2008-03-19

Ашгүй, энэ өдөр өнгөрөх нь...

Бороо ороод хоёр хонолоо. Өнөөдөр нойтон цас хаялаад л... Хаа сайгүй уйлаад л байгаа юм шиг... Ойр зуураар болон нилээд нутагт үер, усны гамшиг болж 13-аад ч хүний амь насыг аваад одчихлоо. Уг нь 20-нд буюу маргааш Хаврын анхны өдөр юмсан...

Бичлэг минь маргаан, сэтгэгдлүүд нь нилээн "нээлттэй" болж байгаа бололтой. Хамаагүй бичлээ гээд би яах ч үгүй шүү дээ гэдгээ дээр үед бичсэн санагдаж байна. Яахав дээ, янзан бүрийн байдлаар сэтгэл санаагаа онгойлгомоор бол тэг ээ... Харин зарим нэгэн зүйл дээр "хязгаар байгаа" гэдгийг энд зориуд анхааруулах гэсэн юм. Сэтгэгдлүүдээ хянаж, устгаж цагаа үрэхгүй ээ. Бичиж байгаа бидний ухамсар...
Ер нь бичлэг бичихдээ өөрийнхөө сэтгэлийг л бичдэг. Хэн нэгнийг сургах гэж, сур гэж албаар бичдэггүй. Энэ блог нь амьдралын минь дурсамж. Сайнтай, саартай, хэрүүлтэй уруултай, уйтгартай, хөгжөөнтэй, нууц, ил бүгд надаас үлдэх нэгэн хуудас.. Дургүй бол битгий уншаад нервтээд бай. Зүгээр л тайван орхичих. Тодорхой хэмжээгээр янзан бүрийн зан ааштай, дүр төрхтэй уншигчтай харьцаж байна. Надад дуртай, дургүй гэж хувааж байсангүй. Би байдгаараа л байна.


За, за энэ ч яахав дураараа бол.... би маргах дуртай хүн биш...

Охин минь анх удаа найзынхаа урилгаар, миний зөвшөөрөлтэйгөөр эндхийн шашины үйл ажиллагаанд оролцох шив дээ... Найз нар нь шүтдэг шашиныхаа цурларалтанд охиныг минь уриад охин минь надаас албан ёсоор зөвшөөрөл гуйхад нь охиноо оршин суугаа нутаг ус, соёл заншлыг мэдэх нь хэрэгтэй гэсэн үүднээс бодож зөвшөөрлөө. Найз нартайгаа хамт 2 цагийг өнгөрөөсөндөө, өөр шашины номын дуу сонссондоо сэтгэл хангалуун л байна лээ. Надаар тоглосон уу, эсвэл үнэнээсээ хэлсэн үү гэдгийг нь анзаарсангүй элсчих үү гэх шиг болсон шүү... Би ч бас тоглоом шоглоом байдлаар "үгүй шүү нөхөөр" гээд амандаа бувтнасан даа. Охины минь шүтэх эрх нээлттэй...

Өөн тийм, зарим нэгэн мэдээллүүд..

Америкчууд Иракт дайтахаар мордоод 5-н жил болж байна. Нэгэн асуулт судалгаагаар Америкчуудын 53н хувь энэ "энхийн" дайнд улс орноо ялна гэсэн итгэлгүй, 21-н хувь нь яахав дээ магадгүй юм гэж хариулсан байгаа юм даа. 4000 гаран америк цэргийн, түүнээс ч олон тооны иракчуудын ам насыг авч одсон, хэдэн зуун тэрбумын өртөгтэй энэхүү "дайн"-аас америкчууд "залхаж" байна. Ядаж байхад улс орны эдийн засаг хүндрээд америкчууд бухимдалтай байгааг хэлэх үү...

- Судалгаагаар Америкчуудын дөрвөн хүн тутмын гурав нь улс орноо эдийн засгийн хямралд (recession is an economic downturn that usually lasts at least six months; a depression is longer, deeper and more broadly dispersed) орсон гэж бодож байна. Энэ нь сэтгэлзүй, нийгмийн талаасаа эдийн засагт эерэг нөлөө үзүүлдэггүй байна....

- Сонгуулийн өрсөлдөөн их хүчээ авч, сурталчилгааны "хар" тал руугаа байна. "Арьсны өнгө болон хүйсийн сонголт" байдлаар сүүлийн үед их яригдах болж байна... Обама болон Клинтоны энэхүү хоорондын "тэмцэл" нь нөгөө намынханд өгөөш болох байх даа. Бие биенийхээ "бөгсийг ч ухаж" байна даа. Харж л байя...
...Сонин юм шүү. Пакистаны парламент даргаараа эмэгтэй хүнийг сонгочихлоо. Саяхан л энэ улс "үймж будилаад" эмэгтэй хүнийг улс төрдөө гаргах нь өнгөрсөн байхаа гэж бодож байсан....
... Японы төвбанк 85 жилийн түүхэндээ анх удаа даргагүй болоод бараг л нэг хоносон байх. Учир нь өмнөх даргын хугацаа дуусч нэр дэвшсэн хоёр нөхрийг парламент нь дэмжсэнгүй. Өнөөдрөөс бидний хэлдгээр үүрэг гүйцэтгэгчтэй болсон байх.
- Өмнөд Солонгосын анхны сансрын нисгэгч 2008 оны 4-р сарын 8-нө өдөр Союз хөлгөөр нисэх бэлтгэлийг хийж байна. Сансарт нисэх зардал нь 22 сая ам доллар. Гэхдээ энд оросууд солонгосуудыг сансарт "рекламдах" эрхийг хаасан байна. Манайхан ч азтай юм аа. Хэрвээ Гүррагчаа баатар найрамдалт, нөхөрлөлийн үед нисээгүй байсан бол манайхан сансарт ниснэ гэж горьдолтгүй байж...


Хэрэгтэйгээ ав, хэрэггүйгээ хая... Хэрхэн тунгаах нь таны хэрэг....

6 comments:

Anonymous said...

Эх орон биднээр дутсаар...
Саяхан Among сүлжээгээр цацагдсан имайлийг энд хуулж тавилаа...

Эх орон биднээр дутсаар... Амарзаяа.С /Виржиниа/

Дэлхий нийт Монголын аймшигт ядууралын талаар мэдэх цаг хэдүйнээ болжээ хэмээн Их Британий сэтгүүлч Дамиэн Давсон бичжээ. Миний бие өнгөрсөн 6 сарын турш Монгол дахь ядуурал болон хүний наймааны талаархи баримтат киноны зураг авахаар ажиллаж байгаа юм. Өнгөрсөн сард зурагчинтайгаа цуг Улаанбаатарчуудийн 80 хувь нь амьдардаг, хотыг тойрон орших гэр хороололоор явсан юм. Хотыг тойрсон дэнжүүд дээр байрлаж, эздийнхээ боломж бололцооноос шалтгаалж янз бурийн эд материалаар босч, Монголын үндэсний сууцаар нэрлэгдсэн энэ хороолол жижиг хоршоо мухлагтай болоод авсан нь хэр удаан оршин тогтнож байгааг илтгэх бөгөөд Бразил, Индонезийн оромж хороололыг санагдуулахаар байна. Өвөлдөө хасах 25 хэм хүрдэг энэ газар гоожуурын ус, эсвэл ус цэвэршүүлэх систем гэх юмгүй. Хэдэн зуун хун магадгуй мянга мянган хүн гадаах модон жорлон болон худагийн усаа дундаа хэрэглэнэ. 2.6 сая илүү хүнтэй энэ улсын нярайн эндэгдэл 13 хувь байдаг байна. Амьдралын төлөө зүтгэж буй эдгээр хүмүүс болон энэ улсад амьдарч байгаа бусад хүмүүсийн дунд нэгэн аймшигт нууц хадаглагдаж байгаа юм байна. Улаанбаатарын эргэн тойроны энэ дэнжүүд дээр Монголын ядуучууд болон талийгаачдийг нутаглуулсан оршуулгын газар зэрэгцэн оршино. Талийгаачдийг хүндэтгэж, тайван нойрсуулж байгаа юм энд алга. Улаанбаатарын эргэн тойронд орших чимээгүй хот холоос харахад юу болох нь мэдэгдэхгүй болтолоо сүйтгэгджээ. Эртний эдлэл болон бэлэг дурсгалын дэлгүүрт нь талийгаачдын булшнаас тонож авсан зүйлсийг гадаадын жуулчидад зарж, тоногдсон булшнууд нь онгорхой үлдэж наранд ялзарч байна. Тонуулчид болон зэрлэг амьтдад сүйтгэгдсэн талийгаачдын бие эрхтэний тасархай энд тэндгүй хэвтэж, тэнгэрт нь махчин шувууд эргэлдэн нисэх юм. Сүйтгэгдсэн булшны байдлаас харахад зарим нэг нь дор хаяж арваад жил онгорхой хэвтэж байгаа нь харагдана. Дийлэнх нь хэзээ нэгэн цагт хүний бие байсан гэж хэлэхийн аргагүй үлдэгдэлүүд болж, урагдаж тасарсан хувцасны сэгүүд онгорхой хайрцагнуудад хэвтэнэ. Чимээгүй хотыг үйлдвэр болон эмнэлэгийн хог хаягдалын цэг болгож, оршин суугчид нь чимээгүй хотоор хоол хайн тэнүүчилж, авсных нь модыг түлээ болгон хэрэглэж байна. Бороотой зуны өдөрүүдэд борооны ус эдгээр булшны үлдэгдэл, хог хаягдалтай цуг урсаж, айлуудын худгийн усанд шингэнэ. Энэ бух зүйл нүднийх нь өмнө ил байгаа ч үндэсний цаг уурын газар болон Монголд ажиллаж буй бусад олон улсын тусламжын байгууллагууд нүдэн балай чихэн дүлий сууж байх юм. Улсын их хурал буюу парламент нь эдгээр тусламжын байгууллагын ажилчдын цалингаас өндөр татвар авдаг боловч цалин өндөр болохоор ажиллах хүн мунддаггуй юм байх. Эдгээр ажилчдын цөөхөн хэд нь л Ланд Круйзер, жолоочоо орхин, тав тух, аюулгуй байдлаа үл харгалзан албан тасалгаанаасаа гарч ажилладаг гэнэ. Зарим нэг нь ирсэн зорилгоо мартан, ДОХ-ын эсрэг ажиллаж байхынхаа оронд, харин ч бүр эсэргээр тайчих клубуудээр хэсэж, биеэ үнэлэгчдээр үйлчлүүлдэг гэнэ. Азийн сангаас явуулсан судалгаагаар гудамжны хүүхэдүүдийн ихэнх нь, зарим нь бур 10 настай ч хүүхэд байх, ямар нэгэн бэлгийн замын өвчтэй гэж гарчээ. Дийлэнх биеэ үнэлэгчид нь ядуурал болон гэр бүлийн хүчирхийлэлийн золиос бөгөөд тэртээ тэргүй хүнд байгаа нийгэмд нь улам л нэрмээс болж байна. Эрүүл мэндийн яамны үйл ажиллагаа, эрүүл мэндийн салбарт байгаа авилгал хээл хахууль, удирдлагын буруутай үйл ажиллагааг эсэргүүцсэн ажиллагаанууд Улаанбаатарт болж байна. Монголын Улсын засгын газар саяхан ядууралтай тэмцэх $300 сая долларын тусламжыг хүлээн авчээ. 2.6-хан сая хүн амтай энэ улсын эдийн засаг нийгэмийн байдал нь яагаад дайнд нэрвэгдэсэн Африкийн улс орнуудтай адил байна вэ? Монгол улс дайнд нэрвэгдэж сүйтгэгдээгүй мөртлөө, авилгал хээл хахуулын улмаас эдийн засаг нь улам л тогтворгүй болж байна. Уран, алт, зэс болон бусад газарын баялаг нь Айванхау Майнз, Боро Гоүлд, БХП болон Рио Тинто гэх мэт уурхайн том том компаниудын шуналыг хөдөлгөж, эдгээр компаниуд мэдэгдэхүйц хэмжээний ашиг олж байгаа боловч хүн амийн 80 хувь нь үгээгүй ядуу хэвээр. Монгол Улс Нэгдсэн Үндэстэний байгууллагад элсэн орсоноос хойш даруй 50-иад жил өнгөрсөн боловч хүний эрх болон, шоронгийн хоригдолуудын эрхийг эрх баригчид нь уландаа гишгэсээр л байна. Монгол Улсын төлөө гэж санаа зовж байгаа хүн үгүй мэт. Харин ч энэ улс олз омог ихтэй эд бараа мэт байна. Үүнийг 11 настай балчир охин биеэ үнэлж, талийгаачдын авсны модоор түлээ хийж байгаа үнэн бодит амьдрал гэрчилнэ

Anonymous said...

ДОХ-ын эсрэг .... chi uo hiij baina.
11 настай балчир охин биеэ үнэлж - chinii ohin ingeed yavbal chi uo hiih ve?

Anonymous said...

chi udur unguruuj amidardag uom uu?

Anonymous said...

iim ilii balia zuil bichij baihaar er bie, eh ornoo bodooch, shaal sonin, ulsiin mungiig uchnuun idlee sh dee, odoo heregtei zuil hiigeech, turiin ulsiin tuluu zutgej yavsan hun gehed bichij bui zuil chin unen sonin. tsergees halagdaad irsen huduunii zaluu shig, esvel ochij shalaa ugaa

Anonymous said...

horig tavisan baisnaa yagaad bolichihvo.

bluefire said...

anon aimaar avsan