2008-10-01

Монголын мэдээллүүдийг уншаад төрсөн сэтгэгдлээсээ...

Манайд юм үзэж хардаг хүмүүс олон шүү дээ. Намайг Оросод сурч байхад талийгаач Балбар гишүүн ногоон гэрэл хараад Дашцэрэн, цэрэг ч бил шүү нэгэн нөхөртэй мань эр хамтдаа багагүй бужигнуулсан. Бужигнуулсан ч юу байхав. Нөгөө эр нь л бужигнуулсан хэрэг. Алтан цөгц ч билүү олдоод л, хэн ч билээ нэгэн охиноос "гал" гарч ойртсон, харсан бүхнээ "түймэрдээд" л, их хэцүү цаг байсан байх...
Өнөөдөр тэр түүх бараг л давтах дайны зүйл ярьсан нэгэн ярилцлагыг уншаад инээд хүрээд, нөгөө талаасаа дургүй хүрээд л сууж байна. Нэгэн "төл"-өгчийн өгсөн ярилцлагаас үзвэл Монголын улс төрийн амьдрал, бүх зүйлийг урьдчилаад харчихсан бололтой. Тэгээд хэдэн төгрөг хүмүүст "тарааж" болох талаар мэдэж байсан гэнэ ээ... Иймэрхүү зүйл бичээд мөнгө олдог, мөнгө олгодог байсан цагт Монгол оронд хөгжил ирэхэд хэдэн зуун хэрэгтэй болох байхдаа... Мэдэж байсан бол сонгуулийн өмнө хэлэхгүй яасан "төл"-өгч вэ?! Гэнэт майлдаг байгаа. Өнгөрсөн хойно л их шуугих юм. Манайхан ч "төл"-өгчийг дагаад л майлаад л...
майлдаг гэснээс...Шүүх, гэмт хэрэг, харсан үзсэн, идсэн уусан гээд л шуугиад л, сүртэй нь аргагүй ярилцлага өгөөд л, яриад, нэр алдраа мандуулаад л, тэгсэн мөртлөө "баримт"-аа гаргаад хэлчих гэхээр "цагийг" нь болохоор хэлнэ гэцгээгээд л.. Тэр цаг нь хэзээ ч юм бүү мэд. Нэг л учир битүүлэг, нуусан хаасан, айлгасан, сүрдүүлсэн, ичсэн зовсон нөхдүүд...

No comments: