бараг хянаж чадахгүй боловч өөрсдийнхөө асуудалд хандах хандлагаа хянаж чаддаг байх ёстой гэдгийг санах хэрэгтэй. Тэгснээр бид асуудлыг зөв шийдвэрлэнэ. Эерэг (өөдрөг) бодолтой бол тухайн асуудалд зөв талаас нь хандана.

...Бид цаг ямагт сэтгэлээр унадаг "муу" зуршилтай. Бид өөрсдийгөө "тэгдэг л байж" гэсэн гутрангуй бодлоор хүлчихээд, хар, цагаан мэт (буруу ойлголт) ойлгодог амьдралын "муу" болон "сайн"-ыг мэдрэх чадвараа гээдэг байна.

"Зүгээр л" бодох нь хямрал, ядаргаа, өөртөө сэтгэл, санааны уналт, уур уцаарт хүргэнэ. Бид чинь өөрөө өөрсдийнхөө хамгийн аюултай дайсан нь юм шүү дээ. Бусадтай харьцуулаад өөрөө өөртөө "тэнгэрийн" нөхцөл тулгадаг. Олсон амжилтандаа баярлах бус учирсан алдаандаа өөрсдийгөө буруутган сууцгаадаг. Хүн болсон ч юм чинь "унаж" л таарна. Тиймээс "унах"-аасаа бүү ай.


Сөхөрнө чиг, сөгдөнө чиг, хэвтэнэ чиг... Бүү ай... Эдгээр нь үргэлжийн, бас мөнхийнх бус гэж байна цаана чинь....

эх мэдээллийг: http://www.holisticonline.com/Stress/stress_pos-thoughts.htm


*буруу байвал засч залруулаад ойлгочихоорой. Дээрх бичлэгт монголчилсон сэдэв нь уг чанартаа шашины ухуулга сургаал боловч уншихад зүгээр санагдсан тул цаг заваа зарцуулан оруулсан болно.

4 comments:

A.Амарсайхан said...

Харин би их маанаг ч гэмээр юм уу, өөдрөг хүн шүү дээ. Сумын сургуулийн самбарын өмнө цагаан эсгий гуталтай, том дээлтэй хичээл заагаад зогсож байхдаа "Яана даа, ирээдүйд би ер нь яах хүн бэ" гэж санаа зовж байгаагүй юм байна.

Chandmani said...

Ирээдүйд блог л хөтлөх гээд байж дээ :)
Хөдөөний багш нар яг тэгж хувцасладаг. Нүдэнд харагдчихлаа хө...

byambaa said...

uulzaagui udjee. setgegdel bichij boldog bolchij.

Chandmani said...

tiim bna :)