2008-04-29

Хүүхнүүдээ, яагаад "хууртсан"-аа мэдмээр байна уу?

Эрчүүдийн 76н хувь нь амьдралынхаа туршид ганц атугай ч удаа эхнэрээ, найз хүүхнээ "хуурсан" гэсэн судалгаа байдаг байна. Эдгээрийн 19% нь "гурилтай хоолноос өөр хоол идэх"-ийг хүсч, 12% нь эхнэр болон найз хүүхнээсээ удаан хугацаагаар салангид байснаас, 10% нь "шохоорхоод", 9% нь гэр бүлийн ядаргаанаас салахын тулд, 1% нь хууртсан шарандаа хариу болгон тус тус эхнэрээсээ болон найз хүүхнээсээ бусадтай явалдсан байдаг байна. Гэхдээ нийт "явсан" эрчүүдийн 3ны нэг нь яагаад хуурсан, явсанаа "мэддэггүй" гэнэ дээ.

хэхэ Зарим нэгэнд нь хэрэг болж магадгүй гэж бодоод дараах сайтыг линк хийлээ. Хэрвээ таны нөхөр, эсвэл эр сэжигтэй санагдвал их л тэвчээртэй байх хэрэг гарах бөгөөд 3-4н долоо хоног тагнаж байж л илрүүлдэг гэнэ (чадвал дараа монголчлоод оруулна аа)... Миний бодлоор бол их хугацаа байна, 3-4 долоо хоногт дахиж идэхгүйгээр ганц удаа нууцхан цуйвандчихаж амжина ш дээ. :))


Нөгөө талаасаа энэхүү мэдээлэл нь хүүхнүүдэд "сургамж"-тай байж болно. Тийм үү? Дээрх бичлэгийг уншаад эр нөхрөө, найз залуугаа хэрхэн өөрийнх, зөвхөн өөрийнх байлгах вэ гэдэг асуултандаа хариу олсон байхаа гэж найдаж байна. Ядахдаа дандаа "гурилтай шөл" хийхгүй, хол газар ганцаардуулахгүй, сонирхол гэдэнг нь үргэлж хөдөлгөөд, гэртээ ядаргаатахгүй, бусадтай сээтэгнэхгүй байхад л болох нь байна ш дээ....

No comments: