2008-10-05

"Тулах цэг=Түших хань"
В.И.Чандмань :)

Зүгээр л бичлээ.. Яахав.. Ганц хоёр "мисс" бүсгүйчүүдтэй энэхэн амьдралдаа "холбох" гэж (тэдэнтэйгээ гэрлээгүй тул ингэж бичлээ) ядаж явсныхаа хувьд тэр үеэ урсаад энэхүү бичлэгээ бичлээ...

Би "харамч"... Миний мисс бол "миний мисс". Миний мисс бусдад "мисс" байхад татгалзахгүй боловч миний мисс бусдад "өмчлөгдсөн" байхыг хэзээ ч хүсэхгүй. Гэхдээ миний миссүүд "бусдынх" байсан. Байсан ч гэж зарим нь бусдын мисс, зарим нь ... мисс... Өөртөө миссээр хайрласан боловч өрөөл бусдын миссүүд байсан. Би өөрийгөө завхай зайдан гэх гээгүй, надад сайнаар, сайхнаар хандаж байсан бүсгүйчүүдийг би янзан бүрээр хэлэхгүй, ер нь ч тэгж ч "муулж" ч байгаагүй байх... Муулах ч үгүй гэж боддог хэмээн бөөрөнхийлөв...

"Надад тулах цэг өгвөл би дэлхийг эргүүлнэ" гэж "хэн нэг"-ний хэлсэн үгтэй харьцуулбал ч инээдэмтэй л дээ. Гэхдээ надад ханилах ханийг заяавал би түүнийг жаргаах юмсан гээд боддог гээч...

"Тулах цэг=Түших хань"