2008-05-01

Төрийн төлөө оготно боож үхнэ...

Монгол орон минь яагаад хөгжихгүй, ард түмний минь амьдрал дээшлэхгүй, дордоод байгаагийн учрыг олох гэж бодсоор энэ хэдэн жилд багагүй толгойгоо гашилгасан байх. Нээг их хүн болох гэж ядаж байгааг минь ойлгоно биздээ хэхэ. "Гадаад нөлөөллүүдийг" оролцуулахгүйгээр бодоод зөвхөн Монголоороо цэгнэе. Төрийн төлөө оготно би боож үхэхийн үлгэр энэ болой.

Миний мулгуй ухаанаар бодож, бодож олсон "бидний хамгийн гол дайсан бол-бидний ухамсар". Бидний ухамсар - "хувиа борлуулж, довоо шарлуулах" ухаан болчихсон байна. Ер нь энэ ухаан нь аль хэр өгөөжтэй вэ? Тэр тусмаа улс эх оронд минь? Ард нь баян бол улс нь баян уу? Улс нь баян бол ард баян уу? Миний бодлоор бол улс нь баян байж ард нь баян болж таараад байгаа юм... Битгий өмнөөс цэцэрхээрэй. Манай улсад энэ нь зохицоод байгаа юм. Мэдээж улс орны, бидний амьдрал хэцүү байгаа нь үнэн боловч, бидний сэтгэл, зүрх, ухамсар хэрхэн төсөөлж, ойлгож, ажиллаж байгааг ойлгоход амархан. Өөрөөр хэлэхэд "хувиа борлуулж, довоо шарлуулахдаа" улс орныхоо эсрэг, бүр хорлонтойгоор ухамсарлаад байгаа бололтой...

Хүн болж төрсөн ганцхан амьдралдаа жаргалтай амьдралыг мөрөөдөх нь зүйн хэрэг боловч, бусдад "гай", "түвэг" тарин жаргах нь хэр жаргал байдгийг бидний ихэнхийн минь шүтдэг Бурханы шашины сургаалаас ойлгох гээд ч чадахгүй. Монголд мөнгөтэй бол мөнгөтэй, бизнестэй "баячууд" олон байгаа. Тэд татвараас авахуулаад хандив хүртэл улс орондоо өгдөг нь асар (асар бага шүү, дээр нь бүртгэл тооцоо байхгүйг хэлэх үү) бага, улс орноосоо идээд л, ард түмнээсээ хүртээд л байна уу гэхээс улс орондоо, цаашлуулж бодвол ард түмэндээ өгөөжтэй нь хомсхон. Үнэхээр хомсхон ш дээ...Хандив гэхээр хэн нэгний улсын өмчийг "хувааж идэх"-дээ зориулсан хандивыг хэлээгүй болно гэдгээ хэлэх нь зүйтэй байх. Эрдэм шинжилгээний ажил, оюутан сурагчдын эрдэм ном, судалгаанд, шинэ ололт амжилт, оновчтой бүтээл санаа гээд оюун ухааны хөрөнгө оруулалтыг дэмжсэн нь хэд байдаг бол доо? Нүүдлийн мал аж ахуйг суурин болгоход зориулагдсан, нийгмийн олон салбарт шинжлэх ухааны оновчтой санаа, шинэ бүтээлд зориулагдсан хандив хэд бол? Улс төрийн сонгуулийн үеэр хэн нэгэн гишүүнд нэр дэвшигчийг тодруулах, сурталчилгаанд зориулагдсан гээд шуудханаар хэлбэл амин хувийн ашиг сонирхол хайсан хандивыг энд харьцуулаад үзээрэй.
Бид тийм ухар бодол, мөчид ухаантай гэж үү? Өдөр тутмын амьдрал, ашиг сонирхолоо дагадаг, олз омог хайсан довоо борлуулах үзэлтэй гэж үү гээд одоо бодоод үз дээ?

уймарчихлаа... Одоо бичихгүй ээ... Тэгээд ч нэгэн найз минь олон үгний хэрэггүй ээ гэсэн...

No comments: